| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2024/01010/И |
| Дугаар | 181/ШШ2024/01447 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/01447
| 2024 04 10 | 181/ШШ2024/01447 |
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул би
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .............................. тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:5.........1/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .................................. тоотод оршин суух, .******* (РД:..................2)-д ..............................олбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,891,328 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нямсүрэн овогтой******* нь 2023 оны 05-р сарын 30-ны өдөр ******* ББСБ ХХК-тай ЗГ230530/02 тоот зээлийн гэрээ, ФГ230530/02 тоот барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээний 1.3-т заасан үүргээ биелүүлээгүй учир Иргэний хуулийн 453.1 болон зээлийн гэрээний 1.3-т заасныг үндэслэн 2024 оны 01-р сарын 18-ны байдлаар үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 3,447,123 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 417,205 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг, нийт 13,891,328 төгрөгийг зээлдэгч Нямсүрэн овогтой*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлдэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа хуулбар, зээлийн гэрээний хуулбар, барьцааны гэрээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хавсралт, талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.Чимэглүнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн төлбөрт 13,819,328 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Н.Чимэглүн нь бичгийн тайлбар гаргаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талтай эвлэрч эвлэрлийн гэрээг байгуулан шүүхэд бичгээр ирүүлсэн.
3. Эвлэрлийн гэрээнд: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Чимэглүнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,891,328 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1. ******* ББСБ ХХК нь нэхэмжилсэн дүн болох 13,891,328 төгрөгнөөс нэмэгдүүлсэн хүү 417,205 тегрөг, нотариатын зардал 27,000 төгрөгнөөс тус тус татгалзаж үлдэгдэл төлбөр болох үндсэн зээлийн төлбөр-22,715,417 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөр -6,786,993 төгрөг нийт 13,447,123 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, ******* ББСБ ХХК-ийн Хаан банкны 5034950593 тоот дансанд 2.1-д заасан хувааийн дагуу төлж барагдуулахыг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хүлээн зөвшөөрсөн болно.
Төлөлтийн хуваарь
|
| Төлөлтнйн хуваарь | ||
|
| Огноо | Нийт | Гэрээний үлдэгдэл /А/ |
| 4/5/2024 |
| 13,447,123 | |
| 1 | 4/20/2024 | 1.000,000 | 12,447,123 |
| 2 | 5/20/2024 | 1.000.000 | 11,447,123 |
| 3 | 6/20/2024 | 1.000,000 | 10,447,123 |
| 4 | 7/20/2024 | 1.000,000 | 9,447,123 |
| 5 | 8/20/2024 | 9.447,123 | 0 |
|
|
| 13,447,123 |
|
З. Энэхүү гэрээг байгуулахад талууд харилцан тохиролцож, сайн дурын үндсэн лэзр хөахюегайн хүчин зуйз. дарамт шахалт нөлөөлөөгүй бөгөөд эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно гэжээ.
4. Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч Н.Чимэглүн нарын хооронд байгуулсан эвлэрлийг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь 444,205 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Н.Чимэглүн нь 13,447,123 төгрөгийг 2024 оны 4-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 5-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг 2024 оны 6-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг 2024 оны 7-р сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 20-ны өдөр 9,447,123 төгрөг төлөхөөр тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Чимэглүнгээс 112,592 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ