| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00302/И |
| Дугаар | 103/ШШ2024/00319 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2024/00319
| 2024 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2024/00319 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн *** дугаар хороо, ******* Тауэрын *** давхар, *** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн *** дугаар хороо, ******* ******* ХХК-ийн хашаанд оршин суух, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 274,018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК нь хариуцагч Д. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 274,018 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* ******* ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Хариуцагч нь зээлийн гэрээ болон ******* апп-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг болон 2021 оны 09 сарын 06-ны өдрийн тоот цахим зээлийн эрх нээх гэрээний үндсэн төлбөр 274,018 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ББСБ ХК-иас цахим зээл авсан тул үлдэгдэл 274,018 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч Д. нь ******* ******* ББСБ ХК-иас авсан цахим зээлийн үлдэгдэл 274,018 төгрөгийг төлнө, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 274,018 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,872 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4,436 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4,436 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ