| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00328/И |
| Дугаар | 103/ШШ2024/00285 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2024/00285
| 2024 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2024/00285
| Улаанбаатар хот
|
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дугаар хороо, ******* ******* ******* гудамж, *** дугаар байрны *** тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг дэх ******* дугаар алба хааж байгаа овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,025,296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ө. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,025,296 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Ө. нь манай ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Real7 8GB загварын гар утас худалдаж авахаар 1,099,900 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч Ө. нь дээрх зээлийн гэрээнд заасан хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж зээлээ төлөхгүй, зээлийн гэрээний хаягтаа амьдрахгүй, олдохгүй байсан тул ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 4473 тоот шийдвэрээр эрэн сурвалжилж, Цагдаагийн байгууллагаас одоо амьдарч байгаа хаягийг тогтоосон тул хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.4, 3.6 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Ө.аас үндсэн зээл 589,802 төгрөг, хүү 321,674 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,619 төгрөг, эрэн сурвалжлах зардал 70,200 төгрөг нийт 1,025,296 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ө. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ******* ББСБ ХХК-иа зээл авсан нь үнэн, үлдэгдэл 1,025,296 төгрөгийг төлж барагдуулна. Миний бие нь одоогоор ******* дугаар алба хааж байгаа болно гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Ө. нь ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,025,296 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,025,296 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,158 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 14,579 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 14,579 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн
тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ