| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2026/0632/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/825 |
| Огноо | 2026-03-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2026/ШЦТ/825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001381 дугаартай 5 хавтаст хэргийг 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 0-нд Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Тоосгоны 00 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух хаягтай, урьд нь:
-2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 559 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
-2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 646 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял,
-2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 618 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 706 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялыг 04 жилийн хугацаагаар ял гэж өөрчлөлт оруулсан, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүгчийн 30 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, (РД:ИВ*******) ******* овогт *******ийн *******.
Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын ******* байрны *******од Н.*******-*******этэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглээд Н.*******-*******ийг согтоод унтсаны дараа хохирогч Д.*******н эзэмшлийн эд зүйл болох 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг даалин хулгайлан авч хохирогч Д.*******д 880,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материалын эцэст хамт архи ууж байсан хохирогч Ц.гийн шүрэн толгойтой алтан нуухтай, ясан халбагатай дунд гарын чүнчигноров чулуун хөөрөг 1 ширхэг, хөөргөний даалин 1 ширхэг, “Samsung А13” загварын 1 ширхэг гар утас, автобусны карт 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч Ц.д нийт 2,963,600 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын хашаанд байрлах тусгайлан хамгаалагдсан агуулах бүхий амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч амбаарт хураалттай байсан хохирогч Б.гийн эзэмшлийн монгол гэрийн гадуурх цагаан бүрээс 1 ширхэг, гэрийн дотуур цаваг 1 ширхэг, гэрийн өрх 1 ширхэг, гэрийн бүслүүр 3 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч хохирогч Б.д нийт 255,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын од оршин суух хохирогч Ц.ын хашаанд хураалттай байсан монгол гэрийн 5 ширхэг хана, 1 ширхэг хаалга, 1 ширхэг туурга зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч Ц.ад нийт 1,170,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.ын машиныг жаахан наашлуулаад өгье гэж түүний түлхүүрийг авч улмаар машины түлхүүртэй хамт түүний гэрийн түлхүүр байсныг ашиглан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тоосгоны од байрлах Д.ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрыг түлхүүрээр нь онгойлгон дотогш нэвтрэн орж хохирогч Д.гийн эзэмшлийн “iPhone XR” загварын 1 ширхэг гар утас, 5 грамм монетон бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлан авч хохирогч Д.д 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 22 дугаар гудамжны од байрлах хохирогч Д.ын эзэмшлийн гарааш бүхий тусгайлан хамгаалсан агуулахад нууцаар нэвтэрч 1 ширхэг батарей дрилл хулгайлан авч хохирогч Д.т 50,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 115 дугаар байрны од байрлах хохирогч Д.ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр руу түлхүүрээр нь онгойлгон дотогш хууль бусаар нэвтэрч 1 ширхэг Панасоник LCD 32 инчийн зурагтыг хулгайлан авч хохирогч Д.т 250,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, "Ред Рок" зочид буудлын ресейпшний текний ард байсан хохирогч Г.гийн эзэмшлийн “SamsungА52” загварын 1 ширхэг гар утас, “Samsung А10” загварын 1 ширхэг гар утас болон ченж эссэ нэртэй 8 хайрцаг тамхи зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч Г.д 456,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 62 дугаар гудамжны 2од байрлах хохирогч Д.ын гэрт нууцаар орж “iPhone 14 pro max” загварын 1 ширхэг гар утас, утасны хавтсан гэр 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг зэргийг авч, улмаар гар утасных нь ард байсан Хаан банкны тоот данстай виза картаас нийт 220,600 төгрөгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.ад нийт 2,349,900 төгрөгийн хохирол, мөн хохирогч Г.ийн эзэмшлийн “iPhone 15 pro” загварын 1 ширхэг гар утас зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч Г.д 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Би хохирогч нарт учруулсан хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд гэмт хэргийг дахин давтан үйлдсэн нь архины хамааралтай байсантай холбоотой. Миний хувьд хохирлын талаар маргах зүйл байхгүй. Хохирогч ад учирсан хохирлыг төлсөн гэж ойлгож байгаа боловч үлдсэн тохиолдолд холбогдох этгээдэд хохирлыг барагдуулахад бэлэн байна. Гэрийн туургыг би өөрөө таксигаар авч очиж хохирогчид өгсөн. Хохирогч *******, , , , нарт учирсан хохирлыг одоогоор төлөөгүй байгаа.” гэв.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт Н.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, бусад бичгийн баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 176 дахь тал)
1.2. Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (3-р хавтаст хэргийн 178 дахь тал)
1.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.*******н өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр би ажил дээрээ байж байтал манай хүргэн Батнасан над руу залгаад танай гэрийн цонхоор танихгүй, согтуу эрэгтэй хүн орилоод байна гэж байна, манай гэрээс эд зүйл алга болчихсон юм шиг байна гэрт очоод үзээдхээч гэсэн чинь манай охин очиж үзээд 1 ширхэг мөнгөн аяга, 2 хөөрөг, 1 даалин алдагдсан байна гэж хэлсэн. Гадна талдаа хүү *******далайгаас дурсгав гэсэн бичигтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 1 ширхэг шилэн хөөрөг, нөгөө хөөргийг нь сайн мэдэхгүй байна 1 ширхэг жижиг хөөрөг байсан, 1 ширхэг даалин зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Би мөнгөн аягаа 280.000 төгрөгөөр, даалин 300.000 төгрөгөөр, 2 ширхэг хөөргөө нийлүүлээд 300.000 төгрөгөөр үнэлнэ. ” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 181-182 дахь тал)
1.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.*******зулын өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 24-0******* гэртээ байж байтал аавын дүү Батнасан өглөө залгаад аавын чинь цонхоор танихгүй хар хувцастай хүн орилоод байна, гэртээ ирж үзээрэй, *******-*******э танихгүй хүн оруулсан юм шиг байна гэхээр нь би *******-*******э рүү залгаад наад танихгүй хүнээ гарга гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгсэн удалгүй дахиж залгаад хүн байхгүй шүү дээ, аав ажилдаа явчихсан, өнөөдөр ирэхгүй гэхээр нь аан заа гэж хэлээд утсаа салгаад очоогүй юм. Өдөр аав над руу залгаад миний эд зүйл алга болчихсон юм шиг байна, гэртээ очоод үзээдхээч гэхээр нь за гэж хэлээд очиж байх замдаа цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэгээд цагдаа нартай хамт гэрийн хаалга тогшиход онгойлгохгүй байсан чинь *******-*******э гаднаас ирэхээр нь гэр рүү орж үзэхэд дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 2 хөөрөг, 1 даалин алдагдсан байсан юм. Дүүгээсээ хэнтэй хамт байсан талаар асуухад ******* гэдэг хүнтэй хамт архи уусан, тэр хүн авсан байж магадгүй, би хойгуур хайж байгаад ирлээ гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 185-186 дахь тал)
1.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.*******-*******ийн өгсөн: “Өчигдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хороо Ханын материалын ******* байрны ******* гэртээ байж байгаад гарч архи олж ууя гээд байрны гадаа байж байсан чинь танил ******* гэх залуутай таараад хамт нэг шил архи уусан юм. Тэгээд өлсөөд байна гэхээр нь би гэр рүүгээ дагуулж орсон ба гэрт бид хоёр л байсан. Аав маань 48 цагаар гардаг ээлжийн ажилтай байсан юм. Тэгээд гэртээ хоол унд өгчөөд гэрт цуг байсан. Би гадаа уусан архиндаа согтоод тасраад унтаад өгсөн юм. Тэгтэл маргааш өдөр нь сэрсэн ба босоход гэрт хүн байхгүй, ******* явчихсан байсан ба манай гэрээс аавын 2 хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, даалин зэрэг нь байхгүй байсан. Би ааваас мөнгөн аягаа далд хийсэн юм уу гэж асуусан. Тэгсэн том өрөөний шүүгээн дээр үлдээсэн байхгүй байна гэж хэлсэн юм. Тэгсэн аав, эгчид хэлсэн бололтой эгч цагдаа нартай хамт ирсэн. Би гадуур явж *******ыг хайсан боловч олдоогүй.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 189-190 дэх тал)
1.6. “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн “шилэн хөөрөг 1 ширхэг 200.000 төгрөг, хөөрөг 1 ширхэг 100.000 төгрөг, даалин 1 ширхэг 300.000 төгрөг, мөнгөн аяга 1 ширхэг 280.000 төгрөг нийт 880.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хавтаст хэргийн 193-194 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 05 дахь тал)
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.гийн өгсөн: “2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр би ханын материалын эцсийн дэлгүүрээс 1 шил архи аваад явж байгаад тааралдсан ******* гэдэг залуутай хувааж уусан. Тэгээд би цаашаа гэр рүүгээ алхсан ба нэг сэрсэн чинь би гэрийнхээ хашааны үүдэнд явж байсан ба миний цүнхэнд байсан хөөрөг, гар утас, автобусны карт, Хаан банкны виза зэрэг эд зүйлүүд алга болчихсон байсан. Миний хөөрөг шүрэн толгойтой, алтан нугатай, ясан халбагатай, ногоон хавчуургатай дунд гарын Чүнчигноров хөөрөг байсан. Би тухайн хөөргийг 2004 онд хийлгэж байсан ба одоо 10.000.000 төгрөгөөр үнэлнэ. Миний гар утас “Samsung” загварын утас байсан бөгөөд загварыг нь тодорхой санахгүй байна. Би тухайн утсыг 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний алдсан картад мөнгө байгаагүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 08-09 дэх тал)
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.гийн дахин өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрийнхээ ойролцоох 31 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь мэдэхгүй дэлгүүр рүү орсон чинь миний алдсан хөөрөг даалинтайгаа хамт барьцаанд байсан. Тухайн хөөргийг хэн барьцаанд тавьсан талаар асуухад ******* гэдэг нэртэй хүн 39.000 мянган төгрөгөөр тавьсан гэж худалдагч нь хэлсэн. Тэгэхээр нь би 39.000 төгрөгийг төлөөд хөөргөө даалинтайгаа авчихсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 11-12 дахь тал)
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.ийн өгсөн: “Би ханын материалын эцсийн 31 дүгээр байрны дэлгүүр 1 давхарт “Жем Гарнеш” гэдэг нэртэй дэлгүүр ажиллуулдаг бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн орчимд манай энэ хавиар архи ууж явдаг залуу болох ******* энэ хөөргийг түр барьцаанд үлдээгээд юм авъя гээд 1 шил архи, 1 кола ундаа, 1 гахайн мах аваад бор өнгийн даалинтай хөөрөг үлдээсэн. Тухайн үлдээсэн хөөргийг яг ямар хөөрөг гэдгийг мэдэхгүй байна. *******ын авсан зүйл 39.000 төгрөг болон... гэдэг хүн гаднаас орж ирээд миний хөөрөг байна, би хөөргөө авъя гээд барьцааны 39.000 төгрөгийг төлөөд тухайн хөөргийг даалинтай нь хамт авсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 14 дэх тал)
2.5. “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн “Хөөрөг 2.500.000 төгрөг, “Samsung А13” загварын гар утас 300.000 төгрөгөөр нийт 2.800.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 31-32 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.
3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 52 дахь тал)
3.2. Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (1-р хавтаст хэргийн 53 дахь тал)
3.3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 56-57 дахь тал)
3.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.гийн өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг 14 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Нарангийн голд байх аав ээжийндээ байхад манай хадам ээж Цэрэндолгор над руу залгаад манаачийн амбаарт байсан гэрийн юмнууд чинь алга болчихлоо хурдан хүрээд ир гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын од байхад гэртээ ирэхэд хашааны үүдэнд байх амбаарт хадам ээж Цэрэндолгор байсан ба шинээр худалдаж авсан гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд гэрийн шинэ бүрээс, цаваг, өрх, 2 ширхэг бүслүүр алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаад дуудлага өгчөөд манай хадам ээжтэй хамт архи уусан гэх Нараа гэх эмэгтэйг хайгаад, манай гэрийн урд гудамжинд байх нэг айлд ороход Нараа гэх эмэгтэй хэвтэж байхаар нь гэрийн эд зүйлс хаана байна гэж асуухад Нараа гэх эмэгтэйтэй хамт уухаар орж ирсэн ******* гэх залуу алдагдсан эд зүйлсийг аваад гарч байхыг харсан гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 61-62 дахь тал)
3.5. “Хас Үнэлгээ” ХХК-ийн “гэрийн гадуур цагаан бүрээс 1 ширхэг 75.000 төгрөг, гэрийн дотуур цаваг 1 ширхэг 45.000 төгрөг, гэрийн өрх 1 ширхэг 45.000 төгрөг, гэрийн бүслүүр 1 ширхэг нь 30.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 67-70 дахь тал)
3.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн Н.*******ын өгсөн: “2024 оны 8 дугаар сарын 30-ний өдөр өмнө хамт архи ууж байсан Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянголын од байх Цээгий эгчийн гэрт ороход гэрийнхэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу унтаж байхаар нь би гэрээс нь гараад явж байгаад архи уумаар санагдаад архины мөнгө олох зорилгоор тэдний хашаанд байх дээгүүрээ саравчтай урд талд нь задгай гялгар уутаар бүтээсэн зүйлийг зарж болохоор зүйл байгаа болов уу гээд очоод харахад гэрийн бүрээс, цаваг, өрх, 2 ширхэг бүслүүр цагаан уяа зэрэг байхаар нь зараад мөнгө болгоод архи авч ууя гэж бодоод нууцаар авч гараад тухайн эд зүйлийг ханын материалын эцэст байх таксины хүнд бүгдийг нь 100.000 төгрөгт зарчихсан юм.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.
4.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 106 дахь тал)
4.2. Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (1-р хавтаст хэргийн 107 дахь тал)
4.3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 109-110 дахь тал)
4.4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 111-115 дахь тал)
4.5. Н.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 116 дахь тал)
4.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.ын өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Баянголын компанийн хашаанд түр оршин сууж байгаа. 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 22 цагийн үед охиныхоо сүүг авахаар дэлгүүр гарахдаа хашааны зүүн талд хураасан байсан гэрээ эргэж очсон. Тэгэхэд гэрийг бүтээгээд тавьсан байсан гялгар уутыг ураад задалсан байхаар нь цагдаад дуудлага өгчөөд тэр хавиар хүн байгаа эсэхийг шалгасан. Тэгтэл хашааны зүүн талын булангаас үл таних 30-35 орчим насны эрэгтэй хүн усны тэрэг түрчихсэн гарч ирээд манай хашаа руу чиглээд ирсэн. Тэгээд намайг гэрэл тусгатал зогсоод буцаж эргээд явахаар нь би очоод бариад авсан. Удалгүй цагдаа ирсэн бөгөөд тухайн хүн хэлэхдээ манай гэрийн эд зүйлсийг хулгайлах гэж байсан гэсэн. Мөн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай хураагаад тавьсан байсан гэрийн бүрээс, цаваг, бүслүүр, өрх зэрэг эд зүйлс алга болсон ба тухайн хүн хулгайлж зарсан гэдгээ хэлсэн.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 125 дахь тал)
4.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.ын дахин өгсөн: “Надад нэмж ярих зүйл байна. Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын од эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2024 оны 9 дүгээр сард эхнэр бид хоёр шинэ гэр барихаар монгол гэр худалдаж авсан ба, тухайн гэрийн дагалдах материалуудыг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын хашаан дотор байдаг харуулын төмөр бүргэд хаалгатай пүткэн дотор хурааж, дээгүүр нь хучлагаар бүтээсэн байсан юм. Мөн гэрийн хана 5 ширхэг, хаалга, 4 ширхэг туурга, 2 дээврийг хашаан дотор байх саравч дотор хурааж гялгар уутаар ороож хивсээр дарсан байсан. Ингээд манай эхнэр 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа 20 цагийн үед ирэхэд хашааны хаалга онгорхой байсан бөгөөд хашаанаас алдагдсан зүйл байна уу гэж шалгахад харуулын пүткэн дотор байсан гэрийн хэрэгслүүдээс өрх 1 ширхэг, цаваг 1 ширхэг, бүрээс 1 ширхэг, бүслүүр 1 ширхэг алдагдсан. Тэгсэн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны 22 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын гэрээсээ дэлгүүр орохоор гараад хан байхад саадан дотор байсан хураалгаатай байсан гэрийн зарим эд зүйл байхгүй харагдаад байхаар нь гайхаад очиж шалгаж үзэхэд хашаан дотор байх саравч дотор хурааж гялгар уутаар ороож хивсээр дарсан байсан гэрийн 5 ширхэг хана, 1 ширхэг туурга, 1 ширхэг хаалга алдагдсан байхаар нь хашаан дотроо хүн байна уу гээд хайгаад явж байхад манай хойд талын айлын хашааны булангаар тэрэг түрсэн хүн тойроод гараад ирэхээр нь би хэн юм болоо гэж бодоод хашаанаасаа гараалд очиж тухайн хүнтэй уулзаж чи харанхуй шөнө юу хийж байгаа юм бэ, манай хашаанаас юм хулгайлсан уу гэхэд тухайн үл таних эрэгтэй үгүй гэхээр нь шууд хашаа руугаа дагуулж ороод эндээс алдагдсан зүйлсийг авсан уу, цагдаа дуудлаа шүү гэхэд би авсан юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд цагдаа дуудсан. Ингээд цагдаа нар ирээд тухайн хүнийг авч явсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 127-128 дахь тал)
4.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Э.ын өгсөн: “Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хархорин” зах дээр монгол гэр зардаг. 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ байхад намхан согтуу эрэгтэй ирээд хана авах уу, гэж ирсэн бөгөөд утсаар 5 ширхэг хана, 1 ширхэг цагаан хаалга авчирч өгөөд хулгайн эд зүйл бишээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би арай ч хулгайн зүйл зарахгүй байлгүй гэж бодоод 5 ширхэг хана, 1 ширхэг хаалгыг 750.000 төгрөгт бэлнээр худалдаж авсан. Ингээд маргааш өдөр нь тухайн эд зүйлсийг өөр хүнд зарж борлуулсан. Тэгсэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас ирж надтай уулзсан ба, хохирогч гэх залуу тай явж байсан. Тухайн цагдаа надад нэг эрэгтэй хүний зураг харуулаад танд хана, хаалга зарсан залуу мөн байна уу гэхэд миний харсан зураг дээрх залуу мөн байсан. Намхан бор туранхай залуу байсан. /*******ийн *******ын зургийг харуулсан болно/ Ингээд би хулгайн эд зүйл авсандаа их харамсаад хохирогчид 5 ширхэг хана өөрөөсөө гаргаж өгсөн. Надад 5 ширхэг ханын хохирол учирсан байна. 5 ширхэг хана нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 139-140 дэх тал)
4.9. “Хас Үнэлгээ” ХХК-ийн “гэрийн хана 5 ширхэг 700.000 төгрөг, гэрийн хаалга 1 ширхэг 350.000 төгрөг, гэрийн туурга 120.000 төгрөг нийт 1.170.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 153-155 дахь тал)
4.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн Н.*******ын өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн 22 цагийн үед өмнө хамт архи ууж байсан Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо Баянголын од байх Цээгий эгчийн гэрт ороход Цээгий эгч шал согтуу гэртээ хэвтэж байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад явж байгаад өмнө хулгай хийж байсан хашаанд байх дээгүүрээ саравчтай урд талд нь задгай гялгар уутаар бүтээсэн зүйлийг дахин аваад зарах зүйл байна уу гээд харахад гэрийн эд зүйл байхаар нь би өөрийн гэртээ очоод хашаанаасаа усны тэргээ аваад Цээгий эгчийн хашаанд ороод тэдний хашаанд байх дээгүүрээ саравчтай урд талд нь задгай гялгар уутаар бүтээсэн зүйл дотор байсан 5 ширхэг хана, 1 ширхэг эсгий, монгол гэрийн хаалга байхаар нь аваад ханын материалд байх согтуу ахынд аваачиж тавиад дахин тэнд байсан үлдсэн эд зүйлийг авахаар усны тэргээ бариад Цээгий эгчийн хашааны урд очиход хашааны хаалга нээгдээд Цээгий эгчийн хүү нь эхнэрийн хамт намайг барьж аваад удалгүй цагдаа ирээд намайг цагдаагийн хэлтэст авчирсан юм...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, үйлдэлдээ маргахгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 146 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.
5.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 78 дахь тал)
5.2. Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (2-р хавтаст хэргийн 79 дэх тал)
5.3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хавтаст хэргийн 80-83 дахь тал)
5.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.гийн өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд гэртээ зээ охины хаягт амарч байгаад орой 18 цагийн орчимд хүнтэй уулзах гээд зээ охин Аминхүслэнгийн хамт гэрээс гараад 30 минутын дараа буцаж иртэл миний гар утас болон монетон бөгж байхгүй хулгай орчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Би гэрийн хаалга түгжсэн, гаднаас зөвхөн түлхүүрээр онгойдог сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний алдагдсан гар утас iPhone 10 маркийн гадна талдаа ягаан өнгийн гэртэй гар утас байсан...Миний нөхөр нь хажуу талын айлын хашаанд архи ууж байгаад машины түлхүүрээ алга болгосон байсан. Хамт ууж байсан хүн нь түлхүүрийг нь аваад гэрт орж ирсэн байж магадгүй.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 86 дахь тал)
5.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.гийн дахин өгсөн: “Манай гэрийн хаалгыг хаасан тохиолдолд гаднаасаа онгойхдоо зөвхөн түлхүүрээр онгойдог бөгөөд тэр өдөр охин Аминхүслэнгийн хамт 18 цагийн орчимд гэрээсээ гарахдаа хаалгаа гаднаас нь хааж гараад 30 орчим минутын дараа өөрийнхөө түлхүүрээр онгойлгож орсон. Тухайн үед алдагдсан миний гар утас том өрөөний буйдан дээр, монетон бөгж нь том өрөөний шилэн стенкны тавиур дээр ээмэг бөгжний хайрцаг дотор байсан. Миний гар утас “IPhone 10” загварын гар утас бөгөөд 2023 онд манай хүүхэд Солонгос улсаас над руу явуулсан. Тухайн утасны имей дугаар байхгүй. Би тэр өдөр гадагшаа гарч ээжийнхээ гэр рүү явахдаа бөгжөө зүүж явсан бөгөөд 17 цагийн орчимд гэртээ буцаж ирээд тайлж тавиад дахиад гэрээсээ гарсан. Тухайн үед нөхөр орж ирснээс хойш 2 цаг орчмын дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 88-89 дэх тал)
5.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.ын өгсөн: “Би хөдөө ажилтай явж байгаад өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн бөгөөд би гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны од очоод гэртээ оролгүй хажуу талынхаа хашаанд орж өөрийнхөө машинаа тавьсан. Тухайн айлын хашаанд зүс таних нэрийг мэдэхгүй нэг эрэгтэй ирээд машиныхаа түлхүүрийг өгчих гэхээр нь би яах гэж байгаа юм гэж асуухад таны машиныг жаахан наашлуулъя гэхээр нь би тэг тэг гээд өөрийнхөө 00-00 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгсөн. Удалгүй тухайн хүн түлхүүрийг авчирч өгөхгүй алга болчихсон. Тухайн машины түлхүүртэй хамт манай гэрийн түлхүүр байсан юм тэгэхээр нь би хамар хашааны айлдаа ороод машины түлхүүр авчраад өгчих байх гэж бодоод хүлээгээд ирэхгүй болохоор нь тухайн айлаас гэртээ яваад ороход манай эхнэр , манай хүүхэд болох *******-*******э 2 сууж байсан. Манай эхнэр надад хандаж манай гэрт хулгай орчихсон байна миний ээмэг, гар утас алга болчихсон байна гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 91 дэх тал)
5.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.ын дахин өгсөн: “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 30 дугаар байр руу явж байхад 9 дүгээр сургуулийн хажууд миний машины араас нэг машин мөргөчихсөн. Тэгээд би хүүхэд авах гэж яараад нөгөө мөргөсөн хүмүүс хэл ам хийгээд зогсож байхад ******* нь машины хажууд хүрч ирэхээр нь би яараад хүүхэд авах гээд байна гэж хэлэхэд ******* та яваад хүүхдээ ав, би машиныг чинь зогсоол дээр тавина гэхээр би машиныхаа түлхүүрийг өгсөн уг машины түлхүүрийн оосорт манай гэрийн түлхүүр хамт байсан. Тэгээд би *******т түлхүүр өгөөд манай байрны ар талын цэцэрлэг орж хүүхэд аваад гарч ирээд орцны гадна эхнэр тай таараад хүүхдээ өгсөн. Би эхнэртэй хандаж машиныхаа түлхүүрийг хүнд өгчихсөн түлхүүрээ аваад ирье гэж хэлээд байрны зүүн талын гэх айл руу *******ыг хайгаад түлхүүрээ авах гэж очиход ******* байхгүй байсан. Тэгээд би гарч яваад байрны ойролцоо хайхад олдоогүй. Би саадын хажууд зогсож байхад ******* согтуу хүрээд ирсэн тэгэхээр би чи яасан бэ гэж асуухад таны машиныг авч ирэх гэхэд хүмүүс нь маргаан хийгээд байхаар нь авчирч чадаагүй гэж хэлээд надад машины түлхүүртэй хамт гэрийн түлхүүр байсныг надад өгөөд яваад өгсөн. Тэгээд би машинаа аваад орцны үүдэнд зогсоолд тавиад гэрт ороход манай эхнэр орон дээр байсан утас байхгүй байна мөн шкаф дотор байсан бөгж байхгүй байна чи авсан юм уу гэхээр би юу гэж авах бэ би сая хүүхэд авахдаа машины түлхүүрийг хүнд өгсөн тэр орсон гэж хэлээд гараад хайхад ******* олдоогүй тэгээд цагдаа дээр ирсэн.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 93 дахь тал)
5.8. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хавтаст хэргийн 111-115 дахь тал)
5.9. “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн “iPhone гар утас 400.000 төгрөг, монетон бөгж 1.100.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (2-р хавтаст хэргийн 96-97 дахь тал)
5.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.*******ын өгсөн: “Би сар өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд гэх ахын гэрт архи ууж байхад ах орж ирээд байрны урд талд хүний машин шүргэчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь ахтай хамт гараад би ахыг түлхүүрээ өгчих гэж хэлээд түлхүүрийг нь аваад машин дээр нь очсон. Тэгээд машиныг нь хөдөлгөх гэхэд нөгөө машины хүмүүс нь цагдаа дуудчихсан байна битгий хөдлөг гэхээр нь би буцаж ахын гэрт орсон. Тэгэхэд ах байхгүй байсан. Би ахын гэрт нэг шил архи уучхаад ахыг гэртээ байж магадгүй гэж бодоод ахын байр руу ороод хаалгыг нь цохисон чинь хаалга хүн тайлахгүй байсан тэгэхээр нь надад байсан машины түлхүүрийн оосорт нэг түлхүүр байхаар нь уг түлхүүрийг хийгээд эргүүлтэл хаалга онгойчихсон. Тэгээд би гэрт ороход хүн байгаагүй тэгээд нэг монетон бөгж байхаар нь авсан тэгээд би буцаж хаалгыг нь цоожлоод гарч яваад ханын материалын эцэст очиж уг бөгжийг хүнд 40.000 төгрөгөөр зарчихсан тэгээд уг мөнгөөрөө архи уусан маргааш нь ахтай уулзаж түлхүүрийг нь өгсөн.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 122-123 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
6.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 130 дахь тал)
6.2. Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (2-р хавтаст хэргийн 132 дахь тал)
6.3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хавтаст хэргийн 133-135 дахь тал)
6.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.ын өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 20-ны гадуур ажиллаа хөөцөлдөөд хороололд явж байхад цагдаагаас над руу залгаад таны гараашт хулгай орсон юм шиг байна гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 22-од ирэхэд гараашнаас батарейтай дрилл 1 ширхэг алдагдсан байна.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 140 дэх тал)
6.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.гийн өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд би гэртээ ганцаараа толгойгоо угаагаад байж байтал гадна юм дугарах шиг болохоор нь гэрээсээ гүйгээд гарсан чинь манай арын гудамжинд амьдардаг ******* гэдэг залуу манай хашаанд байсан Д.ын гараашнаас шуудайтай эд зүйл авч гараад гүйж байхаар нь би хойноос нь хөөе юмаа авъя гээд дуудсан чинь намайг тоохгүй цаашаа гүйгээд зугтаачихсан. ******* манай арын гудамжинд амьдардаг бөгөөд 2024 оны 8 дугаар сарын дундуур манай тог тасарчихлаа танайд хоноё гэж ирээд манайд 1 удаа хоноод явсан. Өөр ямар нэгэн холбоо байхгүй. Тэр гараашинд эд зүйлээ хийж цоожлоод яваад байдаг байсан бөгөөд тухайн үед 2 цоожоор хаалгыг нь цоожилчихсон байсан ба ******* цоожийг нь тухайн үед эвдчихсэн юм шиг байсан.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 142-143 дахь тал)
6.6. “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн “Батарей дрилл 50.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (2-р хавтаст хэргийн 152-153 дахь тал)
6.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн Н.*******ын өгсөн: “Би 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 22-од байрлах ахын гэрт ахтай хамт архи уугаад байж байтал ах хэвтчихсэн. Тэхээр нь би ахыг унтчихлаа гэж бодоод гэрээс нь гараад гараашны цоожийг нь гараараа татсан чинь онгойчихоор нь би гарааш рүү нь ороод төмөр сейфнээс батарей дрилл аваад шуудайнд хийж авч яваад ханын материалын эцэст танихгүй хүнд 35.000 төгрөгөөр зарсан. Би тухайн гараашнаас батарей дриллээс өөр зүйл аваагүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 147-148 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
7.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 115 дахь тал)
7.2. Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (3-р хавтаст хэргийн 116 дахь тал)
7.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.ын өгсөн: “Би өнөөдөр ажил дээрээ байж байгаад 21 цагийн орчим гэртээ ороод ирсэн. Манай байрны хаалга цоожтой байсан. Тэгтэл гэртээ ороход манай гэрээс 32 инчийн зурагт алга болсон байсан. Манай ширээний нүдэнд байсан хар эссэ гэх нэртэй 6 хайрцаг тамхи байхгүй байсан. Тэгээд би бодоод байхад 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт Аюур гэх залуу ирж надтай цуг архи уугаад хоносон. Тэгэхэд маргааш өглөө нь Аюур хүн рүү залгаад гаднаас ******* нэг эмэгтэй дагуулаад ороод ирсэн. Бид 1 литрийн “Соёрхол” болон 0,75 литрийн “Архи” гэх нэртэй хар шилтэй архи аваад ороод ирсэн. Тэгээд би тухайн үедээ тасраад унтаад өгсөн. Тэр хэд тухайн орой манай гэрээс явахдаа миний “Samsung У6” гэх гар утас болон гэрийн нэг илүү түлхүүрийг аваад явсан байсан. Би тухайн үедээ цагдаад хэлээгүй байж байгаад өнөөдөр гэртээ ирсэн. Манай гэрт түлхүүр тааруулаад орсон байсан тул би цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 119 дэх тал)
7.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.ын дахин өгсөн: “Тухайн үед манай гэрээс 32 инчийн зурагт байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би цагдаад мэдүүлэг өгснийхөө дараа гэртээ байж байгаад хэд хоногийн дараа буйдан доороос “Samsung У6” маркийн гар утас болон тамхинуудыг олсон юм. Харин хулгайд алдагдсан гэх 32 инчийн зурагтын хохирлыг барагдуулж авмаар байна. Би энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Тухайн гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн эмгэг өөрчлөлт ороогүй.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 121 дэх тал)
7.5. “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн “Panasonic брэндийн 32 инчийн зурагт 250.000 төгрөг, хар эссэ 24.600 төгрөг, “Samsung У6” маркийн гар утас 150.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (3-р хавтаст хэргийн 152-153 дахь тал)
7.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн Н.*******ын өгсөн: “Би 10 сарын дундуур Сонгинохайрхан дүүрэг 37 дугаар хороо, Содон хороолол 115-од ирж архи уухдаа илүү түлхүүрийг нь аваад явсан байсан. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би Хархорин зах дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 15 цагийн үед Содон хороололд байх ахын гэрт нь очоод илүү түлхүүрээрээ онгойлгож ороход гэрт нь хүн байхгүй байхаар нь тавиур дээр байсан 32 инчийн зурагтыг аваад гараад явсан.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 128-129 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
8.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 183 дахь тал)
8.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.гийн өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо “Ред рок” зочид буудалд ажил дээрээ байж байсан. Өглөө 08 цаг 40 минутын орчимд ээлж солилцох гээд явсан бөгөөд миний нөгөө ээлжийн хүн арай ирээгүй байхаар нь түрүүлээд ресейпшний хаалгыг онгорхой орхиод гарсан чинь ресейпшний тавиур хэсэг дээр орхисон байсан гар утаснууд мөн 8 хайрцаг ченж эссэ алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Манай ажил хяналтын камер байгаа бөгөөд миний гар утас эд зүйлийг авсан хүний бичлэг байгаа би тэр бичлэгийг цагдаагийн байгууллагад сайн дураараа гаргаж өгөх болно. Би “SamsungА52, Samsung А10” загварын гар утаснуудаа хулгайд алдсан бөгөөд ченж эссэ нэртэй 8 хайрцаг тамхи хулгайд алдсан. Миний утасны содон шинж тэмдэг гэх юм бол “Samsung А10” нь улаан тагтай хар өнгийн гар утас байсан бөгөөд нүүр хэсэг нь хагархай ажиллагаа хэвийн гар утас байсан нөгөө утас нь “SamsungА52” загварын хар усан цэнхэр өнгөтэй ажиллагаа хэвийн гар утаснууд байсан. Би гомдолтой байна. Алдсан зүйлээ олуулмаар байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 188-189 дэх тал)
8.3. “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн “SamsungА52” загварын гар утас 1 ширхэг 280.000 төгрөг, “Samsung А10” загварын гар утас 1 ширхэг 140.000 төгрөг, ченж эссэ 8 ширхэг 36.000 төгрөг нийт 456.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хавтаст хэргийн 194-196 дахь тал)
8.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн Н.*******ын өгсөн: “Би 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны “Ред рок” нэртэй зочид буудлын 2 давхарт пиво уугаад сууж байсан бөгөөд өрөө авах гээд ресейпшний текны цаана нь хүнгүй байхаар нь ресейпшны хэсэг рүү ороод тавиур дээр нь байсан хайрцаг дотроос ченж эссэ 8 хайрцаг тамхи, мөн 2 ширхэг гар утсыг аваад хэсэг хугацааны дараа буцаад гарсан. Би хулгайлсан гар утаснуудаа эвдсэн бөгөөд хулгайлсан тамхиа 10.000 төгрөгт үл таних хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 192-193 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
9.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 245 дахь тал)
9.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 246-250 дахь тал)
9.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.ийн өгсөн: “Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо Хангайн 62-2од байрлах байшиндаа гэр бүлээрээ 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байж байсан. Тус өдрийн 21 цагийн орчим гал тогооны өрөөнд цонхны ойролцоо “iPhone 14 pro max”, “iPhone 15 pro” маркийн гар утаснуудыг цэнэглэж үлдээгээд том өрөөндөө зурагт үзэж байгаад 5 минут орчмын дараа гал тогоонд байсан гар утаснууд алга бол болсон байсан. Тэгээд гар утас руу залгаж үзэхэд дуудаж байгаад холбогдох боломжгүй гэрийн хаалга нээлттэй байхаар нь хулгайд алдагдсан байна гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай гэр хяналтын камертай ба тухайн үед ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Алдагдсан гар утсаараа хянадаг байсан, хяналтын камерын санах ой манай гэрт байгаа. Хулгайд алдагдсан “iPhone 14 pro max”, маркийн гар утасны гэрэнд нөхөр Д.ын иргэний үнэмлэх, Хаан банкны карт байсан. Тухайн Хаан банкны картаас 4-5 удаагийн гүйлгээгээр 150.000 орчим төгрөг уншуулж ашигласан байсан. Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, Хайрхан хороолол 1067 гэсэн посс машинуудад уншуулж зарлага гаргасан байсан. Тухайн үед гэрийн хаалга хаалттай цоожгүй байсан. Гол хэсгээр ханаар тусгаарлагдсан хоорондын зай 5 метр “iPhone 14 pro max” маркийн гар утсаа 2023 оны 9 дүгээр сард 3.600.000 төгрөгөөр худалдаж авсан одоо 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. “iPhone 15 pro” маркийн гар утсыг 2024 оны хавар 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 3.000.000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 03-04 дэх тал)
9.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.ын өгсөн: “Би 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 20 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 65-22А тоот завсрын газар байхад өөрийн эзэмшлийн “iPhone 14 pro max” загварын гар утасны цэнэг дуусаад гэртээ ороод гал тогооны өрөөнд эхнэрийн “iPhone 15 pro” загварын гар утас цэнэглэж байсан залгуураас цэнэглээд хөлдөөгч дээр тавиад орхисон. Түүнээс хойш том өрөөндөө ороод кино үзэж байгаад 1 цаг орчмын дараа буюу 21 цаг 30 минутын үед гар утсаа очоод авах гэтэл алга болчихсон байсан. Тухайн үед гэрийн хаалгаа хартал онгорхой байхаар нь хулгайч орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Манайд 3 хүүхэд, ээж, эхнэр нар байсан. Хулгайч орсон талаар хэн ч мэдээгүй байсан. Миний гар утас нь “iPhone 14 pro max” загварын “128GB” гүн ягаан өнгийн гар утас байсан. Би тухайн гар утсыг 2023 оны 9 дүгээр сард 3.600.000 төгрөгөөр хорооллын “Теди” төвөөс худалдан авсан. Ямар нэгэн сэв зураас байхгүй. Миний гар утас хар өнгийн хавтсан гэртээ байсан ба ард нь миний үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг байсан. Би тухайн хавтсан гэрээ 40.000 төгрөгөөр худалдан авч байсан. Эхнэрийн “iPhone 15 pro” загварын гар утас, гадуураа гэргүй. Харин миний Хаан банкны дугаарын данснаас 8 удаагийн гүйлгээгээр 220.600 төгрөгийн гүйлгээ гарсан байсан.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 07-08 дахь тал)
9.5. “Тэнцвэр Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн “iPhone 15 pro” загварын гар утас 1 ширхэг 2.500.000 төгрөг, “iPhone 14 pro max” загварын гар утас 1 ширхэг 2.025.000 төгрөг, гар утасны гэр 25.000 төгрөг, виза карт 10.000 төгрөг, иргэний үнэмлэх 69.300 төгрөг нийт 4.604.300 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан (2-р хавтаст хэргийн 25-27 дахь тал)
9.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.гийн өгсөн: “Би 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоосгоны 24А 2од /Аника хочтой/-ын хамт байсан. Бид хоёр орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханын материалын эцэс орж хүнсний дэлгүүрт байхад миний зүс таних ах ******* тааралдаад, ийшээ гудамж оръё ярих юм байна гэсэн. Тухайн үед ******* халааснаасаа 2 ширхэг “iPhone” загварын гар утас гаргаж ирээд хямдхан авах уу гэхээр нь сонирхоод хэдэн төгрөгөөр зарах вэ гэхэд 250.000 төгрөгөөр зарна гэсэн. Би мөнгөгүй байсан учраас гаас 250.000 төгрөг асуухад дансанд нь байгаа гэж хэлсэн ба гар утсыг нь авахаар болоод “GS25” сүлжээ дэлгүүр орж гийн данснаас 250.000 төгрөг бэлнээр гаргаж өгчхөөд тухайн 2 ширхэг гар утсыг нь аваад “Рич” баарны орчимд явж байгаад хүнд 400.000 төгрөгөөр зарчихсан. Би урьд өмнө *******аас огт гар утас авч байгаагүй. Гэхдээ би хувиараа хүнээс жижиглэнгийн бараа аваад хэдэн төгрөгийн ашиг хараад зарчихдаг юм. Тэр утгаараа *******аас гар утас худалдан авсан.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 22-23 дахь тал)
9.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.гийн өгсөн: “Би тухайн өдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханын материалын эцсээс хойш байдаг гэх залуугийнд очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Орой 20-21 цагийн үед уух юм дуусаад Ханын материалын эцэс ороход нэг ахтайгаа таараад намайг наанаа зогсож байгаарай гом хэлээд дэлгүүрийн ард, гудамж руу ороод хэсэг хугацааны дараа гарч ирсэн. Тухайн үед надаас дансанд нь мөнгө байна уу, түр 250.000 зээлээч гэж хэлээд “GS25” сүлжээ дэлгүүр орсон. Тухайн үед надад карт байгаагүй учраас тухайн газрын ажилчны Хаан банкны дугаарын дансанд 260.000 төгрөг шилжүүлээд бэлнээр 250.000 төгрөг авч өгсөн.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 19-20 дахь тал)
9.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.гийн өгсөн: “Би 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 14 цаг 30 минутын үед өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын 14-1оос гараад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах GS-25 түргэн үйлчилгээний газарт ирж кассын ажлаа хийсэн бөгөөд шөнө 23 цаг 30 минутын үед ээлжийн ажлаа өгсөн. Тухайн үед би дансаараа 1-2 удаагийн гүйлгээ хийсэн. Намайг орой 21 цагийн үед ажил дээрээ байхад зүс таних Ханын материалын архи уудаг ах ирээд данс руу нь мөнгө хийгээд бэлнээр авъя, картаа алга болгосон чинь мөнгөө авч чадахгүй байна гэсэн. Эхэндээ би дургүйцсэн боловч гуйгаад байхаар нь зөвшөөрөөд байж байхад хамт явсан үл таних 25-26 насны эмэгтэй Хаан банкны 5628151236 дугаарын данснаасаа 260,000 шилжүүлээд 250,000 төгрөгийг нь бэлнээр гаргаж авсан юм. Анх надаас гуйсан ахыг бол харж байсан ба Ханын материалын эцэс дээр архи уугаад байж байдаг. Манай байгууллагын дотор талд Хаан банкны АТМ байдаг ба түүнээс уншуулан авсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар
Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн 9 удаагийн үйлдлээр Д.*******н гэрт дүүтэй нь хамт архи ууж байгаад Д.*******гийн 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг даалинг авч нийт 880,000 төгрөгийн, Ц.тэй согтууруулах ундаа хэрэглэж, түүний өмч хөрөнгөө хамгаалах чадвар түр суларсан байдлыг далимдуулан хөөрөг, “Samsung А13” загварын гар утас, автобусны карт, Хаан банкны виза картыг авч нийт 2,963,600 төгрөгийн, тусгайлан хамгаалагдсан агуулах бүхий амбаарт нэвтэрч Б.гийн монгол гэрийн гадуурх цагаан бүрээс, дотуур цаваг, өрх, бүслүүр зэргийг авч, нийт 255,000 төгрөгийн, Ц.ын хашаанд хураалттай байсан монгол гэрийн эд зүйлсийг авч нийт 1,170,000 төгрөгийн, Д.ын автомашины түлхүүрийг ашиглан орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч Д.гийн “iPhone XR” загварын гар утас, монетон бөгжийг авч нийт 1,500,000 төгрөгийн, Д.ын гараашаас батарей дриллийг авч 50,000 төгрөгийн, Д.ын орон байранд нэвтэрч “Panasonic” брэндийн 32 инчийн зурагтыг авч 250,000 төгрөгийн, Г.гийн “Samsung А52”, “Samsung А10” загварын гар утас, “ченж эссэ” нэртэй 8 хайрцаг тамхийг авч нийт 456,000 төгрөгийн, Д.ын гэрт нэвтэрч, “iPhone 14 pro max” загварын гар утас, утасны хавтсан гэр 1 ширхэг, иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт болон картнаас 220.600 төгрөг авч Д.ад нийт 2.349.900 төгрөгийн, түүний эхнэр Г.ийн эзэмшлийн “iPhone 15 pro” загварын 2.500.000 төгрөгийн гар утсыг авч, (эхнэр, нөхөр Д. Г.) нарт нийт 4.604.300 төгрөгийн хохирол тус тус учруулсан шүүгдэгчийн үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч орон байр болон агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болов.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсноор мөн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх ба бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Хууль тогтоогчоос энэ гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний “хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар” гэх объектив талын шинжээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болон хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдэх арга, хэрэгсэл, халдлагын зүйл, орчин нөхцөл зэргийг нарийвчлан тусгасан байдаг.
Тодруулбал, уг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарах орон байр гэдэгт хүн байнга буюу түр оршин суухад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, гэр, байшин, амралтын гэр, зочид буудлын өрөө зэрэг, агуулах сав гэдэгт эд хөрөнгө хадгалах зориулалттай байгууламж, контейнер, амбаар, сейф, шүүгээ, тээврийн хэрэгслийн ачааны хэсэг байхаар тайлбарлажээ.
Шүүгдэгч Н.******* нь Д.*******, Ц., Г. нарын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, мөн Б., Ц., Д., Д., Д. нарын гэр, хашаа, амбаар зэрэг “хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч” үйлдсэн үйлдлийг хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.*******ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн талаар.
Шүүгдэгч Н.******* нь ганцаараа 9 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.*******д 880.000 төгрөг, Ц.д 2.963.600 төгрөг, Б.д 255,000 төгрөг, Ц.ад 1,170,000 төгрөг, Д.д 1.500.000 төгрөг, Д.т 50.000 төгрөг, Д.т 250.000 төгрөг, Г.д 456.000 төгрөг, Д.ад 2.349.900 төгрөг, Г.д 2.500.000 төгрөг нийт 12.374.500 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо зарим хохирогч нарын эд зүйлийг биет байдлаар буцаан олгогдсон, хавтаст хэрэгт авагдсан хууль сануулж үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн хохирогч нарын мэдүүлэгтэй харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж шүүгдэгч Н.*******аас хохирогч нарт төлөх хохирлыг дараах байдлаар шийдвэрлэсэн болно.
Хохирогч Д.д учирсан 1.500.000 төгрөгийн хохирол дээр хөрөнгийн үнэлгээ гаргуулсантай холбоотой 20.000 төгрөг, Ц.ад хөрөнгийн үнэлгээ гаргуулсантай холбоотой 50.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
Хавтаст хэрэгт хохирогч Ц.гийн өгсөн: “...миний алдсан хөөрөг даалинтайгаа хамт барьцаанд байсан...би 39.000 төгрөгийг төлөөд хөөргөө даалинтайг нь авчихсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 11-12 дахь тал) гэрч М.ийн өгсөн: “...*******ын авсан зүйл 39.000 төгрөг болон... гэдэг хүн гаднаас орж ирээд миний хөөрөг байна, би хөөргөө авъя гээд барьцааны 39.000 төгрөгийг төлөөд тухайн хөөргийг даалинтай нь хамт авсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 14 дэх тал)
Зэрэг мэдүүлгүүдээс Ц.гийн 2.650.000 төгрөгийн үнэлгээ бүхий хөөрөг, дайлан хохирогчид биет байдлаар барьцаанаас 39.000 төгрөгөөр буцаан авсан байна.
Тодруулбал, хохирогч Ц.ад учирсан 1.170.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг биет байдлаар бүрэн буцаан олгосон байх тул түүний хохирол нөхөн төлөгдсөнд тооцож, эд зүйлийн үнэлгээний төлбөрт төлсөн 50000 төгрөгийг олгох нь зүйтэй. Харин хулгайн эд зүйлийг 700.000 төгрөгөөр худалдан авсан иргэний нэхэмжлэгч Э.т 700.000 төгрөгийн төлбөртэй гэж үзнэ.
Нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 9.363.500 төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.*******д 880.000 төгрөг, Ц.д 313.600+39000=352.600 төгрөг, Ц.ын 1.170.000 төгрөгийн эд зүйл буцаан биет байдлаар олгогдсон, харин эд зүйлийн үнэлгээний төлбөр 50.000 төгрөгийг Ц.ад, иргэний нэхэмжлэгч Э.т 700.000 төгрөг, Б.д 255.000 төгрөг, Д.д 1.500.000 төгрөгийн хохирол дээр эд зүйлийн үнэлгээний төлбөр 20000 төгрөг, Д.т 50.000 төгрөг, Д.т 250.000 төгрөг, Г.д 456.000 төгрөг, Д.ад 2.349.900 төгрөг, Г.д 2.500.000 төгрөгийн тус тус олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан 11 сар 01 хоногийн ялыг нэмж нэгтгэн биеэр эдлэх нийт ялыг 2 жил 11 сар 01 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хүний амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж авсан), гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас хувийн байдал (гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн) зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага оногдуулахад дээрхи нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Н.*******ыг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 618 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд оролцогчид гомдол гаргаснаар 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 706 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялыг 04 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөлт оруулжээ.
Уг ялаас 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 30 дугаартай захирамжаар Н.*******ын эдлээгүй үлдсэн 11 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж мөн хугацаагаар хяналт тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Н.******* нь хорих ялаас хугацааны өмнө суллагдсанаас хойш 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн 9 удаа дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын саналыг харгалзан шүүх хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэнэ.” мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэсэн эрх зүйн үр дагаврыг бий болгож байна.
Иймд 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024/ХМШЗ/30 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 01 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 (арван нэг) сар, 01 (нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 (хоёр) жил, 11 (арван нэг) сар, 01 (нэг) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.
Шүүгдэгч Н.******* өөрийн үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******ын цагдан хоригдсон нийт 350 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцно.
Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, эрүүгийн 2508021120668, 2508000000071, 2408039101761, 2408036440731, 2408035971544, 2408032991769, 2408043251757, 2408019411758 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн *******ыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн амьдрах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаартай захирамжаар 11 (арван нэг) сар, 01 (нэг) хоногийн хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 11 (арван нэг) сар 01 (нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 (хоёр) жил 11 (арван нэг) сар 01 (нэг) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******ын цагдан хоригдсон 350 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас нийт 9.363.500 төгрөг гаргуулж хохирогч Д.*******д 880.000 төгрөг, Ц.д 352.600 төгрөг, Ц.ад 50.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.т 700.000 төгрөг, Б.д 255.000 төгрөг, Д.д 1.520.000 төгрөг, Д.т 50.000 төгрөг, Д.т 250.000 төгрөг, Г.д 456.000 төгрөг, Д.ад 2.349.900 төгрөг, Г.д 2.500.000 төгрөг тус тус олгосугай.
10. Хэрэгт Н.*******ын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, эрүүгийн 2508021120668, 2508000000071, 2408039101761, 2408036440731, 2408035971544, 2408032991769, 2408043251757, 2408019411758 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ