Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 336

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Прокурорын газраас О.Төгсбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч О.Төгсбаатарын үйлдлээс 2014 онд Бишрэлт гүн зочид буудлын 501 тоот өрөөнөөс 2 сая төгрөг хулгайлсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  3. Шүүгдэгч Боржигон овогт Отгоны Төгсбаатарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
  • Шүүгдэгч Их Мянган овогт Наранбаатарын Нямдорж, Боржигон овогт Буянтогтохын Баянжаргал нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “ бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, машин  механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  1. Шүүгдэгч О.Төгсбаатарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 07 жил хорих ялаар,

- шүүгдэгч Н.Нямдоржийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 02 жил хорих ялаар,

- шүүгдэгч Б.Баянжаргалыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 59 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.328.000 /арван нэгэн сая гурван зуун хорин найман мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Төгсбаатарт оногдуулсан 07 жил хорих ялыг нээлттэй хорих ангид,
  • 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Нямдоржид оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 02 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  1. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар Б.Баянжаргалын урьд цагдан хоригдсон 59 хоногийн 1 хоногийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 /нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгтэй тэнцүүлэн торгох ялыг эдэлсэнд тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Н.Нямдоржийн цагдан хоригдсон 10 хоногийг,
  • 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар О.Төгсбаатарын урьд цагдан хоригдсон 562 хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг куртка, өмдний бүс 1 ширхэг, хүрэн өнгийн түрийвч 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, Нокиа маркийн гар утас 1 ширхэг, батарей 1 ширхэг,  асаагуур 2 ширхэг О.Төгсбаатарт буцаан олгож, цайвар ягаан өнгийн жижиг чулуу 2 ширхэг, 1 ширхэг төмрийг устгасугай.
  2. Хэрэгт битүүмжилсэн 72-12 УБК улсын дугаартай верна аксент маркийн автомашиныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авч хохиролд зарцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  3. Шүүгдэгч О.Төгсбаатараас нийт 12.592.487 төгрөгийг гаргуулж  600.000 төгргийг гаргуулж хохирогч Г.Энхболдод, 630.000 төгрөг гаргуулж хохирогч М.Өлзийбаярт, 1.360.000 төгрөг гаргуулж Н.Бэхбатад, 440.000 төгрөг гаргуулж Г.Дэмчигдоржид, 4.000.000 төгрөг гаргуулж Иргэний нэхэмжлэгч Лхагвасүрэнд, 1.588.000 төгрөг гаргуулж хохирогч А.Цэцэгмаад, 439.925 төгрөг гаргуулж хохирогч Д.Эрдэнэбаярт, 500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Оюунцэцэгт, 786.882 төгрөг гаргуулж хохирогч Б.Моломд,  906.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Өлзийбаярт,  75.000 төгрөг гаргуулж Э.Ариунзаяад, 1.266.680 төгрөг гаргуулж хохирогч Ю.Миожэнд тус тус олгох,  

- Шүүгдэгч Н.Нямдоржоос нийт 5.562.487 төгрөгийг гаргуулж 1.588.000 төгрөг  гаргуулж хохирогч А.Цэцэгмаад, 439.925 төгрөг гаргуулж хохирогч Д.Эрдэнэбаярт,  500.000 төгрөг хохирогч П.Оюунцэцэгт,  786.882 төгрөг гаргуулж хохирогч Б.Моломд, 906.000 төгрөг гаргуулж хохирогч С.Өлзийбаярт, 75.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ариунзаяад, 1.266.680 төгрөг гаргуулж хохирогч Ю.Миожэнд тус тус олгох,

- Шүүгдэгч Б.Баянжаргалаас 1.266.680 төгрөг гаргуулж хохирогч Ю.Миожинд тус тус олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нямдорж, О.Төгсбаатар нарт  авсан цагдан хорих, Б.Баянжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.ОТГОНБАЯР

                            ШҮҮГЧИД                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ