| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2024/01796/И |
| Дугаар | 102/ШШ2024/01715 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/01715
| 2024 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2024/01715 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би
Нэхэмжлэгч:* дүүрэг *дүгээр хороо * дүгээр байранд байрлах, ЖДҮ
Хариуцагч:*дүүрэг* дугаар хороо *дугаар хороолол *тоотод байрлах, НМ ХХК
Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * байр * тоотод оршин суух, * овогт Д*ийн Г
Хариуцагч: *дүүрэг * дугаар хороо * байр * тоотод оршин суух, *овогт Ш*ийн А
Зээлийн гэрээний үүрэгт 58,754,909.27 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч НМ ХХК, Ш.А, Д.Г нар нь*******, дунд үйлдвэрийн газрын нэхэмжилсэн 58,754,909.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 27,377,454.635 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 27,377,454.635 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагч НМ ХХК, Ш.А, Д.Г нараас 225,863 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА