| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2026/0838/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/959 |
| Огноо | 2026-04-08 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2026/ШЦТ/959
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг,
улсын яллагч Д.Батзаяа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2608000000173 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь регистрийн ******** дугаартай “*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх хугацаандаа 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “*******” ХХК-аас 10 ширхэг төлбөрийн баримтаар 962,553,636.36 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 96,255,363.64 төгрөгөөр бууруулж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Төлөх ёстой уг татварыг төлөөд одоо 36,8 сая төгрөг үлдсэн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “*******” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулж тайлагнаснаар эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа. 10 ширхэг баримтыг ашиглаж 96,2 сая төгрөг бууруулж тайлагнасан. Хохирлыг нэхэмжилж байна. Татвар төлөгч 2024 оны тайландаа 2025 онд засвар хийсэн юм байна. 36,803,837.85 төгрөгийн буюу 2023 оны үлдэгдэл 18,181,818.18 төгрөг, 2024 онд 18,622,019.67 төгрөг үлдсэн байна” гэв.
Эрүүгийн 2608000000173 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн: “*******” ХХК дээр 2021 оны 01 сарын 01-ээс 2025 оны 04 сарын 25-ны өдрийн хоорондох хугацааны НӨАТ-ын албан татварын ногдол төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгдсэн. Хяналт шалгалтаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******нь 402 аж ахуйн нэгжид нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын хий бичилт хийж улсын төсөвт төлөх 6,117,597,605.61 төгрөгөөр бууруулах боломж олгосон үйлдэл тогтоогдсон тул манай байгууллага танилцуулга бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Тус компани 2021-2025 оны 3 сарын хугацаанд НӨАТ-ын тайлангаа цаг хугацаанд нь ирүүлж байсан. Харин аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа 2022, 2023, 2024 онд ирүүлээгүй. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2024 оны 03 сарын 31-ний өдрөөс 2024 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “*******” ХХК-аас 962,553,636.36 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авалтаар тайлагнасан байна. Иймд төсөвт төлөгдөх 96,255,363.64 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97-98, 214-215 дахь тал),
Мөрдөгчийн 2025.11.25-ны өдрийн 47250060 дугаар магадалгаанд: “...9. “*******” ХХК (*******) нь “*******” ХХК-аас 10 ширхэг төлбөрийн баримтаар 962,553,636.36 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт тайлагнаж, улсын төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа 96,255,363.64 төгрөгөөр бууруулж тайлагнасан байж болзошгүй байна. …2024.11 сард нийт дүн 185,430,000 төгрөг, НӨАТ 168,572,727.3, цэвэр дүн 16,857,272.7 төгрөг, 2024.6 сард нийт дүн 52,500,000 төгрөг, НӨАТ 47,727,272.7, цэвэр дүн 4,772,727.3 төгрөг, 2024.3 сард нийт дүн 68,250,000 төгрөг, НӨАТ 62,045,454.6 төгрөг, цэвэр дүн 6,204,545.5 төгрөг, 2024.10 сард нийт дүн 97,222,000 төгрөг, НӨАТ 88,383,636.4 төгрөг, цэвэр дүн 8,838,363.6 төгрөг, 2024.10 сард нийт дүн 77,230,000 төгрөг, НӨАТ 70,209,090.9 төгрөг, цэвэр дүн 7,020,909.1 төгрөг, 2023.6 сард нийт дүн 200,000,000 төгрөг, НӨАТ 181,818,181.8 төгрөг, цэвэр дүн 18,181,818.2 төгрөг, 2024.9 сард 87,850,000 төгрөг, НӨАТ 79,863,636.4 төгрөг, цэвэр дүн 7,986,363.6 төгрөг, 2024.9 сард нийт дүн 81,752,000 төгрөг, НӨАТ 74,320,000 төгрөг, цэвэр дүн 7,432,000 төгрөг, 2024.5 сард нийт дүн 82,175,000 төгрөг, НӨАТ 74,704,545.5 төгрөг, цэвэр дүн 7,470,454.6 төгрөг, 2024.5 сард нийт дүн 126,400,000 төгрөг, НӨАТ 114,909,090.9 төгрөг, цэвэр дүн 11,490,909.1 төгрөг...” гэжээ (хавтаст хэргийн 58-92 дахь тал),
******** яллагдагчаар өгсөн: “...Тухайн тогтоолд дурдсан 25 аж ахуйн нэгжид төлбөрийн хуурамч баримтыг хуурамчаар шивсэн нь миний буруу, тухайн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний нэр дээр 4 хуулийн этгээд бүртгэлтэй байгаа, БНХАУ-д 1, нийт 5 хуулийн этгээдтэй. Тухайн хуулийн этгээдүүд нь ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд татварын албанд “х” тайлан гарган өгч байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 128-129 дэх тал),
Шүүгдэгч *******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Манай компани “*******” ХХК-аас ямар ч бараа материал худалдан авсан зүйл байхгүй учраас худалдах, худалдан авах гэрээ, бараа материалын шилжүүлсэн мөнгөний гүйлгээ байхгүй. Манайх барилгын материалаа ихэвчлэн 100 айлаас худалдан авалтаа хийдэг, НӨАТ-ын баримтаа нэхэхэд компанийнхаа регистрийн дугаарыг өгчих гээд аваад үлддэг. Манай компани 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс тус оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд “*******” ХХК-аас НӨАТ-ын 9 ширхэг падаанаар нийт 858,809,000 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж татварт тайлагнасан. Үүнээс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 77,230,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 185,430,000 төгрөг, нийт 262,660,000 төгрөгийн худалдан авалтын баримтыг зөрчилтэй гээд буцаасан. Манай компани тухайн компаниас ямар ч худалдан авалт хийгээгүй учраас хуульд заасан хариуцлага хүлээхэд бэлэн. Манай “*******” ХХК нь 2024 оны 3,5,6,9,10, 11 дүгээр саруудад Татварын ерөнхий газар тайлагнасан тайлангийн мэдээллийг завсарлаж баталгаажуулсан...” гэх мэдүүлэг (ххэргийн 110-112, 152-153 дахь тал),
Татварын ерөнхий газрын “Шалгасан баримт материал хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар (хх-11), Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн “*******” ХХК-д татварын хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга хүргүүлсэн баримт (хх-12-33), ******* хамаарал бүхий хуулийн этгээдүүдийн дэлгэрэнгүй лавлагаа (хх-46-52), Монгол Улсын Сангийн яамны албан бичгийн хуулбар (хх-54-56, 105-108), “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хх-103-104), “*******” ХХК-ийн “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан” (хх-159-205),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-139), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-75), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-140) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн Татварын албанд 2024 оны тайландаа засвар оруулсан гэх 18 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-114-115)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******* нь регистрийн ***** дугаартай “*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх хугацаандаа 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “*******” ХХК-аас 10 ширхэг төлбөрийн баримтаар 962,553,636.36 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 96,255,363.64 төгрөгөөр бууруулж татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирол төлөгдөөгүй тул 96,2 сая төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гэм буруугаа хүлээгээд хохирлоо төлөөд явж байгаа тул хэлэх зүйлгүй. Хохирлыг 36,803,837,857 гэж үзэж байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Анхнаасаа гэм буруу дээр маргаагүй, зүйлчлэлийг зөвшөөрч байгаа. Төлөх хохирлыг 36,8 сая төгрөгөөр тогтоолгох хүсэлтэй байна. Тухайн үедээ татварын албанд залруулга хийлгэж төлөөд явж байсан...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* нь регистрийн **** дугаартай “*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх хугацаандаа 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “*******” ХХК-аас 10 ширхэг төлбөрийн баримтаар 962,553,636.36 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 96,255,363.64 төгрөгөөр бууруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн мэдүүлэг (хх-97-98, 214-215), мөрдөгчийн 2025.11.25-ны өдрийн 47250060 дугаар магадалгаа (хх-58-92), яллагдагч ********** мэдүүлэг (хх-128-129) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байхыг ойлгодог.
Албан татвар гэж хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд албан татвар нь шууд, шууд бус татвараас бүрддэг.
Албан татвар ногдох эд зүйлийг Аж ахуйн нэгж орлогын албан татварын тухай хуулийн 7-10 дугаар зүйлүүдэд заасныг ойлгоно. Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан нь нягтлан бодох бүртгэл болон хэлцэл хийж хууран мэхлэх, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй байх, хуурамчаар өглөг үүсгэх, баримт бичгийг татвар төлөхгүйн тулд хуурамчаар үйлдэх, аж ахуйн нэгж, байгууллагынхаа нэр хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл болон эд хөрөнгө, иргэний бичиг баримтаа бусдад ашиглуулах замаар татвараас зайлсхийх боломж олгосон үйлдэл, эс үйлдэхүй байна.
Иймд шүүгдэгч *******ын “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа огт үйл ажиллагаа явуулдаггүй “*******” ХХК-аас 2023 оны 6 сард 1 ширхэг, 2024 онд 9 ширхэг, нийт 10 ширхэг төлбөрийн баримтуудаар нийт 962,553,636.36 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон хий бичилтийг бусдаар хийлгүүлэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэгдсэн өртгийн албан татварын дүнг 96,255,363.64 төгрөгөөр бууруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татварт ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас улсын төсөвт 96,255,363.64 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар 2024 оны 3,5,6,9,10 саруудын тайлангийн залруулга хийж 59,451,526 төгрөг төлөгдсөн болох нь Татварын албаны “Аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт”-оор тогтоогдож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “Төлбөл зохих үлдэгдэл төлбөрийг 2023 оны 18,181,818.18 төгрөг, 2024 оны 18,622,019.67 төгрөг, нийт 36,803,837.85 төгрөг байна” гэж зөвшөөрсөн тул шүүгдэгч *******, иргэний хариуцагч “*******” ХХК нараас 2023 оны 18,181,818.18 төгрөг, 2024 оны 18,622,019.67 төгрөг, нийт 36,803,837.85 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа маргаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, хохирлын гуравны хоёрыг төлсөн тул 3 сая төгрөгөөр торгож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр бусдаар хий бичилт хийлгүүлж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 96,255,363.64 төгрөгөөр бууруулж, улсын төсөвт хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (улсын төсөвт 96,255,363.64 төгрөгийн хохирол учирсан, 59,451,526 төгрөг төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хохирлоо нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үлдсэн хохирол төлөхөө илэрхийлж байгаа, эрхэлсэн ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“*******” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч *******ыг 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******ын ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татварт ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч *******, иргэний хариуцагч “*******” ХХК-аас 36,803,837.85 (Гучин зургаан сая найман зуун гурван мянга найман зуун гуяин долоон төгрөг наян тав) төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР