| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2022/03837/И |
| Дугаар | 181/ШШ2024/01400 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2024/01400
| 2024 04 08 | 181/ШШ2024/01400 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: ... тоотод оршин байрлах, Т ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоот хаягт түр оршин суух Д овогт Нийн С /РД:.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 17,196,465.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н овогтой С /.../ нь 2019.10.03-ний өдөр Тнаас №103500529723 дугаар бүхий Зээлийн гэрээ байгуулан 12,180,600 /Арван хоёр сая нэг зуун наян мянга зургаан/ төгрөгийн зээлийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай хэрэглээний зориулалттайгаар автомашины лизингийн зээлийг авсан.
Т нь зээлийн гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр зээлдэгч Н овогтой С нь Т дах 103500186878 тоот харилцах дансанд 12,180,600 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж ззэлийг бодитойгоор бүрэн олгосон.
Н овогтой С /.../ нь 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан №103500529723 тоот барьцаат зээлийн гэрээний хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг cap бүрийн 15-ны өдрүүдэд бүрэн төлөх үүрэгтэй боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 909 хоног хугацаа хэтэрч зээл, зээлийн хүүний төлбөр төлөөгүй байна.
Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, мөн удаа дараа утсаар холбогдон зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Т ХХК-д хохирол учруулаад байна.
2022.10.11-ны өдрийн байдлаар Иргэн Н овогтой С №103500529723 тоот барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,339,948.70 төгрөг, үндсэн хүүний төлбөр 6,407,571.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 448,945.30 төгрөг, нийт 17,196,465.27 төгрөг болж хуримтлагдсан байна.
Н овогтой С нь зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлд 1,840,651.30 төгрөг зээлийн хүүнд 1,208,890.43 төгрөг төлсөн байна.
Иймд №103500529723 тоот зээлийн гэрээний хугацааг цуцлаж, үүргээ биелүүлээгүйгээс үүссэн буюу үндсэн зээлийн төлбөр 10,339,948.70 төгрөг, үндсэн хүүний төлбөр 6,407,571.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 448,945.30 төгрөг, нийт 17,196,465.27 төгрөгийг Н овогтой Сгаас гаргуулж өнгө үү гэжээ.
Хариуцагч Н.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Н овогтой С миний бие Тнаас нэхэмжилж буй 17,196,465.27 төгрөгийг төлж барагдуулахаа мэдэгдэж байна. Иймээс хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Н.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,196,465.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргсан байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Н.Сд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Н.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,196,465.27 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,932.33 төгрөгийн тал хувь 121,966.16 төгрөгийг улсын орлого болгож, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 121,966.16 төгрөгийг, хариуцагч Н.Сгаас 121,966.16 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.С сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ