| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00334/И |
| Дугаар | 103/ШШ2024/00297 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2024/00297
| 2024 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 103/ШШ2024/00297 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дугаар хороо, ******* ******* гудамж, ******* ******* *******, *** тоотод байрлах ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн *** дугаар хороо, *** байрны *** тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,048,190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,048,190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Б. нь "******* ******* ******* ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 3,199,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч Б. нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,207,001 төгрөг, хүүгийн төлбөрт 789,215 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,783 төгрөг, нийт 2,021,000 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Б. нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 471 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Иймд "******* ******* ******* ББСБ" ХХК-ийн зүгээс дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, дугаартай цахим зээлийн дэд гэрээг цуцалж, хариуцагч Б.аас үндсэн зээлийн төлбөр 1,991,998 төгрөг, хүүгийн төлбөр 948,038 төгрөг, нэмэгдүүлсэн төлбөр 94,154 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 3,048,190 төгрөгийг гаргуулж хангаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ******* ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн, үлдэгдэл төлбөр болох 3,048,190 төгрөгийг төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Б. нь ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,048,190 төгрөгийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,048,190 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,721 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,860 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 31,860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн
тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ