Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 28

 

 

******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолтой ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хохирогч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурор З.Алтансолонго, хохирогч нарын өмгөөлөгч Д.Хуягбаатар нар оролцов. 

Монгол улсын иргэн, ******* аймгийн Өлгий суманд 1986 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, урьд ял эдэлж байгаагүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, ******* овогт *******ийн Асхар /*******// нь ******* аймгийн ******* сумын төвийг босоо тэнхлэгийн замд холбох 20,3 км-ийн хатуу хучилттай зам тавих явцдаа ******* сумын гол багийн нутаг “талын хар” гэх газар 25 см өндөртэй шороон далан босгож уг замаар тээврийн хэрэгсэл явахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээг байрлуулаагүйн улмаас уг замаар 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр улсын дугаартай Ланд- круйзер 200  маркийн тээврийн хэрэгсэлээр зорчиж явсан нь “Хотгор зам” ХХК-ний зам дээр байрлуулсан шороон даланг мөргөж ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,ын эзэмшлийн Ланд- круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлд 49,931,640 төгрөгийн хохирол учирсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалт, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.4 дүгээр зүйл, мөн дүрмийн 1.2.21-т заасныг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Шүүгдэгч ******* овогт *******ийн Асхарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар М.Асхарыг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэтрүүлж, шүүгдэгч М.Асхар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурдаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Хотгор зам ХХК-иас хохирогч т 5,016,582 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Баатаржавд 49,931,610 төгрөгийн хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч нарын өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч М.Асхар нь гэм буруугийн талаар маргасан бөгөөд шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаан, хариуцлагын шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна гэснийг, сөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасан яллагдагч шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ гэснийг зөрчсөн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар Иргэний нэхэмжлэгч хохирогч нарыг хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэснийг ноцтой зөрчсөн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар М.Асхарыг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн.

Шүүгдэгч М.Асхар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргасан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх гэм буруугийн талаар маргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг ердийн журмаар хянан хэлэлцэж ял шийтгэл оногдуулсны дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан байгаа. Гэтэл шүүхээс шүүгдэгч М.Асхарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа ямар нэгэн ял оногдуулахгүй Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэн Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэтрүүлсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар зүйлд зааснаар өршөөл үзүүлэн шийдвэрлэж болно гэж заасан. Мөн тухайн Өршөөл үзүүлэх тухай хуулиар хуульд хамруулан шийдвэрлэсэн нь зөв гэж үзсэн. Тус хэрэгт ял оногдуулаад оногдуулсан ялыг өршөөл үзүүлэх байсан гэсэн агуулгатай гомдлыг гаргасан боловч ял оногдуулах боломжгүй байсан. Яагаад гэхээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасан заалтыг баримтлах ёстой байсан гэдэг утгаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Шүүх хуралдааныг 2 үе шаттайгаар явуулсан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримталж өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг оруулж байна гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч нарын өмгөөлөгч Д.Хуягбаатарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. 

******* аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас  шүүгдэгч “Хотгор зам” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер ******* ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ******* сумын төвийг босоо тэнхлэгийн замд холбох  20.3 километрийн хатуу хучилттай зам тавих явцдаа ******* сумын гол багийн нутаг “Талын хар” гэх газарт 25 см өндөртэй шороон далан босгож уг замаар тээврийн хэрэгсэл явахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүйн улмаас Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь заалт, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.4 дүгээр зүйл,  мөн дүрмийн 1.2.21-т заасныг тус тус зөрчсөний улмаас 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр улсын дугаартай Land-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан нь  Хотгор зам” ХХК-ийн зам дээр байрлуулсан шороон даланг мөргөж ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,ын эзэмшлийн Land-200 маркийн тээврийн хэрэгсэлд 49.931.640 төгрөгийн хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч М.Асхарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар М.Асхарыг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэснийг хохирогч , нарын өмгөөлөгч Д.Хуягбаатар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Тухайлбал шүүгдэгч Т.Асхарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т нэрлэн зааснаас бусад гэмт хэрэгт хамаарч байх тул мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар ...шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байна.

Гэвч шүүгдэгч М.Асхар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасан тул шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэхээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заасан байна.

Мөн шүүгдэгч М.Асхар нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улсаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй байхад шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа болжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ******* Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлэх, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар байхад “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар М.Асхарыг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчмыг хангахгүй болжээ.

Энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохирол учирсан гэх хохирогч , нар нь иргэний хариуцагч Хотгор зам ХХК-иас Л.Чулууцэцэг 5,016,582 төгрөг, 49,931,610 төгрөг тус тус нэхэмжилсэн байхад шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар “хохирогч нар нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Хотгор зам ХХК-иас хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдаж” шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шүүх зөрчсөн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.Асхар нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шийтгэх тогтоолыг гардан авсан байх бөгөөд түүний давж заалдах гомдол гаргах хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дууссан байхад 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан шүүгдэгчийн гомдлыг шүүх хүлээн авч албан тоотоор давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч М.Асхарын давж заалдсан гомдлыг давж заалдах шатны шүүх хэлэлцээгүй болохыг дурдлаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1.******* аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ******* холбогдох эрүүгийн 193700010019 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хохирогч нарын өмгөөлөгч Д.Хуягбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

            3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

 

           

                                                                  

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                              ШҮҮГЧИД                                          С.ӨМИРБЕК

                                                                     

                                                                                                       М.НЯМБАЯР