Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар         184/ШШ2024/02997 

 

    

 

 

 

 

                         2024                 

     

 

 

 

     

    5                 30                                             184/ШШ2024/02997 

              

 

 

 

                      

                                 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: “**** ББСБ” ХХК /РД: *****/. Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5******

Хариуцагч: ******* /РД: ******/. Хаяг: ***

Зээлийн гэрээний үүрэгт 3,290,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч  “******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** нь 2021 оны 3-р сарын 25-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын цахим зээлийн үйлчилгээнд №35059 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 1,860,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 66,000 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 4 хувийн хүүтэйгээр тохиролцож зээлдүүлсэн. Гэтэл зээлдэгч ***** нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөр төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүнд хүрээгүй. 2024 оны 4-р сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,860,000 төгрөг, шимтгэл 65,100 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1,364,900 төгрөг, нийт 3,290,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
 

Хариуцагч *****г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ***** ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 3,290,000 төгрөгийг 2024 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Баярчимэгийн гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “****т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,290,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

                                                           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,290,000 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуца****н шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

                                                           

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “***** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,290,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,290,000 төгрөгийг 2024 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор бүхэлд нь төлж барагдуулах”-аар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,600 төгрөгөөс 33,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 33,800 төгрөгийг хариуцагчаас, 33,800 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Т.БАТСҮХ