| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00279/И |
| Дугаар | 103/ШШ2024/00320 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2024/00320
| 2024 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2024/00320 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* ******* ******* салбарын Д.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч М.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* ******* салбар нь Д.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Зээлдэгч Д. /РД:*******/, Д.******* нар нь тус ******* ******* салбараас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр №******* тоот дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 9,897,749 төгрөгийн зээлийг сарын 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд уг зээлийн барьцаанд ******* дүүргийн *** дугаар хороо, *** тоотод байрлах гэрийн эд хогшилууд, цалингийн орлого барьцаалан зээлийг авсан. Гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь үндсэн зээл ба ашигласан хугацааны хүүний төлбөрийг сар бүр төлөх ёстой. Гэтэл зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хойш төлөлт хийлгүй нийт 774 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Зээлдэгч Д. нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,691,716 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,777,547 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 279,994 төгрөг нийт 8,749,258 төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Д. нь ******* банкнаас зээл авах үедээ оршин сууж байсан ******* дүүргийн *** дугаар хороо, *** тоот хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч ******* ******* ******* салбарын төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д. нь зээл авах үедээ компанид өрмийн оператороор ажиллаж байхдаа хадам ээж ******* гэж хүнийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулаад зээл авсан байгаа, Д.*******ийн эхнэр Э. гэсэн дугаартай, энэ утсаар холбогдоход би зээлийн гэрээнд үүрэг хүлээгээгүй, бид 2 салаад удаж байна гэж хэлдэг, ээжийг нь асуухаар ээжтэй өөртэй нь уулз гэдэг, ээжийг сураглаад очиход СӨХ-д ажиллаж байгаад гараад дараа нь *** дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм байна лээ, очоод уулзахад би энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй, тэгээд ч манай охиноос салсан учраас надад хамаагүй гээд ******* мэдэгдэлд гарын үсэг зурдаггүй. Д.******* хаана байгаа талаар асуухад дугаарын гар утастай гэж хэлсэн, энэ утас руу залгахад холбогдохгүй байж байгаад сарын өмнө залгаж үзэхэд Д. өөрөө аваад ярьсан, манайхаас зээлээ төлөөч гэхэд би байна, удахгүй төлнө гэж хэлээд тасалдсан, дараа нь дахиад энэ утас руу залгахаар өөр хүн аваад Д. гэж хүн байдаггүй гэж хэлээд байгаа, найз нөхдөөс нь асуухаар хааяа *******т ирдэг, гудамжинд архидаад явж байдаг гэж хэлсэн гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл ******* дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулганууд, зээлдэгч Д.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Д. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, ******* дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Д.*******ийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.
овогт /РД:*******/ нь зээл авах үедээ ******* дүүргийн *** дугаар хороо, *** тоот хаягт оршин сууж байсан, Д. дугаарын гар утастай гэх мэдээллийг ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх т заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь т зааснаар овогт ******* эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх т зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Д. нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* ******* ******* салбарт анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр ин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
5.Д.*******ийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх т зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц интэй болох бөгөөд нэхэмжлэгч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ