| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/01009/И |
| Дугаар | 181/ШШ2024/01356 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2024/01356
| 2024 04 04 | 181/ШШ2024/01356 |
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ...................... тоотод байрлах ******* ХХК /РД:2.........../-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ........................ өөрийн байранд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль //-д холбогдох,
гэрээний үүрэгт 26,853,153 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч компани нь барилгын зураг төсөл, барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээний чиглэлээр 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хариуцагч болох Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн барилгын угсралтын ажил, шинэ цогцолборын гадна хашаа, хамгаалалтын дохиоллын ажил, А, Б блокын гадна зам талбай, тохижилт, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудад 2016-2019 онуудад нийт 4 удаагийн гэрээ байгуулан зохиогчийн хяналт хийж байсан. Тодруулбал, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчтай ЗХ/015-16 дугаартай, 46 441 344 төгрөгийн ажлын хөлс бүхий Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих гэрээ-г, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчтай /ЗХ/006-17 дугаартай, 35 742 308 төгрөгийн ажлын хөлс бүхий Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих гэрээ-г, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчтай АШУҮИС/201901007 дугаартай, 2 413 350 төгрөгийн ажлын хөлс бүхий АШУҮИС-н А, Б блокын гадна зам талбай, тохижилт, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлын зохиогчийн хяналтын гэрээ-г, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчтай АШУҮИС/201901008 дугаартай, 2 040 911 төгрөгийн ажлын хөлс бүхий АШУҮИС-н шинэ цогцолборын гадна хашаа, хамгаалалтын дохиоллын ажлын зохиогчийн хяналтын гэрээ"-г тус тус байгуулж гэрээний дагуу зохиогчийн хяналт тавих цогц ажил үйлчилгээг хийж гүйцэтгэн, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэж өгсөн.
Хариуцагчийн хувьд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ЗХ/015-16 дугаартай, Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих гэрээ-ний үүрэгт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13 653 755 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 11 378 129 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 11 378 129 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн /ЗХ/006-17 дугаартай, Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих гэрээ-ний үүрэгт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 10 772 692 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 19 820 671 төгрөгийг тус тус төлсөн. Харин 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн АШУҮИС/201901007 дугаартай, АШУҮИС-н А, Б блокын гадна зам талбай, тохижилт, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлын зохиогчийн хяналтын гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн АШУҮИС/201901008 дугаартай, АШУҮИС-н шинэ цогцолборын гадна хашаа, хамгаалалтын дохиоллын ажлын зохиогчийн хяналтын гэрээ-ий үүрэгт ямар нэгэн төлөлт хийгээгүй.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч холбогдох албан тушаалтанд шийдвэрлэх үүрэг өгсөн байгаа гэх тайлбарыг өгч, төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. Улмаар талууд 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дээрх 4 гэрээний үлдэгдэл төлбөр хэд байгааг баталгаажуулсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ЗХ/015-16 дугаартай гэрээний үлдэгдэл 10 031 331 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЗХ/006-17 дугаартай гэрээний үлдэгдэл 5 148 945 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн АШУҮИС/201901007 дугаартай гэрээний үлдэгдэл 2 413 360 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн АШУҮИС/201901008 дугаартай гэрээний үлдэгдэл 2 040 911 "өгрөг байгааг баталгаажуулан талууд гарын үсэг зурж, байгууллагын тамга тэмдгийг дарж, тооцоо нийлсэн талаарх актыг үйлдсэн. Гэвч хариуцагч нь ингэж тооцоо нийлснээс хойш ямар нэгэн төлбөрийг төлөөгүй.
Улмаар нэхэмжлэгч компанийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч байгууллагад хандаж дээрх 4 гэрээний үлдэгдэл төлбөр болох 19 634 547 -өгрөг төлөхийг шаардаж 060/22 дугаартай албан бичгийг хүргүүлсэн боловч байгууллагын цахим шуудангаар ерөнхий нягтлан бодогчид уг асуудлыг шийдвэрлэх -иглэл өгсөн гэх хариуг ирүүлсэн хэдий ч мөн л төлбөрийг төлж барагдуулаагүй.
2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ЗХ/015-16 дугаартай, Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих гэрээ болон 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ЗХ/006-17 дугаартай, Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих гэрээнүүдийн А2 дахь хэсэгт гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тал нь нөгөө талдаа хоног тутамд 0,5 хувийн алдангийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд тус зохицуулалтын дагуу 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ЗХ/015-16 дугаартай, Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих гэрээний үлдэгдэл төлбөрөөс тооцож үзвэл алдангид 4 644 134 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн /ЗХ/006-17 дугаартай, Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих гэрээний үлдэгдэл төлбөрөөс тооцож үзвэл 2 574 472 төгрөг болж байна. Иймд дээрх 4 гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох 19 634 547 төгрөг болон 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ЗХ/015-16 дугаартай, Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн /ЗХ/006-17 дугаартай, Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих гэрээний алдангид 7 218 606 төгрөг, нийт 26 853 153 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ЗХ/015-16 дугаартай, Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн /ЗХ/006-17 дугаартай, Барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт тавих гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн АШУҮИС/201901007 дугаартай гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн АШУҮИС/201901008 дугаартай гэрээ , тооцоо нийлсэн баримт, Компанийн албан бичиг, И-мэйлээр ирүүлсэн хариу, талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******д холбогдуулан гэрээний үүргийн төлбөрт 19,634,547 төгрөг, алданги 7,218,606 төгрөг, нийт 26,853,153 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч******* нь бичгийн тайлбар гаргаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн.
3. Эвлэрлийн гэрээнд: Энэхүү гэрээг нэг талаас: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, б-р хороо, 11, Их сургуулийн гудамж 35-701 тоот хаягт байрлах ******* ХХК /нэхэмжлэгч/ түүнийгтөлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Билгүүн
Нөгөө талаас: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-рхороо, С.Зоригийн гудамж7/1 тоот хаягт байрлах******* /хариуцагч/ түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар, Б.Буяндэлгэр нар /хамтад нь талууд/ харилцан тохиролцон энэхүү гэрээг байгуулав.
Нэг.Ерөнхий зүйл
Энэхүү гэрээний зорилго нь ******* ХХК-ийн нэхэмжпэлтэй*******-д холбогдох гэрээний үүрэгт 26,853,153 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг батлахтай холбоотой харилцааг зохицуулна.
Хоёр.Гол нөхцөл
Талууд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гэрээний үүрэгт 26,853,153 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт дараах байдлаар эвлэрэхээр тохиролцов.
Үүнд: Нэхэмжлэгч нь гэрээний алдангид шаардсан 7,218,606 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үндсэн үүрэг болох 19,634,547 төгрөгийг үл маргах журмаар нэхэмжлэгч ******* ХХК-нд төлөхөөр тус тус тохиролцов.
Хариуцагч нь гэрээнд заасан төлбөр болох 19 634 547 төгрөгийг бүхэлд нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ХХК-ийн Голомт банкин дахь 1102022827 тоот төгрөгийн дансанд төлнө.
Талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, бусад төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол хүсэлт гаргах эрхгүй, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг зөвшөөрсөн болно.
Гурав.Бусад нөхцөл
Энэхүү гэрээнд заасан төлбөрийг хариуцагч байгууллага нь төлсөн тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас ямар нэгэн байдлаар нэмэлт төлбөр, бусад асуудлаар гомдол шаардлага шаардахгүй энэ асуудлаар дахин гомдол нэхэмжлэл гаргахгүй болно.
Энэхүү гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд талууд тус бүр нэг нэгийг авч, шүүхэд 1 хувийг өгнө.
Талууд бид хууль бус аливаа дарамт, шахалтаас ангид байж, зөвхөн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулсан болно.
Гэрээнд талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж талууд харилцан тохиролцон эвлэрсэн байна.
4. Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Голомт банк ХХК, хариуцагч Б.Бат-Ерөөлт нарын хооронд байгуулсан эвлэрлийг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь 7,218,606 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч******* нь гэрээний үндсэн үүрэг болох 19,634,547 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас 128,061 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ