Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/01802

 

 

 

 

 

 

 

 

2024 04 24

182/ШШ2024/01802

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч оршин суух, О овогтой Б-н ******* /ИБД:*******/ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,  

 

тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023.10.24-ний өдрийн 222*******0403/1*******0 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай шаардлагатай иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.На,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оноос хойш Чингэлтэй дүүргийн, ******* дүгээр хороо, ******* 1******* дүгээр гудамж, ******* тоот хашаа байшиндаа амьдарч байна. Гэтэл 2023.10.24-нд шийдвэр гүйцэтгэх газраас миний хашаа байшинг хураан авч байна гээд тогтоол танилцуулсан. Энэ хашаа байшин таных биш гэж хэлсэн.

Би *******ээс 5 000 000 төгрөгийн зээл авсан юм. ******* зээлсэн мөнгөө нэхээд, намайг цагдаа барьж явах гээд байна, та миний мөнгийг бүтэн өгөхгүй бол болохгүй байна. Таны хашаа байшинг би өөрийнхөө нэр дээр шилжүүлээд банкнаас зээл аваад тэгээд та төлчих гэсэн. Төрийн банк дээр очоод зээл авна гээд намайг гадаа нь үлдээсэн ба з ээл авч, би *******т өгөх мөнгийг нь өгсөн. Би банкнаас авсан зээлийг нь төлж дуусгасан, Наранцэцэгт төлөх төлбөргүй болсон. Гэтэл миний хашаа байшинг цааш нь ******* гэдэг хүнд өгсөн байдаг. Би ******* гэдэг хүнээс нэг төгрөг ч аваагүй. Тэр хүнийг танихгүй. Би дараа нь *******тай уулзахад танай хашаа байшинг би чөлөөлж саадгүй өгнө, 5 000 000 төгрөг аваад ир гэж хэлсэн. Энэ 2 хүн миний газар, үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг хоорондоо дамжуулчихсан байдаг. Би *******т, би чамд өгөх мөнгөө өгсөн байхад яагаад миний хашаа байшингийн бичгийг өгсөн юм бэ гэхэд би *******тай тохирсон байгаа, эргүүлж өгнө гэсэн боловч хашаа байшинг буцаан өгч төлөх ямар ч бодолгүй байна.

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр *******, ******* нарт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шаардлагатай ажиллагааг явуулж байгаа. *******гийн шүүхийн шийдвэрээр өр төлбөрийг барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Б.*******ын хашаа, байшинг хурааж авах тогтоол гарахаас өмнө эрүүгийн хэрэг бүртгэх ажиллагаа явагдаад, прокурорын тогтоол гарч тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн.

Нэгэнт тухайн эд хөрөнгөтэй холбоотой өмчлөх эрхийн маргаан үүссэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь үндэслэлгүй. Энэ агуулгаар тухайн эд хөрөнгийг хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Б.******* уг маргаантай хөрөнгийн өмчлөгч байсан, бусдад залилуулсан. Энэ тухай бүртгэлийн байгууллагын холбогдох лавлагаа, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, холбогдох шалгалтын ажил явуулж байгаа талаар холбогдох баримтууд хэрэгт авагдсан.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн тухайн эд хөрөнгөтэй холбоотойгоор талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тухайн эд хөрөнгийг өмчлөгчөөр Б.*******ыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан, иргэний хэрэг үүсгэгдээд хянагдаж байгаа.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд тухайн энэ тогтоолыг хүчингүй болгохтой холбоотой нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Ийм нөхцөл байдал үүссэн байгаа. Эрх бүхий байгууллага холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байх үед тухайн эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг давхардуулан явуулж байгаа нь хууль зөрчсөн, Б.*******ын эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2021.12.0*******-ний өдрийн 2733 дугаар захирамжаар *******гаас 44 400 000 төгрөгийг гаргуулж, Солонгос улсын иргэн ******* ******* Хонг / /-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд ажиллагааны талууд нь төлбөр төлөгч нь *******, төлбөр авагч нь ******* ******* Хонг / / нар байгаа. Б.******* нь түүхчилсэн лавлагаагаар өмчлөгч байсан нь харагддаг. Бид ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгөд лавлагаа авах, дансыг битүүмжлэх зэргээр ажиллагааг явуулсан. Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан лавлагаагаар Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* 1******* дүгээр гудамжны, ******* тоот хувийн сууц, мөн 188 м.кв талбайтай газар нь төлбөр төлөгч *******гийн өмчлөлд бүртгэгдсэн хөрөнгө байдаг бөгөөд ямар нэгэн үүрэг ноогдсон хэлцэл бүртгэлгүй байдаг. Шүүхийн 2021.12.0*******-ний өдрийн 2733 дугаар захирамж буюу өдийг хүртэл биелэгдэхгүй байна. Тийм учраас төлбөр төлөөгчийн өмчлөлийн үүрэг ноогдуулсан ямар нэгэн бүртгэлгүй хөрөнгө болох дээрх үл хөдлөх хөрөнгөд нь ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй тул Эд хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгох нэхэмжлэл үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэрээр *******гаас төлбөр гаргуулахаар байгаа болохоос Б.*******аас төлбөр гаргуулах ажиллагаа хийгдээгүй. Уг хувийн сууцанд нэхэмжлэгч Б.******* одоо амьдарч байгаа. Бид төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулсан. Уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн 2022.10.05-ны өдрийн 222*******0403/05 тоот тогтоолоор битүүмжилж, 2023.10.24-ний өдрийн 222*******0403/1*******0 тоот тогтоолоор хурааж Эд хөрөнгө хураах тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зөрчөөгүй. Одоо шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2023.11.16-ны өдрийн 1*******2*******8 дугаартай Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай захирамж, тус шүүхэд гаргасан Б.*******ын нэхэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.11.02-ны өдрийн 4-1*******0/22480 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023.10.12-ны өдрийн 5/185 тоот Хариу мэдэгдэх хуудас, 2023.10.12-ны өдрийн 5/815, 2023.10.30-ны өдрийн 5/865 тоот Хүсэлтийн хариу /хх-ийн 3-10/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-ийн *******7/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.03.14-ний өдрийн 6508 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж зэргийг,

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-ийн 22/, ШШГЕГ-ын Төрийн байгууллагуудын лавлагааны систем-с авсан төлбөр төлөгч *******гийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.0*******-ний өдрийн 2733 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022.01.24-ний өдрийн ************** дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022.03.23-ны өдрийн 222*******0403 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022.04.08-ны өдрийн 222*******0403/1*******0 тоот Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.0*******.21-ний өдийн 4-1*******0/17633 тоот, 4-1*******0/17634 тоот Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичгүүд, 2022.10.03-ны өдрийн 1406 тоот Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2022.10.07-ны өдрийн 1703, 1*******20 тоот Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгүүд, хавсралт, ХААН банк ХК-ийн 2023.03.30-ны өдрийн 2*******/3315 тоот албан бичиг, *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2  дугаартай, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* 1******* дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах, 41,85 м.кв талбайтай хувийн сууцны гэрчилгээ, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2  дугаартай, нэгж талбарын 1  дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 188 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, 2022.10.05-ны өдрийн 222*******0403/05 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол 2023.10.24-ний өдрийн 222*******0403/1*******0 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол шийдвэр гүйцэтгэчийн тэмдэглэлүүд, шийдвэр биелүүлэх, зарлан дуудах мэдэгдлүүд /хх-ийн 57-82/ зэргийг тус тус гаргасан.

5.Тус шүүхийн шүүгчийн 2023.12.20-ны өдрийн 16*******17 дугаартай захирамжийн дагуу зохигчдын хүсэлтээр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.12.25-ны өдрийн 5/1834******* тоот албан бичгээр ирүүлсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2  дугаартай Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* 1******* дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын 1  дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 188 м.кв талбайтай газрын өмчлөл нь Б.*******, *******, ******* нарын нэр дээр шилжсэн талаарх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, худалдах, худалдан авах тухай гэрээнүүд, лавлагаа, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.11.11-ний өдрийн 10102 тоот, 2022.0*******.20-ны өдрийн 17634 тоот Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2023.10.30-ны өдрийн 28л-1а/6833 тоот Зөвшөөрөл хүргүүлэх тухай албан бичиг, 2023.10.27-ны өдрийн 1*******4 тоот Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын зөвшөөрөл, холбогдох баримтууд /хх-ийн 33-51/,

2024.01.31-ний өдрийн 2263 дугаартай, 2024.02.21-ний өдрийн 346******* захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2024.02.14-ний өдрийн 30л-1б/*******84 тоот, 2024.03.07-ны өдрийн 30л-1б/14************** тоот албан бичгүүдээр ирүүлсэн 2023.04.23-ны өдрийн 231100858 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөгчийн авсан 2023.04.12-ны өдрийн Б.*******ын гэрчийн мэдүүлэг, 2023.04.14-ний өдрийн *******ийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 116-122/,

2024.03.20-ны өдрийн 5080 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.04.01-ний өдрийн 5/4121 тоот албан бичгээр ирүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2  дугаартай, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* 1******* дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах, 41,85 м.кв талбайтай хувийн сууц Б.*******, *******, ******* нарын нэр дээр шилжсэн талаарх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, хувийн сууц худалдах, худалдан авах тухай гэрээнүүд зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

 

Зохигч талын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс, нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023.10.24-ний өдрийн 222*******0403/1*******0 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, Б.******* шийдвэр ажиллагааны оролцогч биш ч түүний өмчлөлийн хувийн сууц, газрыг *******, ******* нар залилан мэхэлж аван өөрсдийн нэр дээр шилжүүлсэн үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, прокурорын тогтоол гарч тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн тухайн эд хөрөнгөтэй холбоотойгоор талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөгчөөр Б.*******ыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэн хянаж байхад шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагаа явуулж уг эд хөрөнгийг хурааж авч тогтоол үйлдсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн тул 222*******0403/1*******0 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг хүчингүй болох үндэслэлтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

2.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн ямар нэгэн үүрэг ноогдсон хэлцэлд бүртгэлгүй хувийн сууц, газар зэрэг үл хөдлөн эд хөрөнгөд ажиллагаа явуулж эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авч 222*******0403/1*******0 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй, Б.******* нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч биш Эд хөрөнгө хураах тогтоол-ыг хүчингүй болгох нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

 

3.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.0*******-ний өдрийн 2733 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 44 400 000 төгрөгийг нэхэмжлэгч Солонгос улсын иргэн ******* ******* Хонг / / төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

3.2.Хэрэгт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж авагдаагүй ч шүүхийн шийдвэрийг буюу шүүгчийн 2021.12.0*******-ний өдрийн 2733 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй, төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч ******* ******* Хонг / /хүсэлт гаргаснаар 2022.01.24-ний өдрийн ************** дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас үйлдэгдэн, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022.03.23-ны өдрийн 222*******0403 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-р шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.

 

3.3.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч *******д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.11., 44.2.13., 44.2.14., 50., 58 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгө, түүний эрхийн улсын бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа, тодорхойлолт гаргуулах, арилжааны банкууд дахь харилцах, хадгаламжийн дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, битүүмжлэх, улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх зэрэг ажиллагаануудыг явуулж, улмаар түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220202441******* дугаартай, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* 1******* дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах, 41,85 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22020057************** дугаартай, нэгж талбарын 18641312*******57707 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 188 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 2022.10.05-ны өдрийн 222*******0403/05 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-р битүүмжилж, 2023.10.24-ний өдрийн 222*******0403/1*******0 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-р хураасан байна.

Эдгээр үйл баримт нь шийдвэр гүйцэтгэгчийн дээр тогтоолууд, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.12.25-ны өдрийн 5/1834******* тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, холбогдох баримтууд зэрэг шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Дээрх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолууд нь Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 7., 4*******., 54. дүгээр зүйлийн 54.2., 54.3., 54.4.-т заасан шаардлагыг хангасан байна.

3.4.Төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн дээрх 41,85 м.кв талбайтай хувийн сууц, 188 м.кв талбай бүхий газар нь анх 2008.03.26-ны өдөр нэхэмжлэгч Б.*******ын өмчлөлд бүртгэгдэж, 2017.08.08-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу иргэн *******ийн өмчлөлд, 2021.03.1*******-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу *******гийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн нь 2008.03.24-ний өдрийн нар болон Б.******* нарын хооронд байгуулсан Газар бэлэглэх гэрээ, Б.******* болон ******* нарын хооронд байгуулсан 2017.08.26-ны өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ, 2017.08.01-ний өдрийн Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, 2021.03.18-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, бүртгэлийн байгууллагын лавлагаа зэргээр нотлогдсон.

 

3.5.Түүнчлэн уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4-121/21775 тоот, 2022 оны 4-1*******0/17634 тоот албан бичгүүд, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.11.11-ний өдрийн 10102 тоот, 2022.0*******.20-ны өдрийн 17634 тоот Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2023 оны 28л-1а/6833 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2023.10.27-ны өдрийн 1*******4 дугаартай Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл зэрэг баримтууд хэрэгт авагдаж, уг хувийн сууцанд нэхэмжлэгч Б.******* одоо амьдарч байгаа талаарх үйл баримт зохигчдын тайлбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь 2022.03.23-ны өдрийн 222*******0403 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-р явуулж байгаа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.0*******-ний өдрийн 2733 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш, түүнчлэн 32.5.-д заасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд биш байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.*******аас маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотойгоор холбогдох этгээд-ийн хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1.-д төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна гэж, 86.4.-т төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1.-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна гэж тус тус зохицуулсан бөгөөд тэрээр төлбөрт битүүмжлэгдэн хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220202441******* дугаартай, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, ******* 1******* дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах, 41,85 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22020057************** дугаартай, нэгж талбарын 18641312*******57707 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 188 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд нь төлбөр төлөгч *******гийн өмчлөлд бүртгэлтэй байна.

 

6.Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.11., 44.2.13., 44.2.14., 50., 58 дугаар зүйлд заасан ажиллагааг 86 дугаар зүйлийн 86.1., 86.2.-т заасан дарааллын дагуу явуулж, төлбөр төлөгчид төлбөрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж, улмаар төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй үндэслэлээр төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлд заасан хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******., 54. дүгээр зүйлийн 54.1., 54.2., 54.3., 54.4.-т заасны дагуу битүүмжлэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1., 86.4.-т заасантай нийцжээ.

 

7.Нэхэмжлэгч Б.*******ын 2017 онд зээл авахаар өөрийн Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, 1*******-******* тоот хаягт байх хашаа байшингаа Наранцэцэг гэх хүний нэр дээр шилжүүлэн өгч залилуулсан гэх гомдлоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2023.04.23-ны өдөр 231100858 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол гарч, Б.*******, ******* нараас гэрчийн мэдүүлэг аван, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагаа явагдаж байгаа,

мөн хариуцагч *******, ******* нарт холбогдох, 2017.08.26-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан, 2021.03.18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Чингэлтэй дүүргийн ******* дүгээр хороо, 1******* дүгээр гудамж, ******* тоот хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.*******ын нэхэмжлэлд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.03.14-ний өдрийн 6508 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримтууд нь төлбөр төлөгч *******гийн шүүхийн шийдвэрийн дагуух төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

8.Нэхэмжлэгч Б.******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.11.02-ны өдрийн 4-1*******0/22480 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авч, 2023.11.0*******-нд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023.11.16-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор тус шүүхэд шийдвэр гүйцэтгэгчийн 2023.10.24-ний өдрийн 222*******0403/1*******0 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3., 44.4.-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

 

*******.Хэргийн 11-18 дахь талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.4.-т заасан шаардлагыг хангаагүй, хуулбар байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

 

10.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.0*******-ний өдрийн 2733 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийг биелүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлөгч *******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн, хураах ажиллагааг явуулсан хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын гаргасан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, шийдвэр гүйцэтгэгчийн 2023.10.24-ний өдрийн 222*******0403/1*******0 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.12.20-ны өдрийн 182/ШЗ2023/16*******17 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2., 11*******.4., 11*******.5., 11*******.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА