| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00273/И |
| Дугаар | 103/ШШ2024/00286 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2024/00286
| 2024 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2024/00286 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дугаар хороо, ******* ******* ******* гудамж, *** дугаар байрны *** тоотод байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн *** дугаар хороо, ******* *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,149,858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч А. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,149,858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч А. нь манай ******* ******* ******* ББСБ ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай **** УБӨ улсын дугаартай Тоёота акуа маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг худалдаж авахаар 11,500,000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч А. нь дээрх зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу сар бүрийн 01-нд 723,065 төгрөгийн тогтмол төлөлт хийх байтал өнгөрсөн 360 хоногийн хугацаанд хуваарьт төлөлтийг зөрчин үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,723,065 төрөгийг төлснөөс өөр ямар ч төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн хуваарьт төлөлтийг хийхийг зээлдэгчээс манай байгууллага удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй тул зээлийн гэрээний 5 дахь хэсгийн 5.4-т заасны дагуу шүүхэд хандаж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.4, 3.6 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч А.оос үндсэн зээл 10,266,551 төгрөг, хүү 3,815,782 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67,525 төгрөг нийт 14,149,858 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..., хариуцагч А. нь 14,149,858 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 23-ны дотор 2,358,309 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 23-ны дотор 2,358,309 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 23-ны дотор 2,358,309 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 23-ны дотор 2,358,309 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны дотор 2,358,309 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны дотор 2,358,313 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батням, хариуцагч А. гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,149,858 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 14,149,858 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл сар бүрийн 23-ны дотор 2,358,309 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны дотор 2,358,313 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 114,350 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч А.оос улсын тэмдэгтийн хураамж 114,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах,
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ