Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2024/01250

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 27

181/ШШ2024/01250

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгино хайрхан дүүрэг ..................... тоотод байрлах ******* ХХК /РД:.............7/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ......................... байрлах******* ХХК /РД:............5/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 781,495,548 төгрөг, А1 захын тулгуур суурийн нураалт, барилтад 67,009,373 төгрөг, барилгын ажлын өвлийн арчилгаа 40,000,000 төгрөг, алданги 89,354,595 төгрөг, нийт 977,859,516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

1.Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буянхишиг нар оролцов.

2.Хариуцагчийн өмгөөлөгч У.Болдхүүд шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

******* ХХК болон******* ХХК нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 8-ны өдөр Таван толгой гашуун сухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ-г нийт 2,300,000,000 төгрөгний үнийн дүнтэй байгуулсан.

 

Гэрээний хугацаа нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болж ту слан гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Бид гэрээний дагуу 14 ширхэг дам нурууг цутгаж дуусгах, 26 ширхэг дам нурууг угсарч байршуулах ажлыг барилгын зурагт заасан байршилд ID66, ID78 гүүрэнд зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн болно.

 

Энэ хугацаанд А1 захын тулгуур суурийн ажил бидний буруутай үйл ажиллагаанаас бус захиалагч талын нийлүүлсэн битон /цемэнт/-ийн чанар стандартад нийцэхгүй байснаас үүдэн үндсэн захиалагч Бодь интернэшнлХХК болон Ухаалаг зам ХХК нарын төлөөлөх эрх бүхий хүмүүстэй ярилцан тус баганыг нурааж дахин барих ажил хийгдсэн билээ. Энэ нураах ажилд 16,000,00 төгрөг, дахин барихад 51,009,373 төгрөг нийт 67,009,373 төгрөгийн зардлыг гаргасан бөгөөд одоог болтол уг ажил гүйцэтгэсэн хөлсийг мөн шилжүүлээгүй байна.

 

2021 онд гэрээгээр хүлээсэн ажлаа манайхаас бүрэн хийж дуусгаж, тооцоо нийлэх гэсэн боловч******* ХХК нь тооцоо нийлээгүй. Энэ асуудал нь жил дамнаж 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр албан бичиг хүргүүлсэн боловч одоог хүртэл******* ХХК нь гэрээний 4.6 зүйлийн Ь-д Туслан гүйцэтгэгч ажлыг бүрэн дуусгасан тохиолдолд гэрээний нийт үнийг тогтоон өмнө олгогдсон санхүүжилт, аливаа хугацаа хоцрогдол, засах шаардлагатай ажлын төлбөр болон бусад туслан гүйцэтгэгчид төлөх төлбөрийг хасаж, суутган гүйцэтгүүлэгчийн тооцон гаргасан үнийн дүнгээр туслан гүйцэтгэгчид нэхэмжлэх ирүүлснээс хойш 14 хоногийн дотор туслан гүйцэтгэгчийн Хаан банк 5063556865 тоот дансанд төлнө гэж заасныг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй 380,325,538 төгрөг төлөөгүй байна.

 

Мөн Таван толгой гашуун сухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ-ний 4.10-д Гүйцэтгүүлэгч нь төлбөрийг шалтгаангүйгээр хойшлуулсан тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн төлбөрийг Туслан гүйцэтгэчид төлнө гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн 486 хоногийн алдангийн төлбөрт 89,354,595 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Таван толгой гашуун сухайт чиглэлтийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 183,961,570 төгрөг, алданги 89,354,595 төгрөг, А1 захын тулгуур суурийн нураалт, барилтанд 67,009,373 төгрөг, барилгын ажлын өвлийн арчилгаа 40,000,000 төгрөг нийт 380,325,538 төгрөгийг Ухаалаг зах консалтинг ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн.

Ухаалаг зам консалтинг ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21/06 дугаар Төмөр замын дам нуруут гүүрийн барилга угсралтын ажил туслан гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн. Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэг Гэрээний нөхцөлийн 4.1-т дурдагдсан үнэ нь бодит гүйцэтгэлийн үнэ биш бөгөөд Захиалагчтай байгуулсан гэрээ, зураг төсөл болон хэмжилт хийх аргачлалд үндэслэн ажлын төрөл тус бүрээр нэгж үнийг тохируулах замаар гэрээний эцсийн үнийг тогтооно гэж харилцан тохиролцсон. Тодруулбал Захиалагч Бодь Интернэшнл ХХК-ийн Ухаалаг Зам Консалтинг ХХК-тай байгуулсан гэрээний үнээр гэрээний үнийг тооцохоор болсон.

Манай компани нийт гүйцэтгэлээрээ гэрээний дагуу дагуу 2,761,447,906 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, тус төлбөрийг Бодь Интернэшнл ХХК-иас Ухаалаг Зам Консалтинг ХХК-д олгосон. Гэтэл манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг өнөөдрийг хүртэл 100 хувь өгөхгүй хохироож байна.

Үүнээс Ухаалаг Зам Консалтинг ХХК нь 1,783,588,389 төгрөгийг манай компанид төлсөн байна. Үлдэгдэл төлбөр болох 977,859,516 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 597,533,978 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Иймд Ухаалаг Зам Консалтинг ХХК-иас 977,859,516 төгрөгийн ажлын төлбөрийг гаргуулж Бадрах Инженеринг ХХК-д олгож өгнө үү гэв.

2. Хариуцагч******* ХХК нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Манай компани Бадрах Инженеринг ХХК-тай № 21/06 Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ-г 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан.

Энэхүү гэрээний 2.2-д заасны дагуу туслан гүйцэтгэгч Бадрах ИнженерингХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажилд 24 ширхэг дам нурууг цутгаж дуусгах, 26 ширхэг дам нурууг угсарч байршуулах зэрэг ажльн барилгын зурагт заасан байршилд буюу ID66, ID78 гүүрүүдэд гэрээний салшгүй зүйл болох зураг төслийг чанартай доголдолгүй, норм стандартын дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Хэдийгээр гэрээний 3.1 -д заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээний хугацааг төлөвлөсөн боловч энэхүү гэрээнд заасан хугацаанд багтаан туслан гүйцэтгэгч Бадрах Инженеринг ХХК нь дам нурууг цутгаж, угсарч дуусгах боломжгүй, бодит бус хугацаа буюу бусад хүчин зүйлс болон туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой байсан.

Манай компани гэрээний 5.4-д заасны дагуу туслан гүйцэтгэгчээс хийж гүйцэтгэж буй ажлыг нь ажлын акт, ажлын явцыг захиалагч тал, төрийн эрх бүхий этгээдүүдийг байлцуулан үнэлж дүгнэн хүлээн авсны үндсэн Ерөнхий гүйцэтгэгч буюу захиалагч Бодь ИнтернэшнлХХК-д гүйцэтгэлээ тооцуулсан тохиолдол бүрт туслан гүйцэтгэгчид хугацаа алдалгүй хийж гүйцэтгэсэн ажилд нь тохирсон төлбөр тооцоог хийж ирсэн.

Харин туслан гүйцэтгэгч Бадрах Инженеринг ХХК нь сүүлийн шатны засвар үйлчилгээ, тохируулга хийх, мөн хийж гүйцэтгэсэн ажлаа гэрээний 5.4-д заасны дагуу ажлын акт үйлдээгүй, ажлын явцаа захиалагч тал, төрийн эрх бүхий этгээдүүдийг байлцуулан үнэлж дүгнүүлээгүй, ажлаас бүрэн дуусгаагүй байсан.

 

66 гүүр

Ажлын дугаар

Ажлын нэр

Ажлын дүн /төгрөгөөр/

1

2.1

Чулуун асгаасны ухмал -Зөөлөн хөрс

4,421,350.69

2

2.2

Угаагдалтаас хамгаалах хамгаалалт

88,624,091.12

3

2.3

РЕТ материал дэвсэх

38,107,449.55

4

5.1

Явган зам угсрах

21,315,756.00

5

5.11

Явган зам угсрах

4,521,524.00

Нийт дүн

156,990,171.35


 


Тухайлбал, туслан гүйцэтгэгч Бадрах Инженеринг ХХК нь гэрээний 2.2- д заасан дараах бэлтгэл ажил, засвар үйлчилгээ, чанарын туршилт, тохируулга хийхтэй холбоотой дараах ажлыг хийж гүйцэтгээгүй.Үүнд:

 

78 гүүр

Ажлын дугаар

Ажлын нэр

Ажлын дүн /төгрөгөөр/

1

2.2

Угаагдалтаас хамгаалах хамгаалалт

50,773,328.42

2

2.3

РЕТ материал дэвсэх

57,951,753.35

3

5.1

Явган зам угсрах

47,960,451.00

4

5.11

Явган зам угсрах

13,428,926.28

Нийт дүн

170,114,459.05

 

Эдгээр ажлуудыг хийж гэрээний үүргээ биелүүлэх тухай удаа дараагийн шаардлага тавьсан боловч дээрх ажлуудыг гүйцэтгээгүй тул манай компани зардал гаргаж бусдаар гүйцэтгүүлсэн.

Туслан гүйцэтгэгч нь гэрээний 1.2-д заасны дагуу энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай мэргэжлийн хүний нөөцтэйгээр хийж гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрсөн боловч гэрээт ажлыг хийж гүйцэтгэх явцад хамгийн гол үүргийг гүйцэтгэх мэргэжлийн инженергүй байсан. Үүнээс болж манай компани улсын чанартай төмөр замын гүүрийн ажлыг саатуулалгүй, төлөвлөгөөний дагуу явуулах үүднээс өөрийн инженерийг газар дээр ажиллуулах арга хэмжээ авч, ажиллуулж байсан.

Мөн туслан гүйцэтгэгч Бадрах Инженеринг ХХК нь өөрийн ажилтнуудын ажиллах орчинг бүрдүүлээгүй, бохир заваан эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөл байдалд ажиллуулж байсан. Туслан гүйцэтгэгч Бадрах ИнженерингХХК нь өдөр тутмын хяналт шалгалтаар шалгалт хийхэд ажилтнууд нь архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэдэг, энэхүү байдалд хяналт тавьж ажилладаггүй. Ерөнхий гүйцэтгэгч Бодь Интернэшнл ХХК-иас энэхүү байдлын талаар манай компанид торгууль тавьж төлбөрөөс байнга суутгах арга хэмжээ авч байсан.

Манай компани ч гэсэн энэхүү нөхцөл байдлын талаар тухайн үед туслан гүйцэтгэгч Бадрах Инженеринг ХХК-д байнга шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан.

Дээрх зөрчилтэй холбоотойгоор торгууль ногдуулж, гүйцэтгэлийн төлбөрөөс суутгах арга хэмжээ авсан болно.

Энэ мэтчилэн нэхэмжлэгч буюу туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Бадрах ИнженерингХХК нь гэрээнд заасан ажлаа дутуу хийдэг, чанарын доголдол гаргадаг, хариуцлага муутай, мэргэжлийн ажилтангүйгээр ажлыг хийж ирсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчилан манай компани шалтгаангүйгээр гэрээт ажлын төлбөр тооцоог хойшлуулсан зүйл байхгүй. Мөн манай 2 компани 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр тухайн өдрийг хүртэлх өглөг, авлагын тооцоог нийлж 2 компаний гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажиж байна. Үүнээс хойш дахин тооцоо нийлэх хүсэлтүүдийг тавьсан боловч өнөөдрийг хүртэл санхүүгийн тооцоо нийлээгүй байна.

Нэхэмжлэгч буюу туслан гүйцэтгэгч Бадрах Инженеринг ХХК нь одоог хүртэл гэрээт ажлаа дүгнүүлээгүй, ажлын актаа хүлээлгэн өгөөгүй, тооцуулаагүй, ажлын үр дүнг манай компани хүлээж аваагүй, үл ойлголцсон нөхцөл байдалтай байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Таван толгой гашуун сухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ, Голомт банкны дансны хуулга, төлбөрийн баримт, цахим гүйлгээний баримт,

 

6. Хариуцагч шүүхэд нотлох баримтаар: улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа,******* ХХК нь ******* ХХК-д шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүд,

 

7. Шүүх талуудын хүсэлтээр: Бодь интернэшнл ХХК болон******* ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 25-ны өдөр Таван толгой гашуун сухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ, ID66, ID78 гүүрний туслан гүйцэтгэгчийн явц дундын төлбөрийн хүсэлт баталгаажуулсан задаргаа, ID66, ID78 гүүрний ажлын гүйцэтгэлийн акт, талуудын хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Бадрах Инженеринг ХХК ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 781,495,548 төгрөг, А1 захын тулгуур суурийн нураалт, барилтад 67,009,373 төгрөг, барилгын ажлын өвлийн арчилгаа 40,000,000 төгрөг, алданги 89,354 595 төгрөг, нийт 977,859,516 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч Ухаалаг зам консалтинг ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь ID66, ID78 гүүрийн ажлаас чулуу асгасны ухмал, угаагдалдаас хамгаалах хамгаалалт, РЕТ материал дэвсэх, явган зам угсрах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

3. Бодь интернэшнл ХХК болон******* ХХК нарын хооронд 2020 оны 08 сарын 25-ны өдөр Таван толгой гашуун сухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ-г байгуулсан байна. /гялгар хавтас бүхий гэрээ/

4. Дээрхи гэрээний дагуу ******* ХХК болон******* ХХК нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 8-ны өдөр 21/06 дугаартай Таван толгой гашуун сухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ. /1 хав 8-12 хуу/

4.1. Гэрээний 2.2-т туслан гүйцэтгэгч нь 24 ширхэг дам нурууг цутгаж дуусгах, 26 ширхэг дам нурууг угсарч байршуулах ажлыг барилгын зурагт заасан байршилд буюу ID66, ID78 гүүрэнд зураг төслийн дагуу хийж гүйцэтгэнэ.,

 

4.2. гэрээний 3.1-д туслан гүйцэтгэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр буюу заасан хугацаанаас өмнө гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэнэ.,

 

4.3. гэрээний 4.1-д гэрээний үнэ нь татвар хураамж багтсан дүнгээр 2,300,000,000 төгрөг байна.,

 

4.4. гэрээний 4.2-т ажил гүйцэтгүүлэгч нийт үнийн дүнгээс 330,000,000 төгрөг гэрээний гүйцэтгэлд суутган авна. Гэрээний үнийн дүн өссөн тохиололд дээрхи үнийн дүнд өөрчлөлт орно. гэж талууд тохиролцон гэрээ хүчин төгөдөр болсон бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан.

5. Нэхэмжлэгч нь Бодь интернэшнл ХХК болон******* ХХК нарын хооронд Таван толгой гашуун сухайт чиглэлийн төмөр замын дам нуруут гүүрийн барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ-ний үнэ 2,7 тэрбум төгрөг тул гэрээний 4.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа 597,533,978 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд нийт гүйцэтгэлээрээ гэрээний дагуу 2,761,447,906 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, 1,783,588,389 төгрөгийг хариуцагч******* ХХК-иас хүлээн авсан болох нь шүүхэд ирүүлсэн Голомт банкны дансны хуулга, төлбөрийн баримт, цахим гүйлгээний баримт зэргээр тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгч маргахгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч ******* ХХК нь явган зам угсрахаас бусад ажлыг манай компани хийсэн гэж хариуцагч******* ХХК нь чулуу асгасны ухмал, угаагдалдаас хамгаалах хамгаалалт, РЕТ материал дэвсэх, явган зам угсрах зэрэг ажлуудыг нэхэмжлэгч тал хийж гүйцэтгээгүй гэж маргасан.

6. Бодь интернэшнл ХХК болон******* ХХК нарын гэрээт ажлын төлбөр тооцоо нийлсэн акт болон туслан гүйцэтгэгчийн явц дундын төлбөрийн хүсэлт ID66 гүүрийн нийт гүйцэтгэл 1,089,957,349 төгрөг, ID78 гүүрийн нийт гүйцэтгэл 1,661,490,557 төгрөг, А1 захын тулгуур суурийн нураалт, барилтанд 67,009,373 төгрөг болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт, шүүхийн үзлэг хийсэн баримтаар тогтоогдож байна. /1хав 16-128 хуу/

7. Шүүх талуудын хүсэлтээр******* ХХК-ийн нягтлан бодогч У.Мэнд-Амарын гар утаснаас Бадрах иженеринг ХХК-тай харилцсан захидалд үзлэг хийн фото зургаар бэхжүүлэн, гэрчээр Р.Баттөгс, Г.Идэрбат, Ц.Жавхлан нарыг асуухад ID66, ID78 гүүрийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон.

8. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т гэрээний нөхцөлийн 4.1-т дурдагдсан үнэ нь бодит гүйцэтгэлийн үнэ биш бөгөөд захиалагчтай байгуулсан гэрээ, зураг төсөл болон хэмжилт хийх аргачлалл үндэслэн ажлын төрөл тус бүрээр нэгж үнийг тохируулах замаар гэрээний эцсийн үнийг тогтооно. гэж заасан тул нийт гүйцэтгэлээр гэрээний дагуу 2,761,447,906 төгрөгийн ажил хийгдсэн тул нэхэмжлэгч нь энэ үнийн дүнгээс тооцон шаардсан гэх боловч талуудын хоорнд байгуулагдсан гэрээний 4.1-д гэрээний үнэ нь татвар хураамж багтсан дүнгээр 2,300,000,000 төгрөг байна. гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг 2,300,000,000 төгрөгнөөс тооцох нь зүйтэй гэж үзэв.

8.1. Иймд хариуцагч******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт хүлээн авсан 1,783,588,389 төгрөг, өвлийн арчилгааны төлбөр 40,000,000 төгрөг, явган хүний замын ажлын 87,226,657 төгрөгийг хасаж тооцон нийт 389,184,954 төгрөг гаргуулан/2,300,000,000-1,783,588,389-87,226,657-40,000,000=389,184,954/ нэхэмжлэгч ******* ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

9. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.10-т гүйцэтгүүлэгч нь төлбөрийг шалтгаангүйгээр хойшлуулсан тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн төлбөрийг туслан гүйцэтгэгчид төлөхөөр заасны дагуу нэхэмжлэгчийн шаардсан 486 хоногоор тооцон 189,143,424 төгрөгийн алданги гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

10. Иймд хариуцагч Ухаалаг зам консалтинг ХХК-иас 578,328,378 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 399,531,138 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

11. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,205,198 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч******* ХХК-иас 3,049,592 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

12. Хариуцагчийн өмгөөлөгч У.Болдхүү нь шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* ХХК 578,328,378 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 399,531,138 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,205,198 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч******* ХХК-иас 3,049,592 төгрөг, гаргуулан ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 02-ний өдрийн 12945 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ