Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
Хэргийн индекс | 181/2024/01348/И |
Дугаар | 181/ШШ2024/01959 |
Огноо | 2024-05-14 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2024/01959
2024 05 14 | 181/ШШ2024/01959 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг ................ тоотод оршин суух******* овогт*******ийн******* /РД:..............7/-ын ,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг .....................байрлах******* /РД:5.........../-д холбогдох
ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай .
ؿ : Нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган в.
нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 14-ний өдрийн 777 дугаартай шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 12-ний өдрийн 982 дугаартай магадлал гарч ажил олгогч 2023 оны 11 сарын 13-ны өдөр ажилд эгүүлэн тогтоосон тушаал гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2023 оны 11 сарын 13-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нэг ажлын өдөрт ногдох дундаж цалин хөлс 3,857,735 төгрөгийг ажлын 27 өдрөөр тооцон 142,879 төгрөг, нийт ажлын 173 өдрөөр тооцон нийт 24,718,091 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Моэнко ХХК-д даалгаж өгнө үү гэв.
2.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь д болон шүүх хуралдаанд :
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2018 оны 11,12 сар болон 2019 оны 1 сарын гурван сарын цалин хөлсний нийлбэрээс дундаж цалин хөлсийг тогтоосон нь үндэслэлгүй байна. Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т зааснаар тооцвол 1,285,912 төгрөг юм.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор сарын дундаж цалин хөлсийг 1,285,912 төгрөгөөр тогтоосон энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болдог бөгөөд түүнийг хамгийн сүүлд хяналтын шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзсэнээр сая хүичн төгөлдөр болж хууль ёсны дагуу заавал биелүүлэх нрх зүйн үр дагавар үүсгэж байна. Имйд зөвхөн хүчинтэй болж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас заавал биелүүлэх үүргийг тооцож байгаа нь үндэслэлгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 14-ний өдрийн 777 дугаартай шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 12-ний өдрийн 982 дугаартай магадлал, МУДШүүхийн 2023 оны 09 сарын 15-ний өдрийн 880 дугаартай тогтоол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Ховд аймгийн шүүхэд хүргүүлсэн албан бичиг, эмчлүүлэгсдийн карт,
4.Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, 2023 оны 11 сарын 13-ний өдрийн 328/23 дугаартай тушаал зэргийг шүүхэд ирүүлсэн.
нь:
1. Нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нь*******-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 24,718,091 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т зааснаар тооцвол сарын дундаж цалин нь 1,285,912 төгрөг гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.*******-ийн 2023 оны 05 сарын 15-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийг үндэслэн тус компианийн дэд захирал Жамсрангийн Оюунчимэгийг компианийн бүрэн эрхэт этгээдээр томилж, компанийн гүйцэтгэх захирлын эзгүйд компианийг төлөөлж үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах бүхий л эрхийг олгожээ. Ж.Оюунчимэг нь 2024 оны 04 сарын 09-ний өдөр Ж.Түвшинзаяад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг 2 жилийн хугацаатай олгосон.
4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03-р сарын 14-ны өдрийн 181/ШШ2023/00777 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05-р сарын 12-ний өдрийн 982 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2023 оны 9-р сарын 15-ний өдрийн 880 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарыг Монэнко ГХОХХК-ийн хөшөөтийн уурхайд агуулахын ахлах ажилтнаар эгүүлэн тогтоосон шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. /х.х-ийн 2-18 хуу/
Нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарыг Монэнко ГХОХХК-ийн хөшөөтийн уурхайд агуулахын ахлах ажилтан албан тушаалд нь 2023 оны 11 сарын 13-ний өдөр эгүүлэн томилсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй.
5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны оны 03-р сарын 14-ны өдрийн 181/ШШ2023/00777 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05-р сарын 12-ний өдрийн 982 дугаар магадлалаар нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй байхаар хуульчилсан.
6. Нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарын 1 сарын дундаж цалин хөлсийг 1,285,912 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 59,809 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 3-р сарын 14-ны өдрөөс 2023 оны 06-р сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,857,736 төгрөгийг хариуцагч*******-иас гаргуулж нэхэмжлэгч Г.Эрдэнэбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,860,355 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
7. Түүнчлэн ажил олгогч нь ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул Н.Эрдэнэбаатарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч*******-д даалгах нь зүйтэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Г.Эрдэнэбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 281,540 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуул /2021 оны шинэчилсэн найруулсан/-ийн 127 зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******-иас нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарт ажилгүй байсан хугацааны цалин 3,857,736 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,860,355 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатарын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагч*******-д даалгасугай.
3. 56 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 41 41.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгч Г.Эрдэнэбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 281,540 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 76,673 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэни хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ