Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/01583

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/01583

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, *** дүгээр байр, *** давхарт байрлах, Н.М ХХК /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Э.Б-ийг эрэн сурвалжлуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б /РД:***/ нь Н.М ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн эрхийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Э.Б-т холбогдуулан 2,333,071 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч гэрээ байгуулах үед оршин сууж байсан Чингэлтэй дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дугаар байр *** тоот хаягт оршин суудаггүй гэсэн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Э.Б-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.12.08-ны өдрийн *** дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018.09.10-ны өдрийн зээлийн эрхийн гэрээ, 2018.09.10-ны өдрийн фидуцийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, өргөдөл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Н.М ХХК нь Э.Б-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул эрэн сурвалжлуулна гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020.12.08-ны өдрийн *** дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2018.09.10-ны өдрийн зээлийн эрхийн гэрээ, 2018.09.10-ны өдрийн фидуцийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, өргөдөл зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч нь Э.Бт холбогдуулан нэхэмжлэл гаргахад хариуцагч Э.Б нь Чингэлтэй дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дугаар байр *** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5. Э.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь, түүнчлэн түүний оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно гэж зааснаар шаардах эрхтэй байна.

6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дугаар байр *** тоот хаягт оршин сууж байсан Ц овогт Э-гийн Б /РД:***/-ийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан ингэлтэй дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дугаар байр *** тоот хаягт оршин сууж байсан Ц овогт Э-гийн Б /РД:***/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Э.Б /РД:***/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** /утас:***/-т мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ