Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03037

 

    

 

 

 

 

                         2024                 

     

 

 

 

     

    5                 30                                             184/ШШ2024/03037

              

 

 

 

                      

                                 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: “******” ХХК /РД: ******/. Хаяг: ******

Хариуцагч: *********** /РД: **********1/. Хаяг: *******

Зээлийн гэрээний үүрэгт 1,018,904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч  “**** ББСБ” ХХК нь зээлдэгч **** 2021 оны 5-р сарын 31-ний өдөр №03/21/05/594 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,589,050 төгрөгийн үнэт эдлэл авах зориулалтаар 1,812,000 төгрөгийн зээлийг нэг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Хариуцагчийн гэрээний хугацаа 2021 оны 11-р сарын 30-ны өдөр дуусаж, 2022 оны 2-р сарын 21-ний өдөр 4 сарын хугацаатайгаар зээлийн нэмэлт гэрээг байгуулсан. 2022 оны 7-р сарын 21-ний өдөр нэмэлт гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч ***** нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл компанийг хохироож байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 500,000 төгрөг, зээлийн хүү 438,150 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,753 төгрөг, нийт 1,018,904 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч **** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ****” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 1,018,904 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч*****йн гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х*****олбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,018,904 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

                                                           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,018,904 төгрөгийг хариуцагч бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч ****н шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

                                                           

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Х*****ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,018,904 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,018,904 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулах”-аар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,010 төгрөгөөс 14,505 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 14,505 төгрөгийг хариуцагчаас, 14,505 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Т.БАТСҮХ