Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01790

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/01790

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол *дүгээр байр*тоотод оршин суух, * онд төрсөн *настай, *овогт Д*н *.

Нэхэмжлэгч: * дүүрэг* дүгээр хороо * тоотод оршин суух, * онд төрсөн * настай, * овогт Д*ын *.

Нэхэмжлэгч: * дүүрэг *дүгээр хороо *тоотод оршин суух, * онд төрсөн * настай, * овогт Д*ийн *.

Нэхэмжлэгч: *дүүрэг *дугаар хороо * төв *.

Хариуцагч:* дүүрэг * дүгээр хороо * дугаар байр *тоотод оршин суух,* онд төрсөн *настай, * овогт Л*йн *.

Гуравдагч этгээд: * дүүрэг *дугаар хороо * ХХК

Гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ж, хариуцагчийн төлөөлөгч А.М, М.Т, өмгөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Р, Д.Ж, Д.Б, * ХХК нь хариуцагч Л.А холбогдох Гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлэн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаар * Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийг хүчингүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 1,237,950 төгрөг төлсөнг дурдаж, 50 хувь 618,975 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч *-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА