Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ч. Чулуунбат,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Н.Амарсанаа,

        Орчуулагч Ц.Өлзийбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жаргал,

Насанд хүрээгүй хохирогч Ө.Буян-Энэрэлийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ариунбуян,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ариунцэцэг, хохирогч нарын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

Шүүгдэгч Wurigentala буюу Өргөнтал, түүний өмгөөлөгч Б.Төмөрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.15, 91.2.16  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726010003 дугаартай 3 хавтаст хэргийн шүүгдэгч

 

Бүгд Найрамдах Хятад Ард улсын ӨМӨЗО-ны иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Жирэм аймгийн Хорчин зүүн гарын хойд хошуунд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр Ж.Хүсэнбат, дагавар хүү Ө.Буян-Энэрэл, Ө.Бямбабаатар нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 8-В байрны 137 тоотод түрээсээр түр оршин сууж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, баримт бичгийн дугаар G55341062 дугаар регистртэй Wurigentala буюу Өргөнталд холбогдох хэргийг 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Wurigentala буюу Өргөнтал нь 2016 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 8-В байрны 137 тоотод өөрийн хууль ёсны эхнэр Монгол улсын иргэн Ж.Хүсэнбатыг хувийн таарамжгүй харьцааны улмаас баруун бугалганы дотор хэсэг, гадна дээд хэсэг, гадна дунд хэсэг, зүүн шууны ард булчин хэсэг, духны баруун хэсэг, баруун сарвуу зэрэг газарт заазуураар 6 удаа цавчиж онц харгис хэрцгий аргаар шууд санаатай алсан, улмаар 2016 оны 12 дугаар сарын 30-наас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 8-В байрны 137 тоотод давтан үйлдлээр, танхайн сэдэлтээр өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж насанд хүрээгүй 4 нас 10 сар 3 хоногтой, эрэгтэй А.Азбаярын зулай хэсэгт 1 удаа заазуурдаж шууд санаатайгаар 2 буюу түүнээс олон хүнийг алсан, 2016 оны 12 дугаар сарын 30-наас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 8-В байрны 137 тоотод давтан үйлдлээр, танхайн сэдэлтээр өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж насанд хүрээгүй 12 нас 08 сар 01 хоногтой, эрэгтэй Ө.Буян-Энэрэлийн толгой хэсэгт 1 удаа заазуурдаж хүнд зэргийн гэмтэл учруулж бусдыг шууд санаатайгаар алахыг завдсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Wurigentala буюу Өргөнтал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 12 дугаар сарын 30-ны орой эхнэр караокед хүрээд ир гэж дуудахаар нь зааж өгсөн караокед очиход тэнд Отгон гэдэг хүний төрсөн өдрийг тэмдэглээд 5 хүн сууж байсан. Би очоод сууж байтал Отгон нэг хүнтэй гараад 0.750 гр архи авчирсан, надад архинаас 100 гр хийж өгсөн, би архийг нь уусан, нэмж өгөхөөр нь бүгдийг уусан, 400гр орчим архи уусан, тэгээд согтсон байна лээ. Караокеноос хэдийд гарсан, гэртээ яаж ирсэн гэдгээ ч санахгүй, мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би эхнэртэйгээ муудалцаж  байсан. Би айлгах гээд заазуур авсан, тэгээд буцаад шүүгээндээ заазуураа хийсэн. Бид 2 дахин муудалцсан, тэгээд юу болсоныг мэдэхгүй байна.Манай хүү намайг та ээжийг, дараа нь Азбаярыг заазуурдсан гэж хэлсэн. Би We-what чатаар эгчийнхээ охин руу “би хүн алчихлаа” гэж мессэж бичсэн, тэгтэл цагдаа нар орж ирсэн. Би хүмүүс заазуурдсанаа огт мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хохирлыг төлөх болно, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

Би Баянхонгор аймгийн Хүрээмаралд байхад ач хүү Буян-Энэрэл нууц  дугаараас залгасан. Би хэсэг хугацааны дараа Буян-Энэрэл рүү залгасан, Тэгэхэд хүү уйлаад, орилоод “Өргөнтал ээжийг заазуурдсан, ээж ухаан алдсан” гээд орилоод байсан. Би Буян-Энэрэлийн ах Бямбаатар руу залгаад Буян-Энэрэлийн хэлснийг хэлсэн. Маш их гомдолтой байна, талийгаач охины 2 хүүхэд үлдсэн. Бага хүү Буян-Энэрэл нь тахир дутуу болсон. Энэ хүнээс 100 сая төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ариунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Маш их гомдолтой байна. Гэртээ байхад нь Өргөнтал манайд ирээд талийгаач хүү Азбаярыг хүү Буян-Энэрэлтэйгээ тоглуулна гээд аваад явсан, гэрт нь 2 хоносон. Би хүүгээ авах гээд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр очиход хүү маань Хүсэнбат эгч бэлэг өгнө гэсэн, ирэхээр нь бэлгээ авна гээд байхаар нь тэнд нь үлдээгээд явсан.Тэгээд гэртээ байж байтал дүү яриад Өргөнтал эгчийг заазуурдчихлаа гэж хэлэхээр нь би очсон, маш их гомдолтой байгаа, сэтгэл санааны хохиролд 100 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Ө.Буян-Энэрэлийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ариунбуян шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Маш их гомдолтой байна. Хохирогч Буян-Энэрэлийн болон ах Бямбабаатар нарын асран хамгаалагчаар би тогтоогдсон. Энэ асуудал болсноос хойш Буян-Энэрэл 2 удаа  хагалгаанд орчихоод байна. Хүүхдийн хагалгааны зардал, Бямбабаатарын цаашид дээд сургуульд суралцах төлбөрийг нэхэмжилнэ. Цаашид дахин хагалгаанд орно, эмчилгээ хийгдэнэ, яг хэдэн төгрөгний зардал гарахыг мэдэхгүй байна. Одоо би 10.213.270 төгрөг  талийгаач 2 хүний оршуулгын зардалд гарсныг нэхэмжилнэ. Мөн хохирогч Буян-Энэрэлийн цаашид гарах эмчилгээний зардалд гарах 60 сая төгрөг, мөн бусад зардалд 10 сая төгрөг гарна гэж тооцоод нийтдээ 70 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  

...Талийгаач Ж.Хүсэнбат миний хамгийн том охин байсан. Би хоёр хүүхэдтэй, А.Азбаяр нь миний бага хүү Ариунбуянгийн том хүү нь байсан...2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед манай зээ хүү Буян-Энэрэл над руу дугаараа нууцалсан дугаараас залгаад “эмээ эргээд над руу залгаадахаач” гэсэн. Энэ үед Буян-Энэрэлийн дуу нь их орилсон, тайван бус хоолойгоор хэлэхээр нь би эргээд Буян-Энэрэлийн утас руу залгаад ярьсан чинь “эмээ Өргөнтал ах ээж, Азбаяр хоёрыг заазуураар цохьчихлоо, ухаан алдчихсан, энэ хоёр үхлээ ш дээ” гээд уйлаад байсан. Тэгээд би зээ хүү Бямбабаатар руу утсаар залгаад миний хүү хаана байна гэсэн чинь би танай гэрт байна гэсэн. Тэгэхээр нь би “миний хүү гэртээ хурдан оч, Буян-Энэрэл уйлаад над руу яриад байна” гэж хэлсэн...Талийгаач охиноо Өргөнталтай хэзээ хаана анх яаж танилцсан талаар би мэдэхгүй...2016 оны зун 7 сарын үед СХД-ийн 21 дүгээр хороолол 8-в байрны 137 тоот байрыг түрээслэж манай охин Өргөнтал хоёр хамт байх болсон. Хоёр хүүхэд нь бол манайд ирэн очин байдаг байсан... БНХАУ-ын иргэн гэдгийг охиноо гэр бүлээ батлуупах үед нь мэдсэн. Түүнээс өмнө Өвөр монголын иргэн л гэж бодож байсан...Миний зээ хүү Буян-Энэрэл надад “Өргөнтал ах ээж хоёр гаднаас орж ирэхдээ хэрэлдчихсэн орж ирсэн, заазуураар ээжийг цохиод ээж унаад өгсөн чинь Азбаяр ээж рүү очсон чинь Өргөнтал ах заазуураар бас цохьсон, тэгээд сонин дуугараад толгойноос цус гарч байгаад хөдлөхөө байсан. Ээж Өргөнтал ахаас чи Азбаярыг үлдээчихээч тэгэх үү гэж ганц л үг хэлсэн, тэгээд ухаангүй болсон. Би утсаар ярих гэсэн чинь надад өгөхгүй байсан. Өөрөө В-чатаар хятадаар нэг эмэгтэй хүнтэй их ярьсан” гэж хэлж байсан...Мөн дээрээс нэмж хэлэхэд ард үлдсэн хоёр хүүхэд болон миний охины амь нас, миний хүү Ариунбуянгийн хүү Азбаярын амь нас гээд бүхнийг тооцвол би сэтгэл санаа болон эд материалын хохиролд 100,000,000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Үнэхээр их гомдолтой. Ялын дээд хэмжээ өгүүлэх хүсэлтэй байна…гэжээ. /1-хх-113-118/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ариунцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  

…2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед Сонгинохайрхэн дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овооны 28-21 тоотод гэртээ 3 хүүхэдтэйгээ хамт дөрвүүлээ байж байтал хадам эгчийн нөхөр Өргөнтал манай гэрт ганцаараа ирээд Хүсэнбат ёлктой, том хүү нь бас Бямбабаатар ёлктой, Буян-Энэрэл бид хоёр гэртээ байгаа, танай хүү Азбаярыг аваад явъя, очоод ханиндаа байж байг гэхээр нь Ариунбуян руу би утсаар залгаад асуучихаа гэж хэлтэл тапийгаач Азбаяр “Буян-Энэрэл ах байгаа бол би хамт явъя” гэсэн, аав нь ч бас утсаар зөвшөөрч хүүг маань аваад явсан...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 12-13 цагийн орчим Өргөнталын гэрт захаас авч тавьсан ногоогоо тэднийхээс авахаар очиход Өргөнтал, Буян-Энэрэл, талийгаач гурав хамт байсан. Би хүүгээ гэртээ харих уу гэтэл Хүсэнбат эгч бэлэг өгнө гэсэн, бэлгээ аваад орой очно гэж хэлсэн. Тэгэхээр нь үлдээгээд гэртээ харьсан...2016 оны 12 дугаар сарын 31-ний 01 цагийн үед хамаатан Пүрэвсүрэнгээс Өргөнтал ах Хүсэнбат эгчийг заазуурдсан гэнээ гэж дуулаад цагдаа дээр ирээд ийм асуудал болсныг мэдсэн...Миний хүү Сонгинохайрхан дүүргийн 99 дүгээр цэцэрлэгт явдаг байсан, ухаан санаа, бие эрүүл, чөлөөтөй ярьж хэлдэг хүүхэд байсан... гомдолтой байна гэжээ. /1хх-120-123/,

Насанд хүрээгүй хохирогч Ө.Буян-Энэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 

...Өргөнталтай хамт ээж Хүсэнбат ирсэн. Гадаа үүдний хаалга онгойлгох гэж байхдаа ээж Хүсэнбат хүмүүсийг байхад ямар их уудаг юм бэ гэж Өргөнталд хэлсэн. Тэгсэн чинь ээжийг алгадаад авах дуу гарсан. Тэгсэн чинь ээж гэрт орж ирэнгүүтээ Өргөнталыг цаашаа түлхээд хаалгаа дотроос нь хаачихсан чинь гаднаас түлхүүрээрээ онгойлгож орж ирээд дахиад ээжийг алгадаад авсан. Тэгээд ээж өрөөндөө орж ирээд орон дээр сууж байгаад Азбаяр бид хоёрыг хувцас хунараа өмс, явъя гээд Азбаяр бүх хувцсаа өмсчихсөн байсан ба ээж өрөөнөөс гарах гэсэн чинь Өргөнтал гаргахгүй байхаар нь ээж түлхсэн чинь үүдэнд тавьчихсан байсан будаг, воок, саван нурж унасан чинь тэрийг янзалж байна гэж хэлээд ээжийг өрөөнөөс гаргахгүй байсан. Би ээжийн ард зогсож байсан. Ээж гарах гэж үзээд чадахгүй байсан учраас буцаад орон дээр суусан юм. Тэгсэн чинь ээжийг чи ямар сүртэй юм бэ, эр хүн эхнэрийгээ ганц алгадах байдаг л зүйл гэж хэлсэн. Тэгсэн чинь ээж “чи ямар ганцаараа гартай юм уу” гээд өөдөөс нь цохьчихсон чинь шүүгээний ногоон шургуулганд байсан том бор модон бариултай заазуурыг аваад ээж рүү далайгаад “ална шүү би чамайг” гэж хэлсэн. Тэгсэн чинь ээж амьдралдаа хүн над руу заазуур барьж дайрч байгаагүй, үзээгүй юм аа үзэх нь гэж хэлсэн. Тэгсэн чинь Өргөнтал заазуураа буцаагаад далд хийчихээд ээж рүү уучлаарай гээд л ойртоод байсан юм. Тэгтэл ээж Өргөнталыг өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тухайн үед Өргөнтал гараа атгачихсан байсан учраас хойшоо түлхэгдэхдээ Азбаярын толгой руу хальт цохиод авсан чинь Азбаяр уйлаад ээж Хүсэнбат аргадаад уйлахыг нь болиулсан чинь Өргөнтал ээжийг “чи ямар хогийн хүүхэн бэ, би чамд бүх юмаа зориулдаг байсан” гэж хэлэхээр нь ээж  “чи надад бүх юмаа зориулдаг байсан уу” гэж уурласан чинь заазуур аваад шууд ээжийн толгойн хэсэгт цохих үед толгойноос нь үс тасарч орон дээр унасан. Тэгэнгүүтээ шууд үргэлжлүүлээд баруун гарын шууны орчимд заазуурдаад, булчингийнх нь гадна талд дахиж заазуурдаад, дараа нь булчингийн дотор талд нь заазуурдаад, шууны дотор хэсэгт ясыг нь гартал заазуурдсан. Тухайн үед Азбаяр утсаар тоглож байтал эргэж хараад Азбаярын толгойн дундуур шууд заазуурдсан. Азбаяр эргэж харах үед заазуурдсан бөгөөд Азбаяр шууд хойшоогоо саваад унасан. Би орон дээр сууж байсан учраас гараа толгой дээрээ автал миний зүүн гар руу заазуурдсан. Миний зүүн гар толгой дээр байсан учраас зүүн гарыг заазуурдчихсан юм. Би орон дээрээс босч Азбаяр дээр гүйгээд очсон чинь Азбаяр амьсгаагаа их сонин аваад аваад байхаар нь бөгчимдөөд байгаа юм байх гэж бодоод балконы хаалга онгойлгосон чинь Өргөнтал орон дээр суучихаад We-what-aa ашиглаад Хятадаар юм бичээд л байх шиг байсан. Тэгэхэд ээж би нэгэнт ийм болчихсон юм чинь Азбаярыг үлдээчихээрэй гэж хэлсэн чинь чи наанаа дуугуй үхчихсэн юм шиг хэвт гэж загнасан чинь ээж юм ярьж чадахааргүй болоод газар хэвтээд өгсөн. Тэр үед би өрөөнөөс гарах гэтэл намайг гаргахгүй хөдөлбөл ална шүү гээд заазуураа урдаа тавьчихаад хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би 102 дуудчих тэгэх үү гэхэд байж бай наанаа гээд намайг загнаад байсан учраас би Азбаярын хажууд хараад л зогсож байсан. Тэгэхдээ өөрийнхөө Самсунг Галакси S-4 маркын гар утсаараа 102 дугаарт залгасан чинь нэг эгч утас аваад байна уу гэж хэлтэл миний утсыг гарнаас минь булааж аваад хана руу шидчихсэн юм. Ээж амьд байхдаа Ариунбуянг дууд гээд байсан юм. Тэгсэн чинь ээжийн утсыг газар шидээд дэлгэцийг нь хагалчингуутаа “чи намайг дүүгээрээ айлгадаг хэн бэ? би танай дуүгээс чинь айх юм уу” гэж хэлсэн...гэжээ. /1хх-125-128/,

Гэрч Ц.Баасанхүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 

…2016 оны 12 дугаар сарын 30-ны 19 цаг 00 минутаас ахлах ахлагч Б.Батнасангийн хамт СХД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 00 цаг 35 минутын орчим жижүүрийн албанаас СХД-ийн 19 дүгээр хороо 8-В байрны 137 тоотод хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага ирүүлсэн. Үүний дагуу шалгахаар 8-В байрны гадаа машинтай очоод машинаас бууж ирэхэд 8 давхараас 1 хүүхэд орилоод 137 тоот гээд орилж байсан. Хамт үүрэг гүйцэтгэж байсан Батнасангийн хамт уг тоотод очиж хаалгыг тогшиход нэг хүүхэд хаалга тайлсан. Хаалга тайлсан хүүхдийн зүүн гар нь бугалга орчмоороо маш том хэмжээтэй зүсэгдсэн, санжигнасан, бараг салж унах нь уу гэлтэй гэмтэлтэй байсан бөгөөд тэр шууд цаад өрөө рүүгээ дагуулаад орсон. Тэгэхэд нэг залуу орон дээрээ уйлчихсан сууж байсан. Газарт шалан дээр 40 гаран насны эмэгтэй толгойноос нь их хэмжээний цус гарсан байдалтай хэвтэж байсан, уг өрөөний хоймор хэсэгт бага насны хүүхэд цустайгаа холилдсон байдалтай хэвтэж байсан. Орон дээр суугаад уйлж байсан залуугаас юу болсон юм бэ гэхэд “би алчихлаа, би цохьчихсон” гээд орилоод байсан. Тэгээд тэр хүүхдээс хэн  цохьсон юм бэ гэхэд энэ ах цохьсон гэж байсан. Тэгээд юугаар цохьсон юм бэ гэхэд ширээн дээр байсан модон иштэй том заазуураар цохьсон гэж тэр хүүхэд болон тэр залуу хоёулаа хэлж байсан. Тэгээд тэр залууг саатуулсан ба Монголоор ярьж ойлголцож байгаа боловч БНХАУ-ын иргэн болох нь ярианаас нь мэдэгдэж байсан. Гар нь гэмтсэн хүүг эмнэлэг дуудаж эмнэлгийн тусламж үзүүлэхээр өгч явуулсан...Тэр залуу согтуу байсан, амнаас нь илт архи үнэртэж байсан. Тэр залуу “би цохьсон, би буруутай” гээд уйлаад байсан. Юунаас болж ийм хэрэг үйлдсэн бэ гэж асуухад мэдэхгүй ээ, бид хоёр маргалдсан гэж байсан. Чи хүүхэд яагаад цохьсон юм бэ гэж асуухад мэдэхгүй гээд байсан...гэжээ. /1хх-129-130/,

 

Гэрч Б.Батнасан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 

...Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 00 цаг 32 минутанд Сэлбэ-10-аас СХД-ийн 19-р хороо 137 дугаар байранд хүн хутгалуулсан байна гэх дуудлагын дагуу 8-В байрны урд талд машинаа зогсоогоод буухад 8-В байрны 8 дугаар давхарт цонхоор нэг хүүхэд “энд байна, туслаарай, 8 давхарт” гэж орилж байсан. Тэгээд ахмад Ц.Баасанхүүгийн хамт уг байрны 3 дугаар орцны 8 дугаар давхарт гарахад 1.37 тоот айлд ортол урд талын жижиг өрөөнд газарт 1 эмэгтэй, 1 хүүхэд хоёр газар хэвтчихсэн, эргэн тойрон нилэнхүйдээ цус болсон байдалтай нас барсан, орон дээр нь нэг залуу нэг хүүхдийн хамт сууж байсан. Тэр орон дээр сууж байсан хүүхдийн зүүн гар нь бугалга хавиараа нилээн гүн шархтай, уйлсан байдалтай сууж байсан. Тэгээд болсон хэргийн талаар асуухад “би заазуурдчихлаа, би үхвэл таарна, миний буруу” гэж хэлэн уйлж байсан...хэн ингэсэн бэ гэж Баасанхүү ахмад асуухад тэр хүүхэд энэ хүн ингэсэн гэж гараараа зааж уйлж байсан...гэжээ. /1хх-131-132/,

Гэрч Б.Болорбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

…2016 оны 12 дугаар сарын 31-ний 00 цаг 28 минут 46 секундэд СХД-ийн 19-р хороо хуучин оросуудын байсан байр гэсэн дуудлага ирсэн. Тэгээд дуудлага ирснээс хойш дахин хаягаараа ирж дуудлага 00 цаг 50 минутанд тодорхой болж ирсэн түүнээс хойш би 3 минутын дараа буюу 00 цаг 53 минутанд хаяган дээрээ очсон. Тэгээд уг хаяг руу ороход коридорт 2 цагдаа гараа гавлуулсан нэг хүн байсан, мөн гараа заазуурдуулсан нэг эрэгтэй хүүхэд шалан дээр сууж байсан, тэгээд цаад өрөөрүү ороход өрөөний цаад хэсэгт 5 настай эрэгтэй хүүхэд толгойноосоо цус алдсан байдалтай дээшээ харсан хэвтэж байсан, түүний наад талд буюу үүдний хэсэгт бусад хүмүүсийн хэлж байгаагаар 45 настай эмэгтэй хоолой зүсэгдсэн, толгойноос цус алдсан байдалтай дээшээ харсан хэвтэж байсан, энэ 2 хүн 2-уулаа хөдөлгөөн байхгүй, хариу үйлдэл байхгүй, үзлэг хийхэд амьсгал зүрх судасны систем бүрэн зогссон, 2 хүүхэн хараа 2 талдаа өргөссөн, эвэрлэгийн рефлекс байхгүй байсан. Цээжин дээр чагнуур тавихад зүрхний цохилт мэдэгдэхгүй, хамрын амьсгал мэдрэгдэхгүй, гүрээний лугшилт байхгүй, нас барсан байсан. Коридорт сууж байсан гараа заазуурдуулсан 14 настай эрэгтэй хүүхдийг үзэхэд зүүн гарын сарвуу гуравны хоёр хэсгээр тасарсан, шөрмөс булчин бүх холбоосууд тасарсан байсан. Сарвууны гуравны хоёр хэсгийг хамарч тасарсан байдалтай байсан. Тэгээд цусыг нь тогтоогоод, шарханд нь боолт хийж ГССҮТ-д хүргэж өгсөн. 5 настай эрэгтэй хүүхэд бол дагзны хэсэгт зүсэгдсэн ил харагдах нилээд том шархтай, түүнээс их хэмжээний цус алдсан байсан...45 настай эмэгтэйд хоолойны баруун хэсэгт зүсэгдсэн шархтай, баруун гарын бугалганы хэсэгт гүнзгий зүсэгдсэн шархтай, зүүн гарын шуу хэсэгт том хэмжээтэй гүнзгий зүсэгдсэн шархтай, эдгээр шархнуудаас бүгдээс нь цус алдсан байдалтай байсан...Намайг дуудлагаар очиж үзлэг хийхэд дээрх 2 хүнийг амьд байгааг илтгэсэн ямар нэгэн шинж тэмдэг байхгүй байсан. Яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэсэн ч амьдрах магадлал байхгүй, учирсан гэмтэл шархнууд нь хүнд, үзлэг хийхэд дээр дурьдсан нас барсан шинжүүд илэрсэн байсан...гэжээ. /1хх-133-135/, 

 

Насанд хүрээгүй гэрч Х.Бямбабаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Миний төрсөн эх Ж.Хүсэнбат нь Өргөнталтай 2015 оны 10 дугаар сарын үед танилцаад 2016 оны 04 дүгээр сараас хойш СХД-ийн 19-р хороо 21-р хороолол 8-В байрны 137 тоотод байр түрээслэж дүүтэй хамт гурвуулаа амьдрах болсон. Би хааяа очдог байсан...2016 оны 12 дугаар сарын 30-ны 00 цаг 14-15 минутын үед эмээ над руу залгаад “ээж, Азбаяр хоёр чинь ухаан алдсан байна, чи хурдан очоодох” гэсэн. Тэгээд босч хувцасаа өмсөөд 21-р хороолол руу гүйгээд очтол цагдаагийн хоёр ажилтан Өргөнталыг гавалсан коридорт суулгаж байсан. Би цаашаа өрөө рүү хартал Азбаяр, ээж хоёр цус алдаж ухаан алдсан байдалтай байсан. Буян-Энэрэл цаад өрөөнөөс гараа барьчихсан гарч ирсэн. Өргөнталын өмд, футболк нь нил цус болчихсон “би буруу юм хийсэн, намайг одоо алаадах” гээд согтуу над руу уйлаад орилоод байсан...гэжээ. /1хх-144-145/,

 

Гэрч Д.Баянжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Манайх СХД-ийн 19-р хороо 8-В байрны 138 тоотод оршин суудаг. 2016 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 00 цагийн орчим болов уу унтах гээд хэвтсэн байхад коридорт ч юм уу, хажуу айлд ч юм уу, гадаа ч юм уу, дээр, доор айл нь мэдэгдэхгүй, эмэгтэй хүн уйлаад байгаа чимээ сонсогдсон. Ямар ч байсан 00 цагийн орчим гиншээд уйлах чимээ л сонсогдсон. Хаана уйлаад байгааг нь мэдэхгүй унтсан юм...гэжээ. /1хх-146/,

Гэрч М.Болорцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн  мэдүүлэгтээ:

...Манайх СХД-ийн 19-р хороо 8-В байрны 141 тоотод байдаг. 2016 оны 12 дугаар сарын 30-с 31-нд шилжих шөнө 00 цаг 10 минутаас 20 минутын орчим ажлаасаа тараад гэртээ орж ирсэн. Гэрт орж ирээд цай уугаад сууж байхад эрэгтэй хүүхдийн уйлах чимээ гараад байсан. Би доод айлын хүүхэд уйлж байна гэж бодоод өнгөрсөн...Нэг эрэгтэй хүн хүүхдийн уйлах чимээтэй зэрэгцэн уйлаад ч байгаа юм шиг, орилоод ч байгаа юм шиг чимээ гарч байсан...гэжээ. /1хх-147/,

Гэрч Б.Намсрай мөрдөн байцаалтанд өгсөн  мэдүүлэгтээ:

....Хар хорин зах дээр лангуу түрээслэдэг, хоорондоо нийлчихдаг найзуудаараа 30-ны орой Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “Цэлмэг” бааранд манай эхнэр Отгон, Өлзийбат, Өлзийбатын эхнэр Баагий, Болормаа, Хүсэнбат бид зургуулаа орсон юмаа. Би арай хоцорч очсон...Тэгээд зургуулаа болоод байж байхад Хүсэнбатын нөхөр Өргөнтал /Wurigentala/ ирсэн. Түүнийг утсаар яриад дуудсан. Тэгээд л цугтаа байж байгаад 23 цаг арай болоогүй байх 22 цаг 40 минутын орчим тэр хоёр цувраад харихаар явсан. Эхлээд нөхөр нь яваад, араас нь эхнэр нь явсан юмаа. Тэдний явсаны дараа дахин 1 шил архи уугаад тарсан. Эхнэр бид хоёр гэртээ 01 цагийн орчим харьсан юмаа...гэжээ. /1хх-151-152/,

Гэрч Б.Отгон мөрдөн байцаалтанд өгсөн  мэдүүлэгтээ:

...2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний төрсөн өдөр болсон, зах руу гараагүй гэр бүлээрээ тэмдэглэсэн.Өчигдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зах гараад орой тараад 21 дүгээр хорооллын “Цэлмэг” төвийн 2 дугаар давхарт байрлах пааб-д 19 цагийн үед би хамт хүүхдийн хувцас дээр зогсдог Хүсэнбат, Батцэцэг, түүний нөхөр Өлзийбат, Болормаа нарын хамт тавуулаа үйлчлүүлж 3 пиво, 1 шил 0.500 граммын Сархад гэдэг архи захиалж уугаад дуусаагүй байтал би нөхөр Намсрайг дуудсан. Бид нар 20 цаг 40 минутын үед доошоо караоке руу нь орж 1 шил 0.750 граммын Сүлд гэдэг архи захиалж уугаад нилээн байж байтал Хүсэнбат нөхөр Өргөнталыг утсаар дуудсан, Өргөнтал ирээд 1 рункыг тулгаж уусан, дараа нь хагаслаад 2-3 удаа өгсөн тэрийг уусан. Тэгээд бид нар дуулж байгаад 23:20 минутын үед караокенаас гараад Өргөнтал караокены гадаа бөөлжөөд би явлаа гээд гэр рүү алхаад явсан, Хүсэнбат караокены гадаа бид тавтай жаахан зогсож байгаад 10 минутын дараа “би явлаа, баяртай,  миний найз сайхан амраарай” гэж хэлээд гэр рүү орсон...Өнөөдөр өглөө босоод ажил дээр очоод нилээд удсаны дараа ийм хэрэг гарсныг мэдсэн...гэжээ. /1хх-153-154/,

Шинжээч эмч О.Болор мөрдөн байцаалтанд өгсөн  мэдүүлэгтээ:

...Талийгаач Ж.Хүсэнбатын биед баруун бугалганы дотор хэсэг 2 толгойт булчин, бугалганы булчин, 3-н толгойт булчингийн дунд толгойг тасалж бугалаганы тараагуур, хураагуур судас, дунд мэдрэл, богтосны мэдрэлийг тасалж ясны хальсанд хүрсэн, духны баруун хэсгийн хуйх, баруун бугалаганы гадна, дээд хэсэг, гадна дунд хэсэг, баруун сарвуунд чигчий, ядам, дунд хурууг угийн шивнүүрээр нь тасалсан, зүүн шууны ард булчинг гэмтээсэн цавчигдсан шарх гэмтлүүд тогтоогдсон. Амь хохирогч Ж.Хүсэнбатын биед учирсан гэмтлүүд нь 10.5x18 см ажлын хэсэгтэй 12.5 см бариултай хүнд жинтэй заазуур, иртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ж.Хүсэнбатын биед 6 удаагийн үйлдлээр дээрх гэмтлүүд учирсан байна. Амь хохирогч Ж.Хүсэнбатын биед учирсан гэмтлүүдийн дарааллыг тогтоох боломжгүй. Харин нэг цаг хугацаанд учирсан байх боломжтой. Амь хохирогч Ж.Хүсэнбатын баруун бугалганы гадна дээд хэсгийн 2 шарх нь босоо байрлалаас үүссэн байх боломжтой. Баруун сарвуунд учирсан шарх нь хааж хамгаалсан үед үүссэн байх боломжтой. Үхэлд хүргэсэн баруун бугалганы дотор хэсгийн шарх болон духны шарх нь босоо, хэвтээ аль ч байрлалаас үүссэн байх боломжтой. Амь хохирогч Ж.Хүсэнбат нь дээрх гэмтлүүдийг авснаас хойш богино хугацааны дотор нас барна...гэжээ. /1хх-176-178/,

Шинжээч эмч Т.Амартүвшин мөрдөн байцаалтанд өгсөн  мэдүүлэгтээ:

....Насанд хүрээгүй хохирогч Ө.Буян-Энэрэлийн биед учирсан зүүн гарын сарвууны алганы түвшин дэх 2,3,4,5 дугаар хурууны тасрал, шивнүүрийн яснуудын хугарал, мэдрэл, булчин, шөрмөс судасны гэмтэл, шарх гэмтэл нь хурц иртэй зүйлийн буюу тухайлбал 1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудасны зурагт байх заазуураар үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд шархны үүсгэгдсэн байрлалын хувьд зүүн гарыг толгойн дээд хэсэгт байрлалтай үед үүсгэгдсэн байх боломжтой байна...Гарт учирсан гэмтэл нь иртэй  зүйлийн нэг удаагийн хүчтэй цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...Мэдрэл, судас, шөрмөс, зөөлөн эд бүх түвшинд гэмтсэн учраас хатингаршил явагддаг. Энэ нь эмчилгээний явц байдлаас хамаарч үлдэц уршиг нөлөөлнө...Насанд хүрээгүй хохирогч Ө.Буян-Энэрэл эмнэлгийн яаралтай тусламж аваагүй нөхцөл байдалд амь насанд аюултай нөхцөл байдал үүсч болно...гэжээ. /1хх-193-194/    

 Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн ¹126 тоот акт, Дүгнэлт:

           1.2.Талийгаач Ж.Хүсэнбатын биед баруун бугалганы дотор хэсэгт 2 толгойт булчин

/m.bicers brachii/, бугалганы булчин /m.brachii/ 3 толгойт булчингийн  дунд толгой /сарut mediale m.triciptis/-г тасалж, бугалганы тараагуур, хураагуур судас /a.v.abrachialis/, дунд мэдрэл /n.medianus/, богтосны мэдрэл /n.ulnaris/-г тасалж ясны хальсанд хүрсэн, духны баруун хэсгийн хуйх, баруун бугалганы гадна дээд хэсэг, гадна дунд хэсэг, баруун сарвуунд чигчий, ядам, дунд хурууг угийн шивнүүрээр нь тасалсан, зүүн шууны ард булчинг гэмтээсэн цавчигдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

           3. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн 6 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            4.10.Талийгаачийн биед үүссэн баруун бугалганы дотор хэсэгт 2 толгойт булчин        /m.bicers brachii/, бугалганы булчин /m.brachii/,  3 толгойт булчингийн дунд толгой /сарut mediale m.triciptis/-г тасалж, бугалганы тараагуур, хураагуур судас /a.v.abrachialis/,   дунд мэдрэл/n.medianus/, богтосны мэдрэл /n.ulnaris/-г тасалж ясны хальсанд хүрсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас барсан болно.

            5.Талийгаачид хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

           6.Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.

            7.Талийгаачийн үхэлд хүргэсэн шарх гэмтлээс бусад шарх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            8.Талийгаач нь 0/1/ бүлгийн харъяалалтай цустай байна...гэжээ. /1хх-169-172/,

 

Шүүхийн химийн шинжээчийн №568 тоот акт дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “ Ж.Хүсэнбат 40 н/эм 1/01 17г ” гэсэн хаягтай цусанд 1,3 промилли, ходоодны шингэнд 1,5 промилли спиртийн агууламж илэрч байна.

2. Ирүүлсэн ходоодны шингэний хэмжээ нь хорт болон эмийн бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэхгүй байсан тул шинжилгээ хийх боломжгүй байна.

3. Шээсний дээж ирүүлээгүй тул мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй байна...гэжээ. /1хх-173/,

Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн ¹125 тоот акт, Дүгнэлт:

 

1.2. Талийгаач А.Азбаярын цогцост гавал тархины ил гэмтэл, толгойн оройн хэсгийн хуйхны цавчигдсан шарх, гавлын орой ясны цөмөрсөн хугарал, хатуу хальсны зүсэгдсэн шарх, тархины эдийн зүсэгдэл, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн цавчих үйлчлэлээр үүсгэгдэх  боломжтой.

4.8. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ.

5.Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Дээрх гавал тархины ил гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 -д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

7. Талийгаач 3-р бүлгийн цустай байна...гэжээ. /1хх-182/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №973 тоот акт. Дүгнэлт:

1. Ө.Буян-Энэрэлийн биед зүүн гарын сарвууны алганы шивнүүрийн түвшин дэх 2,3,4,5-р хурууны тасрал, шивнүүрийн яснуудын хугарал, мэдрэл, булчин, шөрмөс, судасны гэмтэл, шарх, алганы шивнүүр ясны хугарлыг бэхэлж, мэдрэл, шөрмөс, судас залгасан хагалгааны дараах байдал гэмтэл тогтоогдлоо.

 2. Учирсан гэмтэл нь хурц ир үзүүртэй багажын нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Учирсан гэмтэл нь 2016.12.31-ны шөнө үүссэн байх боломжтой.

 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.93.4-т зааснаар Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид 50% нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 5. Цаашид учирсан гэмтлээс болж үлдэц уршиг үүсэх нь эдгэрэлт эмчилгээний явцаас хамаарна...гэжээ. /1хх-191/,

 

Криминалистикийн  шинжээчийн №326 тоот акт. Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай цамцанд 65 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхай гарсан байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн богино ханцуйтай цамцанд гарсан зүссэн уранхай нь 1 удаагийн үйлчлэлээр гарсан байна..
  3. Бусад хувцаснууд уранхайгүй байна....гэжээ. /1хх-198/,

 

Шүүхийн биологийн шинжээчийн  №644 тоот дүгнэлтэнд:

  1. Улаан өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн дотоож зэрэгт урвал явагдаагүй тул цус илрээгүй.

         - Хар оруулгатай улбар шар өнгийн комбинзон, машины зурагтай шар өнгийн куртик, цэнхэр манжаттай саарал цагаан цамц, хөх улаан өнгийн ноосон ороолт, цагаан өнгийн футболка, ногоон өнгийн оймс, ягаан өнгийн нэг хос оймс, хар саарал өнгийн богино түрийтэй өвлийн гутал, бор өнгийн ноолууран өмд, ягаан өнгийн өмд, хар хөх өнгийн футболка, бор өнгийн ороолт, бор өнгийн бэлхэвч, хар өнгийн хөхний даруулга, цагаан цэцэгтэй цэнхэр өнгийн дотоож, улаан хүрэн өнгийн богино түрийтэй өвлийн гутал, хар өнгийн гэдэсний даруулга, цэнхэр өнгийн ноосон оймс зэрэгт цус илэрч байна.

         2. Бор өнгийн ноолууран өмд, ягаан өнгийн өмд, хар хөх өнгийн футболка, бор өнгийн ороолт, бор өнгийн бэлхэвч, хар өнгийн хөхний даруулга, цагаан цэцэгтэй цэнхэр өнгийн дотоож, улаан хүрэн өнгийн богино түрийтэй өвлийн гутал, хар өнгийн гэдэсний даруулга, цэнхэр өнгийн ноосон оймс зэрэгт илэрсэн цус нь... Ж.Хүсэнбатын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

 

-Хар оруулгатай улбар шар өнгийн комбинзон, машины зурагтай шар өнгийн куртика, цэнхэр манжаттай саарал цагаан цамц, хөх улаан өнгийн ноосон ороолт, цагаан өнгийн футболка, ногоон өнгийн оймс, ягаан өнгийн нэг хос оймс, хар саарал өнгийн богино түрийтэй өвлийн гутал, цэнхэр өнгийн даавуу зэрэгт илэрсэн цус нь... А.Азбаярын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...гэжээ. /1хх-203-207/,

 

Криминалистикийн  шинжээчийн №993 тоот акт. Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн заазуурны ажлын хэсэгт обьектыг битүүмжилж ирүүлсэн шар өнгийн алчуурны материалын тасархай байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн заазуурны ажлын хэсэг 5мм мурийсан байна.
  3. ШШҮХ-ийн КШГ-ын мөр судлалын лабораторийн шинжээчийн 325, 326 дүгнэлтэнд тусгагдсан улаан өнгийн малгай, богино ханцуйтай цамцнуудад гарсан зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй заазуураар үүсэх боломжтой...гэжээ. /1хх-209/,

          Криминалистикийн  шинжээчийн №322 тоот акт. Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр адитгалын шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр сэжигтэн Өргөнтал /Wurigentala/-ын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна...гэжээ. /1хх-213/,

Криминалистикийн  шинжээчийн №323 тоот акт. Дүгнэлт:

 

         1.Шинжилгээнд ирүүлсэн заазуурнаас гарын мөр илрээгүй.

          2.Ж.Хүсэнбатын гарын дардас, Өргөнталын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.

           3. Шинжилгээнд ирүүлсэн дардас болон эзэнгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна...гэжээ. /1хх-218/,

 

         Шүүхийн биологийн шинжээчийн  №647 тоот дүгнэлтэнд:

 

1.Илэрсэн цус нь хүний цус мөн байна.

2. Заазуурт илэрсэн цус нь...Ж.Хүсэнбат болон А.Азбаяр нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна…гэжээ. /1хх-225/,

Криминалистикийн  шинжээчийн №325 тоот акт. Дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн малгайнд уранхай гарсан байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн малгайнд гарсан 1.5 см, 14 см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна…гэжээ. /1хх-227/,

 

Шүүхийн биологийн шинжээчийн  №646 тоот дүгнэлтэнд:

  1. А.Азбаярын гэх цагаан, цэнхэр хээтэй улаан өнгийн ноосон малгайд цус илэрч байна.
  2. Асуулт ¹2 болон 3. Цагаан цэнхэр хээтэй улаан өнгийн ноосон малгайд цус нь...А.Азбаяын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна…гэжээ. /1хх-231/,

 

  1.  Шинжилгээнд ирүүлсэн утаснууд дээр цус илэрч байна.
  2.  Илэрсэн цусны  ДНХ-ийн  тогтоцыг  аутосомын  ДНХ –ийн  D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E,  D7S820, D16S539, CSF1PO8, Penta D, vWA, D8S1179,  TPOX, FGA, гэсэн локусын  аллелиар тогтоов.
  3. ¹1 дугаартай  SamsungGT-I9500, ¹2 дугаартай  Sumsung SM-G900FD  маркийн гар утас дээр илэрсэн цус нь...Ж.Хүсэнбатын гэх цусны ДНХ –ийн тогтоцтой тохирч байна.
  4. ¹3 дугаартай Huwai –honor, ¹4 дугаартай LG маркын гар утас дээр илэрсэн цус нь...Ж.Хүсэнбат, А.Азбаяр  нарын гэх цусны ДНХ –ийн тогтоцтой тохирч байна…гэжээ. /1хх-236/,

 

Криминалистикийн  шинжээчийн №0508 тоот акт. Дүгнэлт:

 

  1. Шинжилгээнд ирүүлсэн ¹2 гэж дугаарласан, Samsung маркийн SM-G900FD загварын  гар утсанд  устгагдсан болон хадгалагдсан мессеж-139 ширхэг, дуудлага-176 ширхэг, ¹3 гэж дугаарласан, HONOR маркийн NEM-AL10 загварын  гар утсанд  хадгалагдсан мессеж-14 ширхэг, дуудлага 175 ширхэг байна… гэжээ. /1хх-241/,

 

Шүүх эмнэлгийн биологийн шинжээчийн  №649 тоот дүгнэлтэнд:

 

         1.Цэцэгтэй цагаан цэнхэр өнгийн дэвсгэр даавуунд цус илэрч байна.

- Илэрсэн цус нь хүний цус мөн байна.

- Илэрсэн  цусны ДНХ-ийн тогтоцыг  аутосомын ДНХ-ийн  D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA,  D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.

- Илэрсэн  цус нь...Ж.Хүсэнбатын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна…гэжээ. /1хх-247/,

 

Шүүхийн биологийн шинжээчийн  №650 тоот дүгнэлтэнд:

  1. Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх хуйх нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA  гэсэн локусын аллелиар  Ж.Хүсэнбатын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна…гэжээ. /2хх-01/,

 

Шүүхийн биологийн шинжээчийн  №648 тоот дүгнэлтэнд:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.

 -  Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх зүйл нь цус мөн байна.

 -  Илэрсэн цус нь хүний цус мөн байна.

 -  Хэргийн газраас бэхжүүлсэн авсан гэх цус ¹1 болон 3 нь...А.Азбаярын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

 -  Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх цус ¹2 нь...Ж.Хүсэнбатын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна…гэжээ. /2хх-06/,

 

Криминалистикийн  шинжээчийн №324 тоот акт. Дүгнэлт:

 

         1.Шинжилгээнд ирүүлсэн хөх жинсэн өмдөнд татаж чангаах хүчний үйчлэлээр гарсан шинэ ханзарсан уранхай байна.

-Бор дотуур өмдөнд эдэлгээний явцад гарсан 2 ширхэг хуучин цоорсон уранхай байна.

-Хар гуталны хоншоор хэсэгт хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн харилцан үйчлэлээр гарсан 3 ширхэг хуучин хонхойсон мөр байна.

 2. Дээрх шинэ ханзарсан уранхай, хуучин цоорсон уранхайнуудыг хэдэн удаагийн үйчлэлээр гарсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна…гэжээ. /2хх-10/,

Шүүхийн химийн  шинжээчийн  №545 тоот дүгнэлтэнд:

1.2. Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. ”Сэжигтэн БНХАУ-н ӨМӨЗО-н иргэн Өргөнтал /Wurigentala/-ийн цусны дээж” гэсэн хаягтай цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.0 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Цусанд хорт бодис тодорхойлох техникийн боломжгүй байна...гэжээ. /2хх-18/,

Шүүх эмнэлгийн химийн  шинжээчийн  №546 тоот дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Өргөнтал /Wurigentala/-ийн гэх цус нь АВО системээр О/1/ бүлгийн харьяалалтай байна...гэжээ. /2хх-19/,

                  

          Шүүх сэтгэц  эмгэг судлалын 27 дугаар дүгнэлтэд:

 

  1. Өргөнтал /Wurigentala/ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Өргөнтал /Wurigentala/ нь уг хэргийг үйлдэгдэхийн өмнө болон үйлдэгдэх үед, үйлдэгдсэний дараа өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Өргөнтал /Wurigentala/ нь үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. Өргөнтал /Wurigentala/ нь хэрэг хариуцах чадвартай байна...гэжээ. /2хх-24/,

 

 

Шүүхийн биологийн шинжээчийн  №645 тоот дүгнэлтэнд:

 

  1. Асуулт №1 болон  2. Сэжигтэн Вуригэнтала /Wurigentala/-н 2 гараас бэхжүүлэн авсан гэх арчдаст цус илэрч байна.
  • Илэрсэн цус нь хүний цус мөн байна.
  1. Илэрсэн  цусны ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA  гэсэн локусын аллелиар тогтоов.

-Илэрсэн цус нь...Ж.Хүсэнбатын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна…гэжээ. /2хх-27-28/,

 

Шүүгдэгч Wurigentala буюу Өргөнтал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Манай эхнэр над руу залгаад бид нар СХД-ийн 19 дүгээр хороо 21 хороолол яг манай байрны хажууд байдаг Цэлмэг караокед сууж байна хүрээд ир гэж дуудсан, тэгэхээр нь би ганцаараа 21.30 минутын үөд очиход эхнэр маань миний таних найз Отгоо, нөхөртэйгөө, Болороо, танихгүй эрэгтэй эмэгтэй 2 хүнтэй хамт 6-лаа хамт пиво уугаад сууж байсан...би нийт 100 орчим грамм архийг 4-н удаа хийж өгөхөөр нь уусан, нэг аяга пиво уусан...караокеноос хэзээ гарсан, гэртээ яаж орсон эсэхээ санахгүй байна...Би эхлээд эхнэртэйгээ хэрэлдэхдээ гэрт шургуулганд байсан заазуурыг баруун гартаа барьж аваад цавчина шүү гэж сүрдүүлж далайж өргөөд айлгаж хэлсэнээ мэдэж санаж байна, тэгээд буцаагаад заазуураа шургуулга дотор далд хийж байснаа санаж байна. Их л хэрэлдээд байсан, тэрнээс өөр юу болсон эсэхээ мэдэхгүй байна. Яг заазуураар эхнэр Хүсэнбатыг цавчиж цохиж байсан гэдгээ бүдэг бадаг муухан санаж байна. Хүүхэд цохиж цавчсан эсэхээ санахгүй байна. Буянэнэрэл, Азбаяр хоёрыг заазуурдсан эсэхээ санахгүй байна... нэг сэргэсэн чинь манай дагавар хүү Буян-Энэрэл ээжийг та цавччихлаа, та бас яах гэж Азбаярыг цавччихсан юм бэ гэж хэлж байсныг санаж мэдэж байна. Тэгээд хартал манай эхнэр болон Азбаяр нар газар хэвтэж байсан ба газар нилдээ цус болчихсон байхаар нь би эхнэрээ босгох гэж хажууд нь сөгдөж суугаад сэгсэрээд хөдөлгөх гэхэд хөдлөхгүй нүдээ нээхгүй анисан байдалтай байсан, шалаар цус их гарсан тунасан байдалтай байсан. Азбаяр манай эхнэрээс 1 орчим метрийн зайд хэвтэж байсан ба бас л хөдлөхгүй байсан. ...Би өөрийнхөө барьдаг гар утсаар Ви Чатаар орж өөрийн төрсөн эгчийн охин ӨМӨЗО-ны иргэн болох Саруултай холбогдож би хүн алчихлаа гэж бичээд явуулсан, тэр үөд хариу ирээгүй. Миний гар утасны дата асаалттай ажиллаж байсан юм. Үнэхээр миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж маш их харамсаж байна...гэжээ. /2хх-50-51,55-62/,

Шүүгдэгч Wurigentala буюу Өргөнтал урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2хх-66/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-12-28/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-29-35/, талийгаач Ж.Хүсэнбатын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-36-39/, талийгаач А.Азбаярын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-40-42/, талийгаач Ж.Хүсэнбат, А.Азбаяр нарын өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-43-53/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-54-59/, хүний бие болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-60-69/, хэргийн газрын үзлэгээр хураагдсан 4 ширхэг гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-70-72/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэв журмын офицер цагдаагийн ахмад Ц.Баасанхүүгийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-74-75/, талийгаач Ж.Хүсэнбат, А.Азбаяр, насанд хүрээгүй хохирогч Ө.Буян-Энэрэл нарын хохирлын баримтууд /1хх-76-104/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэв журмын офицер, цагдаагийн ахмад Ч.Баасанхүүгийн илтгэх хуудас болон дагалдах хуудас /1хх-105-108/, яллагдагч БНХАУ-ын иргэн Өргөнталаас цусны дээж авсан тухай тэмдэглэл /1хх-109/,  талийгаач А.Азбаярын нас тоолсон тухай тэмдэглэл /1хх-119/, насанд хүрээгүй хохирогч Ө.Буян-Энэрэлийн нас тоолсон тухай тэмдэглэл /1хх-124/,  шүүгдэгч Өргөнтал, талийгаач Ж.Хүсэнбат нарын 2014 оны 06 сарын 25-ны өдөр гэрлэлт бүртгүүлсэн №0213216 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2хх-115,176/, шүүгдэгч Өргөнтал, Ж.Хүсэнбат нарын гэрлэлтээ бүртгүүлэхэд бүрдүүлсэн материалууд /2хх-200-238/, интерполын шугамаар шүүгдэгч Өргөнталын мэдээллийг БНХАУ-с авсан баримтууд /2хх-19-33/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолууд /1хх-73,112/, бусад бичгийн болон эд мөрийн баримт зэрэг болно. 

          Прокурорын газраас шүүгдэгч Wurigentala буюу Өргөнталыг 2016 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 8-В байрны 137 тоотод өөрийн хууль ёсны эхнэр Монгол улсын иргэн Ж.Хүсэнбатыг хувийн таарамжгүй харьцааны улмаас 6 удаа цавчиж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, давтан үйлдлээр, танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж насанд хүрээгүй 4 нас 10 сар 3 хоногтой, эрэгтэй А.Азбаярын зулай хэсэгт 1 удаа заазуурдаж 2 буюу түүнээс олон хүнийг алсан гэмт хэргийг, мөн давтан үйлдлээр, танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж насанд хүрээгүй 12 нас 08 сар 01 хоногтой, эрэгтэй Ө.Буян-Энэрэлийн толгой хэсэгт 1 удаа заазуурдаж хүнд гэмтэл учруулан бусдыг санаатай алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.15, 91.2.16  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

           Шүүх шүүгдэгч Wurigentala буюу Өргөнталыг амь хохирогч Ж.Хүсэнбат, А.Азбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алсан гэмт хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн  91.2.6 дахь хэсэгт заасан өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдоогүй, тухайлбал өөр гэмт хэргийг нуун дарагдуулах зорилгоор хүнийг санаатай алах нь гэм буруутай этгээд урд өмнө үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулах, эсхүл ирээдүйд үйлдэх гэсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилготой байхыг, мөн өөр гэмт хэргийг хялбарчлах зорилгоор хүнийг санаатай алах гэдэг нь гэм буруутай этгээд хохирогчийн амь насыг бүрэлгэхдээ үйлдэх гэж санаж төлөвлөж байгаа гэмт хэргээ хөнгөвчлөх нөхцөл бүрдүүлэх зорилго агуулж байхыг ойлгохоос гадна шүүгдэгч Wurigentala буюу Өргөнтал амь хохирогч Ж.Хүсэнбат, А.Азбаяр нарыг гэм буруугийн нэгдмэл нэг хэлбэрийн хүрээнд, нэг цаг хугацаанд санаатай алсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.16-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн шинжийг агуулсан гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн  91.2.10 дахь хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдоогүй гэж үзлээ.

        Мөн хохирогч Ө.Буян-Энэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.15, 91.2.16  дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алахыг завдсан гэмт хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдоогүй, хүнийг санаатай алсан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгоно, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн  91.2.16-д заасан хоёр буюу түүнээс олон хүнийг нэг цаг хугацаанд, нэгэн зэрэг буюу богино хугацааны дотор хэд хэдэн хүнийг алсан ойлголт бөгөөд энэ ойлголт нь бусдыг санаатай алахыг завдсан үйлдэлд хамааруулах шаардлагагүй байна.

          Иймд шүүгдэгч Wurigentala буюу Өргөнталд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан  тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.10, 91.2.15, 91.2.16  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн амь хохирогч Ж.Хүсэнбат, А.Азбаяр нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алсан гэмт хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн  91.2.6, 91.2.10 дахь хэсгийг, мөн  хохирогч Ө.Буян-Энэрэлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алахыг завдсан гэмт хэргийн зүйлчлэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10, 91.2.16 дахь хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Wurigentala буюу Өргөнтал нь 2016 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 8-В байрны 137 тоотод өөрийн хууль ёсны эхнэр Монгол улсын иргэн Ж.Хүсэнбатыг хувийн таарамжгүй харьцааны улмаас баруун бугалганы дотор хэсэг, гадна дээд хэсэг, гадна дунд хэсэг, зүүн шууны ард булчин хэсэг, духны баруун хэсэг, баруун сарвуу зэрэг газарт заазуураар 6 удаа цавчиж онц харгис хэрцгий аргаар, танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж насанд хүрээгүй 4 нас 10 сар 3 хоногтой, эрэгтэй А.Азбаярын зулай хэсэгт 1 удаагийн үйлдэлээр заазуурдаж  санаатай алсан, мөн танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж насанд хүрээгүй 12 нас 08 сар 01 хоногтой, эрэгтэй Ө.Буян-Энэрэлийн толгой хэсэгт заазуурдах гэж байхад нь хохирогч гараараа хааснаас Ө.Буян-Энэрэлийн зүүн гарын сарвууны алганы шивнүүрийн түвшин дэх 2,3,4,5-р хурууны тасрал, шивнүүрийн яснуудын хугарал, мэдрэл, булчин, шөрмөс, судасны гэмтэл, шарх бүхий хүнд гэмтэл учруулан бусдыг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жаргалын “...манай зээ хүү Буян- Энэрэл над руу дугаараа нууцалсан дугаараас залгаад “эмээ эргээд над руу залгаадахаач” гэсэн. Энэ үед Буян-Энэрэлийн дуу нь их орилсон, тайван бус хоолойгоор хэлэхээр нь би эргээд Буян-Энэрэлийн утас руу залгаад ярьсан чинь “эмээ Өргөнтал ах ээж, Азбаяр хоёрыг заазуураар цохьчихлоо, ухаан алдчихсан, энэ хоёр үхлээ ш дээ” гээд уйлаад байсан...Миний зээ хүү Буян-Энэрэлийн надад хэлсэнээр Өргөнтал ах, ээж хоёр гаднаас орж ирэхдээ хэрэлдчихсэн орж ирсэн, заазуураар ээжийг цохиод ээж унаад өгсөн чинь Азбаяр ээж рүү очсон чинь Өргөнтал ах заазуураар бас цохьсон, тэгээд сонин дуугараад толгойноос нь цус гарч байгаад хөдлөхөө байсан. Ээж Өргөнтал ахаас чи Азбаярыг үлдээчихээч тэгэх үү гэж ганц л үг хэлсэн тэгээд ухаангүй болсон. Би утсаар  ярих гэсэн чинь надад өгөхгүй байсан, өөрөө В-чатаар хятадаар нэг эмэгтэй хүнтэй их ярьсан гэж хэлж байсан...” гэх /1хх-113-118/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ариунцэцэгийн “...Гэртээ байхад нь Өргөнтал манайд ирээд талийгаач хүү Азбаярыг хүү Буян-Энэрэлтэйгээ тоглуулна гээд аваад явсан...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр очиход хүү маань Хүсэнбат эгч бэлэг өгнө гэсэн, ирэхээр нь бэлгээ авна гээд байхаар нь тэнд нь үлдээгээд явсан...Өргөнтал Хүсэнбат эгчийг заазуурдсан гэнээ гэж дуулаад цагдаа дээр ирээд ийм асуудал болсоныг мэдсэн...Маш их гомдолтой байна...” гэх /1хх-120-123/, насанд хүрээгүй хохирогч Ө.Буян-Энэрэлийн “...Өргөнтал ээжийг "чи ямар хогийн хүүхэн бэ, би чамд бүх юмаа зориулдаг байсан" гэж хэлэхээр нь ээж "чи надад бүх юмаа зориулдаг байсан уу" гэж уурласан чинь заазуур аваад шууд ээжийн толгойн хэсэгт цохих үед толгойноос нь үс тасарч орон дээр унасан. Тэгэнгүүтээ шууд үргэлжлүүлээд баруун гарын шууны орчимд заазуурдаад, булчингийнх нь гадна талд дахиж заазуурдаад, дараа нь булчингийн дотор талд нь заазуурдаад, шууны дотор хэсэгт ясыг нь гартал заазуурдсан. Тухайн үед Азбаяр утсаар тоглож байтал эргэж хараад Азбаярын толгойн дундуур шууд заазуурдсан. Азбаяр эргэж харах үед заазуурдсан бөгөөд Азбаяр шууд хойшоогоо саваад унасан. Би орон дээр сууж байсан учраас гараа толгой дээрээ автал миний зүүн гар руу заазуурдсан. Миний зүүн гар толгой дээр байсан учраас зүүн гарыг заазуурдчихсан юм...өөрийнхөө Самсунг Галакси S-4 маркын гар утсаараа 102 дугаарт залгасан чинь нэг эгч утас аваад байна уу гэж хэлтэл миний утсыг гарнаас минь булааж аваад хана руу шидчихсэн юм...ээжийн утсыг газар шидээд дэлгэцийг нь хагалчихсан..." гэх /1хх-125-128/, гэрч Ц.Баасанхүүгийн “...Хамт үүрэг гүйцэтгэж байсан Батнасангийн хамт уг тоотод очиж хаалгыг тогшиход нэг хүүхэд хаалга тайлсан. Хаалга тайлсан хүүхдийн зүүн гар нь бугалга орчмоороо маш том хэмжээтэй зүсэгдсэн, санжигнасан бараг салж унах нь уу гэлтэй гэмтэлтэй байсан бөгөөд тэр шууд цаад өрөө рүүгээ дагуулаад орсон. Тэгэхэд нэг залуу орон дээрээ уйлчихсан сууж байсан. Газарт шалан дээр 40 гаран насны эмэгтэй толгойноос нь их хэмжээний цус гарсан байдалтай хэвтэж байсан, уг өрөөний хоймор хэсэгт бага насны хүүхэд цустайгаа холилдсон байдалтай хэвтэж байсан. Орон дээр суугаад уйлж байсан залуугаас юу болсон юм бэ гэхэд би алчихлаа, би цохьчихсон гээд орилоод байсан. Тэгээд тэр хүүхдээс хэн цохьсон юм бэ гэхэд энэ ах цохьсон гэж байсан. Тэгээд юугаар цохьсон юм бэ гэхэд ширээн дээр байсан модон иштэй том заазуураар цохьсон гэж тэр хүүхэд болон тэр залуу хоёулаа хэлж байсан...” гэх /1хх-129-130/, гэрч Б.Батнасангийн “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд... ахмад Ц.Баасанхүүгийн хамт уг байрны 3 дугаар орцны 8 дугаар давхарт гарахад 1.37 тоот айлд ортол урд талын жижиг өрөөнд 1 эмэгтэй, 1 хүүхэд хоёр газар хэвтчихсэн эргэн тойрон нилэнхүйдээ цус болсон байдалтай нас барсан, орон дээр нь нэг залуу нэг хүүхдийн хамт сууж байсан. Тэр орон дээр сууж байсан хүүхдийн зүүн гар нь бугалга хавиараа нилээн гүн шархтай уйлсан байдалтай сууж байсан...Өрөөний баруун талын хана дагуу байсан ширээн дээр бор өнгөтэй том заазуур цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байсан...Уг тоот айл руу ороход уг хүүхэд коридорт зогсож байсан ба цааш ороод хэн ингэсэн бэ гэж Баасанхүү ахмад асуухад тэр хүүхэд энэ хүн ингэсэн гэж гараараа зааж уйлж байсан...” гэх /1хх-131-132/, гэрч Б.Болорбаярын “...Коридорт сууж байсан гараа заазуурдуулсан 14 настай эрэгтэй хүүхдийг үзэхэд зүүн гарын сарвуу гуравны хоёр хэсгээр тасарсан, шөрмөс булчин бүх холбоосууд тасарсан байсан. Сарвууны гуравны хоёр хэсгийг хамарч тасарсан байдалтай байсан. Тэгээд цусыг нь тогтоогоод, шарханд нь боолт хийж ГССҮТ-д хүргэж өгсөн. 5 настай эрэгтэй хүүхэд бол дагзны хэсэгт зүсэгдсэн ил харагдах нилээд том шархтай, түүнээс их хэмжээний цус алдсан байсан, би нас барсан байсан болхоор хувцасыг бүрэн тайлж үзээгүй. 45 настай эмэгтэйд хоолойны баруун хэсэгт зүсэгдсэн шархтай, баруун гарын бугалганы хэсэгт гүнзгий зүсэгдсэн шархтай, зүүн гарын шуу хэсэгт том хэмжээтэй гүнзгий зүсэгдсэн шархтай эдгээр шархнуудаас бүгдээс нь цус алдсан байдалтай байсан. Намайг дуудлаганд очиж үзлэг хийхэд дээрх 2 хүнийг амьд байгааг илтгэсэн ямар нэгэн шинж тэмдэг байхгүй байсан...” гэх /1хх-133-135/, гэрч Ж.Ариунбуянгийн "...Манай хүү А.Азбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай эгч Хүсэнбатынд очсон. Эгчийн бага хүүтэй тоглож тэднийд байх дуртай байдаг байсан. Уг нь 30-ны өдөр гэртээ ирэх ёстой байсан ба 31-ний өдөр эгчээс бэлгээ аваад очно гээд ирээгүй юм...” гэх /1хх-141-143/, гэрч Х.Бямбабаатарын “...Миний төрсөн эх Ж.Хүсэнбат нь Өргөнталтай 2015 оны 10 дугаар сарын үед танилцаад 2016 оны 04 дүгээр сараас хойш СХД-ийн 19-р хороо 21-р хороолол 8-В байрнй 137 тоотод байр түрээслэж дүүтэй хамт гурвуулаа амьдрах болсон...2016 оны 12 дугаар сарын 30-ны 00 цаг 14-15 минутын үед эмээ над руу залгаад “ээж, Азбаяр хоёр чинь ухаан алдсан байна, чи хурдан очоодох” гэсэн...очтол цагдаагийн хоёр ажилтан Өргөнталыг гавалсан коридорт суулгаж байсан. Би цаашаа өрөө рүү хартал Азбаяр, ээж хоёр цус алдаж ухаан алдсан байдалтай байсан. Буян-Энэрэл цаад өрөөнөөс гараа барьчихсан гарч ирсэн. Өргөнталын өмд, футболк нь нил цус болчихсон би буруу юм хийсэн, намайг одоо алаадах гээд согтуу над руу уйлаад орилоод байсан...” гэх /1хх- 144-145/, гэрч Д.Баянжаргалын “...2016 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 00 цагийн орчим болов уу унтах гээд хэвтсэн байхад коридорт ч юм уу, хажуу айлд ч юм уу, гадаа ч юм уу, дээр, доор айлд нь мэдэгдэхгүй эмэгтэй хүн уйлаад байгаа чимээ сонсогдсон...” гэх /1хх-146/, гэрч М.Болорцэцэгийн “...2016 оны 12 дугаар сарын 30-с 31-нд шилжих шөнө 00 цаг 10 минутаас 20 минутын орчим  ажлаасаа тараад гэртээ орж ирсэн. Гэрт орж ирээд цай уугаад сууж байхад эрэгтэй хүүхдийн уйлах чимээ гараад байсан. Би доод айлын хүүхэд уйлж байна гэж бодоод өнгөрсөн...Нэг эрэгтэй хүн хүүхдийн уйлах чимээтэй зэрэгцэн уйлаад ч байгаа юм шиг, орилоод ч байгаа юм шиг чимээ гарч байсан...” гэх /1хх-147/, гэрч Б.Намсрайгийн “...Цэлмэг бааранд манай эхнэр Отгон, Өлзийбат, Өлзийбатын эхнэр Баагий, Болормаа, Хүсэнбат бид зургуулаа орсон юм. Тэгээд зургуулаа болоод байж байхад Хүсэнбатын нөхөр Вуригэнтала ирсэн. Түүнийг утсаар яриад дуудсан. Тэгээд л цугтаа байж байгаад 23 цаг арай болоогүй байх 22 цаг 40 минутын орчим тэр хоёр цувраад харихаар явсан. Эхлээд нөхөр нь яваад, араас нь эхнэр нь явсан юм...” гэх /1хх-151-152/,  гэрч Б.Отгоны "...Хүсэнбат нөхөр Өргөнталыг утсаар дуудсан. Өргөнтал ирээд 1 рункыг тулгаж уусан дараа нь хагаслаад 2-3 удаа өгсөн тэрийг уусан. Тэгээд бид нар дуулж байгаад 23:20 минутын үед караокенаас гараад Өргөнтал би явлаа гээд гэр рүүгээ алхаад явсан. Хүсэнбат караокены гадаа бид тавтай жаахан зогсож байгаад 10 минутын дараа би явлаа баяртай, миний найз сайхан амраарай гэж хэлээд гэр рүү гээ орсон...”  гэх /1хх-153-154/,  шинжээч эмч О.Болорын “...Амь хохирогч Ж.Хүсэнбатын биед учирсан гэмтлүүд нь 10.5x18 см ажлын хэсэгтэй 12.5 см бариултай хүнд жинтэй заазуур, иртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ж.Хүсэнбатын биед 6 удаагийн үйлдлээр дээрх гэмтлүүд учирсан байна...Амь хохирогч Ж.Хүсэнбат нь дээрх гэмтлүүдийг авсанаас хойш богино хугацааны дотор нас барна...” гэх /1хх-176-178/, шинжээч эмч Т.Амартүвшингийн “...Насанд хүрээгүй хохирогч Ө.Буян- Энэрэлийн биед учирсан зүүн гарын сарвууны алганы түвшин дэх 2,3,4,5 дугаар хурууны тасрал, шивнүүрийн яснуудын хугарал, мэдрэл, булчин, шөрмөс судасны гэмтэл, шарх гэмтэл нь хурц иртэй зүйлийн буюу тухайлбал 1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудасны зурагт байх заазуураар үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд шархны үүсгэгдсэн байрлалын хувьд зүүн гарыг толгойн дээд хэсэгт байрлалтай үед үүсгэгдсэн байх боломжтой байна...Насанд хүрээгүй хохирогч Ө.Буян-Энэрэл эмнэлгийн яаралтай тусламж аваагүй нөхцөл байдалд амь насанд аюултай нөхцөл байдал үүсч болно..."  гэх /1хх- 193-194/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн №126, 125, 973, 326, 644, 993, 325, 644, 646, 992, 322, 647 ,649, 650, 648, 0508, 645, 545, 693 тоот актууд, шүүх сэтгэц эмгэг судлалын 27 дугаар дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-12-28/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-29-35/, талийгаач Ж.Хүсэнбатын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-36-39/, талийгаач А.Азбаярын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-40-42/, талийгаач Ж.Хүсэнбат, А.Азбаяр нарын өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-43-53/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-54-59/, хүний бие болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-60-69/, хэргийн газрын үзлэгээр хураагдсан 4 ширхэг гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-70-72/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэв журмын офицер цагдаагийн ахмад Ц.Баасанхүүгийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-74-75/, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Иймд Wurigentala буюу Өргөнталыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг бие хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, 2 хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар, мөн танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, хохирогчийг бие хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.15-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

  Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жаргал  100.000.000 төгрөг, Д.Ариунцэцэг 100.000.000 төгрөг, Ж.Ариунбуян оршуулгын зардалд гарсан 10.213.270 төгрөг, хохирогч Ө.Буян-Энэрэлийн цаашид гарах эмчилгээний зардалд нийт 70.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хавтас хэрэгт хуулийн шаардлага хангасан 8.745.380 төгрөгийн баримт авагдсан /хуудасны тоо бичих/ байх ба энэ мөнгийг шүүгдэгч Wurigentala буюу Өргөнталаас нөхөн гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нарт олгох нь зүйтэй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жаргал, Д.Ариунцэцэг, Ж.Ариунбуян  нар өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Wurigentala буюу Өргөнталаас  нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

   Шүүгдэгч Өргөнтал /Wurigentala/ нь 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 127 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ягаан цэнхэр, цагаан өнгө хосолсон судалтай 2x1.8 метрийн хэмжээтэй орны дэвсгэр даавуу 1 ширхэг, Бор шаргал өнгийн модон бариултай нийт урт нь 30.5 см, бариулын урт 12.5 см, ажпын хэсэг нь 10.5x18 см хэмжээтэй, ажлын хэсгийн нэг талд нь буюу хажуудаа Хятад ханз мэт үсэгнүүд бичигдсэн заазуур 1 ширхэг, коридор хэсгийн хулдаасан шалан дээр дусалсан цус мэт зүйл /1 болон 2 гэж дугаарласан/, Гал тогооны өрөөний тагтны салхивчны харалдаа шал буюу цаасан дэвсгэр дээр цус мэт хүрэн өнгийн зүйл тунарсан 3 гэж дугаарласан дээж, их хэмжээний зулгаагдсан үс, 5х2 см хэмжээ бүхий хуйхтай үс зэргийг устгах, талийгаач А.Азбаярын өмсөж байсан дээд хэсэгтээ бөөрөнхий бөмбөлөгтэй, урд хэсэгтээ шар өнгийн PARIS гэсэн бичигтэй улаан эрээн өнгийн ноосон малгай 1 ширхэг, хүүхдийн хар өнгийн өвлийн гутал, хар оруулгатай улбар шар өнгийн комбинзон, машины зурагтай шар өнгийн куртик, цэнхэр манжаттай саарал цагаан цамц, хөх улаан өнгийн ноосон ороолт, цагаан өнгийн футболк, ногоон өнгийн оймс, ягаан өнгийн нэг хос оймс, улаан өнгийн бэлтгэлийн өмд, хөх өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн дотоож, цагирагнаас унжлага бүхий дөрвөлжин хэлбэртэй G гэсэн бичиглэлтэй /хэлбэртэй/ шаргал өнгийн металл өрөөсөн эмэгтэй хүний ээмэг, талийгаач Ж.Хүсэнбатын өмсөж байсан гэх бор өнгийн ноолууран өмд, ягаан өнгийн өмд, хар хөх өнгийн футболк, бор өнгийн ороолт, бор өнгийн бэлхэвч, хар өнгийн хөхний даруулга, цагаан цэцэгтэй цэнхэр өнгийн дотоож, улаан хүрэн өнгийн богино түрийтэй өвлийн гутал, хар өнгийн гэдэсний даруулга, цэнхэр өнгийн ноосон оймс, Ж.Хүсэнбат, Өргөнтал нарын гэрлэлтийн гэрчилгээ, цагаан өнгийн корпустай хар өнгийн дэлгэцтэй, камертай, дээд талдаа LG гэсэн бичигтэй LG-LU6800 маркын гар утас 1 ширхэг, хөх өнгийн корпустай камертай Samsung гэсэн бичигтэй GT-L9500 маркын гар утас 1 ширхэг, мөнгөлөг саарал өнгийн корпустай, камертай, дэлгэцний доод хэсэгтээ HONOR  гэсэн бичигтэй гар утас 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт, Өргөнталын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн ноосон өмд, хар өнгийн футболк, хар өнгийн богино түрийтэй өвлийн гутал, улаан өнгийн өмдний тэлээ зэргийг шүүгдэгчид тус тус буцаан олгох, хэргийн газрын бичлэг бүхий 3 ширхэг СД-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Wurigentala буюу Өргөнталын эзэмшлийн шаргал өнгийн корпустай камертай Samsung гэсэн бичигтэй  SM-G900FD маркын гар утас 1 ширхэгтүүний Хаан банкны 5019733395 дугаарын дансанд байгаа 506.000 төгрөгийг хохиролд тооцуулахаар  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

  Шүүгдэгч Wurigentala буюу Өргөнталд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг  үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

  Улсын Их Хурлаас 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Иргэний болон улс төрийн олон улсын Пактаар цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг баталсанаар Монгол Улс цаазаар авах ялын гүйцэтгэлээс түдгэлзсэн буюу цаазаар авах ялыг халах үүргийг Олон Улсын өмнө хүлээсэн байх тул шүүгдэгч  Wurigentala буюу Өргөнталд цаазаар авах ял оногдуулах шүүмж явуулсан улсын яллагчийн саналыг хүлээн авах боломж гүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч  Wurigentala буюу Өргөнталын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын заримыг гянданд эдлүүлэхээр тогтоож, бусдыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.