Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/01669

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/01669

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М.П ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.О-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 37,294,995 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, *** дугаарыг хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч М.П ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгээ 25,000,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч Т.О нь *** дугаарыг 20,000,000 төгрөгийн төлбөрт тооцон нэхэмжлэгчид бүрэн шилжүүлж, үлдэх 5,000,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд 1 сард 833,333.33 төгрөгөөр Хаан банк *** тоот дансруу шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,425 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ