Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 03

 

 

 

                                        

 

   2022          02           08                                      2022/ДШМ/03

 

 

 

******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Ууганзаяа

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал

Шүүгдэгч*******

Шүүгдэгч *******

Шүүгдэгч*******

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Данзанноров/цахимаар/

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Т.Баасанжаргал/цахимаар/

Шүүгдэгч *******, П.Амгаланбаатар нарын өмгөөлөгч Б.Батсүх/цахимаар/

Шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн өмгөөлөгч Л.Эрдэнэ-Оюун/цахимаар/

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Г.Батзаяа

Шүүгдэгч Б.Жавдандамбын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов. 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгсийн даргалж хийсэн шүүх хуралдааны 202 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.Монгол улсын иргэн, 986 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй,******* ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын Бугат багийн 25- тоотод оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй овогт ийн Жавзандамба,,

2.Монгол улсын иргэн, 968 оны 03 дугаар сарын 8-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага арга зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдэх үедээ ******* аймгийн ажиллаж байсан, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын Жаргалан багийн айлын 7 тоотод оршин суух, Ардын хувьсгалын 80,90 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны одон зэргээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй Цэцэгт овогт ийн Цэвээнравдан,

3.Монгол улсын иргэн, 979 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 2 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ******* аймгийн сумын 2 жилийн дүгээр сургуульд нягтлан бодогч ажилтай, гэмт хэрэгт холбогдох үедээ ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ,ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын Жаргалан багийн айлын тоотод оршин суух,   овогт гийн Амгаланбаатар /ПВ79022/,

.Монгол улсын иргэн, 978 оны 0 дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 3 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст мэргэжилтэн ажилтай, гэмт хэрэгт холбогдох үедээ ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багийн айлын орон сууцны тоотод оршин суух овогт ын Энхбаатар /ПЮ780239/,

5.Монгол улсын иргэн, 95  оны 0 дүгээр сарын 05-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, гэмт хэрэгт холбогдох үедээ ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 2 эхнэрийн хамт ******* аймгийн Жаргалан сумын багийн -р 60 айлын тоотод оршин суух, Алтангадас одон, Ойн медалиудаар шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй Буурлынхан овогт Чимгээгийн Пүрэвдорж /ПИ500578/,

6.Монгол улсын иргэн, 986 оны 0 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэгт холбогдох үедээ ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техник хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багийн айлын 2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй овогт гийн Барсболд/ПЕ86007/,

7.Монгол улсын иргэн, 96 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, н хөгжил ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын багийн буйлааст 2-р 2 айлын орон сууцны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 999 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан овогт гийн Бадрах/ ПЮ6052573/,

2.Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

2..Яллагдагч******* нь “Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд ******* аймгийн сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр ' Буйлааст" ХХКомпанийн захирал *******тай бүлэглэн ажлын хуурамч гүйцэтгэл хийж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж, тус газрын мэргэжилтэн *******, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар, тус хэлтсийн мэргэжилтэн*******, аймгийн засаг дарга ******* нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,

дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Хас" авто угаалгын гадна талд 205 оны 5 дугаар сарын - ний өдөр хохирогч Д.Баатархуягийн өмчлөлийн эд хөрөнгө буюу "-0 УБИ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг надад зарчих, би ******* аймагт очиж мөнгийг нь шилжүүлнэ” хэмээн түүний эд хөрөнгө өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд .000.000 төгрөгийн хохирол, улмаар 205 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Баатархуягийн өмчлөлийн -0 УБИ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Т.Айсэвлээд “уг машиныг хотоос авчирсан юм. Та энэ авто машиныг 2.000.000 сая төгрөгөөр худалдан авч болно” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол,

 ******* аймгийн Манхан сум гол багийн нутаг дэвсгэрт 205 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Э.Ганхуягт “Домбот хотхонд байрлах 2 өрөө бүхий байрыг зарна" хэмээн түүний 8 тооны хонь /эр төлөг/, 89 тооны сэрхийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, улмаар түүнд 5.300.000 төгрөгийн хохирол буюу бусдад онц их хэмжээний хохирол тус тус учруулсан.

2.2.Яллагдагч “ Буйлааст" ХХКомпанийн захирал ******* нь Цогт Барс” ХХКомпанийн захирал Б.Жавзандамбын “Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалт”-ын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад хийсэн мэтээр ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улмаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж,мэргэжилтэн *******, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар, мэргэжилтэн*******, аймгийн Засаг дарга ******* нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан.

2.3.Яллагдагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт барилгын техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн ******* нь аймгийн Засаг дарга *******гийн 20 оны 3 дугаар сарын 3-ний өдрийн А/5 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 202 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс" ХХКомпани нь сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажпыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан

2..Яллагдагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа Ч.Пүрэвдорж нь аймгийн Засаг дарга *******гийн 20 оны 3 дугаар сарын 3-ний өдрийн А/5 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 202 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс” ХХКомпани нь сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар Цогт Барс ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан.

2.5.Яллагдагч аймгийн ажиллаж байхдаа ******* нь хуулиар хүлээсэн хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Цогт Барс ХХКомпанийн захирал*******тай 20 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд тохижилт, хашаажуулалтын ажлыг 279.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээг шууд байгуулах ажлыг зохион байгуулсан.

Улмаар “Цогт Барс" ХХКомпанийн захирал******* сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад 20 оны 0 дугаар сарын 3-ны өдрийн /292 тоот “Санхүүжилт хүсэх' тухай албан бичгээр 32.88.60 төгрөгийг, мөн өдрийн /293 тоот албан бичгээр эхний санхүүжилт 85.3.7 төгрөгийг, 20 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн /2568 тоот албан бичгээр тохижилт, хашаажуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилт 60.867.69 төгрөгийг “Цогт Барс’ ХХКомпанид тус тус олгуулахаар Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хандан, санхүүжилтийг бүрэн олгож, улсын төсвөөс 279.000.000 төгрөг гаргуулан Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,

2.6.Яллагдагч аймгийн Засаг даргын Тамгын газарт хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн******* нь хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга *******гийн 20 оны 3 дугаар сарын 3-ний өдрийн А/5 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 202 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал ‘Цогт Барс" ХХКомпани нь сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,

2.7.Яллагдагч  аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа П.Амгаланбаатар нь хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга *******гийн 20 оны 3 дугаар сарын 3- ний өдрийн А/5 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 202 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал “Цогт Барс" ХХКомпани нь сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс” ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ.

3.******* аймгийн Прокурорын газраас: Б.Жавзандамбын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар,

*******ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар,

*******ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар,

Ч.Пүрэвдоржийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар,

*******гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар,

Б.Энхбаатарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар,

П.Амгаланбаатарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

.******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогттоолын:

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч*******, *******, *******, П.Амгаланбаатар,*******, Ч.Пүрэвдорж, ******* нарт ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 205 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 болгон өөрчилж,

2.Шүүгдэгч овогт ийн Жавзандамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч овогт гийн Бадрах, Цэцэгт олхонууд овогт ийн Цэвээнравдан, овогт гийн Амгаланбаатар, Илжигэд овогт ын Энхбаатар, Буурлынхан овогт Чимгээгийн Пүрэвдорж, овогт гийн Барсболд нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2-т заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч овогт ийн Жавзандамбад 02/хоёр/ жил 0/нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 3. дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж /нэг/  жил /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******, *******, П.Амгаланбаатар,*******, Ч.Пүрэвдорж, ******* нарыг тус бүрийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч тус бүрийг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн -т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 02/хоёр/ жил 0/нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2-т зааснаар /нэг/ жил /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3/гурав/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар тогтоож,

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 3/гурав/ жил 2/хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн , 5-т зааснаар шүүгдэгч *******, *******, П.Амгаланбаатар,*******, Ч.Пүрэвдорж, ******* нарт оногдуулсан торгох члыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж,

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссанаар, шүүгдэгч *******, *******, П.Амгаланбаатар,*******, Ч.Пүрэвдорж, ******* нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болох үеэс эхлэн тоолж,

9.Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 50 дугаар зүйлийн 50.-д зааснаар шүүгдэгч*******ас 00000/тавин нэгэн сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Э.Ганхуягт, Цогтбарс ХХК-ны захирал шүүгдэгч*******ас, 279000000 /хоёр зуун далан есөн сая/ төгрөг гаргуулж ******* аймгийн Засаг даргын Тамгын газарт олгуулж,

0.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн -т зааснаар шүүгдэгч******* нь цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн .8-д зааснаар Б.Жавзандамбын өмчлөлийн ******* аймгийн Жаргалан сумын -р баг, Бугат багийн 25- тоотод байрлах Г-67003229 дугаартай 879.2 м.кв газар, Ү-67003220 дугаартай м.кв граж, Ү-6700385 дугаартай 69. м.кв хувийн сууцыг битүүмжилсэн 207 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээж,

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д зааснаар хадгалах үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч *******гийн өмчлөлийн ******* аймгийн сумын Жаргалан багийн 30 айлын 7 тоото 2 өрөө  Ү-670085 дугаартай орон сууц битүүмжилсэн 207 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүгдэгч *******ын Тоёото Королло маркийн 72-37 ХОҮ улсын дугаартай авто машин битүүмжилсэн 207 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүгдэгч П.Амгаланбаатарын Мицубиши пажеро маркийн 28-76 ХОҮ улсын дугаартай авто машин битүүмжилсэн 207 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн, шүүгдэгч*******ын Тоёото Приус-20 маркийн 09-3 ХОҮ улсын дугаартай автомашин битүүмжилсэн 207 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн, шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн Мицубиши пажеро маркийн 2-8 ХОА улсын дугаартай автомашин  битүүмжилсэн 207 оны 02 сарын 7-ны өдрийн, шүүгдэгч *******ын Lexus 70  маркийн -99 ХОА улсын дугаартай автомашин битүүмжилсэн 207 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолуудыг цуцалж, хэрэгт эд мөрийн баримтаар болон шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн -т зааснаар шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******, *******, П.Амгаланбаатар,*******, Ч.Пүрэвдорж, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Хэргийн оролцогчдын давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

5..Шүүгдэгч П.Амгаланбаатар, ******* нарын өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд ******* аймгийн суманд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлын ТШ/20/А/5 дугаар гэрээний ерөнхий ойлголт юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дүгээр зүйлийн -д энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсэн гэмт хэргийн ойлголт шинжийг агуулаагүй үйлдэл буюу ******* аймгийн Засаг даргын 20 оны А/5 дугаар  захирамж,Сангийн сайдын 202 оны 290 дугаар тушаалыг дугаар тушаалыг зөрчсөнөөр гэм буруутайд тооцох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамж, Сангийн сайдын тушаалыг зөрчсөн үйлдэл нь нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй юм.

Сангийн сайдын 290 дугаар тушаал 202 оны 2 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан бөгөөд уг тушаалын үндэслэл болсон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль нь 203 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс хүчингүй болсон. Энэхүү сангийн сайдын тушаалыг үндэслэн  ******* аймгийн Засаг дарга А/5 дугаар захирамж гаргасан. Хүчингүй болгосон хуулийг үндэслэн гаргасан 290, А/5 дугаар захирамжийг үндэслэн ял халдааж буй нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.  Шүүгдэгч ******* нь төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлдэггүй бөгөөд Төрийн албаны тухай хуулинд зааснаар төрийн албан тушаалын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтан биш этгээд юм. Мөн ******* нягтлангаараа дамжуулан гүйцэтгэлийг хийж өгсөн боловч гүйцэтгэлийн талаар нэр бүхий албан тушаалтан нарт хэлснээс биш гүйцэтгэлд гарын үсэг зурахыг шаардаагүй, тухайн албан тушаалтан нар нь ажил хийнэ гэсэн үүднээс гүйцэтгэлд гарын үсэг зурсан гэдгээ шүүхийн шинэчилсэн байцаалтад мэдүүлсэн. П.Амгаланбаатар үйлдлээрээ хувийн ашиг ашиг сонирхлоо гүйцэлдүүлээгүй, албаны эрх ашиг эсрэг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлээгүй тухайн ажилд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагын холбогдох албан тушаалтан гүйцэтгэлд гарын үсэг зурсан байдал, тухайн ажилд гүйцэтгэлийн хувьд хяналт тавих албан тушаалтан биш тул хийх ёстой үйлдлийг хийж гүйцэтгэлд гарын үсэг зурсан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэх боломжгүй юм.

Мөрдөн байцаалт, прокурорын хяналтад хэргийг тал бүрээс бодитой шалган тогтоогүйн дээр нотолбол зохих асуудлыг нотолж чадаагүй. Хэдийгээр улсын төсөвт 279 сая төгрөгийн бодит хохирол учирсан боловч энэхүү хохирлын тухайн гүйцэтгэгч хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд албан тушаалтан нар нь давуу байдлыг******* ХХК-д олгогдоогүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.2. Шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Пүрэвдорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүдийг хангах гэмт хэрэг үйлдээгүй болох нь нотлогдон тогтоогдож байна.

Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3..3-т албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг хуульчилсан. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй бөгөөд Эрүүгийн хуульд заасан төрийн албан тушаалтан хэмээх ойлголтыг адилтгаж хэрэглэснээр нийт шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Түүнчлэн хэрэг шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй бөгөөд энэ олон удаагийн хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн шийдвэрүүд биелэгдээгүй тухайлбал барилга хүлээн авах комиссын актгүйгээр төсвийн мөнгө гарах боломжгүй байгааг шалгаж тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ч.Пүрэвдоржид холбогдох үйлдлийг цагаатгаж өгнө үү гэв.

5.3. Шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив болох субьектив талын бүрэлдэхүүний шинжийг хэрхэн агуулж байгааг тайлбарлаагүйгээс гадна нотлох баримтанд үндэслэлгүйгээр шууд дүгнэн бичсэн нь ойлгомжгүй болжээ.

Авилгын эсрэг хуулийн 3..3-т зааснаар ойлгох бөгөөд хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хийх ёсгүй зүйлийг хийх гэдгийг нотлох баримтанд үндэслэн тайлбарлалгүй зөвхөн журам зөрчсөн гэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хашаажуулалтын ажил гүйцэтгэгдээгүй гэдгийг мэдсээр байж хувьдаа ашиг орлого, авилга хээл хахууль авсан зүйл байхгүй гэдгийг удаа дараа тайлбарлаж мэтгэлцсэн байхад шүүх үүнийг үгүйсгэсэн няцаасан ямар ч дүгнэлт хийгээгүй. Сангийн сайдын журам, Засаг даргын захирамж зөрчсөн үйлдэл болгон гэмт хэрэг болохгүй бөгөөд хуурамч гэдгийг мэдсээр байж хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үүднээс зориудаар хүсэж үйлдсэн байх юм. Хэдийгээр улсын төсөвт 279 сая төгрөгийн бодит хохирол учирсан боловч энэхүү хохирлыг тухайн гүйцэтгэгч хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд албан тушаалтан нар нь давуу байдлыг******* ХХК-д олгогдоогүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал нарын давж заалдах гомдол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокуророос буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн шалтгаанаа яллах дүгнэлтдээ тайлбарлаагүй. Шүүх прокурорын яллах дүгнэлтээс зөрүүтэйгээр хууль хэрэглэсэн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 205 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлээ тайлбарлахдаа торгох ялын доод хэмжээ багассан гэснээс бусад ял шийтгэл өөрчлөгдсөнийг үндэслэлтэйгээр тайлбарласангүй. Шинэ хуулинд зорчих эрх хязгаарлах ял шинээр нэмэгдсэн, мөн эрх хасах нэмэгдэл ялын доод хэмжээ нэмэгдсэн зэрэг нөхцөл нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгааг анхаарч үзсэнгүй.

Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулиар хориглогдсон, хамгаалагдсан ямар ч төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэж үздэггүй. *******  аймгийн Засаг даргын хувьд өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд аймгийн хэмжээнд тендер  шалгаруулалтыг сонгон шалгаруулах эрх бүхий субьктуудын сонгон шалгаруулсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулсан явдал юм.

Шүүхийн шийдвэр ойлгомжтой, шүүгдэгч нэг бүрийг гэм буруутай эсэхийг тогтоосон баримтын хүрээнд тодорхой бичигдээгүй байна.

Иймд *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

5.5. Хохирогч Э.Ганхуягийн өмгөөлөгч Ж.Энхжаргалд давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

5.6.Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Данзанноров давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийг шүүхээр хянан хэлэлцэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэр бүхий шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй талаар тайлбарласан боловч анхан шатны шүүх үндэслэлтэй тайлбар өгөөгүй.

2020 оны 0 дүгээр сарын 0-ны өдрөөс өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүд байсан бөгөөд эрүүгийн ******* дугаартай хэргийн хувьд 207 оны 02 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар татсан хэдий ч 209 оны 2 дугаар сарын 30-ны өдөр буюу 2020 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт хэрэгжиж эхлэхээс өмнө хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан.

Анхан шатны шүүхээс *******ыг буруутгасан гэхдээ аль заалтыг зөрчсөн талаар тодорхой дүгнээгүй ******* нь******* ХХК-тай хийсэн гэрээг баталгаажуулаагүй, уг гэрээнүүдэд гарын үсэг зураагүй, хяналт хэрэгжүүлэх үүрэг гэрээгээр хүлээгээгүй. Харин ******* нь******* ХХК-ний ажлын гүйцэтгэл бодитоор хийгдээгүй байхад хийгдсэн мэтээр гүйцэтгэлийн хуудсыг баталгаажуулж, гарын үсэг зурсан, олгосон үйлдэл нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлд заасан албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэргийн шинжийг илүүтэй агуулсан байх магадлалтай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, *******од холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.7 Шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон атлаа хохирлыг ганцхан*******аг гаргуулж байгааг хүлээг зөвшөөрөхгүй байна гэв.

5.8.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь эхний удаа санхүүжилтээ авахын тулд газрын албаны мэргэжилтэн *******той уулзсан ба ******* нь санхүүжилт авахын тулд ямар материал бүрдүүлэхийг хэлж явуулсан ба тухайн баримтыг бүрдүүлэхийн тулд “ Буйлаас” ХХК-ний захирал *******тай бүлэглэн хуурамч ажлын гүйцэтгэлийн баримт бүрдүүлж газрын албаны *******од өгсөн байдаг. ******* нь санхүүжилтийн материал дээр тухайн ажил эхэлсэн эсэх, ямар шатанд явж байгаа эсэхийг нягтлахгүйгээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Улмаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж нь санхүүжилт хүссэн материалыг хянахгүйгээр гарын үсэг зурж, цаашилбал төрийн албан тушаалтан болох П.Амгаланбаатар,*******, ******* нараар гарын үсэг зуруулж 3 удаагийн үйлдлээр нийт 279.000.000 төгрөг улсын төсвөөс шүүгдэгч*******д гаргуулан өгөхөд хамтран оролцсон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна гэж заасан тул гэм буруутайд тооцосн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Харин гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол болох 279.000.000 төгрөгийг шүүгдэгч*******ас дангаар нь гаргуулна гэж шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүгдэгч тус бүр гэмт хэрэгт хамтран оролцсон дээрх санхүүжилтийг улсын төсвөөс гаргуулан авсан, өнөөдрийн байдлаар хийгдсэн ажил байхгүй байгаа зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч нар нь улсад учирсан хохирлыг хувь тэнцүүлэн төлөх ёстой гэж үзэж байна. Иймд улсад учирсан 279.000.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэг шүүгдэгчээс 39.857.2 төгрөгөөр тооцож улсын төсөвт шилжүүлэхээр гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж бусад шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн , 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гомдолд дурдсан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

. Эрүүгийн 2062000256 дугаартай хэргийн процессын түүх буюу “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн талаар.

******* аймгийн Прокурорын газраас “Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгаад 206 оны 0 дугаар сарын 27-ны өдөр 2062000256 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэгт мөрдөн байцаалт явуулахыг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгажээ. Авилгатай тэмцэх газар уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж, нэр бүхий албан тушаалтнуудыг яллагдагчаар татан хэргийг прокурорт шилжүүлснийг ******* аймгийн Прокурорын газраас 207 оны 6 дугаар сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэрэг хүлээн авсан үеэс буюу 207 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 202 оны 0 дугаар сарын 22-ны өдөр хүртэл******* нарт  холбогдох эрүүгийн  ******* дугаартай хэргийг 6 удаа хянан хэлэлцэж, удаа хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, 2 удаа  яллагдагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Харин  давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн удаа хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, удаа анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчсөн гэх үндэслэлээр, удаа “хэргийг прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэх агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх удаа дараа “прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна” гэх агуулгатай дүгнэлт хийж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх удаа дараа хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Энэ нь уг хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэгдэхгүй удаашрах шалтгаан болсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.”, мөн хуулийн 39. дүгээр зүйлийн дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно гэх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа 6 сар 20 хоног явагдсан бол хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсний дараа жил сар 9 хоногийн дараа анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул давж заалдах шатны шүүх “анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” замаар хэргийг эцэслэн шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнд

3. Шүүгдэгч******* нь  дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Хас" авто угаалгын гадна талд 205 оны 5 дугаар сарын -ний өдөр хохирогч Д.Баатархуягийн өмчлөлийн эд хөрөнгө буюу "-0 УБИ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг надад зарчих, би ******* аймагт очиж мөнгийг нь шилжүүлнэ” хэмээн түүний эд хөрөнгө өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд .000.000 төгрөгийн хохирол,

улмаар 205 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Баатархуягийн өмчлөлийн -0 УБИ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Т.Айсэвлээд “уг машиныг хотоос авчирсан юм. Та энэ авто машиныг 2.000.000 сая төгрөгөөр худалдан авч болно” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд 2.000.000 төгрөгийн хохирол,

******* аймгийн Манхан сум гол багийн нутаг дэвсгэрт 205 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Э.Ганхуягт “Домбот хотхонд байрлах 2 өрөө бүхий байрыг зарна" хэмээн түүний 8 тооны хонь /эр төлөг/, 89 тооны сэрхийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, улмаар түүнд 5.300.000 төгрөгийн хохирол буюу бусдад онц их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Хохирогч Д.Баатархуягийн “...надад өөрийн болон эхнэрийнхээ иргэний үнэмлэхийг хуулбарлаад худалдаж авсан авто машиныхаа мөнгийг 205 оны 5 дугаар сарын 20-өдөр өгнө гэж бичиг хийж өгсөн. Би урьд нь ийм байдлаар машин зардаг байсан бөгөөд асуудалгүй цаг хугацаандаа өгчихдөг байсан тэгэхээр нь энэ залууд бас итгээд өгөөд явуулсан юм. Тэгээд надад ярихдаа ******* аймагт барилга барьж байгаа бизнес хийдэг гэх маягаар яриад итгээд өгчхөөч гээд байхаар нь өгсөн” гэх мэдүүлэг /5хх-н 65-66х/ ,

            Хохирогч Т.Айсэвлэгийн “...тэр машины гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байхаар нь миний нэр дээр шилжүүлээд өгчих гэсэн гэсэн чинь манай төрсөн ахын нэр дээр байгаа, та санаа зоволтгүй би ажлаа дуусгаж байгаад танд шилжүүлж өгнө гэсэн. Тухайн үед******* нь миний машин өөрөө авч ирсэн, миний төрсөн ахын нэр дээр байгаа гэхээр нь итгэсэн юм” гэх мэдүүлэг /5хх-н 67-68х/,

            Гэрч Ж.Энхтүвшингийн ...манай ээжийн төрлийн хүүхэд болох Б.Баатархуяг нь Япон улсаас авто машин оруулж ирж худалддаг юм. Улаан өнгийн приус машиныг тэр хүн нь зээлээр авч байгаа, мөнгөө өгөхөөр нь нэр шилжүүлж өгөхөөр тохирсон тул таны нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргачихъя гээд миний нэр дээр гэрчилгээ гаргуулсан” гэх  мэдүүлэг /5хх-н 69х/,

            Хохирогч Э.Ганхуягийн “... би******* гэдэг хүнтэй Домбот хотхоны 2 тоотод байрлах 2 өрөө байрыг 570 толгой малаар сольж авахаар тохиролцоод*******  нь Мөнхбат гэдэг хүнд 70 сэрх өгөх ёстой, танайд үлдээчихлээ ирээд авах байх гэж хэлээд 8 тооны төлөг, 9 тооны сэрхийг 2 залуугаар туулгаад аваад явсан. Байрныхаа бичиг баримтыг яаж шилжүүлж авах юм бэ гэсэн чинь******* би малаа туугаад орж байхад 2-3 хонох байхаа та араас ороод ирээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /5хх-н -37х/,

            Гэрч Н.Ядамсүрэнгийн “...би Манхан сумын гол багийн малчин Э.Ганхуягаас очиж 70 сэрх авсан.*******” тэднийхээс очиж мал авахдаа үлдээгээд явсан байсан. Би*******ас 00,000 төгрөгөөр бодож авсан гэх мэдүүлэг /5хх-н 38х/,

Хохирогч Э.Ганхуягийн хотноос буюу Манхан сумын гол багаас ******* сум хүртэл мал тууж өгсөн гэрч Ц.Магсар, Н.Бямба нарын мэдүүлэг /5хх-н 6-7х/,

            Гэрч Д.Мягмаржавын “...Б.Жавзандамба чинь 500 хонь авч явчхаад надад байрныхаа ордерийг шилжүүлж өгөхгүй байна, чи очоод уулзаад ордер шилжүүлж өгнө гэсэн яасан бэ? гээд асуугаад өг гэж хэлсэн.******* сарын дараа би яг найдвартай байрныхаа ордерийг шилжүүлж өгнө гэж хэлээд явсан. Тэгээд тэрнээс хойш*******тай уулзаагүй, утсаа ч авахгүй яваад алга болсон” гэх мэдүүлэг /5хх-н 8х/,

            Шүүгдэгч Б.Жавзандамбын Хаан банкны зээлийн барьцаанд байсан байрыг Хаан банкны ажилтантай гэрээ хийж худалдан авсан гэрч Б.Батгэрэлийн мэдүүлэг /5хх-ийн 56-57х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            3.2 Мөн шүүгдэгч******* нь “Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд ******* аймгийн сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр Буйлааст ХХК-ийн захирал *******тай бүлэглэн ажлын хуурамч гүйцэтгэл хийж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж, тус газрын мэргэжилтэн *******, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар, тус хэлтсийн мэргэжилтэн******* нараар гарын үсэг зуруулж, баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ганзоригийн “...уг албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн улмаас ******* аймгийн Засаг даргын Тамгын газарт 279,000,000 төгрөгийн хохирол учирсан, өнөөдрийн байдлаар уг хохирлоос нөхөн төлсөн зүйл байхгүй, хийж хүлээлгэн өгсөн ажил байхгүй, тийм учраас уг 279,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээр бүрэн төлүүлж барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /0хх-н 00-02х/,

            Гэрч Б.Бат-Очирын “...Зэрэг сумыг тохижуулах, хашаажуулах ажлыг хийнэ гэж аймгийн Засаг даргатай******* ХХК-ийн захирал******* гэж хүн 20 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ТШ/20/А5 дугаартай гэрээ байгуулаад аймгийн улсын төсвөөс 279,000,000 төгрөгийн санхүүжилт аваад суманд хэдэн шон буулгаад, заримыг нь хатгаад орхисон байсан” гэх мэдүүлэг /3хх-н 00-02х/,

            Гэрч Д.Идэрбатын “...Тэгээд гэрээний хугацаа дуусахад уг компани ажлаа гүйцэтгээгүй захирал******* руу залгахад утас нь холбогдох боломжгүй, эхнэр лүү нь залгахаар Завхан аймагт байна нөхрөөсөө салсан, наад хүн чинь одоо хаана байгааг мэдэхгүй гэсэн хариулт өгдөг байсан. Тэгээд хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар томилогдсон Б.Бат-Очир даргатай ярьж байгаад цагдаад хандахаар болж, цагдаад өгч шалгуулсан байгаа” гэх мэдүүлэг /3хх-ийн 03-06х/,

            Гэрч Л.Октябрийн “...гэрээ байгуулагдсаны дараа Цогт Барс ХХК-ийн захирал******* суманд ирээд бид нартай уулзаад хаана хашаа татуулах гэж байгаа талаар асуугаад бид хашаа татуулах газраа зааж өгөөд ажил эхэлж байсан. Тэгээд яасан мэдэхгүй алга болсон, компанийн захирлын хойноос хөөцөлдөн утас руу нь залгахаар холбогдохгүй, хаана байгаа нь мэдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хугацаанд би аймаг орж аймгийн удирдлагуудад манай суманд хашаажуулалтын ажил хийнэ гэж ажлаа эхэлсэн******* ХХК-ийн хүмүүс яасан мэдэгдэхгүй алга болсон гэдэг талаар Засаг дарга *******д танилцуулж байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 07-х/,

            Гэрч Д.Тодбаярын “...20 оны намар 000 метр газар хашаа татахаас 87,8 метрт 20 шон суулгасан байсан, тэгээд хүйтэн болоод ажлаа дуусгалгүй хавар ирж банз хатгаж янзална гээд явсан бөгөөд өнөөдрийг хүртэл ирээгүй, ажлаа хийгээгүй байгаа. Сумын удирдлагууд болон миний зүгээс компанийн захирал Б.Жавзандамбын утас руу залгаж ярихаар өнөө маргаашгүй очиж хийнэ гэдэг байсан, сүүлдээ утсаа авахаа болиод одоо утас нь холбогдохгүй байгаа” гэх мэдүүлэг /3хх-ийн 2-х/

            Гэрч Б.Бат-Эрдэнийн “... энэ ажлыг сумын төвийн зүүн талд буюу Далан үнээний тавьт гэдэг байршилд байх айлын шавар хашаануудын гадна талаар модон банзан хашаа хийж гүйцэтгэх, сумын төвийн цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгдсөн ажил байсан юм. Үүнээс айлын хашаануудыг эхэлж хийнэ гээд хашаануудын шонг суулгаж байгаад ор сураггүй алга болчхоод байгаа юм” гэх мэдүүлэг /3хх-ийн 7-20х/,

            Гэрч З.Эрхбаярын “...санхүү төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн******* Цогт Барс ХХК-тай аймгийн Засаг дарга гэрээ байгуулах тухай албан бичиг бүхий мэдэгдлийг барьсан гэрээний загварын хамт оруулж ирэн надаар гарын үсэг зуруулсан. Үүний дараа тухайн компанитай бусад албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулаад дараа нь санхүүжилтээ хөөцөлдөөд явсан байх” гэх мэдүүлэг /3хх-ийн7-20х/,

            ******* аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газрын харилцаа, геодез, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Ганзоригийн “...390 ширхэг 0 см-ийн диаметртэй 2.2 метр урттай модон шонг бодоход 63 метр куб мод болж байна. Үүнийг зах зээлийн одоогийн ханшаар ,66,62 төгрөг болж байна” гэх № дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-67-68х/,

            Аймгийн Санхүү төрийн сангийн 20 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн №09 дугаартай төлбөрийн хүсэлтээр “Цогт Барс” ХХК-ийн Хаан банк дахь 585520079 тоот данс руу 85,3,7 төгрөг, 20 оны дүгээр сарын 07-ны өдрийн №2 дугаартай төлбөрийн хүсэлтээр 32,88,60 төгрөг, 20 оны 2 дугаар сарын 30-ны өдрийн №7 дугаартай төлбөрийн хүсэлтээр 60,867,69 төгрөг тус тус шилжүүлсэн тухай баримтын хуулбар /хх-ийн 70-72х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.3 Шүүгдэгч Буйлааст ХХК-ийн захирал ******* нь Цогт Барс ХХК-ийн захирал Б.Жавзандамбын “Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалт”-ын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад хийсэн мэтээр ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улмаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн *******, дарга Ч.Пүрэвдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн*******, хэлтсийн дарга П.Амгаланбаатар, аймгийн Засаг дарга ******* нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Гэрч Б.доржийн “...Би Б.Жавзандамбыг таньдаггүй байсан манай захирал ******* захиралтай тэр******* гэх залуу 2-3 удаа ирж уулзаж байсан. сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хашаажуулах ажлын тендерийг******* гүйцэтгэхээр гэрээ байгуулсан юм байна лээ. ******* захирал надад энэ******* гэх залууд чи ажлын гүйцэтгэлийг нь хийгээд өг гээд байсан. Би 2 орой сууж байж гүйцэтгэлийг хийж өгсөн. Хөлсөнд нь 500,000 төгрөг авсан өөр мэдэхгүй зүйлгүй гэх /3-р хх-ийн 66х/,

            Шүүгдэгч Б.Жавзандамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”.... ******* ах надад ажлын гүйцэтгэл бичүүлж өгөн түүн дээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн, дарга, нараар гарын үсэг зуруулж өгсөн, Санхүү төрийн сангийн мэргэжилтэн*******, дарга П.Амгаланбаатар нараар гарын үсэг зуруулан улсаас санхүүжилт авахад тусалсан гэж 3,000,000 төгрөгийг *******тай ярьж дансыг нь авч хийсэн.. гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29-220х/,

Шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч “ буйлааст ХХК”-ийн захирал *******, “Цогт барс” ХХК-ийн захирал******* нар манай өрөөнд орж ирээд гүйцэтгэлийн маягт дээр гарын үсэг зуруулах гэсэн тухайн үед би сумын төвд тохижилт хашаажуулалтын ажлыг “Цогт барс” ХХК-иар хийлгэх гэрээ байгуулаагүй ш дээ гэхэд ******* танд хамаагүй энэ гэрээг аймагтай байгуулсан, суманд ажил явагдаж байгаа, байгаа мөнгөөрөө материал худалдаад авчихсан байгаа, одоо ажилчид ажиллуулах мөнгө байхгүй байна, санхүүжилтээ авъя гэсэн. ...Энэ ажлыг хариуцсан аймгийн ИТХ-ын төлөөлөгч ******* сайн мэдэж байгаа гэсэн тэгэхээр нь ажил хэзээ дуусах юм гэхэд ******* удахгүй дуусна гэж хэлсэн тэгэхээр нь ажлаа хурдан, хүйтрэхээс өмнө дуусгаарай гэж хэлээд гарын үсэг зурсан гэх мэдүүлэг /3хх-н 28-29х/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... суманд хийгдэж байгаа барилга угсралтын ажилд хяналт тавьж байсан мэргэжилтэн *******той уулзаад миний дүү энэ залуугийн гүйцэтгэлийг батлаад өгөөч, оны төгсөл болж байна, Сангийн яамнаас санхүүжилт нь татагдах гээд байна гээд гуйж байгаад *******оор гарын үсэг зуруулсан. Тэгэхэд ******* ахаа энэ гүйцэтгэл нь хуурамч байна шүү та ажлыг нь хийлгээрэй гэж хэлэхэд нь тэгнээ тэгнэ, ажлыг нь хийлгэнэ гэж хэлсэн. Тэгээд*******тай хамт Ч.Пүрэвдорж дээр орж уулзаад гуйгаад гарын үсэг зуруулсан гэх мэдүүлэг /3хх-н 228-229х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3. Шүүгдэгч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт барилгын техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн ******* нь аймгийн Засаг дарга *******гийн 20 оны 3 дугаар сарын 3-ний өдрийн А/5 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 202 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс" ХХК нь сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажпыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХК-нд 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,

            Шүүгдэгч Ч.Пүрэвдорж нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа аймгийн Засаг дарга *******гийн 20 оны 3 дугаар сарын 3-ний өдрийн А/5 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 202 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс” ХХК нь сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар Цогт Барс ХХК-нд 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

Зам, Тээвэр, Барилга хот байгуулалтын сайдын 200 оны дүгээр сарын 2-ны өдрийн №06 дугаартай “Үлгэрчилсэн дүрэм” батлах тухай тушаал, түүний хавсралт /2хх-ийн 237-3х/,

******* аймгийн Засаг дарга *******гийн 20 оны дүгээр сарын 0-ний өдрийн А/59 дугаартай “Сумын төвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж /6хх-ийн 9х/,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл № /хх-ийн 85х/,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №2 /хх-ийн 80х/,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №3 /хх-ийн 86х/,

Аймгийн Санхүү төрийн сангийн 20 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн №09 дугаартай төлбөрийн хүсэлтээр “Цогт Барс ХХК-ийн Хаан банк дахь 585520079 тоот данс руу 85,3,7 төгрөг, 20 оны дүгээр сарын 07-ны өдрийн №2 дугаартай төлбөрийн хүсэлтээр 32,88,60 төгрөг, 20 оны 2 дугаар сарын 30-ны өдрийн №7 дугаартай төлбөрийн хүсэлтээр 60,867,69 төгрөг тус тус шилжүүлсэн тухай баримтын хуулбар /хх-ийн 70-72х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.5 Шүүгдэгч аймгийн Засаг даргын Тамгын газарт хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн******* нь хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга *******гийн 20 оны 3 дугаар сарын 3-ний өдрийн А/5 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 202 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал Цогт Барс ХХК нь сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар Цогт Барс ХХК-д 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,

3.6 Шүүгдэгч П.Амгаланбаатар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга *******гийн 20 оны 3 дугаар сарын 3- ний өдрийн А/5 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 202 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал “Цогт Барс" ХХК нь сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс” ХХК-нд 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:

Монгол Улсын Сангийн сайдын 209 оны 0 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаартай “журам шинэчлэн батлах тухай” 290 дугаартай тушаал /2хх-ийн 229-2х/,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл № /хх-ийн 85х/,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №2 /хх-ийн 80х/,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №3 /хх-ийн 86х/

Аймгийн Санхүү төрийн сангийн 20 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн №09 дугаартай төлбөрийн хүсэлтээр “Цогт Барс ХХК-ийн Хаан банк дахь 585520079 тоот данс руу 85,3,7 төгрөг, 20 оны дүгээр сарын 07-ны өдрийн №2 дугаартай төлбөрийн хүсэлтээр 32,88,60 төгрөг, 20 оны 2 дугаар сарын 30-ны өдрийн №7 дугаартай төлбөрийн хүсэлтээр 60,867,69 төгрөг тус тус шилжүүлсэн тухай баримтын хуулбар /хх-ийн 70-72х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.7 Шүүгдэгч ******* нь аймгийн ажиллаж байхдаа хуулиар хүлээсэн хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс" ХХК-ийн захирал*******тай 20 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд тохижилт, хашаажуулалтын ажлыг 279.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээг шууд байгуулсан.

Улмаар Цогт Барс ХХК-ийн захирал******* сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад 20 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн /292 тоот Санхүүжилт хүсэх тухай албан бичгээр 32.88.60 төгрөгийг, мөн өдрийн /293 тоот албан бичгээр эхний санхүүжилт 85.3.7 төгрөгийг, 20 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн /2568 тоот албан бичгээр тохижилт, хашаажуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилт 60.867.69 төгрөгийг Цогт Барс ХХК-нд тус тус олгуулахаар Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хандан, санхүүжилтийг бүрэн олгож, улсын төсвөөс 279.000.000 төгрөг гаргуулан Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

20 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ******* аймгийн Засаг дарга *******,******* ХХК-ийн захирал*******тай байгуулсан “Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд ******* аймгийн суманд хийгдэх тохижилт, хашаажуулалтын гэрээ” /хх-н 65-67х/,

Аймгийн Засаг дарга *******гийн 20 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн  өдрийн /293 тоот Сангийн яамны төслийн бодлого, төлөвлөлтийн газраас 85,3,7 төгрөгийн санхүүжилт, мөн өдрийн /292 тоот Сангийн яамны төслийн бодлого, төлөвлөлтийн газраас 32,88,60 төгрөгийн санхүүжилт, 20 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн /2658 тоот Сангийн яамны төслийн бодлого, төлөвлөлтийн газраас 60,867,69 төгрөгийн санхүүжилт тус тус хүссэн албан бичиг /3хх-ийн 80, 8, 83х/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар

 хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

. Хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 3.., мөн хуулийн 30 дугаар зүйлийн

30..3-т заасныг зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс" ХХК-ийн захирал*******тай 20 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд тохижилт, хашаажуулалтын ажлыг 279.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээг шууд байгуулан бусдад давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч *******, Ч.Пүрэвдорж нар нь Зам, Тээвэр, Барилга хот байгуулалтын сайдын 200 оны дүгээр сарын 2-ны өдрийн №06 дугаартай “Үлгэрчилсэн дүрэм” батлах тухай тушаал, түүний хавсралт, ******* аймгийн Засаг дарга *******гийн 20 оны дүгээр сарын 0-ний өдрийн А/59 дугаартай “Сумын төвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжид тус тус заасан "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажилд хяналт тавих үүргээ биелүүлэхгүйгээр албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хуурамч ажлын гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулсны улмаас  Монгол Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч*******, П.Амгаланбаатар нар нь Монгол Улсын Сангийн сайдын 209 оны 0 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаартай “журам шинэчлэн батлах тухай” 290 дугаартай тушаалыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуурамч ажлын гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулсны улмаас  Монгол Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч “Цогт Барс”ХХК-ийн захирал*******, “ буйлааст” ХХК-ийн захирал ******* нар нь нэр бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь үйлдлээрээ санаатай нэгдэж Монгол Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан

Шүүгдэгч******* нь хохирогч Д.Баатархуяг, Т.Айсэвлээ, Э.Ганхуяг нарын өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тус тус хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

******* аймгийн прокурорын газраас шүүдэгч Б.Жавзандамбын иргэдийн эд хөрөнгө  өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг 205 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, шүүгдэгч*******, *******, *******, Ч.Пүрэвдорж,*******, П.Амгаланбаатар, ******* нарын Монгол Улсын төсөвт онц их хэмжээний буюу 279,000,000 төгрөгийг хохирол учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг,

анхан шатны шүүх шүүгдэгч*******, *******, *******, Ч.Пүрэвдорж,*******, П.Амгаланбаатар, ******* нарын Монгол Улсын төсөвт онц хэмжээний буюу 279,000,000 төгрөгийг хохирол учруулсан үйлдлийг 205 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 болгон өөрчилж, шүүгдэгч нарыг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүх шүүгдэгч нарт хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан үндэслэл

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй байх боловч, хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэгдэхгүйгээр удааширсан байдлыг харгалзан, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тухайлбал шүүгдэгч нар нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүх 205 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч нарыг гэмт буруутайд тооцохдоо шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн .9 дүгээр зүйлийн дэх хэсгийг баримтлаагүй байна.

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэргийг анхаарахгүйгээр бүх шүүгдэгч нарын нэрийг бичиж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэхгүй болжээ.

Шүүгдэгч*******, ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлд заасан албан тушаалтан биш бөгөөд харин нэр бүхий албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд нь “үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэрэгт хамтран оролцсон” байхад шүүх тэдгээрийг “өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж ойлгогдохоор шийтгэх тогтоолд тусгасан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, дэх заалтад дээр дурдсан хууль хэрэглээ болон найруулгын шинжтэй зохих өөрчлөлт оруулж, зөвтгөж шийдвэрлэв.

6. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлын талаар:

6. Шүүгдэгч П.Амгаланбаатар, ******* тэдгээрийн өмгөөлөгч Б.Батсүхийн давж заалдсан гомдлын тухайд:

Шүүгдэгч ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан  Буйлааст ХХК-ийн захирал ******* нь шүүгдэгч Цогт Барс ХХК-ийн захирал Б.Жавзандамбын "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажил хийгээгүй байхад хийсэн мэтээр хуурамч гүйцэтгэл хийлгэх, улмаар хуурамч гүйцэтгэлд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн *******,  аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж, аймгийн Засаг даргын Тамгын газарт хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн*******, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар нараар гарын үсэг зуруулсан, үүнийхээ шан харамж болгож 3,000,000 төгрөг авсан идвэхитэй үйлдэл хийсэн нь шүүгдэгч *******ын өөрийнх нь болон  шүүгдэгч*******,  Ч.Пүрэвдорж, гэрч Б.дорж нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байна. 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч******* нь шүүгдэгч *******ын идвэхитэй үйлдэл, тусламж дэмжлэггүйгээр гэмт санаа зорилгодоо хүрэх боломжгүй байсан ба түүний тусламжтайгаар нэр бүхий албан тушаалтан нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдсэн байна.

Мөн шүүгдэгч П.Амгаланбаатар нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хуурамч ажлын гүйцэтгэлийг баталгаажуулан гарын үсэг зурсан, Сангийн яамнаас орж ирсэн мөнгийг ажил хийгдээгүй байхад Төрийн сангийн нягтлан Ганчимэгийн гүйлгээг хянаж гарын үсэг зурж, компанийн данс руу шилжүүлсэн үйлдлээрээ аймгийн Засаг дарга *******, “Цогт Барс” ХХК-ийн захирал******* нарын 20 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан  "Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд ******* аймгийн суманд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлын гэрээний дэх хэсэг, Монгол Улсын Сангийн сайдын 290 дугаартай тушаал, түүний хавсралтад заасан “төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-ыг зөрчсөн байна.

Иймд *******, П.Амгаланбаатар нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан өмгөөлөгч Б.Батсүхийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

6.2 Шүүгдэгч Ч.Пүрэвдоржийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюуны давж заалдсан гомдлын тухайд:

Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ч.Пүрэвдорж нь Зам, Тээвэр, Барилга хот байгуулалтын сайдын 200 оны дүгээр сарын 2-ны өдрийн №06 дугаартай “Үлгэрчилсэн дүрэм” батлах тухай тушаал, түүний хавсралт, ******* аймгийн Засаг дарга *******гийн 20 оны дүгээр сарын 0-ний өдрийн А/59 дугаартай “Сумын төвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжид тус тус заасан "Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд ******* аймгийн суманд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлын гэрээ”-ний хэрэгжилтэнд  хяналт тавих үүргээ биелүүлэхгүйгээр хуурамч ажлын гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулах тухай өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч*******, ******* нарыг “нийтийн албан тушаалтан” гэж ойлгогдохоор тогтоолд бичсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан болно.

6.3 Шүүгдэгч*******ын давж заалдах гомдлын тухайд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон”-оор энэ гэмт хэргийн шинж хангагдана.

Өөрөөр хэлбэл албан тушаалтан зөвхөн өөртөө давуу байдал бий болгосон, эсхүл шан харамж авсан болох нь хэргийн зүйлчлэлд ач холбогдолгүй гэж үзнэ.

Харин нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эрх бүхий байгууллагаас тогтоосон хуульчилсан дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтны үйлдлийн улмаас Монгол Улсын төсөвт их хэмжээний хохирол учирсан үйлдэл нь  энэ гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Шүүгдэгч******* нь өөрийн буруутай үйлдлийн улмаас улсын төсөвт 279,000,00 төгрөгийн хохирол учруулсан, өөрийн үйлдлээрээ ийм хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн” гэдгээ мөрдөн байцаалтын шатанд ойлгосон мэдүүлэг өгсөн, хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурсан, гэрээ болон санхүүжилт хүссэн албан тоот зэргийг боловсруулан аймгийн гарын үсэг зуруулсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч******* нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулан эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчиж, дурдсан үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон байх тул түүний гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

            6. Шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлын тухайд:

            Хэдийгээр ажлыг түргэн шуурхай явуулахын тулд шууд гэрээ байгуулж болохоор чиглэл өгсөн Засгийн газрын хурлын тэмдэглэл, мөн аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсэг Цогт Барс ХХК-тай гэрээ байгуулж, уг компаниар ажил гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн тухай хурлын тэмдэглэл тус тус хэрэгт байгаа боловч  шүүгдэгч ******* нь аймгийн Засаг даргын хувьд захиалагчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурахдаа “шууд гэрээ байгуулах хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа” эсэхийг нягтлах үүрэгтэй.

Энэхүү хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр шууд гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 3.., мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30..3-т заасныг зөрчсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинж хангагдсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Харин шүүгдэгч *******гийн “уг гэрээний хугацаа сунгасан гэрээнд би гарын үсэг зураагүй, аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа гарын үсэг зурсан байхад яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд намайг гэрээг сунгасан гэж буруутгасан, би ажлын гүйцэтгэлд гарын үсэг зураагүй, харин хийх ажлын үе шатны хуваарь буюу хийх ажлын төлөвлөгөөг баталж гарын үсэг зурсан” гэх  тайлбарууд нь үндэстэй боловч энэ нь түүний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй.

6.5 Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Т.Баасанжаргалын давж заалдах гомдлын тухайд:

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, торгох ял шийтгэл оногдуулахдаа торгох ялын доод хэмжээ багассан буюу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ хуулийг буцаан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2., 205 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .9 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь “зөвхөн тусгай ангийн хувьд шинэ хуулиар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол шинэ хуулиар гэм буруутайд тооцож, шинэ хуульд заасан ял шийтгэл оногдуулна” гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл шинэ хуулийг хуучин харилцаанд буцаан хэрэглэх нь зөвхөн тусгай ангийн хувьд хэрэгжих боломжтой юм.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангид мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял шийтгэл оногдуулахад баримтлах зарчим, нөхцөлүүдийг тусгасан байдаг.

Иймд шүүх шүүгдэгч нарт 205 оны Эрүүгийн хуулийг баримтлан гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан тохиолдолд 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг шүүх хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм. 

Шүүгдэгч ******* нь “шууд гэрээ байгуулах хуульд заасан нөхцөл шаардлага бүрдээгүй” байхад шууд гэрээ байгуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Харин өмгөөлөгчдийн гомдолд дурдсан “шүүх олон хүнийг бөөнөөр нь гэм буруутайд тооцсон” гэх гомдол үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүхийн энэ алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан болно

6.6 Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Л.Данзанноровын давж заалдах гомдлын тухайд.

Шүүгдэгч нарын үйлдэл нь 20 онд эхэлж 20 оны 2 дугаар сарын 30-нд төгссөн, тэдгээрийг 2020 оны дүгээр сарын 0-ны өдрийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд өөрчлөлт оруулсан хууль хэрэгжихээс өмнө буюу 207 оны 2 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар татсан, 209 оны 2 дугаар сарын 30-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72..2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2020 оны дүгээр сарын 0-ны өдөр өөрчлөн найруулсан хууль нь хөөн хэлэлцэх хугацааг тоолож журам, материаллаг хууль гэхээсээ илүүтэй процессын эрх зүйн зохицуулалтын шинжийг агуулсан байх тул хууль хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн дагаж мөрдөх ёстой.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2020 оны дүгээр сарын 0-ны өдөр өөрчлөн найруулсан хууль хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнө мөрдөгдөж байсан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэх хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг баримтлан шүүгдэгч нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .2 дугаар зүйлийн , 3 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод үл нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн . дэх заалтыг заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

.******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 0 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .9 дүгээр зүйлийн -д заасныг журамлан

шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч П.Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ч.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч П.Амгаланбаатар,*******, Ч.Пүрэвдорж, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нь үйлдлээрээ тус тус санаатай нэгдэж хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б.Жавзандамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж,

дэх заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3. дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнд 5,00 нэгжтэй тэнцэх буюу 5,00,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, П.Амгаланбаатар,*******, Ч.Пүрэвдорж, ******* нарын тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,00,000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Амгаланбаатар, ******* нар болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Батсүх, шүүгдэгч Ч.Пүрэвдорж түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүгдэгч*******, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал , шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Данзанноров нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хуулийн 6.0 дугаар зүйлийн дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жавзандамбын цагдан хоригдсон нийт 223 хоногийн хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0. дүгээр зүйлийн , 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР

                                ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                           С.ӨМИРБЕК

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА