| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/00395/И |
| Дугаар | 181/ШШ2024/01399 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2024/01399
| 2024 04 08 | 181/ШШ2024/01399 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхна шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин байрлах, ... ХХК /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... хаягт оршин байрлах М ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 82,309,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... ХХК нь иргэн, аж ахуй нэгжид захиалгаар бүх төрлийн хайрга болон дайрга нийлүүлдэг бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулалтай М ХХК-д 2022 он 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд 15,356м3 дайрга болон хайрга нийлүүлсэн.
М ХХК нь хайрга болон дайрга авахаасаа өмнө утсаар урьдчилан захиалга өгч, ... ХХК нь захиалсан хайрга болон дайргыг бэлдэж, хүлээлгэн өгөх үедээ төлбөрийг авдаг байсан.
Олон удаагийн давдамжтайгаар татан авалт хийж байсан тул төлбөрийн үлдэгдэл үүсэж эхэлсэн бөгөөд, 2023 оны 06 сарын 09-ны өдрийн худалдан авалтын тооцоо нийлсэн актаар 82,309,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
М ХХК-д төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг шаардаж, утсаар мэдэгдэж, очиж уулзахад төлнө гэдэг боловч, хэзээ төлөх нь тодорхойгүй хариу өгч, асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхгүй өнөөдрийн хүрлээ.
Иймд М ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 82,309,000 төгрөг гаргуулж, манай ... ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... ХХК-иас БНХАУ-ын Металлурги ргупп корпораци ХХК-д холбогдуулан БНХАУ-ын Металлруги грүпп корпораци ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 82,309,000 төгрөг гаргуулж ... ХХК-д олгуулах тухай нэхэмжлалийн шаардлага гаргасан.
М ХХК нь манай компанийн нэхэмжилсэн 82,309,000 төгрөгийг Бургас тарна ХХК-ийн дансаар дамжуулан бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно.
Иймд БНХАУ-ын Металлурги ргупп корпораци ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул татгалзлыг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 82,309,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М ХХК нь 82,309,000 төгрөгийг Бургас тарна ХХК-ийн дансаар дамжуулан бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд нийцнэ.
Ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь 82,309,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байдал нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК нь М ХХК-д холбогдуулан 82,309,000 тухай нэхэмжлэл гаргаснаас түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 569,495 төгрөгийн 284,747.5 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, үлдэх 284,747.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ