Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2024/00086И |
Дугаар | 146/ШШ2024/00089 |
Огноо | 2024-05-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 146/ШШ2024/00089
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
"""""""""" аймгийн """""""""" сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: """"""""" аймаг, """"""""""""""" сум, 5 дугаар баг """""""""""" 9-4 тоотод оршин суух, """""""""" овогтой Э"н А /РД:"""""""/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: """""""""" аймаг, """""""""" сум, """""""""" баг Соёмбо 12 тоотод оршин суух, Монгол овогтой М Б /РД:""""""""""""""""""""/-д холбогдох,
450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Э.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Э.А миний бие нөхөр бид хоёр мэргэсэн жолооны үнэмлэхтэй болох гээд М овогтой Б-й харилцан ярьцсаны улмаас 223 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 450,000 төгрөг М.Бундын дансанд хийсэн. Нэг сарын дотор гаргаж өгнө гэсэн, гэтэл 4 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл одоогоор мэргэсэн жолооны үнэмлэхээ авч чадаагүй учир нь 14 хонгийн дараа дуудна гэсэн дуудаагүй дараа нь маргааш, нөгөөдөр гэж худлаа яриад, сүүлдээ утсаа авахгүй, утасаа унтраана 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хүлээлээ жолооны үнэмлэх гаргаж өгөөгүй тул шилжүүлсэн мөнгө буцааж авах хүсэлтэй байгаа. Иймд миний 450,000 төгрөгийг М.Бундаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч М.Б-д холбогдуулан 450,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлага 450,000 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрдөг. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн 450,000 төгрөгийг төлж барагдуулах тухай хариу тайлбарыг дэмжиж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,150 төгрөгийн 50 хувь буюу 7075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7075 төгрөгийг улсын орлогоос, 7075 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Э.Ат олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА