Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/00007

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/00007

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо *дүгээр хороолол эрхүүгийн гудамж *төв *тоот Л ХХК

Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо *.

Гуравдагч этгээд: * дүүрэг * дугаар хороо *дугаар хороолол * дүгээр байр * тоотод оршин суух, * онд төрсөн * настай, Б*овогт С*ын М

Гуравдагч этгээд: * * дүгээр хороо **тоот * ББСБ ХХК

Төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгөөс Л ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн *, *, * дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан *дүүргийн *дүгээр хороо * дугаар хороолол * чөлөө * байрны *, *, *, *, *, *, * тоот байруудыг хасуулах, чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ю.О, гуравдагч этгээд * ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Биндэръяа нар оролцов. /гуравдагч этгээд С.М, түүний өмгөөлөгч А.т нар өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлсэн тул эзгүйд нь хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л ХХК хариуцагч *т холбогдох Төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгөөс Л ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн *дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан * дүүргийн * дүгээр хороо * дугаар хороолол ард аюушийн өргөн чөлөө * байрны * тоот байруудыг хасуулах, чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн *тоот орон сууцыг хасуулах чөлөөлөх шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Л ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн * дугаар захирамжаар өргөдөл гаргагч * ББСБ ХХК болон уригдсан тал С.М нарын хоорондын 1,721,281,472 төгрөг гаргуулах маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *тоот Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна. С.М нь * ББСБ ХХК-иас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр *тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан нийт 700,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд С.Мгийн нэр дээр бүртгэлтэй *дүүрэг * дүгээр хороо * дугаар хороолол ард аюушийн гудамж * тоотод орших * мкв бүхий *хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг бүхэлд нь барьцаалсан. Зээлийн төлбөр нийт 1,721,264,472 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор * ББСБ ХХК-нд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталгаажуулсан байна. Уг Эвлэрлийн гэрээ гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэснийг зөрчиж гуравдагч этгээд болох манай компанид эвлэрэх гэрээний талаар мэдэгдээгүй. Учир нь Л ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гурван гэрээг С.Мтай байгуулсан бөгөөд нийт 756,000,000 төгрөгийн төлбөрөөс 472,950,000 төгрөгийг буюу нийт үнийн дүнгийн 62,5 хувийн төлбөрийг төлж, *орон сууц буюу * тоотын өмчлөх эрхийн гэрчилгээг Л ХХК-ийн нэр дээр гаргуулсан. Үлдсэн 6 орон сууцыг өөрийн эзэмшилдээ ашиглаж байна. Манай компаний эзэмшилд байгаа 6 орон сууцыг суллан худалдан борлуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдэх хуудас ирсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр * дүүргийн * дугаар хороог хариуцсан * дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.*аас оршин суугчдад өгч буй орон сууцыг суллах мэдэгдлийн талаар тодруулахад шүүхийн шийдвэрийн дагуу Л ХХК-ийн эзэмшилд байгаа * орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар худалдан борлуулах шийдвэр гарч, манай компаний эрх ашиг хөндөгдсөнг мэдсэн. Шүүхээс Эвлэрлийг баталгаажуулсан захирамжаа хүчингүй болгоогүй. Эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан болохоос дээрх үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тусдаа захирамж гаргаагүй. Иймд Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль, Иргэний хуульд заасан дарааллыг баримтлаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 76, 82 дээр байгаа. Хөрөнгө гаргуулах дарааллуудыг тодорхой журамлаж өгсөн. Тухайн хэрэгт оршин суугчид гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасанг шүүх хүлээж аваагүй. С.М анхнаасаа манайд худалдсан байрныхаа өмчлөлийг шилжүүлж өгөөгүй. Маргаан бүхий байранд Л ХХК-тай гэрээ байгуулсан оршин суугчид амьдарч байна. Иймд энэ үндэслэлээр барьцааны хөрөнгөд хураагдсан Л ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн *, *, * дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан * дүүргийн * дүгээр хороо * дугаар хороолол ард аюушийн өргөн чөлөө *байрны * тоот байруудыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. * тоот орон сууц нь манай дээр өмчлөл шилжсэн тул татгалзана гэв.

2. Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар С.Мгаас 1,721,281,472 төгрөг гаргуулж * ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авч төлбөр төлөгчийн нэр дээр холбогдох бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад тээврийн хэрэгсэл 1 ш, төлбөр төлөгчийн нэр дээр барьцаа хөрөнгүүд гарч ирсэн. Зээл авахад барьцаалсан орон сууцнуудад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. С.Мгийн өмчлөлийн * дүүрэг * дүгээр хороо *дугаар хороолол ард аюушийн өргөн чөлөө гудамж * байрны эрхийн улсын * дугаарт бүртгэлтэй *тоот, эрхийн улсын *дугаарт бүртгэлтэй * тоот, эрхийн улсын * дугаарт бүртгэлтэй * тоотод байршилтай орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу дээрх хөрөнгийг битүүмжлэн хурааж үнийн санал авахад талууд харилцан тохиролцож үнийг тогтоон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т заасны дагуу Үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасны дагуу төлбөр авагчид тохиролцсон үнэлгээгээр санал болгоход төлбөртөө тооцон авч тухайн байрны өмчлөл төлбөр авагч * ББСБ ХХК-ийн нэр дээр гарсан гэв.

3. Гуравдагч этгээд * ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.М 2017 оны 09 дүгээр сард манай ББСБ-аас барьж буй * барилгаа бүхэлд нь барьцаалж барьцааны гэрээ байгуулан 700,000,000 төгрөг зээлдэж авсан. Зээлийн хугацаанд тодорхой хэмжээгээр төлөлт хийгдээд явж байсан. 2021 оны 07 дугаар сард талууд мөнгөн дүн дээрээ эвлэрч шүүхээр Эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах гэж гараагүй ч гэсэн өөрийн сайн дураар биелүүлээгүй бол албадан биелүүлэх тухай захирамжид заасан. Албадан биелүүлнэ гэдэг нь өөрийн нэр дээр байгаа, барьцаалсан хөрөнгөөр албадан биелүүлэхийг ойлгоно. Ингээд зээлдэгч зээл төлөх явцдаа 2019 онд Л ХХК-тай 7 байрыг худалдах гэрээг 2019 онд хийсэн байсан. Л ХХК нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг хийхдээ Улсын бүртгэлийн газраас уг байрууд байрьцаанд байна уу гэдгийг лавлаж үзэх бүрэн боломжтой байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй. С.М*ийн ярьж байгаагаар Л ХХК нь арматур нийлүүлэх байсан гэрээгээ биелүүлээгүй тул байрыг шилжүүлээгүй гэж тайлбарладаг. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч С.Мгийн нэр дээр бүртгэлтэй автомашин, орон сууцны лавлагааг гаргуулж барьцааны гэрээнд заасан орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангасан. * орон сууцыг мкв-ыг 2,200,000 төгрөгөр үнэлсэн. Манайх үнийн саналд маргаан гаргаагүй. Дуудлага худалдаа явагдсан Нэг дэх дуудлага худалдаагаар 70%-иар үнэлэгдээд 1,800,000 төгрөгөөр худалдахад хүн орж ирээгүй. Хоёр дахь дуудлага худалдаагаар 1,100,000 төгрөгөөр мкв-ыг үнэлэхэд мөн хүн орж ирээгүй. Ингээд анхны дуудлага худалдаагаар тохирсон 2,200,000 төгрөгөөр манайд санал болгож С.Мгийн төлөх төлбөрөөс хасагдаж тооцогдсон. 6 байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ манай ББСБ-ийн нэр дээр гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Гуравдагч этгээд С.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан ба Л ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Мд холбогдох иргэний хэрэг гэрээнээс учирсан хохирол, төлбөр гаргуулах хэрэг тус шүүх дээр хянан хэлэлцэгдэж байна. Иймд Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн * Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн баримт, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн * ХХК С.М нарын хооронд хийгдсэн Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн * ХХК-нд гаргасан хүсэлт, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар * Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж,

6. Хариуцагчаас төлбөр төлөгч С.Мгийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар *Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар *Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамж, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн **т гаргасан ББСБ-ын хүсэлт, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн * ББСБ ХХК, С.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүд, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, С.Мгийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгийн лавлагаа, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас * дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх, сэргээх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, *дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, С.Мгийн өмчлөлийн * дүүрэг * дүгээр хороо * дугаар хороолол ард аюушийн өргөн чөлөө гудамж * байрны *дугаар давхарын байршилтай * мкв талбайтай орон сууцны зориулалттай 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөлийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 38б байрны 1 дүгээр давхарын* мкв талбайтай үйлчилгээ автомашины зогсоолын зориулалттай 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ, * байрны *дугаар давхар тоот хаягт байрлалтай * мкв талбайтай орон сууцны зориулалтай 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ, * байрны *дүгээр давхар тоот байршилтай *мкв талбайтай орон сууцны зориулалттай 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, * ББСБ ХХК-ийн Барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичиг, төлбөр төлөгчид хүргүүлсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, төлбөр төлөгч С.Мгаас *т хүргүүлсэн үнийн санал, төлбөр авагч * ББСБ ХХК-ийн хүргүүлсэн үнийн санал, Үнэлгээний мэдэгдэл, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч С.Мд хүргүүлсэн мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай дугаар * тогтоол, * анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, * дүүрэг *дүгээр хороо * дугаар хороолол ард аюушийн өргөн чөлөө гудамж * байрны * тоот хаягт байршилтай * мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь * ББСБ ХХК гэсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн * ББСБ ХХК, С.М нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ,

6. Гуравдагч этгээд * ББСБ ХХК-наас төлбөр төлөгч С.М, төлбөр авагч * ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гуравдагч этгээдээр С.Мг нэхэмжлэгчийн хүсэлтээр, * ББСБ ХХК-ийг өөрийнх нь хүсэлтээр гуравдагч этгээдээр татан оролцуулж, С.Мгийн зээлийн гэрээнд барьцаалсан 1 ,21, 16, 6, 27, 26 тоот хаягт байршилтай байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн эсэх баримтыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулахаар шийдвэрлэж, тус байраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас байхгүй тухай албан бичиг авч баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар өргөдөл гаргагч * ББСБ ХХК болон уригдсан тал С.М нарын хоорондын 1,721,281,472 төгрөг гаргуулах маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр Эвлэрлийн гэрээг баталгаажуулахдаа гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөөгүй байна гэснийг зөрчиж манай компанид эвлэрэх гэрээний талаар мэдэгдээгүй. Манайх 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдан авах 3 гэрээг С.Мтай байгуулж 6 орон сууцыг худалдан авсан байсан тул эдгээр орон сууцыг төлбөрт хураагдсан эд хөрөнгөөс хасуулж чөлөөлүүлнэ гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь шүүхийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Зээлийн барьцаанд барьцаалагдсан төлбөр төлөгч С.Мгийн өмчлөлийн орон сууцнууд 2 удаагийн дуудлага худалдаагаар борлогдоогүй тул талууд үнээ тохиолцож төлбөр авагч * ББСБ ХХК өмчлөлийг шилжүүлж авсан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ * ХХК-ийн нэр дээр гарсан гэсэн үндэслэлээр няцаасан байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлдэгч С.М * ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж нийт 700,000,000 төгрөгийг 0,3 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн *дүүрэг *дүгээр хороо * дугаар хороолол ард аюушийн гудамж * байрны барилгын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр давхарууд, зоорийн давхар тус тус барьцааж зээл болон барьцааны гэрээ байгуулжээ.

Зээлдэгчээс зээлийг хугацаандаа төлөөгүй тул өргөдөл гаргагч * ББСБ ХХК нь С.Мд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 1,721,281,472 төгрөг гаргуулах өргөдлийг Эвлэрүүлэн зуучлалд гаргаж уригдсан тал С.М өргөдлийн шаардлага 1,721,281,472 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцсон байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг баримтлан уригдсан тал С.М өргөдлийн шаардлага 1,721,281,472 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор * ББСБ ХХК-нд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсоныг баталгаажуулж, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаар *шүүхийн захирамжаар албадан гүйцэтгүүлж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

4.2. * ББСБ ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *т хариуцагч С.Мгаас зээлийн 1,721,281,472 төгрөгийг гаргуулж, барьцааны гэрээгээр зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан Баянгол дүүрэг 9 дүгээр хороо 3 дугаар хороолол ард аюушийн гудамж * байрны барилгын 1, 2, 3, 4, 5, 6-9 дүгээр давхарууд, зоорийн давхар гэсэн эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөрийг барагдуулах тухай хүсэлт гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44, 49, 54, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т зааснаар барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, үнийн санал авахад талууд харилцан тохиролцож үнийг тогтоон үл хөдлөх хөрөнгийг албадан 2 удаагийн дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасны дагуу төлбөр авагч * ББСБ ХХК-нд тохиролцсон үнэлгээгээр төлбөртөө тооцон авч * дүүрэг * дүгээр хороо *дугаар хороолол ард аюушийн өргөн чөлөө гудамж * байрны *тоот хаягт байршилтай *мкв талбайтай *өрөө орон сууц, * мкв талбайтай *өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр * ББСБ ХХК 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй байна.

4.3. Нэхэмжлэгч * ББСБ ХХК болон С.М нарын хоорондын 1,721,281,472 төгрөг гаргуулах маргаанд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр Эвлэрлийн гэрээг баталгаажуулахдаа гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн эсэхийг анхаараагүй, тухайн орон сууцнуудыг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч 472,950,000 төгрөг төлж 6 орон сууцыг эзэмшилдээ ашиглаж байна гэсэн тайлбар гаргасан боловч 2017 онд С.М өөрийн өмчлөлийн * дүүрэг *дүгээр хороо 3 дугаар хороолол ард аюушийн өргөн чөлөө гудамж * байрны * тоот хаягт байршилтай орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалж * ББСБ ХХК-наас зээл авч, талууд гэрээтэй холбоотой маргаанд Эвлэрүүлэн зуучлалын дэмжлэгтэйгээр эвлэрч, шүүхийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж төлбөр төлөгч өмчлөлийн орон сууцнуудыг төлбөрт тооцон зээлдэгч * ББСБ ХХК өмчлөлийг шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л ХХК нь С.Мтай 2019 онд худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч тухайн үед орон сууцнууд зээлийн барьцаанд барьцаалагдсан, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар өмчлөх эрх нэхэмжлэгчид үүсээгүй тул хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдэр гүйцэтгэх газарт холбогдуулж төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгөөс Л ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн *, *, * дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан * дүүргийн * дүгээр хороо* дугаар хороолол ард аюушийн өргөн чөлөө *байрны * тоот байруудыг хасуулах, чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.

5. Иймд нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан хариуцагч *т холбогдох Төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгөөс Л ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн *, *, * дугаар бүхий үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан * дүүргийн * дүгээр хороо * дугаар хороолол ард аюушийн өргөн чөлөө * байрны * тоот байруудыг хасуулах, чөлөөлүүлэх нэхэмжлэгч Л ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА