| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/04773/И |
| Дугаар | 181/ШШ2024/01337 |
| Огноо | 2024-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/01337
| 2024 04 02 | 181/ШШ2024/01337 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: ... оршин байрлах Х ХК /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:... тоотод оршин байрлах Э ХХК /рд:.../,
Хариуцагч: ... тоотод оршин байрлах В ХХК /рд:.../,
Хариуцагч: .... тоот хаягт оршин суух О овогт Лгийн Э /рд:.../,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух О овогт Эын Д /рд:.../ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 465,960,410.07 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтглийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Э ХХК, В ХХК, Л.Э, Э.Д нар нь Хны Сэнтрал бизнес төвтэй 2021 оны 03 дугаар сарын 19-ний едөр 317202146035442 дугаартай зээлийн гэрээ байгуулж 300,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй, ажлын байрыг дэмжих зориулалттаар зээл, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 317202146034819 дугаартай зээлийн гэрээ байгуулж 145,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл тус тус авсан. Тус зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх бизнесийн орлого, Л.Эын өмчлөлийн Ү-... дугаартай хувийн сууц, Э-... дугаартай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалуулсан.
Зээлдэгч нар нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/202146035442 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 48,419,361.42 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8,166,695 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,902.48 төгрөг нийт 56.591,958.90 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 317202146034819 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 18,675,848.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 28,529,637.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 30,395.58 төгрөг нийт 47,235,881.62 төгрөг тус тус төлсөн байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна.
Иймд банк 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 317202146035442 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/202146034819 дугаартай зээлийн гэрзэнүүдийг гэрээний 6.1-д Дараах тохиолдолд Банкны санаачлагаар гэрээг цуцлах эрхтэй... гэж мөн гэрээний 6.1.1-д Зээл олголт эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлэгүй гэж заасны дагуу хугацаанаас өмнө цуцалж, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1.2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/202146035442 дугаартай зээлийн гэрээний үүрэгт
Үндсэн зээлийн төлбөрт 251,580,639 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөрт 57,464,425 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,023,524 төгрөг,
Бүгд 314,068,588.20 төгтөг,
2.2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/202146034819 дугаартай зээлийн гэрээний үүрэгт
Үндсэн зээлийн төлбөрт 126,324,151 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөрт 24,758,920 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 808,750 төгрөг,
Бүгд 151,891,821.87 төгрөг,
Дээрх зээлүүдийн гэрээний үүрэгт нийт 465,960,410.07 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгож өгнө үү.
3.Дээрх зээлийн гэрээний үүргүүдийг Л.Эын өмчлөлийн Ү-... дугаартай хувийн сууц, Э-... дугаартай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу дээрх зээлүүдийн гэрээний үүргийг үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК /РД:6549276/-д холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Бидний зүгээс нэхэмжлэгч Хтай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ202146035442 дугаартай Зээлийн гэрээ /Ажлын байрыг дэмжих/ болон 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөн байгуулсан ЗГ202146034819 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан бөгөөд үүн дээр маргах зүйлгүй билээ.
Харин ЗГ202146035442 дугаартай Зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.4-т заасан Зээлийн хүү болон 2.1.6-д заасан Нэмэгдүүлсэн хүү-ийн тоцооллыг, мөн ЗГ202146034819 дугаартай Зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.4-т заасан Зээлийн хүү болон 2.1.5-д заасан Нэмэгдүүлсэн хүү-г бодсон тоцоолол эргэлзээтэй байна. Ямар томьёоллоор бодсон талаарх дэлгэрэнгүй баримтыг гаргуулах хүсэлтэй байна. Иймд энэхүү тоцооллын талаар бидэнд дэлгэрэнгүй танилцуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Х ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч В ХХК /РД:.../-д холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Бидний зүгээс нэхэмжлэгч Хтай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ЗГ202146035442 дугаартай Зээлийн гэрээ /Ажлын байрыг дэмжих/ болон 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөн байгуулсан ЗГ202146034819 дугаартай Зээлийн гэрээг байгуулсан бөгөөд үүн дээр маргах зүйлгүй билээ.
Харин ЗГ202146035442 дугаартай Зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.4-т заасан Зээлийн хүү болон 2.1.6-д заасан Нэмэгдүүлсэн хүү-ийн тоцооллыг, мөн ЗГ202146034819 дугаартай Зээлийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.4-т заасан Зээлийн хүү болон 2.1.5-д заасан Нэмэгдүүлсэн хүү-г бодсон тоцоолол эргэлзээтэй байна. Ямар томьёоллоор бодсон талаарх дэлгэрэнгүй баримтыг гаргуулах хүсэлтэй байна. Иймд энэхүү тоцооллын талаар бидэнд дэлгэрэнгүй танилцуулж өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учрал, Ц.Анхбаяр, хариуцагч Л.Э, хариуцагч Э ХХК, В ХХК, Э.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норов нар 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Энэхүү эвлэрлийн гэрээг
Нэг талаас: Нэхэмжлэгч: ХХД:9007001013, РД:..., Х ХК, түүнийг төлөөлж тус банканд хуулийн зөвлөх ажилтай Б.Учрал, Ц.Анхбаяр,
Хаяг: ... Утас: 80449092, 80004546
Нөгөө талаас: Хариуцагч: Э ХХК /РД: 6549276/
Хаяг: .... Утас: 90900404, 95957515,
Хариуцагч: В ХХК /РД: .../
Хаяг: .... тоот Утас: 95957515,
Хариуцагч: О ургийн овогт Лгийн Э /.../
Хаяг: .... тоот Утас: 99117336
Хариуцагч: О ургийн овогт Эын Д /.../
Хаяг: .... тоот Утас: 99117336
НЭГ. ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ
Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнд:
А.2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/202146035442 тоот Зээлийн гэрээний үүрэгт 314,068,588.20 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/202146034819 тоот Зээлийн гэрээний үүрэгт 151,891,821.87 төгрөг, нийт 465,960,410.07 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах.
Б.Зээлийн барьцаанд бүртгэлтэй дараах эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах. Үүнд:
| д/д | Хөрөнгийн байршил | Бүртгэлийн дугаар |
| 1 | .... тоот хаягт байршилтай 207.2 м.кв талбайтай, 2 давхар үл хөдлөх | Ү-... №000642780 |
| 2 | ... тоот хаягт байршилтай, нэгж талбарын ... дугаартай, 699 м.кв талбайтай, гэр орон сууцны хашааны газар зориулалтай газар эзэмших эрхтэй газар | Э-... №000134689 |
ХОЁР. ЭВЛЭРСЭН НӨХЦӨЛ
2.1.Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нийт шаардлагад багтаан дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав.
2.1.1.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Зээлийн гэрээний үүрэгт нийт 465,960,410.07 /дөрвөн зуун жаран таван сая есөн зуун дөчин жаран мянга дөрвөн зуун арван төгрөг долоон мөнгө/ төгрөгийг 2024.06.20-2024.08.20-ны өдрийг хүртэлх хугацаанд үл маргах журмаар бүрэн төлж барагдуулна.
2.1.2.Хариуцагч нар 2024.08.20-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 465,960,410.07 төгрөгийн төлбөрийг бүрэн гүйцэт төлж барагдуулаагүй тохиолдолд талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлж, энэхүү гэрээний 1.1-ийн Б хэсэгт заасан зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцов.
ГУРАВ. БУСАД ЗҮЙЛ
3.1.Хариуцагч нар зээлийн төлбөрийн дүн, тооцоололд ямар нэгэн маргаангүй, үнэн зөв болно.
3.2.Энэ гэрээ талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Э ХХК, В ХХК, Л.Э, Э.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 465,960,410.07 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учрал, Ц.Анхбаяр, хариуцагч Л.Э, хариуцагч Э ХХК, В ХХК, Э.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норов нар эвлэрлийн гэрээг байгуулж, хариуцагч Л.Э, хариуцагч Э ХХК, В ХХК, Э.Д нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 465,960,410.07 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-... дугаартай ... тоот хаягт байршилтай 207.2 м.кв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Э-... дугаартай ...тоот хаягт байршилтай, нэгж талбарын ... дугаартай, 699 м.кв талбайтай, гэр орон сууцны хашааны зориулалтай газар эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заажээ.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учрал, Ц.Анхбаяр, хариуцагч Л.Э, хариуцагч Э ХХК, В ХХК, Э.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норов нарын эвлэрлээс дүгнэхэд: хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зохигчдийг эвлэрсэн гэж үзэх бөгөөд зохигчдын ийнхүү эвлэрсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Э ХХК, В ХХК, Л.Э, Э.Д нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасантай нийцнэ гэж шүүх үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан журмын дагуу хувиарлана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХК нь Э ХХК, В ХХК, Л.Э, Э.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 465,960,410.07 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 465,960,410.07 төгрөгийг төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй ... тоот хаягт байршилтай 207.2 м.кв талбайтай, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн улсын бүртгэлийн Э-... дугаарт бүртгэлтэй ...тоот хаягт байршилтай, нэгж талбарын ... дугаартай, 699 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газрын зориулалтай эзэмших эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,557,953 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э ХХК, В ХХК, Л.Э, Э.Д нараас 2,557,953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч Э ХХК, В ХХК, Л.Э, Э.Д нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ