| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/01528/И |
| Дугаар | 181/ШШ2024/01548 |
| Огноо | 2024-04-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2024/01548
| 2024 04 16 | 181/ШШ2024/01548 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... тоотод оршин байрлах “Б” ХХК /рд:..../-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: О.Нг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.
/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн О.Н нь тус компанитай 2022 оны 03-р сарын 17-ны өдөр №2100130101008923 тоот зээлийн гэрээ байгуулан, 4,100,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд О.Н нь .. УБК улсын дугаартай, Toyota Prius-XW20 маркийн, цайвар цэнхэр өнгөтэй автомашин худалдан авах зориулалтаар барьцааны гэрээ байгуулан барьцаалан зээл авсан болно. Зээлдэгч О.Н нь зээл авснаас хойш хугацаа хэтрүүлэн зээлээ төлдөг байсан ба (2022 оны 07-р сарын 20-ны өдрөөс) огт төлөлт хийгээгүй байж байгаад 2023 оны 11-р сарын 21-ний өдөр 600,000 төгрөгийн төлөлт хийсэн. Тус компанийн зүгээс О.Нг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлээ төлөхгүй, утсаа авахгүй алга болсон. Зээлдэгч рүү зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэх хуудсыг зээлийн гэрээн дээрх гэрийн хаягаар удаа дараа очиж өгөхийг оролдсон боловч хүн огт амьдардаггүй, байдаггүй байсан. "Б" ХХК-ийн зүгээс зээлдэгчийг эрэн хайх ажлыг бүхий л боломжоороо хийж байгаа боловч олдохгүй байна. Түүний бүртгэлтэй оршин суудаг хорооны эрх бүхий ажилтантай 2024 оны 03-р сарын 01-ний өдөр очиж уулзаж, түүний талаар асууж тодруулахад албан бичгээр "О.Н нь өөрийн оршин суух хаяг дээрээ бүртгэлтэй боловч амьдардаггүй” болохыг тодорхойлсон Хорооны засаг даргын тодорхойлолтыг өгсөн. Зээлдүүлэгч талын зүгээс шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийн шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч О.Нг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Нг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч “Б” ХХК нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргааны хариуцагч болох О.Нг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
“Б” ХХК нь О.Нтай 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2100130101008923 дугаартай Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ /фидуци/ байгуулсан байх тул гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргахад нь хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж О.Нг үзэх үндэслэлтэй байна.
О.Н нь ... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тухайн хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч болох О.Нгийн оршин байгаа хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т “Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан тул О.Нг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Оын Н /РД:.../-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Оын Н /РД:.../-г эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, холбоо барих утас:88108715, 88118947/ талд мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ