Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0259

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Алтантүлхүүрээс Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч А.Одгэрэлд холбогдуулан гаргасан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч А.Одгэрэлийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0217266 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч А.Одгэрэл шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Нийслэлийн нийтийн тээврийн газар Автотээврийн хяналтын улсын байцаагч А.Одгэрэл би 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр "Ард кино театр" -ын автобусны зогсоол орчим замаар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад иргэн Сосорбарамын Ариунтунгалаг /УС:83102305/ нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим картаар зорчих хөлс төлөөгүй зөрчлийг илрүүлэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн НТ-145 дугаартай зөрчлийн материалд техникийн алдаа гаргасан тул прокурорын гаргасан дүгнэлтийг зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Алтантүлхүүрээс Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч А.Одгэрэлд холбогдуулан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч А.Одгэрэлийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0217266 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасны дагуу хариуцагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Алтантүлхүүрээс Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч А.Одгэрэлийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0217266 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Т.ГАНГЭРЭЛ