Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/354

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Учрал,

улсын яллагч: Д.Ганчимэг,

шүүгдэгч: П.******* нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2025.02.23-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Зүүн цагаан давааны 20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:*******) Аравныхан овогт Пүрэвдоржийн ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч П.******* нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улиастайн худаг дээр хохирогч Н.*******ыг “үхрээ хорьсонгүй” гэх шалтгаанаар энгэрээс татаж заамдан хойш нь түлхэж унагасны улмаас бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            - гэмт хэргийн талаархи өргөдөл, гомдол, хүлээн авсан тэмдэглэл /х.х-5/,

- Хохирогч Н.*******ын: “Би 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 35-р хороо зүүн цагаан даваа улиастайн хэсэгт гэрийнхээ ойролцоо худаг дээр 09 цагийн үед малаа услах гээд очтол ******* гэгч хөрш залуу ******* гэдэг гээд бас манай амны хүний үхэрийг услаад байж байсан. Тэгээд манай үхэр ус уух гээд тэр авгайгийн үхэртэй нийлээд ус уусан. Гэтэл ******* нь чи үхрээ хорьсонгүй гээд намайг хэл амаар доромжлоод, сүрдүүлээд, хашааны банз далайгаад дайраад, миний гадуурх хувцаснаас угз татаад түлхээд унагаачихсан. Тэгээд би тэр өдрөө эмнэлэгт үзүүлтэл бугуй хэсгээр бяцарсан байна гэж хэлээд эм бичиж өгөөд гарын минь гипстсэн” гэх мэдүүлэг /х.х-17-18/,

- гэрч Г.*******ын: “2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* гээд манай гэрийн урд амьдардаг залуу манай 5 үхрийг услах гээд худаг дээр байж байхад ойролцоо амьдардаг ******* гэж хүүхэн үхрээ услах гэж байгаа бололтой худар дээр ирсэн. Манай үхэр 2 нь үус ууж дуусаагүй байхад доор байдаг худаг дээрээс үхрээ тууж ирээд манай үхэр услаж дуусаагүй байхад үхрээ туугаад ирэхээр нь *******ыг ******* та үхрээ тууж ирлээ энд үхэр услаж дуусаагүй байхад хөгшин хүн дээрэлхээд гээд хэлсэн чинь ******* уурлаж ******* бид хоёрыг баахан харааж хэлэх хэлэхгүй гээр хэлсэн. ******* *******ын мөр хэсгээс татсан чинь нөгөөх нь нэг өвдгөөрөө сөгдсөн гараараа  тулах шиг болсон” гэх мэдүүлэг /х.х-23-26/,

- Шүүгдэгч П.*******ын: “Тухайн өдөр би өөрийнхөө үхэрнүүдийг худаг дээр аваачиж услачихаад гэрлүүгээ явж байхад манай ард талын айлын ******* эгч үхрээ услах гээд байж байхад нь очиж тусласан юм. Ганцаараа хөгшин хүн гээд заримдаа би үхрээ услахад нь тусладаг юм. Тэгээд үхэр услаад байж байхад ******* гэх эмэгтэй доод худгаас үхрээ туугаад ирж байхад нь та түр хүлээж байгаарай, энд байгаа үхэрнүүд услаад удахгүй дууслаа гэсэн чинь инээгээд албаар 20 гаруй үхрээ туугаад би зөрүүлж гаргах гэж байна, услахгүй гэж хэлсэн. Тэгтэл тууж явсан үхэрнүүд нь худаг дээр ус уугаад яваагүй, би услаж худгаас гаргаж өгсөн. Тэгсэн чинь ******* гартаа жижиг мод бариад үхэрнүүдээ туугаад ус уулгахгүй, ******* эгчийн үхрүүдийг ус уулгахгүй байхаар нь би ******* дээр очоод холдооч гээд гартаа барьсан байсан жижиг модоор цохих гэж 1 далайж, мөрнөөс нь татаад тавихад хөл алдсан байх, би яг тухайн үед ямар үйлдэл гаргасныг мэдэхгүй байна. Ямар ч байсан би мөрнөөс татаад тавих үед хальт хөл алдаж байгаа нүдний үзүүрт харагдсан, би шууд татаж холдуулаад цаашаа явчихсан учраас гараараа газарт тулсан уу, бөгсөн биеэрээ газарт суусан уу гэдгийг анзаараагүй. Ер нь ******* тэр хавийн хүмүүстэй харилцахдаа дээрэнгүй, даапаалж харьцдаг, харьцааны соёлгүй байдаг. ******* ******* эгч рүү ямар их туслуулдаг хүнтэй юм гээд хоорондоо маргалдаад үлдсэн би гэртээ харьсан. Орой нь ******* нөхрийнхөө хамт манай гэрийн гадаа ирсэн чинь өдөр нь надтай маргалдаж байхдаа гар нь хугарч гэмтсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /х.х-29-30/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2025.11.05-ны өдрийн ЕГ0725/******* дугаартай “Н.*******ын биед баруун шууны ясны булууны хөндлөн, богтос ясны булууны ташуу зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-48-49/

- шүүгдэгч П.*******ын “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /х.х-77/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч П.*******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч П.******* нь 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Шүүгдэгч П.******* нь Н.*******ыг “үхрээ хорьсонгүй” гэх хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар энгэрээс татаж заамдан хойш нь түлхэж унагасны улмаас түүний бие махбодид “баруун шууны ясны булууны хөндлөн, богтос ясны булууны ташуу зөрүүгүй далд хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч П.******* хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.*******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Н.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2025.11.05-ны өдрийн ЕГ0725/******* дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Н.*******д 305000 төгрөгийн хохирлыг төлсөн тул шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Н.******* нь дээрх гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн тохиолдолд зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар П.*******аас нэхэмжлэх эрх нь нээлттэй тул энэ талаар тогтоолын тогтоох хэсэгт заах нь зүйтэй.

Шүүгдэгч П.******* нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-53/ тогтоогдож байна.

Шүүгдэгч П.*******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгч П.*******ын хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоож, тус бүр 500000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар ялтан нь торгох ял оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй тул талуудын тохиролцсон 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх талаар тусгайлан шийдвэрт тусгах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Аравныхан овогт Пүрэвдоржийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Аравныхан овогт Пүрэвдоржийн *******д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч П.******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс  хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эрүүл мэндийн даатгалын газрын төрийн санд 216000 төгрөг, хохирогч Н.*******д 305000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Н.******* нь дээрх гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн тохиолдолд зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар журмаар шүүгдэгч П.*******аас нэхэмжлэх эрхтэйг заасугай. 

5. Энэхүү шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг П.*******д мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             С.СЭРЖМЯДАГ