| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2114000000315 |
| Дугаар | 2022/ДШМ/004 |
| Огноо | 2022-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/004
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, Г.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/304 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2114000000315 дугаар хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар *******,
******* нь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 2 дугаар багийн 44 дүгээр гудамжны 4004 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******г цээжин тус газар нь хөлөөр дэвсэж, зүүн талын нүд рүү нь модоор цохиж, мөн зүүн талын хөл рүү нь тогоотой халуун цай цацаж улмаар гуя, шилбийг нь түлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт гэмт хэрэг үйлдэж, хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Г.*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор ******* бичсэн эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2021/ШЦТ/304 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 40 минутад прокурорт ирүүлснийг хүлээн авч танилцахад шүүх хууль буруу хэрэглэж, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэхээр байна.
Шийтгэх тогтоолтой танилцахад тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэхээр зааж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй гэж зааж байгаа нь ялтны эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэхээр байна.
Учир нь шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж”
дурдсан нь шүүхээс шүүгдэгчийг торгох ял төлөх хугацааг тогтоож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсныг харгалзан үзээгүй.
Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон хугацааг “...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц...” гэж ойлгогдохоор байна.
Мөн шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа заагаагүй атлаа шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ...нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж заасан нь шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй, ялтны эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан байхад шүүхээс уг хуулийн заалтыг харгалзан үзэхгүйгээр хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр заасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу ялтан нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэх нөхцөл бололцоог нь хаасан гэж үзэхээр байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/304 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцоно гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа; ******* нь анхан шатны шүүхээс 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Торгуулийн мөнгийг бүрэн төлөх боломжтой, дансандаа байршуулсан тул хэсэгчлэн төлөхөөр заах шаардлагагүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор *******гийн тус шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 2 дугаар багийн 44 дүгээр гудамжны 4004 тоотод байх гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч *******г цээжин тус газар нь хөлөөр дэвсэж, зүүн талын нүд рүү нь модоор цохиж, мөн зүүн талын хөл рүү нь тогоотой халуун цай цацаж гуя, шилбийг нь түлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийн үндэслэлтэй, зөв болжээ
Дээрх үйл баримт нь хохирогч , гэрч ын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 429 дүгээр дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* өөрийн үйлдсэн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, маргаангүй байна.
Харин прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлийг судалж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт “... шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /450.000/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж шийдвэрлэсэн, тодорхойлох хэсэгт уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасантай нийцээгүй буюу анхан шатны шүүх торгох ял биелүүлэх хугацааг тодорхой тогтоогоогүй мөртлөө шүүхээс тогтоосон хугацаа гэж ямар хугацааг заагаад байгаа нь ойлгомжгүй буюу торгох ял биелэгдээгүй тохиолдолд хуулийн дагуу үүсэж болох үр дагаврыг тооцоход ч ойлгомжгүй болж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчжээ.
Харин хавтаст хэргийн 101 дүгээр талд авагдсан “...******* нь ХААН банк ХХК-ийн тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 11-ний байдлаар 452640 төгрөгийн үлдэгдэлтэй...” гэх дансны хуулга, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч ******* нь торгох ялын 450 000 төгрөгийг төлөх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иймд анхан шатны шүүх “...Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...*******т торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн, ... тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа заагаагүй атлаа ....шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол ...” гэж,
мөн “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан байхад шүүхээс уг хуулийн заалтыг харгалзан үзэхгүйгээр хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр заасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу ялтан нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэх нөхцөл бололцоог нь хааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэх агуулгаар бичсэн Прокурорын эсэргүүцэл хуулийн үндэслэлтэй хэдий ч торгох ялын биелэгдэх боломжыг харгалзан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/304 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Г.УЛАМБАЯР