Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0666

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Ганбат, шүүгч Д.Халиуна нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л******* ф ТМЗ ХХК /РД:5/

 

Хариуцагч: С******* д******* дэх У******* б х

 

Гуравдагч этгээд: Д.Ба нарын хооронд үүссэн С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 25м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай у******* б дугаарт гэрчилгээг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд Д.Багийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Энхба, иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 давхрын тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай у******* б дугаар гэрчилгээг хүчингүй болуулах-аар маргаж байна.

 

2. Л******* Ф ТМЗ ХХК-иас У******* б ерөнхий газарт ...С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай у******* б дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн у******* бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдлыг гаргасан.

 

3.У******* б ерөнхий газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн ******* тоот албан бичгээр ...Эд хөрөнгийн эрхийн у******* б мллийн санд С******* д*******, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 1 дүгээр давхар, тоот хаягаар шалгахад эрхийн у******* бүртгэлд бүртгэгдээгүй байна. гэж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3/6031 тоот албан бичгээр Эд хөрөнгийн эрхийн у******* б мллийн санд эрхийн у******* б дугаарт бүртгэлтэй, С******* д*******, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 1 дүгээр давхар, тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай, Д.Багийн өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 143 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг үндэслэн тусгай тэмдэглэл бүртгэгдсэн байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй хтой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа б байгууллагад хандах эрхтэй гэх хариуг тус тус хүргүүлсэн.

 

4.Нэхэмжлэгч Л******* Ф ТМЗ ХХК-иас С******* д******* дэх у******* б хт холбогдуулан С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу гудамж 54 дугаартай барилгын 1 давхар тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай у******* б дугаар эрхийн у******* бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргаж нэхэмжлэлийн үндэслэлдээ:

 

Нэхэмжлэгч "Л******* ф ТМЗ" ХХК нь С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 12 давхар ******* тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай, у******* б дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл өөрийн ажлын байр луу орж гарахдаа байнга дайран өнгөрдөг 1-р давхрын үүдний хэсгийг иргэн Д.Ба нь өөрийн нэр дээр у******* бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан талаар тус барилгын өмчлөгч болон түрээслэгч нарын эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, үйлчилгээний таатай нөхцөлийг дэмжих зорилгоор байгуулагдсан "К худалдааны т б ө х" ГҮТББ-ын ажилтан, албан хаагчдаас 2022 оны 05 сарын 16-ны өдөр мэдсэн болно.

 

Иргэн Д.Ба нь дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахдаа бусадтай үгсэн хуйвалдан холбогдох баримт бичгийг хуурамчаар үйлдэн гаргуулсан гэх үндэслэл бүхий эргэлзээ байгаа болно. Учир нь 54 дүгээр барилгын 1-р давхарт гэсэн дугаартай ямар ч өрөө байхгүй, мөн анхнаасаа нийтийн эзэмшлийн талбай байсан болно. Өөрөөр хэлбэл у******* б эрх бүхий албан хаагчид барилгын эскиз зураг, ажлын зураг, 54 дүгээр байрны захиалгаар барьсан орон сууцны жагсаалт, мөн бодит байдлыг шалгаж үзэлгүйгээр у******* бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон гэж үзэж байна.

 

Өмнө нь "Л******* Ф ТМЗ" ХХК компанийн зүгээс *******-т 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.Багийн өмчлөлийн С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 1 давхарт, тоот хаягт байршилтай, у******* б дугаартай үл хөдлөх эд хөрөнгөтэй хтой асуудлаар У******* б ерөнхий газарт гомдол гаргахдаа Д.Багийн өмчлөлийн у******* б гэх у******* б дугаарыг ******* гэж андуурч бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан.

 

Улмаар У******* б ерөнхий газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ******* тоот "Эд хөрөнгийн у******* б мллийн санд С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7-р хороолол, Их тойруу гудамж, 54 дүгээр барилгын 1 дүгээр давхар, тоот хаягаар шалгахад эрхийн у******* бүртгэлд бүртгэгдээгүй байна. Таны гомдолд дурдсан эрхийн у******* б ******* дугаарт С******* дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байх тул танай хүсэлтэд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болохыг үүгээр мэдэгдье" гэх хариуг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр авсан болно. У******* б ерөнхий газраас өгсөн ******* тоот хариунаас харахад Д.Багийн өмчлөлийн у******* б дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн б у******* бүртгэл, түүнд үндэслэж олгосон гэрчилгээ нь хууль, тогтоомжийн дагуу гарсан эсэх асуудлаар ямар ч ажиллагаа хийгдээгүй болох нь тогтоогддог. Тиймээс өмнө нь гаргасан техникийн шинжтэй алдаагаа засаж залруулан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус асуудлаар У******* б ерөнхий газарт дахин гомдол гаргасан.

 

У******* б ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 3/6031 тоот "Таны гомдолд дурдсан шаардлагыг хангах боломжгүй" гэх утгатай хариуг гардаж авсан тул нэхэмжлэгч талын зүгээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн холбогдох хэгсийг үндэслэн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа ...Нэхэмжлэгч Л******* Ф ТМЗ ХХК нь нэхэмжлэл гаргаж байгаа боловч тухайн төвд үйл ажиллагаа явуулж байгаа 108 өмчлөгч, түрээслэгч, үйлчлүүлэгч нарын хувьд зорчих хэсэг, үүдний хэсэг хязгаарлагдана. Тухайн үүдний хэсэгт үйлчилгээний талбай байх ёстой гэх байдлаар гэрчилгээ олгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Огт байхгүй гэдгийг оффис үйлчилгээний б буюу 54 дүгээр байрыг барих зураг төслийг Э******* ХХК хийж гүйцэтгэсэн. Э******* ХХК-ийн зураг төсөл дээр нэгдүгээр давхарт тоот гэж байхгүй. Харин тухайн хүмүүс тоот байх ёстой гэсэн баримтууд бүрдүүлж Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн у******* бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулж авсан байгаа. Тухайн гэрчилгээг гаргуулахдаа анх хийгдсэн эскиз зурагт өөрчлөлт оруулж, өөрчлөлт оруулсан зургаа өгсөн.

 

Мөн тухайн хөрөнгийн өмчлөгч биш, Гурван талт гэрээний нэг тал болох Млэл т, х х ТББ нь бусад этгээд буюу захиалагч нартай тухайн барилгын Б1-ээс 7 давхар хүртэлх талбайнуудад гэрээ байгуулж, захиалагч татах *******тэй оролцсон. Тухайн х нь захиалагч нарын хөрөнгөөр дуусаагүй б буюу 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг гаргуулан авч өмчлөгч болсон бөгөөд Д.Батай эвлэрлийн гэрээ байгуулж, хуурамч баримт бүрдүүлж гэрчилгээ гаргуулсан.

 

Энэ хэрэг дээр яагаад С******* д******* дэх У******* б хэлтсийг хариуцагчаар татаж байгаа вэ гэвэл У******* б ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.13 дугаар зүйлд шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн талбайн хэмжээ зөв эсэх, тухайн талбай байдаг эсэх тал дээр шалгалт, үзлэг хийсний дараа гэрчилгээ олгоно. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүйгээр хүсэлт гаргасан этгээдийн баримтад үндэслэж гэрчилгээг огт байхгүй талбай дээр гэрчилгээ олгосон. Огт байхгүй талбай дээр гэрчилгээ олгосон учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү?

 

Тухайн 54 дүгээр б нь хоёр хэсэгтэй. Худалдаа, үйлчилгээний хэсэг нь нөгөө хаалгаар ордог том хэсэг байгаа. Оффисын хэсэг нь мөн тусдаа хаалгаар ордог. Маргаж байгаа тоот нь оффисын нэгдүгээр давхарт байх ёстой гэдгээрээ гэрчилгээ гаргаж авсан. Үйлчилгээний хэсэгт ч тоот байдаггүй. тоотоор дуусдаг. Тухайн барилгын зорчигч нарт зориулсан цахилгаан шат гурван ширхэг, 1-ээс 13-н давхар хүртэлх явган хүний шат, цахилгааны щит, харуул хамгаалалтын өрөө, ресейпшиний угтах хэсгийн зориулалттай болох нь анхны зураг төсөл дээрээс харагдана. Гэтэл барилгыг барьсан гурван талт гэрээний нэг тал болох У х ХХК-ийн реклам, зар, сурталчилгаа явуулсан 108 сая төгрөгийн оронд буюу арилжааны гэрээний үндсэн дээр м сонинтой Б1 давхарт 25 м.кв, 1 давхарт 25 м.кв, 4 давхарт 43 м.кв талбайг өгнө гэж гэрээ байгуулсан. Үүн дээр ямар нэгэн тоот заагаагүй бөгөөд 4 давхарт байрлах 43 м.кв талбайг өгөөгүй. Б1 давхарт 25 м.кв, 1 давхарт оффисын эскиз зургийг өөрчилж тоот 25 м.кв хоосон талбайг хүлээлгэж өгсөн. Тухайн талбайн дээр нь 2018 он хүртэл хэн нэгний өмчлөлийн гэрчилгээ гараагүй байсан. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газраас ашиглалтад орсон бд оруулах шалгалтын хийх хуваарийн дагуу шалгалт орсон. Анхны эскиз зургийг өөрчилж, энэ талбайд үйлчилгээний албай байрлах боломжгүй. Тухайн талбай чөлөөтэй байх ёстой талбай. Уг бд болзошгүй аюул тулгарахад 50 хүний багтаамжтай талбай чөлөөтэй байх ёстой. Үйлчилгээний талбай байх асуудал байж болохгүй гээд 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгож шаардлага хүргүүлсэн байгаа. Үүний дагуу хуучин эскиз зургийн дагуу үйлчилгээний талбай байх ёсгүй. Дээр дурдсан зориулалтын дагуу байх ёстой гэсний дагуу зориулалтын дагуу байлгасан юм. Огт тоот гэж байхгүй. Оффисын үүдний хэсэгт үйлчилгээний талбай байх ёсгүй байхад тухайн нөхцөл байдлыг шалгаж үзэлгүйгээр гэрчилгээ олгосон. У******* б ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шалгаж үзэх ёстой байсан ч шалгалт хийлгүйгээр олгосон нь хууль зөрчсөн. Эдгээр баримтуудыг У******* б газарт гаргаж өгөхдөө огт хамааралгүй У х ХХК-тай арилжааны гэрээ. Монголын млэл тйн х х ТББ нь тухайн барилгын өмчлөгч биш гэв.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

У******* б ерөнхий газрын харьяа Эд хөрөнгийн эрхийн у******* бүртгэлд 54 дүгээр байр анх бүртгэхдээ 70 хувийн гүйцэтгэлтэй б бүртгэгдэж байсан. Энэ нь тухайн үед үйлчилж байсан 2003 оны Эд хөрөнгийн эрх болон бусад эрхийн б тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Баригдаж дуусаагүй б байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн у******* б гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн у******* бүртгэлд бүртгэж болно гэж заасны үндэслэсэн. Мөн хуулийн 16.1 болон У******* б ерөнхий газрын даргын 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн у******* бүртгэл хөтлөх журмын 4.3 дугаар зүйлд заасны дагуу дутуу гүйцэтгэлтэй буюу 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг бүртгэсэн.

 

С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын зоорины давхар, 1, 2, 4, 7 дугаар давхруудыг тус тус оффис үйлчилгээний зориулалтаар 4419 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бүхэлд нь Монголын млэл тйн х х ТББ холбогдох хуульд заасны дагуу бүртгэж гэрчилгээг олгосон. Тухайн үед мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн эрхийн у******* бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.9 дүгээр хэсэгт Эд хөрөнгийн эрхийн у******* бүртгэлд дуусаагүй бар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2 ба түүнээс дээш этгээд хөрөнгө оруулан барьж дуусган ашиглалтад оруулсан бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын хүсэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй ө хамтын өмчлөлд, эсвэл хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд бүртгэнэ. Ийнхүү салгаж бүртгэхдээ хөрөнгө оруулагч, захиалагч нарын талаар урьдчилан ирүүлсэн жагсаалтын дагуу тулган хянах бөгөөд анхны өмчлөгчийн хувийн хэрэгт нэмэлт, өөрчлөлт хийж, гэрчилгээг хүчингүй болгоно. Энэ тохиолдолд у******* бүртгэгч энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгана гэж заасан.

 

Бүхэлд нь бүртгэгдсэн дутуу ба барьж дуусгаад өмчлөгч захиалагч нарын өмчлөлд салгаж бүртгэхийн тулд б байгууламжийг барьсан компани жагсаалтаа б байгууллагад ирүүлдэг. Ирүүлсэн жагсаалтын дагуу тухайн жагсаалтад тусгагдсан тоот бүрээр нь б байгууллага хуульд заасан нотлох баримтад үндэслэж бүртгэхдээ тухайн журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгана.

 

С******* д******* дэх У******* б хт холбогдох С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын зоорины давхар, 1, 2, 4, 7 дугаар давхруудад байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй 4419 м.кв үйл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Монголын млэл тйн х х ТББ-ын зөвшөөрөл болон барилгыг барьж ашиглалтад оруулсан У х ХХК-ийн албан бичиг, захиалагч иргэдийн С******* д******* дэх У******* б хт гаргасан өргөдөл, албан бичиг бусад нотлох баримтуудад үндэслэж у******* бүртгэгч нь иргэн, хуулийн этгээдүүдэд салгаж бүртгэсэн байдаг. Ингэж бүртгэхдээ У******* б ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт ...нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэсэн зарчмыг баримталсан.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй хтой эд хөрөнгийн бусад эрхийн у******* б тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах *******тэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан.

 

Мэдүүлэг гаргахдаа тухайн мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн баримтын үнэн зөв эсэх асуудлыг өөрөө зохицуулахаар заасан байдаг. У******* бүртгэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан мэдүүлгийг хүлээж авч Эд хөрөнгийн у******* б тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдүүлгийг хүлээж авахаас татах, 29 дүгээр зүйлд заасан эрхийн у******* бүртгэлд бүртгэхээс татах нөхцөл байхгүй тохиолдолд эд хөрөнгийн эрхийн у******* бүртгэлд бүртгэдэг. Эд хөрөнгийн у******* б тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татахыг хориглоно гэж заасан.

 

У******* б тухай хулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 дугаар зүйлд энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол у******* бүртгэлд бүртгэхээс татах талаар хуульчилсан. Хуульд заасан татах үндэслэл байгаагүй тул бүртгэл хийсэн. Монгол у******* Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан Эд хөрөнгийн у******* бүртгэл хөтлөх журам-ын 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн у******* бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, б байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална гэж заасан. Үүний дагуу маргаан бүхий тоот үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхдээ тухайн барилгыг барьж байхад 70 хувийн гүйцэтгэлтэй байхад Млэл т техник х х ТББ-ийн бүртгэлд 4419 м.кв бүхэлдээ бүртгэгдсэн бөгөөд захиран зарцуулах эрх нь Млэл т техник х х ТББ-д олгогдсон.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад тоот буюу тухайн 25 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байгаагаар ирүүлсэн. Мөн ажлын байр захиалан бариулах гэрээ хийгдсэн байсан. Тус гэрээ нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн У х ХХК болон иргэн Д.Ба нарын хооронд байгуулагдсан байдаг. У х ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг барихад иргэн н.Сарантуяагийн газар дээр У х ХХК болон Млэл т техник х х ТББ нарын гурван талт гэрээнд үндэслэж баригдсан байр байгаа. Жагсаалтыг б байгууллагад ирүүлэхдээ тоотын өмчлөгч нь У х ХХК гэж ирүүлсэн. Өмчлөх эрхтэй У х ХХК нь иргэн Д.Батай захиалгаар ажлын байр барих гэрээ-г 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан байдаг. Тухайн үед барилгыг у******* комисс хүлээж аваагүй бөгөөд барилгын ажил бүрэн дуусаагүй байсан. Б дуусаж у******* комисс хүлээж авсны дараа б байгууллагад салгаж бүртгэхээр хандсан. Тухайн үед өмчлөгчөөр бүртгэгдсэн У х ХХК нь иргэн Д.Батай захиалгаар ажлын байр барих гэрээ болон салгаж бүртгүүлэх жагсаалт, план зураг зэргийг хүргүүлсэн. Бүртгэлийг хийхдээ гаргаж өгсөн нотлох баримтуудын хүрээнд үнэлж үзээд тус үл хөдлөх хөрөнгийг бүртгэхэд татах үндэслэлгүй гэж үзсэн тул бүртгэсэн байгаа. Бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7.Гуравдагч этгээд Д.Ба шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

 

Д.Ба нь "У х"ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Захиалгаар ажлын байр барих, бариулах тухай гэрээний 2.1-т заасан төлбөрийг төлж, 1 давхрын үйлчилгээний зориулалт бүхий 25 м2 талбайг захиалж, 2017 онд байрыг хүлээн авч, өөрийн тусгаарлах хана дотоод засварыг хийж байх үед "К т б ө х" ГҮТББ нь үүдний нийтийн эзэмшлийн талбай болох цахилгаан шатны хэсгийг засварлаж байгаа нэрийн дор дур мэдэн буулгаж, харуул хамгаалагчдыг суулгаж, ийнхүү талбайг өгөхгүй байгаа тул С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүссэн байгаа юм. Уг иргэний хэргийг энэ захиргааны хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар хариуцагч тал буюу "К т б ө х"ГҮТББ нь танай шүүхэд захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийг хуулбарлан өгч, хэргийг ийнхүү түдгэлзүүлж, өмчлөгчийн өмчлөх эрхэд халдсаар байна.

 

Гэтэл захиргааны хэргийн шүүхэд "Л******* Ф ТМЗ" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус захирамжийн гол үндэслэл нь тухайн хэргийн нэхэмжлэгч болох "К худалдааны т б ө х ГҮТББ-ын өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж буй энэ "эрхийн у******* б С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 Давхар тоот хаягт байршилтай 25 м2 үйлчилгээний зориулалттай у******* б дугаар бүхий өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах" асуудлаар түүнийг нэхэмжлэл гаргаж маргах эрхтэй этгээд гэж үзэхээргүй байна. Тодруулбал, К худалдааны т б ө х ГҮТББ-ын дүрмээр барилгын өмчлөлийн асуудлаар маргах эрх түүнд олгоогүй, нөгөөтээгүүр уг барилгын нэгдүгээр Давхар нь 2017 онд Монголын млэл тйн х х ТББ-ын өмчлөлд бүхэлдээ бүртгэгдсэн, уг өмчлөгчийн хүсэлтээр 1 дүгээр давхрын тоот 25 м2 талбай нь эрхийн у******* б дугаарт салж бүртгэгдсэн байна" гэжээ. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 280 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээсэн.

 

Дээрх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар тухайн 25м.кв талбайн У******* бүртгэл нь хууль зөрчөөгүй, өмчлөгч нь хууль ёсны болохыг тогтоосон байхад ЗХШХШТ хуулийн 34.4 болон ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 280 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байхад дээрх үл хөдлөх хөрөнгийн у******* бүртгэлтэй хтой, яг адилхан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч, дахин шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол Их тойруу гудамж 54 дүгээр бд иргэд, аж ахуй нэгж олноор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Д.Багийн өмчлөлийн талбайд харуул хамгаалалтын хэсэг байршуулан үнэ төлбөргүй ашиглах зорилгоор "К т б ө х" ГҮТББ-ын захиалгаар ийнхүү удаа дараа шүүхэд хандаж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Мөн түүнчлэн С******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл нэг жил гаруй хугацаанд хойшлуулж, талбайг чөлөөлж өгөхгүй байгаа төдийгүй "Л******* Ф ТМ3" ХХК буюу банк бус санхүүгийн тухайн барилгын 12 давхарт оршин суугч нь ямар гэрээ холбогдох баримтыг үндэслэн ийнхүү нэхэмжлэл гаргах эрх үүссэн нь тодорхой нотлох баримтгүй байна. Гэтэл дээрх шүүгчийн захирамжид 2017 онд Монголын млэл тйн х х ТББ-ын өмчлөлд бүхэлдээ бүртгэгдсэн үүнээс хойш Д.Багийн өмчлөлд байгаа гэж дүгнэсэн.

 

Иймд энэхүү нэхэмжлэлийг ЗХШХШТ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа, мөн хуулийн 109,2-т энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татана гэж зааснаар нэн даруй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

 

8. Гуравдагч этгээд Д.Багийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа Нэхэмжлэлийн гол үндэслэл нь тоот 25 м.кв талбай байхгүй гэж маргаж байгаа. Гэтэл У******* комисс хүлээж аваад тухайн барилгыг нийтэд нь буюу 13 давхар хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхдөө У******* б ерөнхий газарт хаягийн тодорхойлолтыг Хот төлөвлөлтийн газраас өгдөг. Уг тодорхойлолтод нэгдүгээр давхрыг Млэл т техник х х ТББ авсан бөгөөд өмчлөх эрхтэй, өмчлөгч нь болсон. Ийм учраас өмчлөгч өөрийнхөө эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд 4419 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөсөө нэгдүгээр давхарт 25 м.кв талбайг иргэн Д.Бад шилжүүлж өгсөн. Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа нь анхны өмчлөгч Млэл т техник х х ТББ-ны дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн у******* б дугаар өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Гэтэл энэ дугаар өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байхад 25 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн б дугаарыг хүчингүй болгуулъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

 

- Нэхэмжлэгч Л*******ф ТМЗ ХХК нь С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр байрны 12 давхрын ******* тоот хаягт байршилтай 80 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдэн гэрчилгээ авч, тус тоотод үйл ажиллагаагаа явуулдаг,

 

-С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын зоорийн болон 1, 2, 4, 7 давхар тоот хаягт байршилтай 4419 м.кв талбай бүхий оффис үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхээр гаргасан Монголын млэл т техник х х ТББ-ын мэдүүлэг, холбогдох нотлох баримтуудыг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эрхийн у******* б дугаарт Монголын млэл т техник х х ТББ-ын нэр дээр 54 дүгээр барилгын зоорийн болон 1, 2, 4, 7 давхар тоот хаягт байршилтай 4419 м.кв талбайг бүхэлд нь оффис үйлчилгээний зориулалтаар бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй,

 

-Түүнчлэн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр м ХМХ-г төлөөлж иргэн Х.Тгээс Эд хөрөнгийн эрхийн у******* б мэдүүлэг гаргаж үүндээ 2017 онд ашиглалтанд орсон 50,0 сая төгрөгийн үнэ бүхий 25 м2 оффисын зориулалттай хөрөнгийг м ХМХ-н захирал Даваа овогтой Багийн нэр дээр бүртгэж гэрчилгээ олгоно уу гэж хандсан байх ба уг мэдүүлэгтээ 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр У х ХХК болон иргэн Д.Ба нарын хооронд байгуулсан Захиалгаар ажлын байр барих, бариулах гэрээ-г хавсаргасан, уг гэрээгээр Д.Ба нь 1 давхрын үйлчилгээний зориулалттай 25 м2 талбайг 48 387 000 төгрөгөөр худалдан авах, уг төлбөр тооцоонд м сурталчилгаа сонин ХМХ-ийн зар сурталчилгааны маркетингийн дагуу 100 хувь бараа солилцооны журмаар шийдвэрлэн сурталчилгаа явуулж өгөх-өөр харилцан тохиролцсон, түүнчлэн У х ХХК-ийн ...төлбөр тооцоо бүрэн дууссан учир Д.Багийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад татах зүйлгүй гэх, мөн Монголын млэл т техник х х ТББ-ын тэргүүн Н.Батцэрэнгийн гарын үсэг бүхий 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн ...1 давхрын тоотын 25,00 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн үл хөдлөхийн гэрчилгээг Д.Бад гаргаж өгнө үү... гэх албан бичгүүд болон тус 54 дүгээр барилгын 1 дүгээр давхрын байгуулалт гэх зургийг гаргаж хүргүүлсэн, уг зурагт д/д-26, өрөөний нэр-оффис үйлчилгээ, талбай м2-25.00 гэж тэмдэглэсэн,

 

Дээр дурдсан эд хөрөнгийн эрхийн у******* б мэдүүлэг, түүнд хавсаргаж ирүүлсэн С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын зоорийн болон 1, 2, 4, 7 дугаар давхруудад байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй 4419 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Монголын млэл тйн х х ТББ-ын зөвшөөрөл, уг барилгыг барьж ашиглалтад оруулсан У х ХХК-ийн албан бичиг болон тус компани Д.Ба нарын хооронд байгуулсан Захиалгаар ажлын байр барих, бариулах гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 дүгээр давхрын, тоот хаягт байршилтай, 25 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Баг у******* б дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч тухайн у******* б дугаарт бүртгэгдсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ ...иргэн Д.Ба нь...баримт бичгийг хуурамчаар гаргуулсан гэх үндэслэл бүхий эргэлзээ байна, учир нь 54 дүгээр барилгын 1 дүгээр давхарт гэсэн дугаартай ямар ч өрөө байхгүй,...******* тоотыг өмчлөгч манай компанийн эрхийг хөндөж байгаа, зорчих эрх болон дундын эд хөрөнгийн засвар үйлчилгээ, аюулгүй байдал, ашиглалт, хамгаалалтанд нөлөөлнө... гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...б мэдүүлэгт хавсаргаж өгсөн баримтуудад 1 дүгээр давхрын тоот гэж тодорхойлсон байсан,...уг бүртгэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй... гэж, гуравдагч этгээд ...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй... гэж тус тус маргасан.

 

У******* б ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д у******* бүртгэлд нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлахаар, мөн хуулийн 14.4-т У******* бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх *******тэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө, 19 дүгээр зүйлийн 19.4.3-д нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол у******* бүртгэлд бүртгэхээс татах-аар тус тус заажээ.

 

Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн у******* б тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрхийн у******* бүртгэл үнэн зөв байх... шаардлагыг тусгаж улмаар  8 дугаар зүйлийн 8.1-д У******* бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татана: 8.1.1.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан, 8.1.3.хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл млэл нь зөрүүтэй; 8.1.5.энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй гэж, мөн зүйлийн 8.2-т хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татахыг хориглоно гэж заасан байна.

 

Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл мэдүүлэг гаргагч Д.Багийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тгээс 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр у******* б байгууллагад хандаж гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 дүгээр давхрын тоот хаягт байршилтай, 25 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Баг бүртгэсэн бүртгэл нь хуульд нийцсэн, уг мэдүүлгийг хүлээн авахаас татах үндэслэлгүй нь тогтоогдсон байх ба тухайн б улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайлбал, нэхэмжлэгч нь 54 дүгээр бд тоот гэх өрөө байхгүй гэж тайлбарлан маргаж байх боловч мэдүүлэгт хавсаргасан үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад тоотын 25 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байгааг тодорхойлж 1 дүгээр давхрын байгуулалтын зургийг ирүүлсэн, нэгэнт тухайн барилгын өмчлөгчөөс зөвшөөрөл өгч холбогдох нотлох баримтыг ирүүлсэн, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг иргэн Д.Бад салгаж бүртгүүлэхээр хандсан тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагад мэдүүлгийг хүлээн авахаас татах хуульд заасан үндэслэл үүсэхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл Д.Багийн / м ХМХ-ийн/ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан эд хөрөнгийн эрхийн у******* б мэдүүлэгт тоотын 25 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байгааг тодорхойлж буй 1 дүгээр давхрын байгуулалтын зургийг хавсаргаж хүргүүлснээс үзвэл 54 дүгээр барилгын 1 дүгээр давхарт гэсэн дугаартай өрөө байхгүй гэж үзэх үндэслэлгүйн дээр тухайн зургийг хуурамчаар гаргуулсан гэж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт гараагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн маргаан бүхий бүртгэл нь 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн У х ХХК болон иргэн Д.Ба нарын хооронд байгуулагдсан Захиалгаар ажлын байр барих, бариулах гэрээ-г үндэслэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус гэрээний талаар гэрээний талууд болон сонирхогч этгэс нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, гэрээ нь хүчин төгөлдөр байгааг тэмдэглэж байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгэс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаарзахиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны актхууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох-оор тус тус заасан ба хуулийн энэ зохицуулалт нь маргаан бүхий захиргааны акт нь хууль бус байх, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх нөхцөлд шүүх уг захиргааны актыг хүчингүй болгох агуулгатай.

 

Энэ маргааны тухайд 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 дүгээр давхар, тоот хаягт байршилтай, 25 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Баг у******* б дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн, тухайн б улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгч компани нь 54 дүгээр байрны ******* тоотод үйл ажиллагаа явуулдаг, зорчих эрхийг болон дундын өмчлөлийн эд хөрөнгөө ашиглах зэрэгт зөрчил үүсгэж байна гэж тайлбарлан С******* дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн у******* хяналтын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 107/196 дугаар Заавал биелүүлэх албан шаардлага-ыг иш татсан, тухайн албан шаардлагаар Галын аюулгүй байдлын тухай хуулийн болон холбогдох норм, дүрмийн дагуу зөрчлөө хыг К худалдааны төв Б ө х Гүйцэтгэх захирал Ц.Б-д мэдэгдсэн байх хэдий ч эдгээр тайлбар үндэслэл нь шударга өмчлөгч Д.Багийн өмчлөх эрхийг хүчингүй болгох шууд үндэслэл биш.

 

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. У******* б ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгийн эрхийн у******* б тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л*******ф ТМЗ ХХК-иас гаргасан С******* дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж 54 дүгээр барилгын 1 давхрын тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай у******* б дугаар бүртгэл, гэрчилгээг хүчингүй болуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, нэхэмжлэгчээс у******* тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг у******* орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах *******тэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА