Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00853

 

Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01139 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 689 дүгээр магадлалтай,

Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

“Олон овоот гоулд” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 68 213 832 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд санхүүгийн бусад эх үүсвэрээс төлүүлэхээр шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Аварзэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, Д.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатаргэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Л.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Олон овоот гоулд” ХХК нь Хадгаламж банкнаас зээлийн гэрээг байгуулж 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 012 дугаартай зээлийн гэрээ байгуулж 1 750 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн санхүүжүүлтийн зориулалтаар, 1 сарын 1,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар, 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 012-001 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр 660 000 000 төгрөгийг, 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 033 дугаартай зээлийн гэрээ байгуулж 1 800 000 ам.долларыг эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн зориулалтаар, сарын 1,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар, 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 047 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2 876 355 554 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн зориулалтаар, сарын 1,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 033/3 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр 10 194 255 000 төгрөгийг, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 012/005 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр 18 610 605 ам.долларыг тус тус зээлсэн. “Олон овоот гоулд” ХХК нь 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 012-001 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр авсан 660 000 000 төгрөгийн зээлээс 210 000 000 төгрөгийн зээлийг 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн, 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 224 919 99 төгрөг төлсөн, 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 047 дугаартай зээлийн гэрээгээр авсан 2 876 355 554 төгрөгийн зээлээс 30 943 99 төгрөг төлсөн. Талууд харилцан тохиролцож зээлийн үлдэгдлийг бусад валютад хөрвүүлсэн. 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 012/003 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 012 тоот зээлийн гэрээгээр олгосон 1 750 000 000 төгрөгийн зээл дээр 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 012-001 тоот зээлийн гэрээний нэмэлтээр олгосон 660 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 449 775 080 төгрөгийг нэмж нийт үлдэгдэл 2 199 775 080 төгрөгийг 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Монголбанкны албан ханшаар 1 318.81 төгрөгөөр тооцон 1 668 000 ам.долларт хөрвүүлсэн. 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 033-001 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 033 тоот зээлийн гэрээгээр олгосон 1 800 000 ам.долларыг 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Монголбанкны ханш 1 385.98 төгрөгөөр тооцон 2 494 764 000 төгрөгт хөрвүүлсэн. 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 47/001 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 тоот зээлийн гэрээгээр олгосон 2 876 355 554 төгрөгийн зээлийн өр төлбөрөөс 30 943 99 төгрөгийн зээлийн төлөлтийг хасаж зээлийн үлдэгдэл болох 2 876 324 610 төгрөгийг 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Монгобанкны ханш 1318.81 төгрөгөөр тооцон 2 181 000 ам.долларт хөрвүүлсэн. “Олон овоот гоулд” ХХК нь 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хадгаламж банктай 033/002 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж дараах компаниудын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг батлан даалтын гэрээний дагуу нэгтгэн төлөхөөр харилцан тохиролцсон. “Си Ти Эр” ХХК-ийн Хадгаламж банктай байгуулсан 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/015 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 888 600 000 төгрөг, “Эм Жи Эйч” ХХК-ийн Хадгаламж банктай байгуулсан 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/013 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 3 748 100 391 төгрөг, “Эм Жи Эйч”' ХХК-ийн Хадгаламж банктай байгуулсан 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/014 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 690 281 100 төгрөг, “Эрдтана” ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 тоот зээлийн гэрээ, 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 48/001 тоот зээлийн нэмэлт өөрчлөлтүүдийн үлдэгдэл 4 334 000 000 төгрөгийг тус тус “Олон овоот гоулд” ХХК нь батлан даалтын гэрээний өр төлбөрийг Хадгаламж банкинд төлөх үүрэг хүлээсэн. “Баяраам” ХХК-ийн Хадгаламж банктай 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ЗГ016 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 3 245 394 ам.долларыг “Олон овоот гоулд” ХХК нь 2011 оны 02 дугаар сарын  17-ны өдөр Хадгаламж банктай 012/004 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг батлан даалтын гэрээний дагуу нэгтгэн төлөхөөр харилцан тохиролцсон. “Олон овоот гоулд” ХХК-ийн өөрийн авсан зээлийн үлдэгдэл болон бусдын зээлийн гэрээгээр Хадгаламж банкны өмнө хүлээсэн үүргийг нэгтгэж Хадгаламж банкинд төлөх нийт өр төлбөрийг нэгтгэсэн байдал, Хадгаламж банкинд ам.доллароор төлөх нийт өр төлбөрийг нэг мөр болгох зорилгоор Хадгаламж банк болон “Олон овоот гоулд” ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр №012-005 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр ам.долларын зээлийн өр төлбөрийг нийт 25 705 000 ам.доллароор тогтоосонд дараах өр төлбөрүүд багтсан. 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 012-003 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2 199 775 080 төгрөгийг ам.долларт хөрвүүлсэн 1 668 000 ам.доллар, 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 47/001 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2 876 324 610 төгрөгийг ам.долларт хөрвүүлсэн 2 181 000 ам.доллар, “Баяраам” ХХК-ийн 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ016 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 3 245 394 ам.доллар, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №012-005 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр нэмж авсан 18 610 605 ам.доллар, Хадгаламж банкинд төгрөгөөр төлөх нийт өр төлбөрийг нэг мөр болгох зорилгоор Хадгаламж банк болон “Олон овоот гоулд” ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 033/003 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан. Тус гэрээгээр төгрөгийн зээлийн өр төлбөрийг нийт 22 500 000 000 төгрөгөөр тогтоосон ба үүнд дараах өр төлбөрүүд багтсан. 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 033-001 тоот зээлийн нэмэлт гэрээгээр 1 800 000 ам.долларын зээлийг төгрөгийн зээлд хөрвүүлсэн 2 494 764 000 төгрөг, “Си Ти Эр” ХХК-ийн Хадгаламж банктай байгуулсан 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/015 тоот зээлийн гэрээний үлдэгдэл болох 888 600 000 төгрөг, “Эм Жи Эйч” ХХК-ийн Хадгаламж банктай байгуулсан 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/013 тоот зээлийн гэрээний үлдэгдэл болох 3 748 100 391 төгрөг, “Эм Жи Эйч” ХХК-ийн Хадгаламж банктай байгуулсан 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/013 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 690 281 100 төгрөг, “Эрдтана”     ХХК-ийн 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 тоот зээлийн гэрээ, 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 48/001 тоот зээлийн нэмэлт өөрчлөлтүүдийн үлдэгдэл 4 334 000 000 төгрөг, бусад зээл 150 000 000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 033/3 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр 10 194 255 000 төгрөг болно. Гэрээний зөрчлийн талаар, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №012-005 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 25 705 000 ам.долларыг 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ч нэг ч ам.долларын төлбөрийг хийгээгүй. 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №033-003 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 10 000 000 000 төгрөгийг 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 12 500 000 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус тус төлөх үүрэг хүлээсэн ч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар огт төлөлт хийгдээгүй. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Хадгаламж банк, “Олон овоот гоулд” ХХК-аас хамгийн сүүлд өөрчлөн байгуулсан 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №033-003 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт 22 500 000 000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №012-005 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний өр төлбөр 25 705 000 ам.долларыг нэхэмжлэл гаргах 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Монголбанкны зарласан албан ханш нэг ам.долларыг 1 778.40 төгрөгөөр тооцон 45 713 772 000 төгрөг, нотариатын хөлс 60 500 төгрөг, нийт 68 213 832 500 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй. “Олон овоот гоулд” ХХК нь дээр дурдсан зээлүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож дараах барьцааны гэрээг тус тус байгуулсан бөгөөд барьцааны гэрээнд тусгагдсан эд хөрөнгө, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, техник, эдийн засгийн үндэслэл, холбогдох бичиг баримтын хамтаар барьцаалсан. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар барьцаалагч нь барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцааны зүйлийн үр шимийг олж авах эрхийг эдэлдэг тул ашигт малтмалын хайгуулын 15276Х тусгай зөвшөөрлөөс хэсэгчлэн шилжүүлж шинээр авсан хайгуулын 16777Х зөвшөөрөл, ашиглалтын 16759А тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, 17172А тоот тусгай зөвшөөрлүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагч шаардах эрхтэй. Хадгаламж банк ХХК нь Анод банк ХХК, Зоос банк ХХК, Голомт банк ХХК нарын хамтаар ООГ/155 дугаартай гэрээний хавсралт №1-д заасан “Олон овоот гоулд” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын дараах тусгай зөвшөөрлүүдийг тухайн газарт хийгдсэн эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэлийн хамтаар, гэрээний хавсралт 2-т заасан барьцаалуулагчийн өмчлөлийн техник тоног төхөөрөмж, газар эзэмших эрхүүдийг барьцаалсан. Талуудын хооронд 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 012/005 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу хариуцагчаас зээлийн өр төлбөрт 25 705 000 ам.долларыг 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Монголбанкны зарласан албан ханш нэг ам.долларыг 1 778 40 төгрөгөөр тооцон 45 713 772 000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №033-003 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт 22 500 000 000 төгрөгийг, нотариатын хөлс 60 500 төгрөгийн хамт нийт 68 213 832 500 төгрөг гаргуулах, зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд 012/033, 012/033-001, ООГ/155 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан барьцааны гэрээний хавсралтад дурдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, 37 нэр нэр төрлийн техник, тоног төхөөрөмжүүд, 9 ширхэг нэр бүхий газар эзэмших эрхүүдээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай, Барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, бусад санхүүгийн эх үүсвэрүүдээс өр төлбөрийг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хадгаламж банктай ЗГ-012 тоот зээлийн гэрээ хийж 1 750 000 000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ хийсэн. Гэрээний дагуу “Олон овоот гоулд” ХХК-ийн Хадгаламж банкинд байрлах №1012000407 тоот дансанд 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 450 000 000 төгрөг ороод 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр буцаад манай компанийн №1012000407 тоот данснаас банк хоорондын гүйлгээ гэж гарсан. Анхан шатны баримт болон санхүү программ байхгүй улмаас хаашаа гарсан, хүлээн авагч нь хэн болох мэдэгдэхгүй байна. №1012000407 тоот дансанд 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 780 000 000 төгрөг ороод мөн өдрөө Л.Бадамцэцэг чекээр 780 000 000 төгрөг авсан. Дээрх гүйлгээнүүдийг тодруулахаар удаа дараа Хадгаламж банкны эрх хүлээн авагчид хандсан ч төлбөрийн даалгавар болон данснаас чекээр авсан чекийг өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд дээрх зээлийг манай компани аваагүй бөгөөд тухайн үеийн Хадгаламж банкны удирдлагуудын хийсэн санхүүгийн луйвар гэж үзэж байна.

Манайх 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хадгаламж банктай ЗГ-033 тоот зээлийн гэрээ хийж 1 800 000 ам.долларын зээлийг сарын 1,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийн гэрээ хийсний дагуу манай компанийн Хадгаламж банкинд байрлах №1012000404 тоот ам.долларын дансанд 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 ам.доллар ороод 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр уг данснаас 1 000 000 ам.доллар, мөн өдрөө 100 000 ам.доллар дахин валютын арилжаа хийсэн гэж буцаад гарсан. Мөн №1012000404 тоот данснаас 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400 000 ам.долларыг Л.Бадамцэцэг чекээр авсан. Уг гүйлгээнүүдийг хийхийг даалгасан компаниас банкинд өгсөн төлбөрийн даалгавар болон чек нь тус компанид байхгүй бөгөөд Хадгаламж банкны эрх хүлээн авагчид хандсан ч гаргаж өгөөгүй. Зээлийн гэрээ №033 тоот олгогдсон 1 000 000 ам.доллар гүйлгээ мөн 100 000 ам.доллар, 400 000 ам.долларын зарлагын гүйлгээг “Жаст групп” ХХК, Хадгаламж банктай харилцан хамааралтай этгээд Л.Бадамцэцэг хийсэн. Иймд дээрх зээлээс 1 500 000 ам.долларыг манай компани аваагүй хуурамч гүйлгээ. “Олон овоот гоулд” ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хадгаламж банктай ЗГ-47 тоот зээлийн гэрээ хийж 2 876 355 554 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ хийсэн ч 2 876 355 554 төгрөг нь манай компанийн дансанд ороогүй. “Олон овоот гоулд” ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хадгаламж банктай ЗГ-033-003 тоот зээлийн гэрээ хийж 10 194 255 000 төгрөгийн зээлийг хүүгүй, 21 сарын хугацаатай зээлийн гэрээний дагуу “Олон овоот гоулд” ХХК-ийн Хадгаламж банкинд байрлах №1012000407 тоот төгрөгийн дансанд 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 10 194 255 000 төгрөг ороод тэр өдрөө Хадгаламж банкны алтны ачилттай холбоотой үүсэн гэх төлбөрт 7 737 572 321 төгрөг, “Жи Эм Эс Си” ХХК-д 1 453 155 133 төгрөг, Монгол шуудан банк руу 1 000 000 000 төгрөг тус тус шилжсэн. Хадгаламж банкны алтны ачилттай холбоотой үүсэн 7 737 572 321 төгрөг яаж үүссэн талаар тооцоо байхгүй бөгөөд “Олон овоот гоулд” ХХК-д Хадгаламж банк нь хуурамч өглөг үүсгэсэн гэж үзсэн. Монгол шуудан банкинд тус компани нь өргүй. Дээрх гүйлгээнүүдийг хийхийг даалгасан компаниас банкинд өгсөн төлбөрийн даалгавар нь тус компанид байхгүй бөгөөд Хадгаламж банкны эрх хүлээн авагчид хандсан ч гаргаж өгөөгүй. Манайх 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хадгаламж банктай ЗГ-012-005 тоот зээлийн гэрээ хийж 18 610 605 ам.долларын зээлийг хүүгүй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээ хийсний дагуу манай №1012000404 тоот ам.долларын дансанд 18 610 605 ам.доллар орсон ч тэр өдрөө буцаад гарсан. №012-005 тоот гэрээний дагуу 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Олон овоот гоулд” ХХК-ийн Хадгаламж банкинд байрлах №1012000404 тоот долларын дансанд 18 610 605 ам.доллар орсон ч тэр өдрөө буцаад уг данснаас “Суробан” ХХК-ийн авлагыг төлөв гэх гүйлгээний утгатай гарсан байдаг. Энэ гүйлгээг “Суробан” ХХК-аас тодруулахад манай дансанд 18 610 605 ам.доллар ороогүй, танайхаас авлагагүй гэх баримт, тайлбарыг өгсөн. Эдгээр гүйлгээг хийхийг даалгасан компаниас банкинд өгсөн төлбөрийн даалгавар нь тус компанид байхгүй бөгөөд Хадгаламж банкны эрх хүлээн авагчид хандсан ч гаргаж өгөөгүй. “Олон овоот гоулд” ХХК нь 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хадгаламж банктай 033-002 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж дараах компаниудын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг батлан даалтын гэрээний дагуу нэгтгэн төлөхөөр харилцан тохиролцсон. “Си Ти Эр” ХХК 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хадгаламж банктай байгуулсан ЗГ-015 тоот гэрээний төлбөр 888 600 000 төгрөг, “Эм Жи Эйч” ХХК 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хадгаламж банктай байгуулсан ЗГ-013 тоот гэрээний төлбөр 3 748 100 391 төгрөг, “Эм Жи Эйч” ХХК 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хадгаламж банктай байгуулсан ЗГ-013 тоот гэрээний төлбөр 690 281 100 төгрөг, “Баяраам” ХХК 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хадгаламж банктай байгуулсан ЗГ-016 тоот гэрээний төлбөр 3 245 394 ам долларыг, “Эрдтана” ХХК 2010 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ-48 тоот гэрээний төлбөр 4 334 000 төгрөгийг, “Олон овоот гоулд” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээний 3.6, 3.7-д заасныг үндэслэн дээрх зээлүүдийг батлан дааж, хариуцан төлөхөөр гэрээ байгуулсан. “Олон овоот гоулд” ХХК-ийн тухайн үеийн хувь нийлүүлэгч “Жаст групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгээс лавлаж, дээрх гэрээг гаргуулах гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. 2009 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Олон овоот гоулд” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах тухай гэрээний нэмэлт гэрээний дагуу “Жаст групп” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Батхүү нь “Олон овоот гоулд” ХХК-ийн хувьцааны төлбөрт “Монгол газар” ХХК-ийн охин компаниуд болох “Си Ти Эр” ХХК, “Эм Жи Эйч” ХХК, “Баяраам” ХХК, “Эрдтана” ХХК-ийн дээрх өр төлбөрийг хариуцахаар болсон. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01139 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 458 дугаар зүйлийн 458.1, 458.4, 153 дугаар зүйлийн 153.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн төлбөр хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар “Олон овоот гоулд” ХХК-д холбогдох нийт 68 213 832 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон хариуцагчийн бусад эд хөрөнгөөр хангуулах тухай Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 689 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлапыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2, 114.1-д заасныг анхан шатны шүүх зөрчсөн. Улсын Дээд шүүхийн зөвлөмжид зөвлөлдөх тасалгааны агуулгыг тодорхойлсон. Гэтэл шүүгч өрөөндөө орж зөвлөлдсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил. Давж заалдах гомдолд энэ талаар дурдсан ч магадлалд “шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгч зөвлөлдөхөөр гарсан нь тогтоогдсон бөгөөд шүүгчийн зөвлөлдөж байсан тасалгаанд өөр этгээд байсан, шүүгчид нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс шүүгчийн зөвлөлдөхөөр шүүх хуралдааны танхимаас гарсан тухайд маргаагүй бөгөөд харин шүүгчийн зөвлөлдөхөөр орсон тасалгаа нь хуульд заасан гадны нөлөөгүй, бодитой шийдвэр гаргах нөхцөлийг хангаагүй гэх үндэслэлээр гомдол гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцсаны дараа 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах буюу хурлын тэмдэглэлийн 14 дэх талын 3 дахь догол мөрд тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь бичүүлэх тухай хүсэлт гаргахад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 9067 дугаартай захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш хуульд заасан хугацаанд хариу тайлбар өгөхгүй шүүх хуралдаан болдог өдөр өгсөн. Мөн хариуцагчаас “Суробан” ХХК-ийн дансны хуулга, дансны гүйлгээ үлдэгдлийн баталгаа, тайлбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ч дугаартай шийдвэрийг баримтыг гаргаж өгснийг шүүгч нэхэмжлэгч талд танилцуулсан ч тайлбар үгүйсгэх баримт гаргах боломжгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Манайх тайлбар гаргах шаардлагатай байсан. “Суробан” ХХК-тай холбоотой баримтуудыг тодруулах, түүнтэй холбогдолтой бусад баримтууд, дансны хуулга, түүнд бичигдсэн гүйлгээг шалгуулахаар шинжээч томилуулах хүсэлт, Л.Бадамцэцэгтэй холбоотой баримтууд, хариуцагчийн гарган өгсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн магадлал, тогтоол, “МИБ” банкнаас улбаатай үүссэн “Олон овоот гоулд” ХХК-ийн өр төлбөртэй холбоотой баримтууд болон “Суробан” ХХК-ийн авлага нэрээр Хадгаламж банкинд бүртгэгдсэн “Олон овоот гоулд” ХХК-ийн төлөх үүрэгтэй өр төлбөртэй холбоотой баримтуудыг тус тус гаргаж өгөх байсан. Хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа шүүх зохигчдод эсрэг талын тайлбар, татгалзал, түүнтэй холбогдуулан гаргаж байгаа нотлох баримтыг танилцуулах, түүнтэй холбоотой тайлбарыг гаргах, өөрийн тайлбарын үндэслэлийг нотлох нотлох баримтыг гаргаж өгөх талаар танилцуулж, эрхийг нь эдлүүлснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар эрх, үүргийг нь тайлбарлан өгөх үүргээ хангалттай биелүүлэх ёстой. Зохигчид мэргэжлийн өмгөөлөгчөөс туслалцаа авч байгаа явдал нь шүүхийн хэргийн оролцогчдод эрх, үүргийг хуульд нийцүүлэн тайлбарлах, маргаан нотолгооны зүйлийг тодорхойлох үүргээс чөлөөлөгдөхгүй.

Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 281 дүгээр зуйлд заасан зээл гэдэг нь мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлэх бөгөөд хүлээн авсан этгээд тодорхой хугацааны дараа хүүтэй эсвэл хүүгүйгээр эргүүлэн өгөхийг хэлнэ. Хүлээн авсан этгээд тухайн мөнгө болон эд хөрөнгийг хэрэглэх эрхтэй бөгөөд шилжүүлж авснаар түүний өмчлөгч нь болдог. Өмчлөгч нь тухайн эд хөрөнгийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж ашиглаж захиран зарцуулах эрхтэй байдаг. Гэтэл зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагчийн дансанд шилжиж орсон мөнгөн хөрөнгийг банк урьдчилж өгсөн даалгавар гэдэг үндэслэлээр захиран зарцуулсан байна... ” гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн талуудын байгуулсан зээлийн гэрээ, Хадгаламж банкны зээлийн дансны хуулга, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, Хадгаламж банкны гүйлгээний баримт, Хадгаламж банкны мемориалын баримт, хариуцагчийн зээл хүссэн өргөдөл, “Олон овоот гоулд” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, Хадгаламж банкны зээлийн хорооны хурлын шийдвэр гэсэн баримтууд нъ маргаж буй зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитой шилжүүлсэн гэж эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж дүгнэсэн. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэх зарчимтай. Мөнгөн зээлийг банк, эсхүл эрх бүхий хуулийн этгээдээс олгох тохиолдолд Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлүүд нь илүү нарийвчилсан заалт болох бөгөөд 281-285 дугаар зүйлүүд энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй байсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д зааснаар банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээнд зээлийг ашиглах зориулалтыг тусгайлан заадаг тул зээлдэгчээс гэрээнд заасан зориулалтаас өөрөөр зээлийн мөнгөн хөрөнгийг чөлөөтэй эзэмшиж, захиран зарцуулах эрх нь хуулийн дагуу хязгаарлагддаг тул шүүхээс Иргэний хуулийн 281.1, 101.1 дүгээр зүйлүүдийг хэрэглэсэн нь үндэслэлгүй болсон. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 21 дүгээр зүйлийн 21.4-д заасны Хадгаламж банкнаас хариуцагчийн зээлийн дансанд гүйлгээг хийсэн, зээлийн дансан дахь гүйлгээ нь хариуцагчийн харилцах дансан дахь гүйлгээтэй тохирч байгаа байдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. “Олон овоот гоулд” ХХК өөрийн дансан дахь мөнгөн хөрөнгөө хэрхэн зарцуулах нь тухайн компанийн бүрэн эрх юм. Банк Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасны дагуу зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул шүүх дээрх зүйлүүдийг хэрэглэх байсан. “Олон овоот гоулд” ХХК-ийн зээлийн мөнгийг авч ашиглаагүй гэх тайлбар нь нотлох баримт. Харин банкнаас мөнгөн хөрөнгө олгосон баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх түүнийг огт үнэлсэнгүй. Давж заалдах шатны шүүх “талуудын хооронд байгуулсан гэрээгээр банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид бодитой шилжүүлсэн, үүний дагуу хариуцагч мөнгөн хөрөнгийг ашигласан, захиран зарцуулсан байх нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримт болно” гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэгчээс хариуцагчийн зээлийг захиран зарцуулсан талаарх төлбөрийн даалгавар, чекийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэж гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэтэл банкнаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгчээс ашиглаж байсан бусад үйл баримтыг үнэлэхгүй орхигдууллаа.

2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ-012 дугаартай зээлийн гэрээгээр олгосон 1 750 000 000 төгрөг нь “Олон овоот гоулд” ХХК-ийн Хадгаламж банкин дахь 1700066785 тоот төгрөгийн харилцах дансанд 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 450 000 000 төгрөг, 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 780 000 000 төгрөг, 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 520 000 000 төгрөгөөр тус тус шилжин орсон нь дансны хуулга, гүйлгээтэй тохирч байгаагаар нотлогдсон. “Олон овоот гоулд” ХХК-ийн Хадгаламж банкин дахь 1700066785 тоот төгрөгийн харилцах дансан дахь орлого зарлагын гүйлгээг судлан үзэхэд зээлийн мөнгийг ашигласан нь тогтоогддог. Үүнд Хадгаламж банкнаас 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээлийн мөнгөн хөрөнгө 450 000 000 төгрөгийг шилжүүлэхэд тус дансны өмнөх үлдэгдэл 215 473.63 төгрөг байсан. 2009 оны 08 сарын 25-ний өдөр дахин 780 000 000 төгрөгийг шилжүүлэхээс өмнө өөр бусад орлого тус дансанд ороогүй. “Олон овоот гоулд” ХХК-аас 2 050 000 төгрөгийг зээлийн бүрдүүлбэр шимтгэлд төлж үлдэгдэл 447 950 000 төгрөгийг банк хоорондын гүйлгээгээр шилжүүлж захиран зарцуулсан. 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн 780 000 000 төгрөгийн шилжүүлэхэд тус дансны өмнөх үлдэгдэл 215 373.63 төгрөг байсан. “Олон овоот гоулд” ХХК-аас тухайн өдөрт нь 780 000 000 төгрөгийг зарлагадан авч дансанд 215 373.63 төгрөг үлдсэн. 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буцаан 780 000 000 төгрөгийг хийж нийт үлдэгдэл 780 215 373.63 төгрөг болсон. 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дахин зээлийн 520 000 000 төгрөгийг тус дансанд шилжүүлэхээс өмнө дахин өөр бусад орлого дансанд нэмж ороогүй байдаг ба “Олон овоот гоулд” ХХК нь уг зээлийн мөнгөн хөрөнгийг уурхайн үйл ажиллагаа, өмнөх хугацаанд бусдаас авч ашигласан бараа материалын төлбөр, ажилчдын хуримтлагдсан цалингийн төлбөрийг барагдуулж үлдэгдлийг өдөр тутмын үйл ажиллагаанд бүрэн ашиглаж дуусгасан. 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дахин зээлийн мөнгөн хөрөнгө болох 520,000,000 төгрөгийг шилжүүлэхэд дансны өмнөх үлдэгдэл нь 1,699,037 төгрөг байсан. Тус дансанд дараагийн орлого орох хугацаа буюу 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн мөнгийг өдөр тутмын үйл ажиллагаанд бүрэн зарцуулж дууссан буюу 137 809 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байсан.

2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 033 дугаартай зээлийн гэрээгээр олгосон 1 800 000 ам.долларын зээл хариуцагчийн харилцах дансанд 300 000, 1 500 000 ам.доллароор тус тус шилжин орсон нь дансны хуулга, гүйлгээтэй тохирч байна. Хариуцагчийн ам.долларын харилцах дансны гүйгээг судлан үзэхэд 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн мөнгөн хөрөнгө 300 000 ам.долларыг шилжүүлэх үед дансны үлдэгдэл 116 040.48 ам.доллар, 1 500 000 ам.долларыг шилжүүлэхэд өмнөх үлдэгдэл 6 922 ам.доллар болсон ба зээлийн 300 000 ам.долларыг бүрэн зарцуулж дуусгасан байсан. 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1 500 000 ам.долларын гүйлгээ хийгдсэн. Дараагийн орлого 2009 оны 11 сарын 02-ны өдөр орсон ба тухайн үед дансны үлдэгдэл 3 172 ам.доллар болоход зээлийг бүрэн зарцуулж дуусгасан байдаг. Дээрх баримтаас дүгнэхэд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байсан ба дансанд нь өөр бусад орлого ороогүй, өмнө нь үлдэгдэлгүй байсан нь тодорхой байна. Банк, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулд банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээдийн төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон блон банк, зээлийн эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцааг тус тус зохицуулсан. Гэвч шүүхээс төлбөр тооцооны гэрээний харилцааг зохицуулсан харилцааг зээл олгох харилцааг зохицуулсан зохицуулалттай хольж хэрэглэсэн нь үндэслэлгүй. Учир нь төлбөр тооцоог гүйцэтгэх зохицуулалтад зээлийн гэрээ байгуулаагүй зээлийн харилцаанд ороогүй иргэн, хуулийн этгээдийн төлбөр тооцоог гүйцэтгэх агуулга хамаардаг. Өөрөөр хэлбэл зээлийг олгосон тухай харилцаанд эрх зүйн дүгнэлт хийхдээ тус зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасныг баримталж зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх байтал төлбөр тооцоог гүйцэтгэх зохицуулалтыг үндэслэж буюу зээл хэлбэрээр шилжиж ирсэн мөнгөн хөрөнгийг зарцуулах талаар төлбөрийн даалгавар бичигдээгүй байхад захиран зарцуулсан гэх үндэслэлийг гаргасан нь хуульд нийцээгүй. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.5, 445.4-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлийн гэрээнүүдэд талууд зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах зориулалтыг дараах байдлаар тохиролцсон. 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 033/3 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр олгох 10 194 255 000 төгрөгийг гэрээний 1.3-т зааснаар төлөхөөр тохиролцож уг зориулалтыг зээлийн нэмэлт гэрээ болон зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдэд хариуцагчийн хувь нийлүүлэгчдийн 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00Г/104 дугаартай тогтоол, Хадгаламж банкны зээлийн хорооны 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 23/07, 23/06 дугаартай шийдвэрүүдийг тус тус үндэслэн нэмж олгож буй мөнгөн хөрөнгийг дээрх гэрээнүүдэд заасан зориулалтаар зарцуулахыг урьдчилан тохиролцсоны дагуу зээлийн мөнгөн хөрөнгийн гүйлгээг хийх үүргийг банкинд бичгээр урьдчилан өгч байгаа нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4-т заасантай нийцсэн. Гэрээгээр нэмж олгож байгаа зээлийн мөнгөн хөрөнгийг дээрх зориулалтаар зарцуулахаар бичгээр тохиролцож байгаа нь банкинд харилцагч урьдчилан үүрэг өгсөн гэх үндэслэлтэй байсан. 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 033/003 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2012 оны 012/005 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 2.2-д зааснаар талуудын хооронд байгуулсан 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 012, 033 тоот зээлийн гэрээнүүд, тэдгээрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийн бусад нөхцөл хэвээр хүчин төгөлдөр үйлчлэхийг дурдсан. 012 болон 033 тоот гэрээнүүдийн 3.6-д зааснаар зээлдэгч зээл болон бусад төрлийн гүйлгээ, төлбөр тооцоогоо Хадгаламж банкны харилцах дансаар гүйцэтгэхээр тохиролцсон.

Давж заалдах шатны шүүх “хэрэг хянан иашдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилж дүгнэлт гаргасан байх бөгөөд уг дүгнэлтийг гаргах болсон үндэслэл болсон нотлох баримтууд зовхөн нэг талын баримт байхаас гадна нэхэмжлэгч байгууллагын хуулбар үнэн дардас болон Хадгаламж банкны нягтлан бодогчийн тэмдэг дарагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасныг хангахгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Шинжээч шинжилгээг хийх явцад нэмж тодруулах шаардлагатай байгаа баримтуудыг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу ирүүлэхийг нэхэмжлэгч талд албан бичгээр мэдэгдэж байсан тул холбогдох баримтуудыг хүргүүлж байсан. Шинжээч хариуцагчаас шинжилгээ гаргахад шаардлагатай баримтуудыг гаргуулан шинжилгээ хийхэд ашигласан нь шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурдаж хавсаргасан байхад шүүхээс нэг талын баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх зохицуулалттай. Банкны харилцагчийн дансны гүйлгээ нь банкны санхүүгийн программд буюу цахим хэлбэрээр хадгалагддаг тул программаас хэвлэж байгаа дансны хуулга нь эх баримт болох бөгөөд тус хуулгыг өөрийн нэвтрэх эрхээр орж хэвлэсэн банкны ажилтан нь өөрийн тэмдгийг дарж баталгаажуулдаг. Хариуцагчаас зээлийн мөнгө нь түүний харилцах дансанд шилжин орсон талаар болон гэрээ, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолд зурагдсан гарын үсгүүдэд маргадаггүй. Мөн “Олон овоот гоулд” ХХК-ийн одоогийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Алтан нь 2012 оноос тус компанийн санхүүгийн бүтцийг бүрэн хяналтдаа авсан талаар тайлбар өгдөг ч тус хугацаанаас хойш өөрийн дансанд орсон мөнгө зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулагдаж байна гэж үзсэн бол Хадгаламж банкинд энэ талаар аливаа татгалзал, мэдэгдэл ирүүлэх байтал ирүүлээгүй, “Олон овоот гоулд” ХХК-ийн бусдын өмнө хүлээх үүргийн талаар аливаа мэдээлэлгүй байсан бол 2012 оны 033/003 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, 012/005 зээлийн гэрээнд нэмэлт нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд бусдын өмнө хүлээсэн үүрэг болон нэмж зээлэн авч байгаа мөнгийг бусад үүрэг, өр төлбөрийг барагдуулахаар тусгаж тохиролцох үндэслэлгүй.

Хадгаламж банкны Хувь нийлүүлэгчдийн хурлын 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай “Хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүдийг томилох тухай'' тогтоолоор Г.Алтанг Хадгаламж банкны хянан шалгах зөвлөлийн даргаар, түүний өмгөөлөгч Л.Сарангэрэлийг хянан шалгах зөвлөлийн гишүүнээр 2012 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар тус тус томилон ажиллуулж байсан. Хянан шалгах зөвлөл нь Хадгаламж банкны дүрмийн 10-т зааснаар банкны дүрэм, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг эдэлж байсан бөгөөд Г.Алтан, өмгөөлөгч Л.Сарангэрэл нар нь хянан шалгах зөвлөлийн эрх үүргийг хэрэгжүүлж байсан хэрнээ банкны удирдлагууд хоорондоо үгсэн хуйвалдаж мөнгө угааж байна гэх тайлбарыг шүүхэд гаргаж байгаа нь үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Хариуцагчаас тус компанийн актив буюу эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрх нь өөрийнх гэх боловч компанийн үүрэг нь биш гэх тайлбар нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс “Олон овоот гоулд” ХХК-д хамгийн сүүлд 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 033-003, 012-005 дугаартай гэрээний дагуу зээл олгосон тухай нэхэмжлэлд дурдсан. Хариуцагч нь тус хугацаанд хамаарах буюу 2012 оны 01 дүгээр улирлын санхүүгийн тайланг 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж тайлангийн үнэн зөв болохыг захирал, ерөнхий нягтлан бодогч нар батлан гарын үсгээ зурж байсан. Тайлангийн 2.2.20 дахь мөрөнд өр төлбөрийн нийт дүнг 255 562 899 080.15 төгрөг гэж тодорхойлсон.

Өглөгийн тайлангийн Зургаа. Урт хугацаат зээл хэсгийн 4 дэх мөрөнд /Бг-323 код/ Хадгаламж банк /зээл нэгтгэсэн/-нд төлөх төгрөгийн зээлийн дүнг 22 500 000 491 төгрөг, ам.долларын зээлийн дүнг /Бг323 код/ 25 705 000 ам.доллароор тус тус тайлагнаж тайлангийн хувийг Сангийн яам болон УТЕГ-ын УТОХГ-р тус тус баталгаажуулан хүлээлгэн өгсөн. Гэтэл захирал Г.Алтан нь тус тайланг үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурсан хэрнээ бусдын ашигласан буюу өөрийн авч ашиглаагүй, мэдээгүй гэх зээлийг санхүүгийн тайланд бүртгэсэн байдлыг шүүх анхаарч үзсэнгүй. Хариуцагчийн 2009, 2010, 2011 он тус бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон тайланг жилийн санхүүгийн тайлангаар баталгаажсаныг шүүх анхаарч үзсэнгүй. Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 8494 дүгээр захирамжтай Хадгаламж банкны нэхэмжлэлтэй “Олон овоот гоулд” ХХК-д холбогдох 59 500 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Алтан нь Хадгаламж банктай эвлэрлийн гэрээг байгуулж гэрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байсныг дурдах нь зүйтэй. Батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргийг өөрийн урьд нь авсан зээлийн мөнгийг төлөх үүрэгт нэмж хүлээхээр талуудын тохиролцож байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасантай нийцэж байгааг шүүх анхаарсангүй. Талуудын хооронд 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан №12/004 дугаартай батлан даалтын гэрээг дурдаж “Баяраам” ХХК-ийн 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 016 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 3 245 394 ам.долларыг, тус өдрийн 033/002 дугаартай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний үндэслэл хэсэгт зээлдэгчтэй байгуулсан батлан даалтын гэрээг дурдаж “Си Ти Эр” ХХК-ийн 15 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 888 600 000 төгрөг, “Эм Жи Эйч” ХХК-ийн 13 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 3 748 100 391 төгрөг, 14 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 690 281 100 төгрөг, “Эрдтана” ХХК-ийн 48/001 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 4 334 000 000 төгрөгийн үлдэгдлийг “Олон овоот гоулд” ХХК-ийн зээлийн гэрээний дагуу авсан зээлийн үлдэгдэл дээр нэмж төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу өрийг нэгтгэн дүгнэсэн 033/003 болон 12-005 дугаартай гэрээнүүдэд дахин тусгаж “Олон овоот гуолд” ХХК- ийн хувь нийлүүлэгч Ш.Батхүү, Г.Алтан нар гарын үсэг зурсан. Гэвч хариуцагчаас гаргасан “Суулд нэгтгэсэн гэрээний хувьд зээлийг хүүгүй болгож байгаа гэж хэлээд Г.Алтангаар гарын үсэг зуруулсан нь зээлийн мөнгийг авсан гэж үзэхгүй гэх аман тайлбар нь үндэслэлгүй. Учир нь аливаа гэрээний тал гэрээг уншиж танилцахгүй гарын үсэг зурах боломжгүй тэр тусам их хэмжээний дүнтэй гэрээний нөхцөлийг уншихгүй гарын үсэг зурна гэдэг нь боломжгүй. Гарын үсэг зурсан нь зээлийн мөнгийг авсан гэж үзэхгүй гэх тайлбарын тухайд гарын үсэг зурснаар зээл олгогдох харилцаа бус урьд нь олгогдсон зээлийн төлбөрийн үүргийг зээлийн гэрээний үүрэгт нэгтгэн төлөх гэж байгаа харилцаанд хамааралгүй.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-д зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байдаг. Хэрэгт авагдсан батлан даалтын гэрээнүүдэд 2.2, 3.1-д заасны дагуу тохиролцсоноос дүгнэж үзэхэд батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан тул түүнд нөхөх хариуцлага үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй. Шүүх зохигчдын хооронд байгуулсан №12/003 болон №033/001 тоот зээлийн гэрээгээр ямар нэг зээл олгогдоогүй, өөрөөр хэлбэл өмнөх гэрээг нэгтгэн зээлийн валютын төрлийг сольсноор гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй тул нэхэмжлэгч уг гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь №12/003 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 1.1-д зааснаар банк зээлдэгчийн хооронд 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан тоот зээлийн гэрээ, 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 012/001 тоот зээлийн гэрээний зээлийн үнийн дүн 2 200 000 000 төгрөгөөс 224 919 999 төгрөгийг бэлэн бусаар төлүүлж үлдэгдлийг ам.доллар болгон өөрчлөх өөрчлөлт хийж талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасны дагуу өмнөх үүргийг солихоор тохиролцсон. Анхны зээлийн гэрээгээр зээлдэгчийн дансанд зээлийн гэрээнд заасан төгрөгийг олгосон тухай дээр тайлбарласан ба 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 012-002 тоот зээлийн гэрээгээр зөвхөн 012 тоот зээлийн гэрээгээр олгосон 1 750 000 000 төгрөг болон 012-001 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний үлдэгдэл 450 000 000 төгрөгийн зээлийн хугацааг 12 сарын хугацаагаар сунгахаар тохиролцсон ба тус гэрээний талаар хамгийн сүүлд ам.долларын зээлийг нэгтгэсэн 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12-005 дугаартай гэрээний өмнөтгөл хэсэгт тодорхой дурдсан ба уг гэрээ нь зээлийн үүргийн дүнгийн хэмжээнд ач холбогдолгүй байсан. Зээлийн гэрээгээр олгосон төгрөгийг ам.доллароор төлөхөөр үүрэг сольж байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасантай нийцэж байгаа ба нэгэнт олгогдсон зээлийн валютын төрлийг сольсон гэрээний дагуу дахин солигдсон валютыг шилжүүлэх үүргийг зээлдүүлэгч хүлээхгүй. Шүүх “Нэхэмжлэлийн үндэслэл болох 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12-005 дугаартай гэрээгээр нэмж олгосон гэх 18 610 605.1 ам.долларын зориулалт нь гэрээнд зааснаар МИБ банкнаас улбаатай үүссэн өр төлбөр 18 612 785.38 ам.долларын авлагыг “Олон овоот гоулд” ХХК хариуцан төлөхөөр тохиролцов гэсэн ч 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчийн депозит дансны хуулганд бичигдснээр 18 612 797.64 ам.долларыг “Суробан” ХХК-ний авлага төлөв гэж зарлагын гүйлгээ хийсэн ба хэрэгт МИБ банк болон “Суробан” ХХК- тай холбоотой төлбөр авлагын баримт байхгүй гэж дүгнэсэн. “Олон овоот гоулд” ХХК нь 2010 оны 01 дүгээр сард уул уурхайн үйл ажиллагаандаа зориулан ОХУ-ын Олон улсын хөрөнгө оруулалтын банк буюу МИБ банкнаас 20 000 000 ам.долларын зээлийг нэг жилийн хугацаатайгаар авсан. Хадгаламж банк нь уг зээлийг авахад батлан даагчаар оролцсон байсан бөгөөд “Олон овоот гоулд” ХХК нь зээлээ төлөөгүйн улмаас МИБ нь батлан даалт гаргасан Хадгаламж банкны ностро данснаас 20 000 000 ам.долларыг хасаж авснаар Хадгаламж банк “Олон овоот гоулд” ХХК-аас уг дүнгээр авлагатай болсон. “Олон овоот гоулд” ХХК-аас уг авлагыг төлөхийн тулд өөрийн эзэмшлийн 16759 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх замаар төлөхөөр тохиролцож Хадгаламж банктай 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Авлага барагдуулах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу “Олон овоот гоулд” ХХК-аас өөрийн эзэмшлийн 16759 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Суробан” ХХК-д шилжүүлэхээр 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ байгуулсны дагуу хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх  20 000 000 ам.долларын авлагыг “Суробан” ХХК төлөх болсон ч тусгай зөвшөөрлийг “Суробан” ХХК-ийн нэр дээр шилжүүлж чадаагүй тул “Олон овоот гоулд” ХХК нь Хадгаламж банкинд 20 000 000 ам.доллар төлөх үүрэгтэй хэвээр үлдсэн. Иймд 2012 оны 12-005 дугаартай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд уг төлбөрийг МИБ банкнаас улбаатай үүссэн өр төлбөр гэж тодорхойлсон ба банк уг авлагыг төлүүлэхдээ хариуцагчаас “Суробан” ХХК-ийн авлага төлөв” гэсэн гүйлгээний утгыг тодруулан тэмдэглэж дансны бичилт хийсэн. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 34532 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 873 дугаартай баримт хүргүүлэх тухай албан бичгээр холбогдох баримтуудыг хүргүүлсэнээр зээлийг хүсээгүй, Хадгаламж банкнаас зээл олгосныг мэдээгүй, банк дураараа манай дансанд гүйлгээ хийсэн гэх тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож, няцаагдаж байсан ч шүүх уг нотлох баримтуудыг үнэлсэнгүй. Өөрөөр хэлбэл банкны аливаа албан тушаалтан дангаараа зээл олгох эсэх тухай шийдвэрийг гаргадаггүй ба зөвхөн банкны дүрэм журмаар тусгайлан эрх олгогдсон гишүүдээс бүрдэх зээлийн хорооны хурлын хамтын шийдвэрээр зээл олгох эсэхийг шийдвэрлэдэг. Нөгөө талаар “Олон овоот гоулд” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын ООГ/104 дугаартай тогтоолд хувь нийлүүлэгч Г.Алтан Хадгаламж банкнаас 18 610 605.10 ам.доллар, 10 194 255 000 төгрөгийн зээлийг нэмж авах зөвшөөрлийг хувь нийлүүлэгч Ш.Батхүүгийн хамтаар гаргаж гарын үсэг зурж байсан байдалд эрх зүйн үнэлэлт өгсөлгүй орхигдууллаа. Иймд дээрх үндэслэлүүдээр гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний маргаанд банк, эрх бүхий этгээдээс зээл олгох талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв боловч хэрэглэвэл зохих Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байх тул шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч “Олон овоот гоулд” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68 213 832 500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд санхүүгийн бусад эх үүсвэрээс төлүүлэхээр шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлага гаргасныг хариуцагч татгалзаж, маргажээ.

Нэхэмжлэгч дараах зээлийн гэрээнүүд болон батлан даалтын гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна.

1.”Олон овоот гоулд” ХХК  болон Хадгаламж банк 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 012 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 750 000 000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлэх зээлийн гэрээ /хх-20/

2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дээрх гэрээ буюу 012/001 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар 660 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 1,9 хувийн хүүтэй нөхцөлөөр нэмж зээлэхээр тохирсон байна.

Дээрх 2 зээлийн гэрээг нэгтгэж, 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 012/003 тоот  гэрээг байгуулж, үндсэн зээл 1 750 000 000 төгрөг, 660 000 000 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 210 224 919 төгрөгийг хасаж, үлдэх 2 199 775 080 төгрөгийг тухайн үеийн /1 ам.доллар : 1318.81 төгрөг/ ханшаар 1 668 000  ам.долларын зээл гэж гэрээнд тусгасан баримт хэрэгт авагджээ.

2.2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 033 тоот зээлийн гэрээгээр 1 800 000 ам.долларыг сарын 1,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлэх гэрээ /хх-44/

3.2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 47 тоот зээлийн гэрээгээр 2 876 355 554 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаагаар зээлэх зээлийн гэрээ /хх-57/

4.2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 033-003 тоот зээлийн гэрээгээр 10 194 255 000 төгрөгийг хүүгүйгээр зээлэх

5.2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 012/005 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 18 610 605 ам.долларыг хүүгүйгээр зээлэх зээлийн гэрээг тус тус үндэслэжээ.

Эдгээр гэрээг байгуулсны дараа талууд тохиролцон 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1 800 000 ам.долларын зээлийг монгол төгрөгт шилжүүлэн 2 494 764 000 төгрөгийн зээл гэж, 2010 оны 09 дүгээр сарын   03-ны өдөр 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2 876 355 554 төгрөгийн зээлийг 2 181 000 ам.долларын зээл гэж гэрээний зүйлийг өөрчлөн, гэрээнд тусгасан байна.

Нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээний дагуу дараах зээлийг “Олон овоот гоулд” ХХК хариуцах ёстой гэж үзжээ. Үүнд:

2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 015 тоот Хадгаламж банк болон “Си Ти Эр” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл 888 600 000 төгрөг,

2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 013 тоот Хадгаламж банк болон “Эм Жи Эйч” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн үлдэгдэл 3 748 100 391 төгрөг,

2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 014 тоот Хадгаламж банк болон “Эм Жи Эйч” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн үлдэгдэл 690 281 100 төгрөг, 

2010 оны 04 дүгээр сарын 12, 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 48/001 тоот гэрээгээр “Эрдтана” ХХК-ийн зээлийн үлдэгдэл 4 334 000 000 төгрөг,

2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 016 тоот зээлийн гэрээний дагуу “Баяраам” ХХК-д олгосон зээлийн үлдэх үүрэг 3 245 394.9 ам.долларыг тус тус төлж барагдуулах үүрэгтэй гэжээ.

2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр талууд дараах байдлаар монгол төгрөгийн болон валютын зээлийг нэгтгэн дүгнэж, үүргийг тодорхойлсон байна.

Зээлийн гэрээгээр авсан монгол төгрөгийн бүх зээлийг буюу 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 2 494 764 000 төгрөг, 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Си Ти Эр” ХХК-ийн зээл 888 600 000 төгрөг, 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Эм Жи Эйч” ХХК-ийн зээл 3 748 100 391 төгрөг,  2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Эм Жи Эйч” ХХК-ийн зээл 690 281 100 төгрөг, 2010 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн “Эрдтана” ХХК-ийн зээлийн үлдэгдэл 4 334 000 000 төгрөг, бусад зээл 150 000 000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Олон овоот гоулд”  ХХК-ийн авсан зээл 10 194 255 000 төгрөгийг нэгтгэж, нийт 22 500 000 000 төгрөгийг төлөхөөр тооцоо нийлж, гэрээ хэлбэрээр байгуулсан байна.

Мөн 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр валютын бүх зээлийг нэгтгэж, үүнд  2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу “Олон овоот гоулд” ХХК-д олгосон зээл 1 668 000 ам.доллар, 2011 оны 04 дүгээр сарын 12-ны зээлийн гэрээний дагуу олгосон 2 876 355 554 төгрөг буюу 2 181 000 ам.доллар, 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу “Баяраам” ХХК-д олгосон зээлийн үлдэгдэл 3 245 394.9 ам.доллар, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Олон овоот гоулд” ХХК-д олгосон зээл 18 610 605 ам.долларыг тус тус нэгтгэж, нийт 25 705 000 ам.долларын зээл байгааг дүгнэж, талууд гэрээнд гарын үсгээ зуржээ. 

Дээрх 2 гэрээнд “Олон овоот гоулд” ХХК-ийн өөрийн авсан болон батлан даалтын гэрээний дагуу төлөх зээл бүгд орсон, зээлийн хүүг тохироогүйгээс гадна зээлийн үнийн дүнг зохигчид маргаагүй байна. Харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг банкны зүгээс “банк хоорондын гүйлгээгээр” буцаад суутгасан, зарим зээлийг гэрээний дагуу шилжүүлээгүй, банк дураараа данснаас зээлийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан тул  зээл олгосон гэж үзэхгүй, мөн батлан даалтын гэрээтэй холбогдох зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсон гэж маргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзжээ.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл “Олон овоот гоулд” ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 033-003 тоот зээлийн гэрээний дагуу авсан 10 194 255 000 төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 012/005 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр авсан 18 610 605 ам.доллар, 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр авсан 2 200 000 000 төгрөг бүгд 45 491 354 932 төгрөгийг төлөх үүрэгтэй  гэж үзнэ. Дээрх 3 гэрээний дагуу зээлдүүлэгч талаас гэрээгээр тохирсон мөнгөн хөрөнгийг “Олон овоот гоулд” ХХК-ийн дансанд шилжүүлсэн, “Олон овоот гоулд” ХХК нь өмнөх зээлийг төлөх болон бусад зориулалтаар зээлийн хөрөнгийг захиран зарцуулсан нь банкны дансны хуулга болон хариуцагч компанийн дансны гүйлгээ хийсэн баримтуудыг үндэслэн шинжээч “Глобал капитал аудит” ХХК-ийн дүгнэлтээр тогтоосон байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохыг заасан бөгөөд энэ нөхцөл хангагдсанаас гадна зээлдэгч өөрөө мөнгийг захиран зарцуулжээ.

“Олон овоот гоулд” ХХК-ийн хувь нийлүүлэгч нар 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ООГ/101 тоот тогтоолоор Хадгаламж банкнаас 10 194 255 000 төгрөгийн болон 18 610 605 ам.долларын зээл авахыг зөвшөөрч, эдгээр зээлээр Хадгаламж банктай байгуулсан 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн авлага барагдуулах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 18 612 785 ам.доллар, Самсунг корпорацид алт ачуулахтай холбоотой үүссэн авлага 7 737 572 321 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 106/216 тоот гэрээний дагуу төлөх 1 453 155 133 төгрөг, Монгол шуудан банкнаас Олон овоот төслийн санхүүжилтэнд зориулж “Монгол газар” ХХК-ийн нэр дээр авсан зээлийн үлдэгдэл 1 000 000 000 төгрөгийг төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн, “Олон овоот гоулд” ХХК хүсэлт гаргаж, дээрх зориулалтаар зээл олгосон, зээлдэгч захиран зарцуулсан байна. /2-р хавтас х-38/

Хадгаламж банк нь 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний дагуу 2 200 000 000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, гэрээний зүйл нь үндэсний мөнгөн тэмдэгт тул авсан зээлээ хариуцагч буцааж өгөх үүрэгтэй гэж үзнэ.

Харин банкны зүгээс 2010 оны 09 дүгээр сарын 03-ны зээлийн гэрээгээр 2 876 355 554 төгрөгийг зээлдэгчид шилжүүлээгүй тул уг мөнгийг ам.долларт шилжүүлснээр 2 181 000 ам.долларыг болон “Баяраам” ХХК-ийн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр авсан 3 245 394 ам.долларыг “Олон овоот гоулд” ХХК төлөх үндэслэлгүй талаарх шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн тул холбогдох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Мөн 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг нэгтгэж дүгнэсэн баримтанд байгаа “бусад зээл 150 000 000 төгрөг”-ийн үүрэг тодорхой бус, 2009 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 33 тоот гэрээгээр 1 800 000 ам.долларыг Хадгаламж банкнаас зээлдэгчийн дансанд шилжүүлсэн боловч банк буцааж суутгасан байх эдгээр нэхэмжлэлийг хариуцагч хариуцах үндэслэлгүй байна. Зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн мөнгийг аваагүй, ашиглаагүй тул үүрэг үүсэхгүй юм.

Түүнчлэн “Олон овоот гоулд” ХХК нь батлан даалтын гэрээний дагуу үүрэг хүлээх үндэслэлгүй байна.

Батлан даалтын гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилготой болохоос гадна үндсэн үүргийн байдлаас шууд хамааралтай байдаг. Үндсэн үүрэг нь хүчин төгөлдөр бус бол батлан даалтын гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус байна.

“Олон овоот гоулд” ХХК нь 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хадгаламж банктай батлан даалтын гэрээ байгуулж, 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх “Си Ти Эр” ХХК-ийн зээл 888 600 000 төгрөг, “Эм Жи Эйч” ХХК-ийн зээл 3 748 100 391 төгрөг, “Эм Жи Эйч” ХХК-ийн зээл 690 281 100 төгрөг, “Баяраам” ХХК-ийн зээл 3 245 394 ам.доллар, 2010 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний дагуу төлөх “Эрдтана” ХХК-ийн зээлийн үлдэгдэл 4 334 000 000 төгрөгийг тус тус хариуцахаар үүрэг хүлээсэн боловч дээрх гэрээнүүдийн дагуу Хадгаламж банкнаас зээлдэгчид зээл олгоогүй байна.

Хэрэгт цугларсан баримт, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд эдгээр зээлүүд нь Зоос банкнаас шилжиж ирсэн бөгөөд Хадгаламж банк 2009 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Си Ти Эр” ХХК, “Эм Жи Эйч” ХХК, “Баяраам” ХХК-тай зээлийн гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Эрдтана” ХХК-тай тус тус зээлийн гэрээ байгуулсан, гэрээнд заасан мөнгийг зээлдэгч нарын дансанд шилжүүлсэн боловч, “Зоос банкны өглөг төлөв” гэсэн зориулалтаар буцааж авсан байна. Зээлдэгч зээлийг захиран зарцуулаагүй, ашиглаагүй учраас зээл буцааж төлөх үүрэг үүсэхгүй.

Иймд үндсэн үүрэг болох зээлийн гэрээний дагуу үүрэг үүсээгүй тул батлан даалтын гэрээний дагуу үүрэг үүсэхгүй болно.   

Нөгөө талаар шинжээчийн дүгнэлтэнд батлан даалтын гэрээтэй холбоотой дээрх зээлүүд Хадгаламж банк болон “Олон овоот гоулд” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 9 810 981 000 төгрөгийн зээлээс төлөгдсөн дансны бичилт, баримт байгааг дурдаж, 9 810 981 000 төгрөгийн зээл нь төлөгдөөгүй учраас   монгол төгрөгөөр төлөх 22 500 000 000 төгрөгийн зээлийн дүн хэвээр байгаа гэсэн агуулгаар дүгнэсэн байх ба  энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байв. Гэрээгээр 9 810 981 000 төгрөгийн зээл олгогдоогүй учраас нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээний дагуу нэхэмжлэлээ гаргасан байна.

Шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон баримтуудыг үзвэл зохигчид аль аль нь зээлийн дансны гүйлгээтэй холбоотой өөрийн баримтуудыг гаргаж өгсөн, шинжээч баримтуудыг харьцуулж, тулгаж үзсэн байх ба зохигчид баримтыг маргаагүйгээс гадна  шинжээчид өгсөн зарим баримт нь хуулбар боловч хэрэгт эх хувиараа давхар байгаа, ач холбогдолтой гол баримт болох дансны гүйлгээний баримт хуулийн шаардлага хангасан тул шинжээчийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв. Харин шинжээчийн дүгнэлт дахь эрх зүйн асуудлаар буюу хэлцлийг хүчин төгөлдөр бус, хүчин төгөлдөр бус байх магадлалтай гэх дүгнэлтүүдийг шүүх үнэлэх шаардлагагүй юм.

Нэхэмжлэлийн шаардлага дахь барьцаа хөрөнгө хүрэлцээгүй тохиолдолд санхүүгийн бусад эх үүсвэрээр төлүүлэхээр шүүхийн шийдвэрт тусгуулах гэсэн нь шаардлага бус, хуулийн асуудал тул шийдвэрлэхгүй.

Харин зээлийн гэрээний үүргийг хангуулах барьцааны гэрээний зүйл болох тусгай зөвшөөрлүүдийн хувьд “Олон овоот гоулд” ХХК-ийн бусад банкнаас авсан зээлтэй холбоотойгоор хэд хэдэн банкны хооронд дундын барьцааны гэрээ байгуулагдсан, энэ журмаар үүргээ хангуулна гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбар гаргасан тул энэ талаар шийдвэр, магадлалд дурдах нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Аварзэдийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 689 дүгээр магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01139 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч “Олон овоот гоулд” ХХК-аас 45 491 354 932 төгрөгийг гаргуулж Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс 22 722 477 568 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлээс үүргийг хангуулах эрхтэйг дурдсугай” гэж,

2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Олон овоот гоулд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 227 614 724 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                      П.ЗОЛЗАЯА