2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар  2026/ШЦТ/680

 

   2026           03           11                                          2026/ШЦТ/680

                                   

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунцэцэг,

иргэдийн төлөөлөгч М.Сэлэнгэ,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,  

хохирогчийн өмгөөлөгч Б.Баасансүрэн,

шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт Х овогт Х-нийн Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002002220374 дугаартай, 4 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, * оны 02 дугаар сарын 02-ны өдөр * аймагт төрсөн, * настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хүүхдийн хамт * аймгийн * сум, 6 дугаар баг, * тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Х-нийн Н (РД:*).

           

Холбогдсон хэргийн товч агуулга: Яллагдагч Х.Н нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хохирогч Ц.С, Т.Д, О.Э, М.М, М.А, Б.Х, О.Н нарын биеийг нь үнэлүүлэх зорилгоор “Малайз Улсад өндөр цалинтай ажил байна, би замын зардлыг нь даана, цалин дээрээсээ суутгуулж болно” гэж хууран мэхэлж, эдийн засгийн эмзэг байдлыг нь далимдуулан, тус бүрд нь Малайз Улс руу нисэх онгоцны тасалбар очсон хойно нь хувцас худалдан авч өгч, хохирогч нарыг эдийн засгийн эрхшээлдээ оруулан, бусдад дамжуулж, хоёр, түүнээс олон хүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Х-нийн Нандин-Эрдэнийг “үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын биеийг нь үнэлүүлэх зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хоёр түүнээс олон хүнийг худалдаалж; Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэнд” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х овогт Х-нийн Нандин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 5 (тав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-н 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 111 (нэг зуун арван нэг) хоног, 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 92 (ерэн хоёр) хоногийг тус тус түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3,026,252 төгрөгийг шүүгдэгч Х.Н-с гаргуулж Төрийн сангийн Улсын төсвийн орлогын бусад орлого 100900000707 тоот дансанд олгосугай.

           

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн Бүгд найрамдах Казакстан Улсын эрх бүхий албан тушаалтнаас хүлээлгэн өгсөн 1 хавтас 31 хуудас хувийн хэрэг, эмнэлгийн карт 2 хавтас зэрэг баримтуудыг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

            8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах, нэр бүхий хохирогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс тоолсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ДОРЖСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                           М.ДАЛАЙХҮҮ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЗОЛБОО