Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар  184/ШШ2024/02995

 

 

 

 

 

 2024                  5             30                                             184/ШШ2024/02995

 

 

                                                              

     Зохигчийн эвлэрлийг баталж,                                                                                              

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч:*****о. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо, ****

Хариуцагч:***** /РД: ****/. Хаяг: *****

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,039,076 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “****” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **** нь тус орон сууцны 26 тоот байрны өмчлөгч бөгөөд өөрийн өмчлөлийн байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр болох ажиллах хүч, хүний нөөцийн зардалд 1 сарын 3,000 төгрөг, лифт ашиглалтын төлбөр 1,200 төгрөг, хог хаягдал татан зайлуулах үйлчилгээний хураамж 2,500 төгрөг, нийтийн эзэмшлийн орц зам талбайн дулаан гэрэлтүүлгийн 1 сарын төлбөр 2,000 төгрөг, хуримтлалын сан 100 төгрөг, бичиг хэргийн материал сар бүр 100 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээний төлбөр 6,000 төгрөг, нийт 2019 оноос 2024 оны 5-р сарыг хүртэлх 51 сарын ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 1,039,076 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

         Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..нэхэмжлэлийн шаардлага 1,039,076 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 20-ны өдөр 289,076 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.       

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***” Сууц өмчлөгчдийн холбоо нь **** холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,039,076 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...нэхэмжлэлийн шаардлага 1,039,076 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 20-ны өдөр 289,076 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “**** Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, **** холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,039,076 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...нэхэмжлэлийн шаардлага 1,039,076 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 20-ны өдөр 289,076 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,188 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 15,094 төгрөгийг хариуцагчаас, 15,094 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ