Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2024/01106

 

 

 

 

 

 

 

2024 03 11

182/ШШ2024/01106

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч хаягт байрлах, Г  ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч тоотод байрлах, Г ХХК /РД:5/,

Хариуцагч: Хтоот хаягт оршин суух, Ц овогт Д-ийн Ц /РД:/

Хариуцагч: Чтоот хаягт байрлах, У НҮТББ /РД:8/,

Хариуцагч: Б оршин суух, М овогт Х-н Э /РД:/,

Хариуцагч: Б хаягт оршин суух, У  овогт Н-н Б /РД:О/,

Хариуцагч: С тоот хаягт оршин суух, Б  овогт О-ын С /РД:/-д тус  ус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 3 281 662 726 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Н.Б-ийн, Го ХХК-д холбогдуулан гаргасан, Г ХХК болон Н.Бнарын хооронд байгуулсан 2015.09.04-ний өдрийн ЗБ/8115100450 тоот Ипотекийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулж, Х000 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай,

Хариуцагч О.С-ийн, нэхэмжлэгч Г ХХК-д холбогдуулан гаргасан, Г болон Г ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.09.04-ний өдрийн БГ/8115100450 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцаа хөрөнгөөс 222222 улсын дугаартай авто машиныг чөлөөлүүлэх тухай,

Хариуцагч Х.Э-ны, нэхэмжлэгч Г ХК-д холбогдуулан гаргасан, 2015.09.04-ний өдрийн ЗБ/8115100450-А дугаартай Ипотекийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-т заасныг баримтлан тогтоож, С хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2дугаартай, 100 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаягт байрлах, нэгж талбарын 1 дугаартай, 699 м.кв зуслангийн газрыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай тус тус сөрөг шаардлагатай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Н-н, Г ХК-д холбогдох, зээлийн барьцаанаас Баянзүрх д0000  м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Б-н, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 14 дүгээр давхрын, 77 тоот, 46,50 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б-н, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 14 дүгээр давхрын 166 тоот 38,02 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Л-н, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 14 дүгээр давхрын, 167 тоот, 42,70 м.кв орон сууцыг чөлөөлүүлэх,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С-ийн, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 14 дүгээр давхрын 163 тоот 42,30 м.кв талбайтай, орон сууцыг чөлөөлүүлэх,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И ХХК-ийн нэхэмжлэгч ГХК-д холбогдох, мөн байрны 15 дугаар давхрын 174 тоот 75,9 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ХХК-ийн, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 1 дүгээр орц, 17 тоот, 42,74 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н нарын, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 1 орц, 1 дүгээр давхрын 107 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Э-ын, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 5 дугаар давхрын 113 тоот 42,74 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А ХХК-ийн, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 79 тоот 42,37м.кв, 2 өрөө, 80 тоот 42,16 м.кв 2 өрөө, 112 тоот 38,02 м.кв, 1 өрөө, 169 тоот 42,37 м.кв 2 өрөө 170 тоот 42,16 м.кв 2 өрөө нийт 207,08 м.кв талбай бүхий орон сууцнуудыг чөлөөлүүлэх,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.А-ийн, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны В1 давхарт байрлах, 29 тоот 18 м.кв талбайтай авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай тус тус бие даасан шаардлагатай иргэний хэргийг  2021 оны 03 дугаар сарын 31-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч Г ХХК болон хариуцагч Д.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Хариуцагч Г ХХК-ийн өмгөөлөгч Э.Э,

Хариуцагч У НҮТББ-ын захирал Э.М, өмгөөлөгч Л.Н,

Хариуцагч Н.Б,

Гуравдагч этгээд З.Н,

Гуравдагч этгээд Ө.Э,

Гуравдагч этгээд Д.Б, П.Б, Б.С, Г.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд З.Н-н өмгөөлөгч Ц.Б,

Гуравдагч этгээд Ч /C/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А,

Гуравдагч этгээд И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,

Гуравдагч этгээд А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,

Гуравдагч этгээд Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З,

Гуравдагч этгээд М.И-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд М.Н, тэдний өмгөөлөгч Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

Т

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болго

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Г ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2 923 642 067.11 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс 358 020 658.89 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4., 160 дугаар зүйлийн 160.1.2., 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан, хариуцагч Г ХХК болон Г ХХК-ийн хооронд байгуулсан 20215.09.04-ний өдрийн БГ/8115100450-Б тоот Барьцааны гэрээ-ний зүйлээр үүргийг хангуулах, БХ/8115100450 тоот Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл-ийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хариуцагч Г ХХК-д холбогдох нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан 2016.01.26-ны өдрийн ЗБ/8115100450-Б тоот Ипотекийн гэрээ-ний зүйл болох хариуцагч У НҮТББ-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 м.кв талбайтай орон сууц, авто машины зогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөс салж бүртгэгдсэн:

а/. 6793,72 м.кв талбай бүхий 142 орон сууц,

б/. нэхэмжлэгч Г ХХК-ийн барьцаанаас чөлөөлсөн орон сууцны жагсаалтад бичигдсэн, 71А байрны 65 тоотод байрлах 42,70 м.кв, 78 тоотод байрлах 75,90 м.кв, 95 тоотод байрлах 46,50 м.кв буюу нийт 165,1 м.кв талбай бүхий 3 орон сууц,

в/.Иргэн Б.Ц-н өмчлөлд бүртгэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2дугаартай, 181 тоот 34,80 м.кв, иргэн Л.Э-н өмчлөлд бүртгэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, 182 тоот 34,28 м.кв тайлбайтай буюу нийт 69,08 м.кв талбай бүхий 2 орон сууц,

г/.Иргэн Т.Б-н өмчлөлд бүртгэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, 1 дүгээр давхрын 3 тоотод байрлах, 299,15 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн Т.Байгалийн өмчлөлд бүртгэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, В1 давхрын 36-48 тоот 217,16 м.кв бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

д/.Иргэн Б.Н-ийн өмчлөлд бүртгэгдсэн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, 1 дүгээр давхрын 2 тоотод байрлах, 180 м.кв бүхий талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

е/.Нэхэмжлэгч Г ХХК-иас барьцаанаас чөлөөлж, иргэн Ц.О-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн В1 давхарт байрлах, 252,32 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдээр буюу нийт 7979,41 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүд, мөн 15500 м.кв талбайн бусад хэсэг болох 5193,11 м.кв талбай бүхий хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хариуцагч У НҮТББ-д холбогдох, нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хуулийн Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1., 460 дугаар зүйлийн 460.1.-д заасныг баримтлан 2015.09.04-ний өдрийн Д.Ц болон Г ХХК-ийн хооронд байгуулсан БД/8115100450 тоот Батлан даалтын гэрээ-ний дагуу хариуцагч Д.Ц-ийн өмчлөлийн эд хөрөнгө, данс дахь мөнгөн хөрөнгөөр зээлийн үүргийг хангуулах тухай хариуцагч Д.Ц-д холбогдох нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5.-д заасныг баримтлан хариуцагч хариуцагч Н.Б-йн, 2015.09.04-ний өдрийн ЗБ/8115100450 тоот Ипотекийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Х 1 тоот, 16 м.кв талбайтай авто зогсоолыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай,

хариуцагч Х.Эрдэнэбулганы, 2015.09.04-ний өдрийн ЗБ/8115100450-А тоот Ипотекийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Баруун салаа-нд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаартай, нэгж талбарын 1 дугаартай, 699 м.кв талбай бүхий эзэмшлийн газар, мөн хорооны Э тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, 100 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай,

хариуцагч О.С-н 2015.09.04-ний өдрийн БГ/8115100450 тоот Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, өөрийн өмчлөлийн A арлын дугаартай, T маркийн  УБД улсын дугаартай суудлын автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ГХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4., 160 дугаар зүйлийн 160.2.-т заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд З.Н-н, Г ХК-д холбогдох, зээлийн барьцаанаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 000 тоот, 93,98 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Б-н, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 14 дүгээр давхрын, 77 тоот, 46,50 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б-н, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 14 дүгээр давхрын 166 тоот 38,02 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Л-н, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 14 дүгээр давхрын, 167 тоот, 42,70 м.кв орон сууцыг чөлөөлүүлэх,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С-ийн, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 14 дүгээр давхрын 163 тоот 42,30 м.кв талбайтай, орон сууцыг чөлөөлүүлэх,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд И ХХК-ийн нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 15 дугаар давхрын 174 тоот 75,9 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б ХХК-ийн, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 1 дүгээр орц, 17 тоот, 42,74 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Н нарын, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 1 орц, 1 дүгээр давхрын 107 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Э-ын, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 5 дугаар давхрын 113 тоот 42,74 м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлүүлэх,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А ХХК-ийн, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны 79 тоот 42,37м.кв, 2 өрөө, 80 тоот 42,16 м.кв 2 өрөө, 112 тоот 38,02 м.кв, 1 өрөө, 169 тоот 42,37 м.кв 2 өрөө 170 тоот 42,16 м.кв 2 өрөө нийт 207,08 м.кв талбай бүхий орон сууцнуудыг чөлөөлүүлэх,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.А-ийн, нэхэмжлэгч Г ХК-д холбогдох, мөн байрны В1 давхарт байрлах, 29 тоот 18 м.кв талбайтай авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Голомт банк ХК-д холбогдох, бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Хариуцагч Г ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл, Иргэний хуулийн 154.1., 158.1.-д заасныг баримтлан БГ/8115100450 тоот барьцааны гэрээний зүйл болох хариуцагч О-н өмчлөлийн A арлын дугаартай, T маркийн УБД улсын дугаартай суудлын автомашин болон БГ/8115100450-А тоот Барьцааны гэрээ-ний зүйл хариуцагч Д.Ц-н 100 хувийн өмчлөлийн Г ХХК-ийн 15 048,5 ширхэг хувьцаа зэргийн үнээс,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан 2015.09.04-ний өдрийн ЗБ/8115100450 тоот Ипотекийн гэрээ-ний барьцааны зүйл, хариуцагч Н.Б-н өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Х000 тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай, авто зогсоол,

2015.09.04-ний өдрийн ЗБ/8115100450-А тоот Ипотекийн гэрээ-ний барьцааны зүйл болох хариуцагч Х.Э-ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, С00 тоот хаягт байрлах, 100 м.кв талбайтай хувийн сууц,

Х.Э-ы эзэмшлийн, нэгж талбарын 1 дугаартай, С /Б/ хаягт байрлах, 699 м.кв талбайтай газар эзэмших эрх,

2016.01.26-ны өдрийн ЗБ/8115100450-Б тоот Ипотекийн гэрээ-ний зүйл, хариуцагч У НҮТББ-ын эзэмшлийн, нэгж талбарын 1 /1/ дугаартай, Баянзүрх дүүргийн гудамж хаягт байрлах, 2649 м.кв талбайтай газар эзэмших эрх,

ЗБ/8115100450-Б тоот Ипотекийн гэрээ-ний зүйл болох хариуцагч Ус амин эрдэнэ НҮТББ-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Б тоот, 15500 м.кв талбайтай орон сууц, авто машины зогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөс, 42,70 м.кв талбай бүхий 11, 17, 23, 53, 113, 119,143, 149, 167 тоот, 46,50 м.кв талбай бүхий 71, 77, 83, 89, 179 тоот, 45,20 м.кв талбайтай 27, 177 тоот, 42,30 м.кв талбай бүхий 1, 79, 157, 163, 169 тоот, 42,10 м.кв талбай бүхий 80, 92, 93, 170 тоот, 75,90 м.кв талбай бүхий 90, 96, 168, 174 тоот, 38,02 м.кв талбай бүхий 112, 118, 142, 166 тоот, 33,0 м.кв талбай бүхий 76, 82 тоот зэрэг нийт 1 611,68 м.кв бүхий 35 ширхэг орон сууцны зориулалттай талбай, 175,8 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбай, 540 м.кв талбай бүхий 30 ширхэг авто зогсоолын зориулалттай талбай, нийт 2327,48 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг худалдан борлуулж, тэдгээрийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 191 015 төгрөгийг,

сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Б-с төлсөн 237 950 төгрөгийг, хариуцагч Х.Э-с төлсөн 284 950 төгрөгийг, хариуцагч О.С-с төлсөн 182 950 төгрөгийг,

бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд З.Нарангаас төлсөн 730 770 төгрөгийг, П.Б-с төлсөн 529 950төгрөгийг, Д.Б-с төлсөн 382 950 төгрөгийг, Г.Л-с төлсөн 417 950 төгрөгийг, Б.С-с төлсөн 496 350 төгрөгийг, Ө.Э-с төлсөн 478 500 төгрөгийг, И.Н- нараас төлсөн 1 277 950 төгрөгийг, Б ХХК-иас төлсөн 499 870 төгрөгийг, А ХХК-иас төлсөн 1 837 777 төгрөгийг, И ХХК-иас төлсөн 746 175 төгрөгийг, П.А-ээс төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, П.А-с улсын тэмдэгтийн хураамжид 177 750 төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлого болгож, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 14 776 137 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА