Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 119/ШШ2023/0026

 

                                

                                      Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                         

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би нэхэмжлэгч Л” ХХК-ийн “Э” ТӨҮГазар, “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ-д тус тус холбогдуулан гаргасан

““Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20230108.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтаар хамгийн сайн тендерээр сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Л” ХХК нь удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, үнэлгээний хорооны шийдвэр гаргахыг даалгах”;

“Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэх “Н” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын “Н” ХХК-тай байгуулсан “Баяжмал уут нийлүүлэх II” гэрээг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой буюу “Л” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан “Нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Л” ХХК нь “Э” ТӨҮГазар, “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ-д холбогдуулан “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтаар хамгийн сайн тендерээр сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Л” ХХК нь удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, үнэлгээний хорооны шийдвэр гаргахыг даалгах”;

“Э” ТӨҮГазарт холбогдуулан “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэх “Н” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын “Н” ХХК-тай байгуулсан “Баяжмал уут нийлүүлэх II” гэрээг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой буюу “Л” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгч нь “Э” ТӨҮГазраас зарласан “ЭҮТӨҮГ/2023010.. дугаар бүхий “Баяжмалын уут II” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтад оролцож, “Э” ТӨҮГазраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасныг үндэслэн тендерт шалгараагүй тухай 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДЧ-112-12/1312 тоот мэдэгдлээр “Л” ХХК-д хариу хүргүүлсэн.

Захиалагч “Э” ТӨҮГазар нь ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэх тендерт хамгийн сайн тендерээр шалгарсан “Н” ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2023/11-Н-181 дугаартай “Баяжмалын уут-II” нийлүүлэх гэрээг байгуулсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэснийг зөрчиж, шаардлагад нийцээгүй тендерийг шалгаруулсан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасныг үндэслэж нийлүүлэгчээр “Н" ХХК-ийн шаардлага хангаагүй тендерийг “шаардлага хангасан” хэмээн үнэлж, Үнэлгээний хорооны шийдвэр гарсан нь мөн хуулийн 42.1.3-т заасан “энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” гэж үзэж байна.

 

“Н” ХХК-тай “Э” ТӨҮГ гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.1.2-т заасан “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж үзэж байна” гэжээ.

 

4. Хариуцагч “Э” ТӨҮГазар, “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“Н” ХХК, “Л” ХХК-уудын тендерт ирүүлсэн материал нь хуульд заасан ерөнхий шаардлагад нийцэж байна гэж үзэж хурлыг цааш нь үргэлжлүүлэн хэлэлцээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 28 дугаар зүйл “Тендер үнэлэх”, 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэсэн заалтыг үндэслэн үнийн саналаар “Л” ХХК-ийн тендерээс татгалзсан байна.

“Н” ХХК нь бага үнийн санал ирүүлсэн тул шалгаруулах нь зүйтэй гэж үзэж үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, "Э” ТӨҮГ-аас 2023.04.05-ны өдрийн ДҮ-112-12/13.. тоот албан бичгээр “Н” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байна.

Өнөөдрийн байдлаар дээрх гэрээний дагуу “Э” ТӨҮГ-ын Тээвэр ложистикийн төвийн агуулахад зэсийн баяжмалын уут 60.000 ширхэгээс 48.830 ширхэг, Молибденийн баяжмалын уут 3200 ширхэг нийлүүлэгдэхээс 100 хувь нийлүүлэгдсэн байгаа ба нэгэнт хэрэгжилт нь хангагдсан гэрээг хүчингүй болгох боломжгүй юм” гэжээ.

 

5. Гуравдагч этгээд  “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Н” ХХК нь “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэх тендерт 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр оролцсон.

2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ДҮ-112-12/13.. тоот албан бичгээр “Э” ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэх тендерт “Н” ХХК-ийг 3 935 113 518 төгрөгийн саналыг хамгийн сайн гэж үнэлгээний хороо үнэлэн гүйцэтгэгчээр шалгарсныг мэдэгдэж, гэрээ байгуулах эрх олгосон тухай албан мэдэгдэл ирүүлсэн.

...“Н” ХХК нь Монгол Улсын Сангийн яамны шийдвэр, “Э” ТӨҮГ-ын гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийн дагуу гэрээний үүргээ хугацаанд нь бүрэн 100 хувь биелүүлсэн. Иймд нэхэмжлэгч “Л” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            6. Нэхэмжлэгч “Л” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Бид Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус компаниас “Э” ТӨҮГ, “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог хариуцагчаар татуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай компани нь уг шүүхэд гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байгаагаа  хүргүүлж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Л” ХХК нь “Э” ТӨҮГ, “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ-д тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц буюу шүүх хуралдаанаас өмнө шүүхэд хүсэлтээ ирүүлжээ. 

Нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК-ийн “Э” ТӨҮГазар, “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТҮХ-д тус тус холбогдуулан гаргасан ““Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтаар хамгийн сайн тендерээр сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд нэхэмжлэгч “Л” ХХК нь удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, үнэлгээний хорооны шийдвэр гаргахыг даалгах”, “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэх “Н” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын “Н” ХХК-тай байгуулсан “Баяжмал уут нийлүүлэх II” гэрээг хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/2023010.. дугаартай “Баяжмалын уут II” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой буюу “Л” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ШҮҮГЧ                                   П.УУГАНЦЭЦЭГ