Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01542

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/01542

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, *** дүгээр хороо, *** гудамж, *** хороолол, *** тоот хаягт байрлах, Т.Б.К ХХК /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Э.Д-ыг эрэн сурвалжлуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Э.Д нь *** дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн бөгөөд барьцаа хөрөнгө болох Ниссан караван Е25 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдэгч Э.Д хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авч, манай компанид барьцаалсан болох нь тогтоогдож, барьцаа хөрөнгийг прокурорын тогтоолоор хураан авсан. Зээлдүүлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Зээлдэгч Э.Д хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.11.09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 2024.03.05-ны өдрийн *** дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь Э.Д-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаана оршин байгаа хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул эрэн сурвалжлуулна гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021.11.09-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, 2024.03.05-ны өдрийн *** дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч нь Э.Дт холбогдуулан нэхэмжлэл гаргахад хариуцагч Э.Д нь бүртгэлтэй хаяг болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *** дугаар баг, *** дүгээр хэсэг гудамж, *** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

5. Э.Д нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь, түүнчлэн түүний оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно гэж зааснаар шаардах эрхтэй байна.

6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *** дугаар баг, *** дүгээр хэсэг гудамж, *** тоот хаягт оршин сууж байсан Б овогт Э-ын Д /РД:***/-ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *** дугаар баг, *** дүгээр хэсэг гудамж, *** тоот хаягт оршин сууж байсан Б овогт Э-ын Д /РД:***/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Э.Д /РД:***/-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б /утас:***/-д мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ