Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2024/00309

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2024/00309

Улаанбаатар хот

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дүгээр хороо, ******* гудамж, ******* ******* *******, *** давхар, *** тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн *** дүгээр хороо, ******* *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,237,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч О. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,237,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Зээлдэгч О. нь манай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт цахим зээл гэж зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг хэлдэг, цахим покет гэж - аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх

бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно" хэмээн заасны дагуу О.ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшний дугаартай зээлийн дансанд 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 554,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1,024,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 600,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч О. нь 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 554,000 төгрөгийн зээлийн хугацааг 60 хоног байхаар, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 1,024,000 төгрөгийн зээлийн хугацааг 60 хоног байхаар, 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 600,000 төгрөгийн зээлийн хугацааг сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн цахим покетын дансанд хүлээн авсан.

Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн зээлээ төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчсөн тул 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 554,000 төгрөг зээлийн үлдэгэл 686,094 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1,024,000 төгрөг зээлийн үлдэгдэл 1,742,292 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 600,000 төгрөг зээлийн үлдэгдэл 801,570 төгрөг, нотариатын зардал 7,500 нийт 3,237,460 төгрөгийг хариуцагч О.аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч О. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн, нийт үлдэгдэл 3,237,460 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч О. нь ******* ББСБ ХХКийн нэхэмжилсэн 3,237,460 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,237,460 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 33,375 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ