Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/02996

 

 

 

 

 

 2024                  5             30                                             184/ШШ2024/02996

 

 

                                                              

     Зохигчийн эвлэрлийг баталж,                                                                                              

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: ******/ Хаяг:****

Хариуцагч: ****** /РД: *****/. Хаяг: *****

Хариуцагч: *****с /РД: *****/. Хаяг: *****

Зээлийн гэрээний үүрэгт 16,148,037 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “*****” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нар нь 2022 оны 01-р сарын 25-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч *****н нар нь удаа дараа зээл төлөлтийн график зөрчиж, гар утсаа авахгүй зээлийн гэрээнд заагдсан төлөлтийг төлөхөөс зайлсхийж байна. Хариуцагч нарт удаа дараа олон удаагийн хугацаа өгч байсан боловч одоо болтол зээлийн хэвийн төлөлтдөө орж чадахгүй хугацаа хэтрэлттэй байна. Хариуцагч нараас зээлийн төлбөр 13,002,299 төгрөг, хүүгийн төлбөр 3,015,272 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,466 төгрөг, нийт 16,148,037 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох ***** улсын дугаартай улаан өнгийн зүтгүүр автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

         Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..хариуцагч**** нар 16,148,037 төгрөгийг 2024 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2024 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 2,148,037 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *****н дугаартай улаан өнгийн зүтгүүр автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.       

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*****нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,148,037 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...хариуцагч *****н нар 16,148,037 төгрөгийг 2024 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2024 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 2,148,037 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *****улсын дугаартай улаан өнгийн зүтгүүр автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах х”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “***** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,148,037 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...хариуцагч ******нар 16,148,037 төгрөгийг 2024 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2024 оны 12-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01-р сарын 30-ны өдөр 2,148,037 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ****** улсын дугаартай улаан өнгийн зүтгүүр автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 154,445 төгрөгийг хариуцагчаас, 154,445 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ