Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхзул 

Улсын яллагч Д.Баянмөнх

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

Шүүгдэгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2521002800119 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн ******* сумын т галч ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******ы ******* /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хамт Дорнод аймгийн сумын 9 дүгээр баг, байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дорнод аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

мөн Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ын 1.1-т "... амь нас бие махбодид аюул учруулах...", 1.2-т "Хүүхдийн хөдөлмөрт албадлага, хүч хэрэглэсэнд тооцох нөхцөл", 1.2.2-т "эцэг, эхээсээ хол байрлаж, хоноглож ажиллах нөхцөл үүсгэх" гэж заасныг тус тус зөрчиж иргэн *******той сар бүр 500,000 төгрөгийн цалин авах нөхцөлтэйгөөр тохиролцож, 2024 оны 04 дүгээр сараас 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд насанд хүрээгүй хохирогч /2024 оны 04 дүгээр сард 10 нас 04 сартай 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 11 нас 04 сар 22 хоногтой/-ээр хурдан морь унуулж, эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай, хориглосон ажил зориуд эрхлүүлсэн,

шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ын 1.1-т "... амь нас бие махбодид аюул учруулах...", 1.2-т "Хүүхдийн хөдөлмөрт албадлага, хүч хэрэглэсэнд тооцох нөхцөл", 1.2.2-т "эцэг, эхээсээ хол байрлаж, хоноглож ажиллах нөхцөл үүсгэх" гэж заасныг тус тус зөрчиж насанд хүрээгүй хохирогч эцэг *******тай сар бүр 500,000 төгрөгийн цалин олгох нөхцөлтэйгөөр тохиролцож, 2024 оны 04 дүгээр сараас 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд насанд хүрээгүй хохирогч /2024 оны 04 дүгээр сард 10 нас 04 сартай 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 11 нас 04 сар 22 хоногтой/-ээр хурдан морь унуулж, эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай, хориглосон ажил зориуд эрхлүүлсэн,

улмаар 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг "Бор Толгой" гэх газарт 11 настай эр хууль, түүнд нийцүүлэн гаргасан стандарт, журмыг зөрчиж хамгаалах хэрэгсэлгүйгээр, хориглосон цаг хугацаанд морь унуулсны улмаас хүүхэд морин дээрээс унаж биед нь зүүн гарын шуу ясны 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Холбогдсон хэргээ ойлгож байна. Нэмж ярих зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Ярих зүйлгүй. ...Насанд хүрээгүй хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй гэж хэлдэг учраас шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би ******* сумын 1-р баг малтай хороололд морь уядаг ******* гэх айлд 2024 оны 04 сараас хойш одоо хүртэл хурдан морийг нь унаж ажил хийдэг. Тэгээд 2025 оны 4 сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим ******* сумын 1 дүгээр баг “Бор толгой” гэх газар сунгаан болж ******* ахын уяж сойж байгаа хүрэн хязаалан зүсмийн морийг унаж 5-6 км орчим зайнаас 6 морь уралдаж морь эргээд хол яваагүй байхад миний унасан морь бүдэрч би морьтойгоо унасан. Тэгсэн миний баруун гар янгинаж өвдөөд байсан. Мөн миний нүүр хэсгээр халцарсан байсан. Тэгээд намайг ах машинтай ирж аваад шууд аймгийн төвийн эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд эмнэлэг явах замд ах намайг хашаан дээрээс унасан гэж хэлээрэй гэхээр нь ахын хэлснээр аймгийн эмнэлгийн хүлээн авах дээр ирээд асуухаар нь "Хашаан дээрээс унасан" гэж хэлээд үзүүлсэн. ...Тухайн үед надад хамгаалах хувцас, хамгаалах малгай, өвдгөвч, тохойвч, эмээл зэргийг хэрэглүүлээгүй шууд зайдан мордуулсан. Тухайн үед би гэрт өмсөж байсан пүүз, өмд, цамц, гэдсээрээ дээлийн бүс ороогоод мордсон. 2024 оны өвөл 12 сард ******* ах өөрийнхөө тамгатай саарал зүсмийн эр даага надад өгсөн. Би тухайн даагаа ******* ахын хашаанд адуутай нь цуг тэжээж, тэдний адуунд өвс, тэжээл өгөх, морины баас түүх зэрэг ажил хийж байсан. Тэгээд надад өгсөн даагыг би өөрөө сургасан. Харин 2025 оны 04 сарын 19-нд мориноос унаж гараа бэртээснээс хойш ******* ах надаар морь унуулаагүй, уулзаагүй. ******* ах надад өгсөн гэх саарал даагаа өгөөгүй. ...Би гэрээсээ очиж моринд ажил хийдэг байсан. Харин 2024 онд хичээл амарч улсын баяр наадмын үеэр ******* ахын морь уядаг уяачдын гал дээр байрлаж морь унасан асуудал байгаа. ...Би Дорнод аймгийн ******* суманд хурдан морь уядаг ******* гэх хүний морийг 2024 оны 04 сараас хойш унаж байгаа. ******* ахын морь уядаг хашаа нь ******* суманд байдаг. Би ******* ахын морийг унаж цалин болох 500,000 төгрөгийг миний төрсөн аав болох Сумьяагийн дансанд сар болгон хийдэг. Тухайн мөнгийг миний аав Сумьяа захиран зарцуулдаг. ...тухайн үед миний нүүрний зүүн хацар шанаа хэсэг шалбарсан, зүүн гар хөдөлгөхөөр өвдөөд байдаг зовуурьтай эмнэлэгт очиж, шохойдуулж гипсдүүлсэн. ...тухайн үед худгийн нүхэнд бүдрээд унасан. ...тухайн үед уг морийг *******ын уяач надаар унуулсан. Тухайн үед *******, нар байгаагүй. ...би 2024-2025 оны хооронд багцаагаар хэлбэл 10 гаруй удаа ******* ахын уяан дээр байрлаж морь унасан...” гэжээ. /хх-ийн 15-17, 78-79, 103-104/

******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн мэдүүлэгтээ: “...хүү Мөнх-Эрдэнэ нь хурдан морь унах дуртай учир манай суманд морь уядаг ******* гэх залуу 2024 оны 04-р сард танай хүү Мөнх-Эрдэнээр хурдан морь унуулах гэсэн юм аа гэхээр нь би заа гэж хэлсэн. Тэгэхэд ******* гэх залуу би сар болгон танай хүүд 500,000 төгрөг цалин болгож шилжүүлж байя гээд миний Хаан банкны дансыг авсан. Үүнээс хойш 1 жил болсны дараа 2025 оны 04 сарын 19-нд ******* сумын 1 дүгээр баг Бор толгой гэх газар морины сунгаан болж уралдахад манай хүү Мөнх-Эрдэнэ тухайн хашаанд уягдаж байсан хүрэн халзан зүсмийн хязаалан насны морийг унаж уралдаж яваад морь нь бүдэрч ойчсон байсныг нь би орой гэртээ гар шохойдуулсан байдалтай ирэхэд нь мэдсэн. …Надад *******, гэх хүмүүс ямар нэгэн зүйл өгнө гэж яриагүй. Харин ******* морь унуулсны хөлс гэж 500,000 төгрөг миний дансанд хийдэг байсныг нь би авч гэрийн хэрэгцээнд зарцуулдаг байсан. …Манай хүү 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мориноос унаснаас хойш ******* гэх залуу дахин дуудаж морь унуулаагүй...” гэжээ. /хх-ийн 12-13/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...1 дэх өдөр болж хичээл эхлэхэд манай ангийн хичээлдээ ирээгүй байхаар нь гэр рүү нь очиход гэртээ аав *******гийн хамт гараа шохойдуулсан, нүүр хэсэг нь шалбарч зулгарсан байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад Мөнх-Эрдэнэ надад хэлэхдээ "Морины сунгаанд Од ахын морийг унаж уралдаж байгаад ойчсон” гэхээр нь болсон асуудлыг сургуулийн захиралд хэлж цагдаа руу бүртгүүлсэн...” гэжээ. /хх-ийн 20-21/

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* сум ороод Бор толгой гэх газарт очиж 6 тооны морь мордуулж давхил хийнэ гэхээр нь би өөрийнхөө хүрэн халзан зүсмийн хязаалан насны морийг найз *******ын унаач хүүхдээр унуулаад явуулсан чинь морь эргээд хол яваагүй байхад морь маань үлийнд цөмөрч унаад би Мөнх-Эрдэнийг аваад шууд Дорнод аймгийн хүлээн авах тасагт очоод гарын зураг авхуулсан чинь “Зүгээр байна, зөөлөн эдийн гэмтэл байна” гээд эм өгөөд гарыг гипсээр боож өгсөн. Тэгээд буцаад ******* сум руу гэрт нь хүргэж өгсөн. Өөр зүйл болоогүй. ...би 2025 оны 3 дугаар сард өөрийн 2 адуугаа уяулахаар *******ын хашаа руу аваачиж өгсөн. ...тухайн үед Мөнх-Эрдэнийг *******ын уяач Түвшин гэх залуу миний хүрэн халзан хязааланг унуулчихсан байсан. Би бол уг морийг Мөнх-Эрдэнээр унуулах үгүйг шийдээгүй юм...” гэжээ. /хх-ийн 22-23, 107-108/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөнх-Эрдэнэ нь *******ын хашаанд байх морьдоос л сонгож унадаг байсан. Өөр хүний морь унаж байгаагүй юм. ...Тухайн үед Ж.н морины ажлын үеэр эр унуулъя гээд л унуулсан. Манай галын уяа 3 унаачтай. Ээлжлээд унаач хүүхдүүдээрээ морио унуулдаг байсан. ...тухайн гал дээр *******, Ж., Гантөмөр гээд хүмүүсийн морьд байсан. ... нь *******ын морины хүүхэд байсан...” гэжээ. /хх-ийн 86-87, 115-116/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ДОР0725/264 тоот дүгнэлтэд:

1. биед зүүн гарын шуу ясны доод 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 155-156/

Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын эрхийн улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 25 тоот дүгнэлтэд:

Насанд хүрээгүй хохирогч эсрэг дараах хууль, дүрэм журмыг ноцтой зөрчсөн нь хэргийн материалд хавсаргасан мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолоор “жил бүрийн арван нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртлэх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосугай”  гэх Засгийн газрын тогтоолыг Ж., ******* нар бүхэлд нь зөрчсөн.

2. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.11 дүгээр зүйлд "Уралдаанч эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх" гэх заалтыг *******, Ж. нар бүхэлд нь зөрчиж эрүүл аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчсөн.

3. Үндэсний морин уралдааны морь унаач хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264: 2018 стандартад хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед заавал хамгаалалтын хувцас өмсөж, морины хэрэглэлд тавигдах шаардлага иж бүрнээр нь хэрэглэнэ гэж заасан байдаг гэвч энэхүү мэдүүлэгт хамгаалалтын хувцас болон морины хэрэгсэлд тавьдаг шаардлагыг бүхэлд нь зөрчиж эрхэд ноцтой халдсан.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэг “Насанд хүрээгүй хүний оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэх, хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглоно" гэх заалтыг аав ******* болон *******, Ж. нар нь энэхүү заалтыг бүхэлд нь зөрчиж насанд хүрээгүй хүүхдээр хөдөлмөр эрхүүлж, хөдөлмөрийн мөлжлөг үйлдсэн нь иргэн *******гийн хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д дараах зүйлсийг хориглосон байдаг.

1.2. Хүүхдийн хөдөлмөрт албадлага, хүч хэрэглэсэнд тооцох нөхцөл:

“1.2.2. эцэг, эхээсээ хол байрлаж, хоноглож ажиллах нөхцөл үүсэх” гэж заасан заалтыг ажил олгогч, эцэг эх асран хамгаалагч нь харилцан тохиролцож эдгээр заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд эрхийн үндсэн зарчмын 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэж заасныг хангаагүй, эрхэд халдаж ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна” гэжээ. /хх-ийн 170-171/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймаг ******* сум 1-р баг ийн 2 гудамжны 14 тоотод 4 хамт амьдардаг бөгөөд манай том охин Дорнод аймагт хувиараа бизнес хийдэг, бага охин маань Дорнод аймгийн Мэргэжил сургалтын төвд сурдаг, дунд болон бага хүү нар маань ******* сумын арван жилийн сургуульд суралцдаг би өөрөө ******* сумын т галч хийдэг. ...Манай дунд хүү морь унах их дуртай бөгөөд манай ******* сумын уяач ******* 2024 оны 04 сарын сүүлээр манай гэрт ирээд “Мөнх-Эрдэнээр би морь унуулах гэсэн юм, сар болгон 500,000 төгрөг өгөөд унаач хүүхдээ болгомоор байна” гэхээр нь “чи өөрөө манай хүүхдээс асуу, хүлээн зөвшөөрвөл би татгалзах зүйл байхгүй” гээд манай хүү Мөнх-Эрдэнэ морь унахыг нь зөвшөөрсөн. 2024 оны зун Дархан-Уул аймгийн баяр наадамд очиж *******ын нэг насны морийг унаж уралдсан. Тэрнээс хойш морь унахгүй байж байгаад 2025 оны 04 сарын 19-ний өдөр үсэргээ гэх зүйлийг хийж байгаад мориноос унаж гэмтсэн. Манай хүүхэд зун, намар нь *******ын морийг унаж уралддаг бөгөөд өвлийн уралдааныг Засгийн газраас хориглосон болохоор уралдаан болдоггүй. ...Морины комисс унаач хамгаалах хувцас хэрэгслийг байнга, өмсүүлэхийг шаарддаг болохоор байнга өмсдөг байх. Би сайн мэдэхгүй байна. Хүү д морь унаж уралдах болгондоо “болгоомжтой, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж байгаарай” гэж сануулдаг байсан. ...*******той гэрээ хийж барьсан зүйл байхгүй, манай гэрт ирээд аман тохироод зөвхөн уралдаан болох үед морь унана бусад үед цалин гэж 500,000 төгрөг өгөөд явна гэж хэлээд 2024 оны 05 сараас эхлээд 2025 оны 05 сар хүртэл сар бүр 500,000 төгрөг өгдөг байсан...” гэжээ. /хх-ийн 203-204/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймаг сум 9-р баг 201 байрны тоот эхнэр Д.Уранхайч охины хамтаар амьдардаг. Ажил хөдөлмөрийн хувьд мал аж ахуйн чиглэлээр хувиараа ажилладаг бөгөөд миний морины жүчээ Дорнод аймгийн ******* сумын 1-р баг Цагаан дэрс хороололд байдаг. ...Дорнод аймгийн ******* сумын 1-р баг Цагаан дэрс гэх газарт манай морины зүчээ байдаг бөгөөд уяачид зун морь унуулах хүүхдийг эртнээс олж аав ээжтэй нь уулзаж мөнгө төгрөгийг өгч хүүхдээ олдог. Би 2024 оны 05 сард *******гийн дунд хүүхэд болох Мөнх-Эрдэнээр морь унуулах ажлын саналыг тавьж байсан бөгөөд өвөл морь унахгүй байсан ч сар болгон 500,000 төгрөг өгье гээд аман байдлаар тохиролцоод морь унуулахаар болж байсан. 2024 оны зун Дархан-Уул аймгийн баяр наадмаар *******гийн дунд хүүхэд болох Мөнх-Эрдэнээр хязаалан насны морийг унуулж айрагдуулж байсан бөгөөд Мөнх-Эрдэнэ морь унах их дуртай, сайн морь унадаг хүүхэд, манай морийг 2024 оноос эхлэн унаж байгаа. ...2025 оны 04 сарын 19-ний өдөр морь унаж байгаад мориноос унаж бэртэж гэмтсэн гэдэг асуудлыг сүүлд цагдаагаас над руу залгахаар нь би мэдсэн. Мэдээд хэний морийг унаж байгаад бэртсэн талаар асуутал манай туслах уяач Түвшээ манай найз н морийг давхар уяж байсан бөгөөд манай унаач Мөнх-Эрдэнээр н морийг унуулж байхдаа мориноос унуулж гэмтээсэн байсан. Би тухайн үед морины зүчээн дээрээ байгаагүй. ...2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр морины сунгаан дээр С.Мөнх-Эрдэнийг морь унуулахдаа хамгаалах хувцас хэрэглэсэн эсэх талаар би мэдэхгүй байна. ...би байгаагүй хөдөө ажилтай явж байсан бөгөөд миний морины зүчээг Түвшээ буюу манай туслах уяач хариуцаад үлддэг байсан. Албан ёсны уралдаанд бол байнга хамгаалах хувцас хэрэгсэл өмсүүлж уралддаг бөгөөд тухайн хувцас хунар нь бол надад байгаа. ...2024 оны 07 сараас эхлэн 2025 оны 04 сар хүртэл сар болгон 500,000 төгрөгийг аав *******гийн өгсөн данс руу өөрийнхөө данснаас шилжүүлж өгдөг байсан. ...Мөнх-Эрдэнэ зун нь морь унах ажил хийдэг, өвөл бол ажил хийхгүй хичээлдээ явдаг. Миний морийг унаж уралдаж байхдаа ямар нэгэн бэртэл гэмтэл авч байгаагүй. 2025 оны 04 сарын 19- ний өдөр өөр хүний морийг унаж байгаад бэртсэн асуудал үүссэн...” гэжээ. /хх-ийн 217-218/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/

*******гийн дансны орлогын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26-27, 28-33/

нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 24/

төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 118/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 158-159/

*******д холбогдох улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 149-153/

*******од холбогдох улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36-40,122-126/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119, 147/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ******* овогт *******ы *******, ******* овогт *******гийн ******* нар нь Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажил мэргэжил"-ийн 2.1.14.1-д заасан “жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах” гэж заасныг зөрчиж сар бүр 500,000 төгрөгийн цалин олгох нөхцөлтэйгөөр тохиролцож, насанд хүрээгүй хохирогч эр 2024 оны 04 дүгээр сараас 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд хурдан морь унуулж, эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай, хориглосон ажил зориуд эрхлүүлсэн,

улмаар шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг "Бор Толгой" гэх газарт хууль, түүнд нийцүүлэн гаргасан стандарт, журмыг зөрчиж 11 настай эр хориглосон цаг хугацаанд хамгаалах хэрэгсэлгүйгээр морь унуулсны улмаас нь мориноос ойчиж, түүний эрүүл мэндэд зүүн гарын шуу ясны доод 1/3 хэсгийн зөрүүтэй далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй хохирогч “...******* гэх айлд 2024 оны 04 сараас хойш одоо хүртэл хурдан морийг нь унаж ажил хийдэг. Тэгээд 2025 оны 4 сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим ******* сумын 1 дүгээр баг “Бор толгой” гэх газар сунгаан болж ******* ахын уяж сойж байгаа хүрэн хязаалан зүсмийн морийг унаж 5-6 км орчим зайнаас 6 морь уралдаж морь эргээд хол яваагүй байхад миний унасан морь бүдэрч би морьтойгоо унасан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******гийн ”... *******той гэрээ хийж барьсан зүйл байхгүй, манай гэрт ирээд аман тохироод зөвхөн уралдаан болох үед морь унана, бусад үед цалин гэж 500,000 төгрөг өгөөд явна гэж хэлээд 2024 оны 05 сараас эхлээд 2025 оны 05 сар хүртэл сар бүр 500,000 төгрөг өгдөг байсан...” гэх, шүүгдэгч *******ын “...Би 2024 оны 05 сард *******гийн дунд хүүхэд болох Мөнх-Эрдэнээр морь унуулах ажлын саналыг тавьж байсан бөгөөд өвөл морь унахгүй байсан ч сар болгон 500,000 төгрөг өгье гээд аман байдлаар тохиролцоод морь унуулахаар болж байсан. …манай морийг 2024 оноос эхлэн унаж байгаа. ...2025 оны 04 сарын 19-ний өдөр морь унаж байгаад мориноос унаж бэртэж гэмтсэн…” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ж.н “...2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ******* сум ороод Бор толгой гэх газарт очиж 6 тооны морь мордуулж давхил хийнэ гэхээр нь би өөрийнхөө хүрэн халзан зүсмийн хязаалан насны морийг найз *******ын унаач хүүхдээр унуулаад явуулсан чинь морь эргээд хол яваагүй байхад морь маань үлийнд цөмөрч унасан...” гэх, гэрч Б.ын “Тухайн үед Ж.н морины ажлын үеэр эр унуулъя гээд л унуулсан. нь *******ын морины хүүхэд байсан...” гэх мэдүүлэг,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ДОР0725/264 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын эрхийн улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 25 тоот дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, *******гийн дансны орлогын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга, нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх гэмт хэрэг гэдэгт насанд хүрээгүй хүнээр түүний эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ, аюултай ажил зориуд эрхлүүлсэн байхыг ойлгох бөгөөд Монгол Улсын Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаар тушаалаар насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталж, насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрт албадлага хүч хэрэглэсэнд тооцох нөхцөл, хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэх магадлалтай ажил зэргийг тодорхойлон заасан байна. Тус А/122 дугаар тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулахыг хориглосон байхаас гадна бие, физиологийн хүчин чадлаас хэтэрсэн хүчин чармайлт шаардах, амь нас, бие махбодид аюул учруулах, хөгжилд саад болох ажлын хэлбэр, нөхцөлийг тооцож оруулжээ.

Шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн бодит байдлыг тогтоох бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд насанд хүрээгүй хүнээр хурдан морь унуулахыг хориглосон байтал шүүгдэгч *******, ******* нар нь хориглосон цаг хугацаанд буюу  2024 оны 04 дүгээр сараас 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд насанд хүрээгүй хохирогч эр хурдан морь унуулахаар амаар тохиролцож улмаар тухайн сар бүр 500,000 төгрөгийг хөлсөнд шилжүүлж, эрүүл мэнд, бие бялдарт хохирол учруулахуйц аюултай, хориглосон ажил зориуд эрхлүүлсэн болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч эр 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “Бор толгой” гэх газарт хурдан морины ажил хийлгэхдээ Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2018 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний морины уралдааны уралдаанч хамгаалалтын хувцас, морины хэрэглэлд тавих шаардлага” стандартад “Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз гутлыг уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын үед өмсөж хэрэглэнэ, “Уяач, асран хамгаалагч ...нь стандарт, норматив шаардлагыг биелүүлж ажиллана” гэж заасныг тус тус зөрчиж, уяачийн үүргээ биелүүлэлгүй хориглосон цаг хугацаанд хамгаалах хэрэгсэлгүйгээр морь унуулсны улмаас нь мориноос ойчиж, түүний эрүүл мэндэд зүүн гарын шуу ясны доод 1/3 зөрүүтэй далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ДОР0725/264 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын эрхийн улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 25 тоот дүгнэлтээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болно.

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдээр эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн гэмт хэргийг, мөн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******гийн анх удаа болгоомжгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, дөрвөн хамт өрх толгойлон амьдардаг ганц бие эцэг болох хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийн Дорнод аймгийн ******* суманд ажиллаж амьдардаг нөхцөл байдлыг харгалзан 6 сарын хугацаанд ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, Дорнод аймгийн суманд оршин сууж амьдардаг боловч ******* суманд мал аж ахуй эрхэлдэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үр дагавар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан байхаас гадна тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдээр эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдээр эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******ы *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч *******гийн *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч , түүний хууль ёсны төлөөлөгч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ПАГМА