Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2024/01660

 

 

 

 

 

 

 

 

2024 04 23

181/ШШ2024/01660

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... өөрийн байранд байрлах Г ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... тоот хаягт оршин суух У овогт Тын Ц /РД:.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 8,298,666.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гны Зээлдэгч Тын Ц /РД:.../ 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Гтай ЗГ/КР/170310020 дугаарт кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 2,500,000.00 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийн эрхтэй картыг жилийн бэлэн бус зээлийн хэрэглээнд 24 хувь, бэлэн зээлийн хэрэглээнд 42 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсэний 2 хувь, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэний 1 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай картын зээл авсан болно.

Зээлдэгч Т.Ц нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа бөгөөд зээлийн төлөх хугацаа дуусгавар болсон бөгөөд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ/КР/170310020 дугаарт зээлийн гэрээний үүрэгт төгрөгөөр

Шимтгэл

100.00 төгрөг

Үндсэн төлбөр

2,500,000.04 төгрөг

Бэлэн гүйлгээний төлбөр

2,273,790.61 төгрөг

Бэлэн бус гүйлгээний төлбөр

2,558,348.08 төгрөг

Хугацаа хэтрүүлсний хүү

966,427.73 төгрөг

Нийт дүн

8,298,666.42 төгрөг

Бүгд 8,298,666.42 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 147,728.66 төгрөг төлсөн төлбөрийн хамт Т.Цаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г ХК-ийн нэхэмжлэлтэй Т.Цд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа М.О би нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Хариуцагч Т. Ц нь олон жилийн өмнө хамт амьдарч байсан өөрийн нөхөр Л.Одонхүү /РД:БМ92102711/-д 2017 оны 03-р сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г ХК-тай зээлийн гэрээг байгуулж 2.500.000 төгрөгийг зээлж өгч байсан. Уг зээлээс хариуцагч нэг ч төгрөг хэрэглээгүй бөгөөд удахгүй эргүүлээд төлчихнө гэсэн хадам аав Б.Ложоо, хадам ээж М.Должинсүрэн нарын үгэнд итгээд Л.Одонхүүд Гны кредит картаа өгөөд явуулсан.

Гэхдээ хариуцагч нь нэхэмжпэлийн шаардлага 8.298.666,42 төгрөгөөс 50 хувь болох 4.149.333,21 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нар шүүх хуралдааны явцад гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Г ХК-ийн нэхэмжлэлтэй Т.Цд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итэгмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О бид нар нэхэмжлэлийн шаардлагаас 6,498,666.42 төгрөгт дараах байдлаар эвлэрч байна. Үүнд:

1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага 8,298,666.42 төгрөгөө 1,800,000 төгрөгөөр багасгаж байна.

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,498,666.42 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг 6,498,666.42 төгрөгийг энэхүү эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүхийн захирамж бичгээр гарсан өдөр Г ХК-ийн эзэмшлийн 9145100004 тоот дансанд шилжүүлэх болно.

3.Нэхэмжлэгч Г ХК-аас энэхүү гэрээний 2-т заасан төлбөрийг шилжүүлсэн даруйд хариуцагчийн зээл төлөгдсөн талаарх мэдээллийг Монгол банк руу явуулахаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Т.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,298,666.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагын 1,800,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж бичгээр гарсан өдөр Г ХК-ийн эзэмшлийн 9145100004 тоот дансанд 6,498,666.42 төгрөгийг шилжүүлж, Г ХК-аас төлбөрийг шилжүүлсэн даруйд хариуцагчийн зээл төлөгдсөн талаарх мэдээллийг Монгол банк руу явуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заажээ.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч М.О нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, талуудын байгуулсан эвлэрлээс дүгнэхэд, нэхэмжлэгч нь 1,800,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж бичгээр гарсан өдөр Г ХК-ийн эзэмшлийн 9145100004 тоот дансанд 6,498,666.42 төгрөгийг шилжүүлж, Г ХК-аас төлбөрийг шилжүүлсэн даруйд хариуцагчийн зээл төлөгдсөн талаарх мэдээллийг Монгол банк руу явуулахаар зохигчийг эвлэрсэн гэж үзэх бөгөөд зохигчийн ийнхүү эвлэрсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, Т.Цд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д заасантай нийцнэ гэж шүүх үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан журмын дагуу хувиарлана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Т.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,298,666.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныхаа 1,800,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж бичгээр гарсан өдөр Г ХК-ийн эзэмшлийн 9145100004 тоот дансанд 6,498,666.42 төгрөгийг шилжүүлэн төлөх, Г ХК-аас төлбөрийг шилжүүлсэн даруйд хариуцагчийн зээл төлөгдсөн талаарх мэдээллийг Монгол банк руу явуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,728.66 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Цаас 147,728.66 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч Т.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ