| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/01001/И |
| Дугаар | 181/ШШ2024/01725 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2024/01725
| 2024 04 26 | 181/ШШ2024/01725 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би:
Нэхэмжлэгч: .... тоот хаягт байрлах Х ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоот хаягт оршин суух, Б овогт Оийн А /РД:.../-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 6,284,506.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.А нь манай компанитай 2022 оны 06-р сарын 26-ны өдөр №Ч-БЗГ/2022-47167 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.141.800.00 /Таван сая нэг зуун дөчин нэгэн мянга найман зуу/ төгрөгийг сарын 2,55%-ийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч О.А нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Hana SMD4-36I загварын хөргөгч, Samsung UE75AU7100UXCE загварын зурагт зэрэг барааг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Зээлдэгч О.А нь зээл авснаас хойш 2023 оны 12-р сарын 15-ны байдлаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,041,101.69 /Дөрвөн сая дөчин нэгэн мянга нэг зуун нэг төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг төлөх байснаас нийт 1,131,791 /Нэг сая нэг зуун гучин нэгэн мянга долоон зуун ерэн нэгэн төгрөг/ төгрөг төлж, 2,909,310.69 /Хоёр сая есөн зуун есөн мянга гурван зуун арван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 317 хоног хугацаа хэтрүүлэн барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч О.А нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Зээлдэгч нь О.Аийн №Ч-БЗГ/2022-47167 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 4,894,471.56 /Дөрвөн сая найман зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүү 1,342,035.94 /Нэг сая гурван зуун дөчин хоёр мянга гучин таван төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,998.85 /Дөчин долоон мянга есөн зуун ерэн найман төгрөг наян таван мөнгө/ нийт 6,284,506.35 /Зургаан сая хоёр зуун наян дөрвөн мянга таван зуун зургаан төгрөг гучин мөнгө/ төгрөгний зээлийн өртэй болоод байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Иймд зээлдэгч О.Аээс зээлийн гэрээний үүрэгт 6,284,506.35 /Зургаан сая хоёр зуун наян дөрвөн мянга таван зуун зургаан төгрөг гучин мөнгө/ төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт Х ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие О овогтой А нь Хэргэлээний лизинг ХХК-аас 6,284,506.35 төгрөгийн зээл авсан. 6,284,506.35 нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Дараах байдлаар төлөхийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Үүнд:
2024.04.25-нд 100,000 төгрөг, 2024.05.25-нд 883,500, 2024.06.25-нд 883,500, 2024.07.25-нд 883,500, 2024.08.25-нд 883,500, 2024.09.25-нд 883,500, 2024.10.25-нд 883,500, 2024.11.25-нд 883,506.34 төгрөгөөр тус тус төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч О.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,284,506.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 25-нд 100,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-нд 883,500 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-нд 883,500 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-нд 883,500 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-нд 883,500 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-нд 883,500 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-нд 883,500 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-нд 883,506.34 төгрөгөөр төлж барагдуулахаар хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүжин хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, О.Ат холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч О.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,284,506.35 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 25-нд 100,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-нд 883,500 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-нд 883,500 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-нд 883,500 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-нд 883,500 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-нд 883,500 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-нд 883,500 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-нд 883,506.34 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,503 төгрөгийн тал хувь 57,751.5 төгрөгийг улсын орлого болгож, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 57,751.5 төгрөгийг, хариуцагч О.Аээс 57,751.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.А сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ