| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/01612/И |
| Дугаар | 102/ШШ2024/01565 |
| Огноо | 2024-03-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/01565
| 2024 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/01565 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** хотхон, *** давхарт байрлах, Ш СӨХ /РД:***/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** хотхон, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, н.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: 539,700 төгрөг гаруулах тухай,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны *** тоотын эзэмшигч н.Б нь 2022 оны 3 сараас 2024 оны 2 сар хүртэл СӨХ-ны төлбөр төлөөгүй. Төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэх хуудас явуулсан боловч өнөөдрийг хүртэл дундын өмчлөлийн талбайн засвар, үйлчилгээ, лифт, жижүүр орцны цэвэрлэгээ, хог, ариутгалын төлбөрийг төлөөгүй СӨХ-д хохирол учруулж байна. 2022 оны 3 сараас 2023 оны 5 сар хүртэл сард 19,200 төгрөг, нийт 288,000 төгрөг, 2023 оны 6 сараас 2023 оны 8 сар хүртэл сард 29,300 төгрөг, нийт 87,900 төгрөг, 2023 оны 9 сараас 2024 оны 2 сар хүртэл сард 27,300 төгрөг, нийт 163,800 төгрөг, бүгд 539,700 төгрөгийн төлбөрийг н.Баас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч н.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш СӨХ нь хариуцагч н.Б-т холбогдуулан 539,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ш СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлт ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. н.Б-т холбогдох, 539,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ш СӨХ нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,841 төгрөгийн 50 хувь болох 8,420.50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 50 хувь болох 8,420.50 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ