| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00351/И |
| Дугаар | 103/ШШ2024/00298 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2024/00298
| 2024 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 103/ШШ2024/00298 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дугаар хороонд байранд байрлах, ***** СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 834,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Уурхайчин СӨХ нь хариуцагч Н.******* холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 834,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотын сууц өмчлөгч Н.******* нь өөрийн эзэмшлийн сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал цахилгааны төлбөр зэрэгт зарцуулагдах төлбөрийг СӨХ-оос удаа дараа шаардсан боловч иргэний үүргээ биелүүлэхгүй, бусад сууц өмчлөгчдийн төлбөрийн мөнгөөр үйлчилгээ авч байгаа нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байна. 60 дугаар байрны 30 тоот сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлөгдөөгүй төлбөр 2019 оны 11 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 28,900 төгрөг, 2020 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 182,400 төгрөг, 2021 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 182,400 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 182,400 төгрөг, 2023 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 182,400 төгрөг, 2024 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл 76,000 төгрөг нийт 834,500 төгрөг болж байна. Иймд хариуцагч Н.*******гээс СӨХ-ны төлбөр 834,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Уурхайчин СӨХ-ны төлбөр болох 834,500 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 20-ны дотор 3 хуваан төлөх болно, маргах зүйл байхгүй гэжээ.
3.Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч Н.*******г дээрх хугацаанд төлбөрөө төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Н.******* нь Уурхайчин СӨХ-ны нэхэмжилсэн 834,500 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны дотор 3 хувааж төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Уурхайчин СӨХ-ны нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 834,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 834,500 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны дотор 3 хувааж төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,578 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 12,289 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 12,289 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Уурхайчин СӨХ-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн
тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ