| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00225/И |
| Дугаар | 103/ШШ2024/00299 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 103/ШШ2024/00299
| 2024 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 103/ШШ2024/00299
| Улаанбаатар хот
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дүгээр хороо, ******* *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5,267,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: З.*******,
Нарийн бичгийн дарга: Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч М., М. нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5,267,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.2023 оны 10 дугаар 04-ний өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд БЗӨБ Цахилгаан Түгээх Станцад метал хаалга, хаалт хийсэн. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр М., М. нар ирж уг ажлын захиалгыг өгөөд мөнгөө 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгөхөөр тохиролцон, урьдчилгаагүй ажлаа хийж эхлэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаа бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Мөн энэ хооронд "Гэгээ" барилгын материалын дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн удаа дараа зээлээр авч мөнгөө өмнөх ажлын хөлстэй нэгтгэж өгнө гэж хэлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш удаа дараа мөнгөө нэхээд өгөхгүй байхаар нь олж уулзсан. Уулзахад 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр санхүүжилт орохоор мөнгөө бэлнээр өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй. Иймд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр мөн зээлээр өгсөн бараа материалын төлбөр болох 5,267,000 төгрөгийг М., М. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь 5,267,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хурлыг намайг байхгүйд шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад ирцтэй холбоотой санал байхгүй, хариуцагч 5,267,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон хариуцагчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч З.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийг солих хүсэлт гаргасныг шүүх хангаж, хариуцагч М.Сагчир-Очир, М. нарыг ******* ******* констракши ХХК-иар сольсон болно.
1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд *******лаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2.Хариуцагч ******* ******* констракши ХХК-ийн захирал М. нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 99,222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5,267,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 99,222 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.*******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ