Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/01340

 

 

 

 

 

 

 

 

2024 04 02

181/ШШ2024/01340

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1....................... тоотод оршин суух Хардархад овогт*******ын ******* /РД:УШ95122311/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ....................... тоотод байрлах******* /РД: 6............../-д холбогдох,

Амины орон сууц захиалгын гэрээ-ний төлбөрт шилжүүлсэн 170,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.Мөнхбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Э.******* миний бие******* тай 2023 оны 03-р сарын 10-ны өдөр №АГВ-40-С/11 Амины орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, тус гэрээний дагуу Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг, 21-р хороо, Шар хадны ам, Ар Гүнт Вилла хотхоны АОС-ны 75.1 м.кв байрыг нийт 255,000,000 төгрөгөөр бариулахаар тохиролцсон.

Гэрээний 2.4-т зааснаар гүйцэтгэгч нь барилгыг 2023 оны 08-р сарын 30-нд багтааж ашиглалтад оруулахаар тохиролцсон. Улмаар Э.******* миний бие гэрээний нэгдүгээр хавсралтад заасны дагуу гэрээний төлбөрөөс 120,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий өөрийн Рогsche Сауеппе 32013 загварын машиныг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2023 оны 03-р сарын 10-ны өдөр Эл Эм проперти ХХК-д шилжүүлэн өгч, дансаар 50,000,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 170,000,000 төгрөгийг*******-д шилжүүлсэн.

Тодруулбал, өөрийн өмчлөлд байсан Рогsche Сауелле 3 тээврийн хэрэгслийг худалдан, бэлэглэх, арилжих эрхийг*******-ийн ажилтан А.Занабазарт 2023 оны 03-р сарын 10-ны өдөр итгэмжлэл олгон шилжүүлсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь дөнгөж хилээр орж ирээд байсан, Монгол Улсад яваагүй, гаальтай тээврийн хэрэгсэл байсан. Улмаар*******-иас тухайн өдөр тээврийн хэрэгслийг гэрээний урьдчилгаа төлбөрт бүрэн бүтэн, ямар нэгэн доголдолгүй хүлээн авсан талаарх №LМ22/09 тодорхойлолтыг гарган өгч, нөхцөл байдлыг албажуулсан.

Дансаар шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг тухайд миний бие гэрээний 3.2-т заасны дагуу хариуцагч компанийн нягтлан бодогч Д.Анухатангийн Хаан банкны 5111473465 тоот дансанд дараах байдлаар шилжүүлсэн. Үүнд:

     2023 оны 03-р сарын 09-ний өдөр 20,000,000 /хорин сая/төгрөгийг ******* С11 урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатайгаар;

     2023 оны 03-р сарын 10-ны өдөр 30,000,000 /гучин сая/ төгрөгийг ******* С11 урьдчилгаа төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн болно.

Ийнхүү захиалагч Э.******* миний бие гэрээнд заасан урьдчилгаа болон дундын төлбөрийг хариуцагчид бүрэн шилжүүлсэн байхад******* 2024 оны 02-р сарын 06-ны өдрийн байдлаар миний захиалсан барилгыг барьж ашиглалтанд оруулж өгөөгүй бөгөөд барилгын суурь надтай анх гэрээ байгуулсан тэр хэвэндээ байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанийн эдийн засгийн нөхцөл бусад хүндрэл, бэрхшээлийг ойлгон, хүлээцтэй хандаж ирсэн.

Нэхэмжпэгчийн зүгээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасны дагуу хариуцагч*******-д 2023 оны 8 сараас хойш даруй 6 сарын нэмэлт хугацаа олгох байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж түүнчлэн, өөрийн өмгөөлөгчийн хамт тус компанийн байран дээр 2024 оны 1 сарын 25-ны өдөр биечлэн уулзаж, компанийг хангалттай хүлээж байгаа байдлаа тайлбарлсан.

******* миний бие Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж үаасны дагуу*******-тай 2023 оны 03-р сарын 10-ны өдөр №АГВ- Амины орон сууц захиалгын гэрээ-нээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 170,000,000 төгрөгийг хариуцагч*******-иас буцаан гаргуулах хүсэлтэй байна гэсэн нэхэмжлэл гаргасан боловч бид хугацаа тохиролцон эвлэрч байгаа гэв.

 

2. Хариуцагч Эл Эм Проперти ХХК нь шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа:

Э.******* нь Ар гүнт вилла хотхоны төслийн барилгаас амины орон сууц захиалсан бөгөөд төлбөрт нийт машин мөнгөн төлбөрөөр 170,000,000 төгрөг төлсөн. Ар гүнт вилла төсөл нь Нүүрс гэх хэргийн хүрээнд хөрөнгө оруулалтын байдлаа шалгуулснаас болж 2023 онд төлөвлөсөн ажлаа гүйцэтгэж чадаагүй болно. Ар гүнт вилла төсөл нь ямар нэгэн эх үүүсвэр тодорхойгүй хөрөнгө оруулалт хэн нэгнээс авсан асуудал байхгүй нь шалгалтын хүрээнд тогтоогдсон бөгөөд 2024 оны 04 сараас төслийн ажлаа үргэлжлүүлж байна.

Мөн Ар гүнт вилла төслийн борлуулалтаар тухайн төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байна. Төлбөр төлөх хугацааг 2024 оны 09 сарын 30-ны дотор төлөх нөхцөлөөр шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байсан боловч нэхэмжлэгч талтай хуцаа тохиролцон эвлэрсэн тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Амины орон сууц захиалгын гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, ХХБанкны дансны хуулга, мэдэгдэл,

4. Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ зэргийг шинэчлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Э.******* нь Амины орон сууц захиалгын гэрээний үүрэгт төлсөн 170,000,000 төгрөг хариуцагч Эл Эм Проперти ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч Эл Эм Проперти ХХК нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа Ар гүнт вилла төслийн борлуулалтаар тухайн төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй гэсэн тайлбар ирүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн.

Эвлэрлийн гэрээнд: Энэхүү эвлэрлийн гэрээг иргэн Э.*******ийн нэхэмжлэлтэй Эл Эм Проперти ХХК-д холбогдох нэхэмжлэгчээс гэрээний төлбөрт шилжүүлсэн 170,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрэв.

Нэг. Хариуцагч******* /6711287/ нь нэхэмжлэгч иргэн Э.*******ээс орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт авсан 170,000,000 төгрөгийг иргэн Э.*******т 2024 оны 08 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна.

Хоёр. Хариуцагч энэхүү гэрээний 1 дэх хэсэгт заасан төлбөрийг иргэн Э.*******ийн холбогдох дансанд мөнгөөр шилжүүлэх, бэлнээр өгөх эсхүл энэхүү төлбөрт машин болон бусад эд зүйлсээр үнийг харилцан тохиролцсоны үндсэн дээр төлбөрт тооцож өгнө.

Гурав. Хариуцагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу төлж барагдуулна гэжээ.

3. Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Эл Эм Проперти ХХК-ийн эвлэрлийг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

4. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,007,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 нийцнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хариуцагч хариуцагч Эл Эм Проперти ХХК нь 2024 оны 08 сарын 15-ны өдрийн дотор 170,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.*******т төлөхөөр талууд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,007,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 503,975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ