Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0259

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Аээс Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч А.О******* холбогдуулан гаргасан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч А.О******* 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч А.О шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Нийслэлийн нийтийн тээврийн газар Автотээврийн хяналтын улсын байцаагч А.О би 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр "А*******" -ын автобусны зогсоол орчим замаар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад иргэн С******* А******* /УС:8*******/ нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим картаар зорчих хөлс төлөөгүй зөрчлийг илрүүлэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн Н******* дугаартай зөрчлийн материалд техникийн алдаа гаргасан тул прокурорын гаргасан дүгнэлтийг зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******* Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч А.О******* холбогдуулан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч А.О******* 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасны дагуу хариуцагч нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А******* Нийслэлийн Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч А.О******* 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Т.ГАНГЭРЭЛ