Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/01674

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/01674

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, Ж овогт Х-ы Д /РД:***/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, *** дугаар хороо, Сөүлийн гудамж ***, өөрийн байранд байрлах, М.О.Х.Н.Н.У.Б.Т.З /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 384,000,000 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Д хариуцагч М.О.Х.Н.Н.У.Б.Т.З-д холбогдуулан 384,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Х.Д нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот захирамжаар Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт 3,200 м.кв талбай бүхий газар эзэмшиж байсан. 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 187 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар Х.Д-гийн эзэмшлийн газар дээр М.О.Х.Н.Н.У.Б.Т.З-д ажилчдын орон сууц барих зөвшөөрлийг давхцуулж олгосон байдаг. Талуудын хооронд маргаан үүсэж, нэхэмжлэгч Х.Д-гийн хувьд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаж, Засаг даргын сүүлд гаргасан захирамж буюу *** тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Тус маргаан 3 шатны шүүхээр хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахад талууд хоорондоо харилцан тохиролцоод эвлэрсэн байдаг. Тухайн эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч буюу Х.Д Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, өөрийн эзэмшиж байсан газрыг ямар нэгэн маргаангүйгээр У.Б.Т.З шилжүүлэх гэсэн үүргийг хүлээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Х.Д-гийн хүсэлтийн дагуу газрыг У.Б.Т.З шилжүүлж өгөх, хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон У.Б.Т.З нийгэмлэг нь Х.Д-гийн газрыг авсныхаа хувьд тухайн газар дээр баригдах 80 айлын ажилчдын орон сууцнаас нэг давхарт байрлах 120 м.кв талбай бүхий байрыг Х.Д-гийн өмчлөлд шилжүүлэхээр хоорондоо эвлэрч, 2011 оны 5 сарын 23-ны өдрийн *** дүгээр шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаар Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заасны дагуу талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн байдаг. Тухайн үүрэг үүссэний үндсэн дээр Х.Д шүүхийн шийдвэрийн дагуу үүргээ 100 хувь бүрэн гүйцэтгэж газрыг У.Б.Т.Зын мэдэлд бол шилжүүлсэн. Үүнийг нь Засаг дарга холбогдох бүртгэл журмын дагуу хийгээд шилжүүлсэн байдаг. Гэтэл хариуцагч буюу тухайн үеийн гуравдагч этгээд У.Б.Т.З-ын хувьд шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Х.Д-гээс шилжүүлж авсан газар дээр 80 айлын ажилчдын орон сууцыг барина гэсэн барилга өнөөдрийг хүртэл бариагүй. Өнөөдрийг хүртэл барилга баригдаагүй. Х.Д-гийн хувьд У.Б.Т.З-ын хувь нийлүүлсэн байгууллагад насаараа ажилласан, өнгөрсөн онд тэтгэвэртээ гарсан. Энэ хугацаанд Х.Д байнга шаардлагаа үе үеийн удирдлага, дарга нарт нь тавьдаг байсан. Тухайн үеийн дарга нар нь санхүүжилт алга, санхүүжилт олоод барилгаа барина, 120 м.кв талбайг өөрт чинь шилжүүлнэ гэсэн асуудлыг удаа дараа хэлдэг, үгүй гэж огт хэлдэггүй. Дээр нь тэр газрыг шинээр кадастрын зурагт хамааруулж байна гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл хуульд заасан үүргээ шударгаар биелүүлээгүй байна. Х.Д-гийн хувьд барилгыг өдийг хүртэл нэлээн олон жилийн хугацаанд хүлээсэн. Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь тодорхой болсон байдаг. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй гэж хуульчилсан байдаг. Тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ биелэгдэх боломжгүй болсон тул өөрт учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үнийн дүнг хуульд заасны дагуу 384,000,000 төгрөг гаргуулахаар тодорхойлсон байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Гэрэгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Гэрэгэ эстимэйт ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайландаа тухайн газарт байрлах объектын үйлчилгээний зориулалттай талбай гэх юм бол 450,000,000 төгрөгөөр, орон сууцын зориулалтынх бол 324,000,0000 төгрөгийн үнэлгээтэй байна гэж гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг яагаад бид нар өөрчлөөгүй, ихэсгээгүй, багасгаагүй вэ гэхлээр тухайн үед талууд хоорондоо эвлэрэхдээ ямар нэгэн үйлчилгээний талбай, орон сууц гэж тохиролцоогүй, 120 м.кв талбай бүхий байрыг шилжүүлнэ гэж эвлэрсэн байдаг. Тэгэхлээр тухайн байрыг хүлээн авсан тохиолдолд үйлчилгээний талбайгаар ашиглах, эсвэл орон сууцын зориулалттай ашиглах эсэх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь дурын асуудал байх. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж, дараах байдлаар татгалзлаа тайлбарлаж байна: Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Х.Д нь тус нийгэмлэгийн Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангиас өндөр насны тэтгэвэрт гарсан. Х.Д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот захирамжаар олгосон Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3,200 м.кв талбай бүхий эзэмшлийн газарт Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн *** тоот захирамжаар дээрх газар дээр барилга барих зөвшөөрлийг У.Б.Т.З давхардуулж олгосон байдаг. Х.Дгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга холбогдох Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар тоот захирамжийг холбогдох хэсгийг хүчингүй болгуулах *** тоот гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгөд ногдох газарт захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар тоот захирамжийг У.Б.Т.З нийгэмлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг бол хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу гуравдагч этгээд У.Б.Т.З нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлоор Захиргааны хэргийн хянаа хэлэлцээд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар магадлалаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр 19-ний *** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэхэд хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хугацаанд шийдвэрлэсэн. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 209 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч хариуцагч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талууд 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийн гэрээгээр У.Б.Т.З-ын нийгэмлэгээс тус нийгэмлэгийн Баянзүрх дүүргийн төвийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажилчдын орон сууцын барилгаас нэг давхарт нэхэмжлэгч Х.Д-д 120 м.кв талбай бүхий байрыг үнэгүй олгох, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, өөрийн нэр дээр *** нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг У.Б.Т.З нийгэмлэгийн нэр дээр сайн дураар шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохиогчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүх шүүхийн болон арбитрын шийдвэр, эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс 2011.05.23-ны өдрийн эвлэрлийн гэрээ, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011.05.23-ны өдрийн 209 тоот эвлэрэл баталсан шүүгчийн захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.05.12-ны өдрийн 4129 дугаар захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.07-ны өдрийн 1/4697 тоот албан бичиг, Монгол шуудангийн төлбөрийн баримт, 2023.01.04-ний өдрийн У.Б.Т.З-ын даргад гаргасан Х.Д-гийн гомдол, газрын байршил харуулсан фото зураг, Х.Д-гийн ажлаас чөлөөлөгдсөн 2022.09.29-ний өдрийн тушаал, 2008.09.30-ны өдрийн БЗВ/61/08 тоот Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын архитектур төлөлтийн даалгавар, төсөр замын ажилчдын 3х80 айлын орон сууцны зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас *** нэг талбарын дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Х.Д-гийн 2023.04.04-ний өдөр Улаанбаатар Төмөр заимын даргад гаргасан гомдол, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011.05.23-ны өдрийн 209 тоот эвлэрэл баталсан шүүгчийн захирамж, 2011.05.23-ны өдрийн эвлэрлийн гэрээ, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011.01.19-ний өдрийн 28 тоот шийдвэрийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр Гэрэгэ эстимэйт ХХК-иар хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэгж талбарын * дугаар бүхий газруудын кадастрын** зураг, уг нэгж талбарын дугаар бүхий байршил дээрх У.Б.Т.З-ын ашиглаж буй газрын хувийн хэргийг гаргуулсан, хариуцагч талын хүсэлтээр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011.05.23-ны өдрийн 209 дүгээр шийдвэртэй хэргээс Х.Д-гийн Нийслэлийн захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нийслэлийн Газрын албаны Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд явуулсан 2010.10.18-ны 3/3141 тоот албан бичиг, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 2010.11.04-ний 1/857 тоот Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд явуулсан албан бичиг, Нийслэлийн Засаг даргын захирамж 2008.04.18-ны 187 дугаар захирамж, УБТЗ ХНН-ийн 2007.07.23-ны 18/711 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад явуулсан Газрын захирамж гаргуулах тухай хүсэлт, Бүртгэл хяналтын карт, Х.Д-гийн 2007.09.06-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хүргүүлсэн өргөдөл, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009.03.10-ны 86 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009.02.12- ны 10-10/255 тоот дүгнэлт, УБТЗ ХНН-ийн даргын 2010.10.22-ны 10/1324 тоот албан бичгээр олгосон итгэмжлэл, УБТЗ ХНН-ийн 2010.11.05-ны 10/87 тоот албан бичгээр шүүхэд хүргүүлсэн хариу тайлбар, УБТЗ ХНН-ийн даргын 2005.11.30-ны А-279 дугаар захирамж, УБТЗ ХНН-ийн 2010.01.20-ны 20/41 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн албан бичиг, УБТЗ ХНН-ийн 2010.11.16-ны 10/1412 тоот албан бичиг УБТЗ ХНН-ийн 2010.12.20-ны 10/117 тоот албан бичиг нэхэмжлэл, УБТЗ ХНН-ийн 2011.01.17-ны 10/006 тоот албан бичгээр хүргүүлсэн тайлбар, УБТЗ ХНН-ийн 2011.02.10-ны 10/21 тоот албан бичгээр шүүхэд хүргүүлсэн гомдол зэргийг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардсан. Үүнд: Х.Д нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3,200 м.кв талбай бүхий газар эзэмшиж байсан. 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 187 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар Х.Д-гийн эзэмшлийн газар дээр М.О.Х.Н.Н.У.Б.Т.З-д ажилчдын орон сууц барих зөвшөөрлийг давхцуулж олгож, Х.Д Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 187 тоот захирамжийн холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар талууд хоорондоо харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч буюу Х.Д Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, өөрийн эзэмшиж байсан газрыг ямар нэгэн маргаангүйгээр У.Б.Т.З шилжүүлэх гэсэн үүргийг хүлээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Х.Д-гийн хүсэлтийн дагуу газрыг У.Б.Т.З шилжүүлж өгөх, хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон У.Б.Т.З нийгэмлэг нь Х.Д-гийн газрыг авсныхаа хувьд тухайн газар дээр баригдах 80 айлын ажилчдын орон сууцнаас нэг давхарт байрлах 120 м.кв талбай бүхий байрыг Х.Д-гийн өмчлөлд шилжүүлэхээр хоорондоо эвлэрч, 2011 оны 5 сарын 23-ны өдрийн 209 дүгээр шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гуравдагч этгээд У.Б.Т.З-ын хувьд шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Х.Д-гээс шилжүүлж авсан газар дээр 80 айлын ажилчдын орон сууцыг барина гэсэн барилга өнөөдрийг хүртэл бариагүй. Х.Д-гийн хувьд барилгыг өдийг хүртэл нэлээн олон жилийн хугацаанд хүлээсэн. Ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь тодорхой болсон байдаг. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй гэж хуульчилсан байдаг. Тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ биелэгдэх боломжгүй болсон тул өөрт учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 120 м.кв талбай бүхий байрыг 384,000,000 төгрөг гэж тооцон гаргуулахаар шаардаж байна гэв.

3. Хариуцагч дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд: Нэхэмжлэгч Х.Д нь тус нийгэмлэгийн Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангиас өндөр насны тэтгэвэрт гарсан. Х.Д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 405 тоот захирамжаар олгосон Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3,200 м.кв талбай бүхий эзэмшлийн газарт Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 187 тоот захирамжаар дээрх газар дээр барилга барих зөвшөөрлийг У.Б.Т.З давхардуулж олгосон байдаг. Х.Д-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга холбогдох Нийслэлийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар тоот захирамжийг холбогдох хэсгийг хүчингүй болгуулах *** тоот гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгөд ногдох газарт захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар тоот захирамжийг У.Б.Т.З нийгэмлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг бол хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу гуравдагч этгээд У.Б.Т.З нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдсан гомдлоор Захиргааны хэргийн хянан хэлэлцээд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаар магадлалаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр 19-ний 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэхэд хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хугацаанд шийдвэрлэсэн. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 209 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч хариуцагч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талууд 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийн гэрээгээр У.Б.Т.З-ын нийгэмлэгээс тус нийгэмлэгийн Баянзүрх дүүргийн төвийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажилчдын орон сууцын барилгаас нэг давхарт нэхэмжлэгч Х.Д-д 120 м.кв талбай бүхий байрыг үнэгүй олгох, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, өөрийн нэр дээр *** нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг У.Б.Т.З нийгэмлэгийн нэр дээр сайн дураар шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохиогчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүх шүүхийн болон арбитрын шийдвэр, эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж зааснаар Х.Д-гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2011.05.23-ны өдрийн эвлэрлийн гэрээ, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011.05.23-ны өдрийн 209 тоот эвлэрэл баталсан шүүгчийн захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.05.12-ны өдрийн 4129 дугаар захирамж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.07-ны өдрийн 1/4697 тоот албан бичиг, 2023.01.04-ний өдрийн У.Б.Т.З-ын даргад гаргасан Х.Д-гийн гомдол, газрын байршил харуулсан фото зураг, Х.Дгийн ажлаас чөлөөлөгдсөн 2022.09.29-ний өдрийн тушаал, 2008.09.30-ны өдрийн БЗВ/61/08 тоот Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын архитектур төлөлтийн даалгавар, төмөр замын ажилчдын 3х80 айлын орон сууцны зураг, *** нэг талбарын дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011.01.19-ний өдрийн 28 тоот шийдвэр, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, нэгж талбарын *** дугаар бүхий газруудын кадастрын зураг, уг нэгж талбарын дугаар бүхий байршил дээрх У.Б.Т.З-ын ашиглаж буй газрын хувийн хэрэг, Х.Д-гийн Нийслэлийн захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нийслэлийн Газрын албаны Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд явуулсан 2010.10.18-ны 3/3141 тоот албан бичиг, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 2010.11.04-ний 1/857 тоот Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд явуулсан албан бичиг, Нийслэлийн Засаг даргын захирамж 2008.04.18-ны 187 дугаар захирамж, УБТЗ ХНН-ийн 2007.07.23-ны 18/711 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад явуулсан Газрын захирамж гаргуулах тухай хүсэлт, Бүртгэл хяналтын карт, Х.Д-гийн 2007.09.06-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хүргүүлсэн өргөдөл, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009.03.10-ны 86 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2009.02.12-ны 10-10/255 тоот дүгнэлт, УБТЗ ХНН-ийн даргын 2010.10.22-ны 10/1324 тоот албан бичгээр олгосон итгэмжлэл, УБТЗ ХНН-ийн 2010.11.05-ны 10/87 тоот албан бичгээр шүүхэд хүргүүлсэн хариу тайлбар, УБТЗ ХНН-ийн даргын 2005.11.30-ны А-279 дугаар захирамж, УБТЗ ХНН-ийн 2010.01.20-ны 20/41 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн албан бичиг, УБТЗ ХНН-ийн 2010.11.16-ны 10/1412 тоот албан бичиг УБТЗ ХНН-ийн 2010.12.20-ны 10/117 тоот албан бичиг нэхэмжлэл, УБТЗ ХНН-ийн 2011.01.17-ны 10/006 тоот албан бичгээр хүргүүлсэн тайлбар, УБТЗ ХНН-ийн 2011.02.10-ны 10/21 тоот албан бичгээр шүүхэд хүргүүлсэн гомдол зэрэг нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Х.Д нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007.12.19-ний өдрийн 405 тоот шийдвэрээр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** /13260/, *** гудамж, ***тоот хаягт *** м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан ба уг газар дээр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 58.9 м.кв агуулах, эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, 81,19 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 113,68 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай 3 үл хөдлөх хөрөнгө өмчилж байжээ.

6. Нийслэлийн Засаг даргын 2008.04.18-ны өдрийн 187 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил газарт байршуулан барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан газрыг зориулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэж, 1.31 дэх хэсэгт Монгол Оросын хувь нийлүүлсэн У.Б.Т.З нийгэмлэгт орон сууцны барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Х.У ХХК-ийн зүүн талд У.Б.Т.З-ын Эрчим хүч, ус хангамжийн *** дүгээр ангийн хашаан дотор газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

7. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор газар эзэмших эрхийн маргаан үүсэж, нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус тусдаа Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2011.05.23-ны өдөр Х.Д-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, захиргааны хэрэгт нэхэмжлэгч Х.Д нь гуравдагч этгээдээс Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах У.Б.Т.З нийгэмлэгийн ажилчдын орон сууцны барилгаас нэгдүгээр давхарт 120 м.кв талбайг үнэгүй Х.Д-д олгохоор тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах, нэхэмжлэгч өөрийн нэр дээрх *** нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг У.Б.Т.З нийгэмлэгийн нэр дээр сайн дураар шилжүүлэх, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Х.Д-гийн *** нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг өөрийнх нь зөвшөөрснөөр Монгол Оросын хувь нийлүүлсэн У.Б.Т.З нийгэмлэгт шилжүүлэх, гуравдагч этгээд У.Б.Т.З нийгэмлэг нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 187 дугаар захирамжаар олгосон газарт баригдах ажилчдын орон сууцны барилгын нэгдүгээр давхарт Х.Дгийн өмчлөлд 120 м.кв талбай бүхий байрыг үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг хүлээж, эвлэрлийн гэрээг байгуулжээ.

8. Мөн У.Б.Т.З нийгэмлэгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэгт 2011.05.23-ны өдөр хариуцагч нь Х.Д-д олгосон *** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгохоор хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох, гуравдагч этгээд Х.Д, У.Б.Т.З нийгэмлэгтэй харилцан тохиролцсон Эд хөрөнгийн бүртгэлийн газраас Х.Д-д олгосон *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгохыг сайн дураар зөвшөөрч, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай өргөдөл, мэдүүлгийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээг хураалгах үүрэг хүлээж эвлэрлийн гэрээ мөн байгуулсан байна.

9. Дээрх 2 захиргааны хэрэг нь талууд эвлэрсэн үндэслэлээр 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тус бүр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болжээ.

10. Нэхэмжлэгч Х.Д нь дээрх эвлэрлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулж, кадастрын зургийг шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.

11. Хариуцагч нь баригдсан барилгаас 120 м.кв талбай өгөхөөр тохиролцсон бөгөөд барилга баригдаагүй байгаа, түүнчлэн Нийслэлийн Захиргааны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж, нэхэмжлэгчээс барилга хэзээ баригдах нь тодорхойгүй, барилгын ажил эхлээгүй тул хариуцагчийн эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх эсэх нь мэдэгдэхгүй байна гэж маргаж, хариуцагчийн эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийг мөнгөөр тооцон шаардсан.

12. Талуудын хооронд хийгдсэн 2011.05.23-ны өдрийн 2 эвлэрлийн гэрээг үндэслэн шүүхийн шийдвэр гарсан тул тэдний хооронд хуулийн дагуу үүрэг үүссэн байна.

13. Хэрэгт авагдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирсэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/325 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ***дугаар хороонд байрлах, 3,885 м.кв талбай бүхий газрыг *** дугаар зам ангийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн буюу газрын зориулалт өөрчлөгдсөн, 2011 оноос хойш хугацаанд 80 айлын орон сууцны барилга барих талаар ямар ч ажил хийгдээгүй, цаашид уг орон сууц баригдах эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Ззрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирол болно олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

14. Нэхэмжлэгч нь 120 м.кв талбайг үйлчилгээний зориулалттай талбайгаар ашиглах байсан гэж 384,000,000 төгрөгөөр үнэлж шаардсан бөгөөд шүүхээс томилсон шинжээч тухайн байршилд байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 450,000,000 төгрөг, орон сууц 324,000,000 төгрөг байна гэсэн дүгнэлт гаргаж ирүүлсэн байна.

15. 2011 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн эвлэрлийн гэрээнд орон сууцны барилгын нэгдүгээр давхарт Х.Д-гийн өмчлөлд 120 м.кв талбай бүхий байрыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон байгааг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу орон сууц өгөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж, шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 324,000,000 төгрөгөөр тооцон хангах үндэслэлтэй гэж үзлээ.

16. Иймд хариуцагч М.О.Х.Н.Н.У.Б.Т.З-аас 324,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,777,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг баримтлан хариуцагч М.О.Х.Н.Н.У.Б.Т.З-аас 324,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,077,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,777,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ