| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2024/01584/И |
| Дугаар | 181/ШШ2024/01870 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2024/01870
| 2024 05 06 | 181/ШШ2024/01870 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг .................... Худалдаа хөгжлийн банк ХК /РД:......4/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ................. тоотод оршин суух ........... овогт*******ын******* /РД:..........2/
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ...............тоотод оршин суух ...... овогт*******ийн******* /РД:......../
Хариуцагч: Хан Уул дүүрэг, .................... тоотод оршин суух Зэлмэ овогт*******ын******* /РД:.......06/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт*******,, төгрөг гаргуулах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч О.Оюунчимэг, Б.Индра нар нь Худалдаа, хөгжлийн банк ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №ЗГ/ВСС191108008-1 тоот Зээлийн гэрээ-г байгуулан 33,000,000 төгрөгийг зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч нар №ЗГ/ВСС191108008-1 тоот Зээлийн гэрээ-гээр О.Оюунчимэг О.Тэгшжаргал нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203001 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 90 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг барьцаалсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийн хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон.
2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 7-474/193 тоот мэдэгдлээр нийт 14,719,725 төгрөгийн зөрчлийг арилгах, 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 5/6772 тоот мэдэгдлээр нийт 21,875,934.31 төгрөгийн зөрчлийг арилгах, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 5/7347 тоот мэдэгдлээр нийт 24,298,325 төгрөгийн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг ту тус олгосон.
Зээлдэгчид үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан №ЗГ/ВСС191108008-1 тоот зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсгүүдэд заасны дагуу Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн зүгээс зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй болно.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, мөн хуулийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус заажээ.
Зээлдэгч нар нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл: 30,951,334 төгрөг, хүү 14,198,830 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,395,345 төгрөг, нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 40,000 төгрөг, нийт*******,, төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банк ХК-нд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.
О.Оюунчимэг, О.Тэгшжаргал нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203001 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 90 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн хүсэлт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, хавсралт, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, барьцаалбар, иргэний үнэмлэхний хуулбар, баталгааны гэрээ, зээлийн нэмэлт гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч О.Оюунчимэг, Б.Индра, О.Тэгшжаргал нарт холбогдуулан үндсэн зээл 30,951,334 төгрөг, хүү 14,198,830 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,395,345 төгрөг, нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 40,000 төгрөг, нийт*******,, төгрөгийг гаргуулах, О.Оюунчимэг, О.Тэгшжаргал нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203001 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 90 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч О.Оюунчимэг 2024 оны 3 сарын 22-ний өдөр, хариуцагч Б.Индрад 2024 оны 04 сарын 12-ний өдөр, хариуцагч О.Тэгшжаргалд 2024 оны 04 сарын 16-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгсөн хариуцагч нар нь шүүхэд бичгийн тайлбар ирүүлээгүй, харин зохигчид эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
3. Эвлэрлийн гэрээнд: Нэг талаас Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210 Энхтайваны өргөн чөлөө, 19 тоот хаягт орших "Худалдаа, хөгжлийн банк" ХК (РД:2635534) /цаашид Нэхэмжлэгч" гэх/,
Нөгөө талаас Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 10 байр, 90 тоот хаягт оршин суух иргэн******* овогтой******* (РД:ЦБ55111902), Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 хэсэг, Роял грийн вилла 206 байр, 505 тоот хаягт оршин суух иргэн******* овогтой******* (РД:ХБ65050306), Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 10 байр, 90 тоот хаягт оршин суух иргэн******* овогтой******* (РД:ЦБ78031017) /цаашид "Хариуцагч нар" гэх/ /хамтад нь "Талууд" гэх/ нар нь харилцан тохиролцож байгуулав.
Нэг. Ерөнхий нөхцөл
1.1 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн нэхэмжлэлтэй, О.Оюунчимэг, Б.Индра, О.Тэгшжаргал нарт холбогдох дараах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.
1.1.1 Талуудын хооронд байгуулагдсан №ЗГ/ВСС191108008-1 тоот Зээлийн гэрээ"-ний дагуу зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт*******,, төгрөгийг гаргуулах,
1.1.2 О.Оюунчимэг, Б.Индра нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗБ/ВСС191108008-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр барьцаалсан О.Оюунчимэг О.Тэгшжаргал нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203001 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 90 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах
Хоёр. Эвлэрэх нөхцөл
2.1 Хариуцагч нар нь зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардалд*******,, төгрөг, нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн*******1,077 төгрөгийн 50 хувь болох 230,538 төгрөг, нийт*******,816,049 төгрөг энэхүү гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч, гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч нь №ЗБ/ВСС191108008-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр барьцаалсан О.Оюунчимэг, О.Тэгшжаргал нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203001 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 90 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов.
Гурав. Төлбөр төлөх нөхцөл
3.1 Хариуцагч нь*******,816,049 төгрөгийг үл маргах журмаар дараах графикийн дагуу
Нэхэмжлэгч талд төлнө.
3.1.1 2024 оны 04 дүгээр сарын 15-ны дотор 5,852,006.2 төгрөг,
3.1.2 2024 оны 05 дугаар сарын 15-ны дотор 5,852,006.2 төгрөг,
3.1.3 2024 оны 06 дугаар сарын 15-ны дотор 5,852,006.2 төгрөг,
3.1.4 2024 оны 07 дугаар сарын 15-ны дотор 5,852,006.2 төгрөг,
3.1.5 2024 оны 08 дугаар сарын 15-ны дотор 5,852,006.2 төгрөг,
3.1.6 2024 оны 09 дүгээр сарын 15-ны дотор 5,852,006.2 төгрөг,
3.1.7 2024 оны 10 дугаар сарын 15-ны дотор 5,852,006.2 төгрөг,
3.1.8 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 5,852,005.62 төгрөгийг тус тус төлж дуусгавар болгоно.
3.2 Хариуцагч нь энэхүү гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хуваарийг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь талуудын эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хангуулахаар хандах эрхтэй. Ийнхүү хандахад дараах барьцаа хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагаа хийхийг дурдав. Үүнд:
3.2.1 №ЗБ/ВСС191108008-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-гээр барьцаалсан О.Оюунчимэг, О.Тэгшжаргал нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203001 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 90 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах.
Дөрөв. Нэхэмжлэгчийн эрх, үүрэг
4.1 Нэхэмжлэгч нь дараах эрхтэй:
4.1.1 Хариуцагчаас төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахыг шаардах
4.1.2 Хариуцагч нь гэрээний 3.1 дэх хэсэгт тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах
4.1.3 Хариуцагчийн бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг гаргуулах авах 4.2 Нэхэмжлэгч нь дараах үүрэгтэй:
4.2.1 Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд барьцаалуулсан хөрөнгийг чөлөөлөх
4.2.2 Гэрээгээр хүлээх бусад үүрэг;
Тав. Хариуцагчийн эрх, үүрэг
5.1 Хариуцагч нь дараах эрхтэй:
5.1.1 Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд барьцаалуулсан хөрөнгөө чөлөөлөхийг Нэхэмжлэгчээс шаардах,
5.1.2 Нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах
5.2 Хариуцагч нь дараах үүрэгтэй:
5.2.1 Тохиролцсон төлбөрийг гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хуваарийн дагуу төлж барагдуулах,
5.2.2 Гэрээний 3.1 дэх хэсэгт заасан төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны 473026759 тоот дансанд төлөх,
5.2.3 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
Зургаа. Маргаан шийдвэрлэх
6.1 Гэрээг биелүүлэхтэй холбогдон гарсан аливаа санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.
6.2 Хэрэв гэрээний 6.1 дэх хэсэгт заасан аргаар маргааныг шийдвэрлэж чадаагүй бол талуудын эвлэрлийн баталсан шүүгчийн захирамжийг мөрдлөг болгоно.
Долоо. Бусад зүйл
7.1 Гэрээний талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, гэрээний нөхцөл бүрэн хангагдсанаар дуусгавар болно.
7.2 Гэрээг 3 эх хувь үйлдэж, талууд нэг хувийг хадгалсан нь хуулийн адил хүчинтэй байна гэжээ.
4. Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч *******, хариуцагч О.Оюунчимэг, Б.Индра, О.Тэгшжаргал нарын хооронд байгуулсан эвлэрлийг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэв.
Талууд улсын тэмдэгтийн хураамж болох 230,538 төгрөгийг эвлэрлийн гэрээний үнийн дүнд оруулан тооцсон нь хуульд нийцэхгүй тул хасаж тооцон хариуцагч нараас*******,, төгрөгийг 8 сарын хугацаанд хуваан төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.Оюунчимэг, Б.Индра, О.Тэгшжаргал нар нь 46,,511 төгрөгийг, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны дотор 5,852,006 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 15-ны дотор 5,852,006 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 15-ны дотор 5,852,006 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны дотор 5,852,006 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны дотор 5,852,006 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны дотор 5,852,006 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны дотор 5,852,006 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 5,621,467 төгрөгийг төлөхөөр,
хариуцагч О.Оюунчимэг О.Тэгшжаргал нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203001 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр, 90 тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн*******1,077 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 230,538 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ